Бичлэгийн тоо 2,391
Үндэстэн угсаатны эрх ашгийг зөрчиж, улсын нууц задруулсан гэх хэргүүд сүүлийн үед сонсогдох болсон. Энэ асуудал жирийн иргэдээс авахуулаад төрийн жолоо атгаж суугаа эрхэм түшээдийн анхаарлыг татаж байгаа. Төр, түмнийхээ эсрэг тэрсэлсэн гэх хэрэгт холбогдож байсан зарим хүмүүсийн хэргийг эргэн сөхье.
"Сул амтай" Ерөнхийлөгч маань хоёр удаа улсын нууц задруулсан хэрэгт холбогдож байв
Энэ төрлийн хэрэгт холбогдож байсан хүмүүсийг албан тушаалаар нь жагсаавал, хамгийн түрүүнд одоогийн Монгол Улсын төрийн тэргүүн нэрлэгдэх нь. Тэрбээр 1992-1996 онд УИХ-д сууж байхдаа улсын нууц задалсан хэрэгт буруутгагдаж байсан.
Эрхэм Ерөнхийлөгч маань Ардчилсан холбооны нэгэн цуглаан дээр үг хэлэх үеэрээ "Монголд Хятадын тагнуулын долоон сүлжээ бий" хэмээн улсын чухал нууцыг задалсан хэрэгт унасан. Түүний хэлсэн энэ үгнээс болж, манай сөрөг тагнуулын олон жилийн хөлс хөдөлмөр үргүй болж, Хятадын тагнуулын төвүүд Аюулаас хамгаалах яамны хяналтаас гарч, улсад их хэмжээний хохирол учирсан билээ. Түүнийг энэ хэргээр тухайн үед тагнуулынхан буруутгаж байсан ч хэрэг тэгсгээд намжсан. Үүний дараа тэрбээр 1996 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр "Ийгл" телевизийн шууд ярилцлагад орж байх үедээ "Манайд террористууд халдлага хийхэд бэлэн байна. Гэхдээ Өмнөговийн онгоцонд биш олон улсын нислэг хийдэг онгоцонд хийх ёстой байхгүй юу. Засгийн газар огцрох хэрэгтэй" хэмээн бөөн шуугиан тарьсан.
Түүний гадныхан манай улсын агаарын тээврийг ашиглаж, халдлага хийх гэж байж болзошгүй талаарх мэдээлэл нь тухайн үеийн ТЕГ-ынхан ихэд нууцалж байсан мэдээлэл байсан юм. Энэ үед түүнийг дахин улсын нууц задрууллаа хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шүүмжилснээс өөр ямар нэг арга хэмжээ авалгүйгээр тэгсхийгээд "замхарсан" билээ.
Хятадын тусгай албаныхантай нэг ширээнд сууж, төрийн нууц задруулсан нэр дуулж явсан сайд
Төрийн тэргүүний дараа эрэмбэлэгдэх хүн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж юм. 2002 онд Ц.Нямдоржийг "Хятадын тагнуул" хэмээн УИХ-ын Л.Гүндалай тодруулж, энэ мэдээллийг тухайн үеийн ТЕГ-ын дарга Ж.Баатар нотолж байсан билээ. Л.Гүндалай, Ж.Баатар нар эрхэм сайдыг БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын тусгай албаны нөхөдтэй наргиж явсан баримтыг олон нийтэд дэлгэж байсан. Түүнийг Монголын төрийн эрхэм түшээ Хятадын тусгай албаны хүмүүстэй ийн наргиж байхдаа улсын чухал нууц, мэдээллийг задруулдаг хэмээн тэд үзэж байсан билээ.
Нууцын суудалд суусан дарга, төрийн эсрэг хэрэгтэн болов
2002 онд ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Баатар генералыг улсын нууц задруулсан хэрэгт холбогдсон гэх хэрэгт сэжигтнээр татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлээр буруутгасан билээ. Хоёр жилийн турш шалгасан түүнд холбогдох хэргийг 2004 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэж, долоон жилийн хорих ялыг оноож байсан. . Улсын амин чухал байгууллагыг хариуцан сууж байсан Ж.Баатар генералыг ийн төрийн эсрэг хэрэгтэн болсон явдлыг зарим хүмүүс Ц.Нямдорж сайдын БНХАУ-ын тусгай албаныхантай наргиж байсан баримтыг УИХ-ын гишүүн Л.Гүндалайд гарган өгч, нотолсон тул өөрөө ийн хэлмэгдэж, ял сонссон хэмээн тайлбарладаг юм.
Сөрөг тагнуулын дарга улсын нууцын хэрэгт унасан нь
Ардчилсан холбооны байранд 2004 оны долдугаар сарын 7-ны өдрийн 16 цагт тухайн үеийн ТЕГ-ыг Сөрөг тагнуулын газрын дарга Л.Санжаасүрэн сэтгүүлчдийг цуглуулж доорх мэдээллийг хийж байсан билээ. Тэрбээр "Өчигдөр намайг Тагнуулын ерөнхий газраас өглөө 10 цагт ир гэж дуудсан. Тухайн өдөр би Сүхбаатар дүүргийн шүүхэд өргөдөл өгөх ажилтай байсан тул очиж чадаагүй юм. Харин өнөөдөр 12.00 цагт Тагнуулын ерөнхий газарт очиход, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл ангиар яллагдагчаар татсан тогтоолыг гардууллаа. Улсын нууц задруулсан гэсэн зүйл анги. Тагнуулын ерөнхий газарт Золоо гэгч нууц нэрээр мэдээлэгч болсон Д.Энхбатын бичлэгийг цацсантай холбоотой хэрэг юм. Тэд намайг мэдүүлэг өг гэсэн. Харин би Д.Энхбатыг Францаас хулгайлан авчирсан ТЕГ-ын дарга Батсайхан, түүнийг зодож тамласан мөрдөн байцаагч нарыг ажлаас нь түдгэлзүүлсэн тохиолдолд мэдүүлэг өгнө гэдгээ мэдэгдсэн.
ТЕГ надад хатуу арга хэмжээ авна гэсэн. Би энэ бүх байдал болон өөрийн эрх зөрчигдсөн талаар "Ройтерс" агентлагт ярилцлага өгсөн. Европын холбоо болон Англ и, Франц улсаас манай улсад суух ЭСЯ-нд хандаад байна" гэж мэдэгдсэн. Тэрбээр цааш нь Д.Энхбатыг Францаас хулгайлан авчрахад манай улсаас Франц, Бельги, Герман улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд оролцсон. Үүний улмаас нэг ЭСЯ-ын ажилтан Францаас хөөгдсөн байгаа. Тухайн үед энэ асуудлыг олон нийтэд мэдэгдэхгүй байхыг хүсч, хоёр улсын тохиролцоо бий гэсэн. Д.Энхбатыг хулгайлж авчраад зодож тамласан тул тэрээр үхэхийнхээ өмнө ТЕГ-ын нууц ажилтнаар элсэх бичигт гарын үсэг зурсан гэж байгаа. Тэрээр амиа аврахын тулд хүүгийнхээ нэрээр нууц ажилтан болсон гэсэн.
Түүний дараа ТЕГ-ынханд түүн С.Зоригийг алснаа хүлээж 500 сая төгрөгтэй бол, эсвэл Ч.Энхтайван алсан гэж мэдүүл. Түүний цаана нь М.Энхсайхан байгаа, захиалга өгсөн гэдгийг тагна хэмээн явуулсан байдаг. Түүнийг хүн гүтгүүлэхээр элсүүлсэн. Би Д.Энхбатын ярилцлага өгсөн бичлэгийг Улсын дээд шүүхийн таван шүүгч, Ерөнхий прокурор бур Ерөнхийлөгчид ч өгч явуулсан. Бүр болохгүй болохоор нь “MN-25” телевизээр төлбөртэйгөөр цацуулсан. ТЕГ-аас Д.Энхбатын ард хэн байгаа гэж асуудаг, би тэр хүний ард хэн байгааг мэдэхгүй юм. Мөн чиний ард ямар нам, эвсэл, холбоо байгаа вэ гэдэг. Хэн ч байхгүй. Өмгөөлөгч хүн өмгөөлж байгаа хүнийхээ эсрэг хэзээ ч мэдүүлэг өгөх ёсгүй байдаг гэж би хэлдэг хэмээн ярьж байлаа. Ийн ярьсныхаа дараа тэрбээр удалгүй улсын нууц задруулсан хэргээрээ гурван жилийн ял авч байсан билээ.
Цэргийн командлагч, төрийн эсрэг хэрэгт шалгагдаж байна
ЗХЖШ-ын харьяа Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан генерал Ш.Энхбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж, армийн төсвөөс их хэмжээний мөнгө хувьдаа ашигласан байж болзошгүй гэх хэргээр Батлах хамгаалах яамнаас АТГ-аас шалгуулахаар хүсэлт гаргасан. Дээрх мэдээллийн дагуу АТГ-аас Ш.Энхбатыг шалгаж, түүнийг авлига авсан бус харин түүнд холбогдох хэрэг улсын нууц задруулсан хэрэг байж болзошгүй хэмээн үзэж өнгөрсөн зургадугаар сард хэргийг ТЕГ-т шилжүүлсэн. Түүнийг чухам ямар асуудалд холбогдуулан шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд түүнд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагааг ТЕГ-ынхан үргэлжлүүлж байгаа билээ. Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газрын II албаны Хяналтын прокурор Ё.Сагсай хяналт тавьж байгаа билээ.
УИХ-ын гишүүн болон дипломатын хүүхдүүд төрийн эсрэг хэрэгт шалгагдлаа
Манай нэртэй дипломат Д.Цахилгаан гуай болон УИХ-ын гишүүн Батж.Батбаярын охин нар төрийн эсрэг хэрэгт сэжигтнээр татагдсан явдал өнөөдөр ч олны анхаарлын төвд байна. УИХ-ын Тамгын газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайхан болон Гадаад харилцааны яамны ОХУ-ын хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Болор болон БНХАУ-ыг хариуцсан мэргэжилтэн Г.Байгальмаа нарыг ТЕГ-аас Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл анги буюу улсын нууц задруулсан хэрэгт сэжигтнээр татаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн билээ. Энэ хэргийг прокурор хянаад Ц.Жаргалсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Түүний хэргийг ирэх сард тус дүүргийн шүүхээр шийдэх юм. Харин Б.Болор, Г.Байгальмаа нарыг энэ хэрэгт холбогдолгүй гэж үзэн, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.
С.Энхзаяа