Монголчууд єнєєдєр Хятад, Солонгос хувцас ємсєж, тоглоомоор нь тоглож, чихэр жимсийг нь идэн, киног нь vзэж, гадныхныг урьж, дайлж, хєл алдан хєєрцєглєх болов. Нэг ёсондоо Хятад, Солонгосоос ялгагдахаа байсан. Нийслэлийн хаана ч явсан дээрх гурван vндэстэн хэл яриагаараа л танигдана. Дээрэлхvvлсэн монголоо ємєєрєх байтал гадныхныг ємєєрч байхжишээтэй. Єнєєх Vндэсний аюулгvй байдал гэдэгт хамаарагдмаар. Чингисийн Монгол хаана яваа газраа цээжээ дэлдэж явах учиртай бишсэн бил vv. Тэгвэл гадныхныг шvтдэг vзэл бий болчихжээ. Манай монголчууд vндэсний vзэл гэж ярих дуртай. Чухам vндэсний vзэл гэж юу юм бэ гэхээр хэлж мэддэггvй. Vvнийг хvний нутагт амьдарч байгаа монголчууд л жинхэнэ мэддэг бололтой. Гадаадынхан єєрсдийгєє язгууртан гаралтай, цагаан арьстан, хамгийн дээд давхаргын хvмvvс гэж ярих дуртай. Ази тєрхтэй хvнийг болж л єгвєл доош нь хийх гэдэг зантай. Тэдний єєдєєс хэчнээн ч удаа «Би монгол» гэж хашгираад нэмэргvй гэж манайхан ярьдаг. Хятадын монгол уу, эсвэл Оросын монгол уу гэж асуудаг нь одоо ч хэвээрээ л байгаа гэдэг. Харин манайхныг ‘Чингисийн монгол’ гэхээр єєрєєр ханддаг гэж ярих юм билээ. .
Манай ерєнхий боловсролын сургуульд энэ тухай заадаггvй. Vнэндээ заая гэсэн ч хэлж мэдэх багш байхгvй ээ. Уг нь vндэсний vзэл гэдэг нь тухайн vндэстний оршин тогтнох баталгаа болж єгдєг гэдэг. Харин vндсэрхэг vзэл нь бусдаас єєрсдийгєє дээгvvр тавин хийсвэр сэтгэлгээгээр ханддаг зvйл гэж ойлгуулдаг байсан. Ийм жишээ олон бий. Фашист, нацист vзэл бодол vндсэрхэг vзлийн тод жишээ болж байсныг бид мэдэж байгаа. Єнєєдєр Гермаңц энэ vзэл цухалзаад эхэлчихсэн байгаа. Орост ч мєн адил. Єнгєрсєн хавар Москвад Халимаг оюутныг vндсэрхэг vзэлтнvvд хороосон явдал гарсан. Монголчууд бид vндэсний гэх зvйлээ бараг гээж гvйцэх шахаад байна. . Харин гадныханд хєл алдан гvйж байдагаа дэлгэж, єндәр цалин, харамж єгч ажиллуулж байх жишээтэй. Гадны юм юманд нvд унаган шохоорхоно. Энэ нь хэрээс хэтэрчээ. Vндэсний vзлээ сэргээхийг манай улс тєрийнхєн хvсэхгvй, мэдэх ч vгvй байна.
Манай залуучуудад нэг гэм байна аа. Холын Англи, Америк, Хятадын бараа таваар, соёлыг єєрийнхєєсєє илvvтэйгээр шvтнэ. Тэгсэн хэрнээ эх орныхоо сайн бvхнийг єєрсдєє vл тоох жишээтэй. Монголд биширч шvтэх олон гайхамшигт зvйл бий. Дэлхийд гайхагдсан урлаг, соёлын алдартнуудаараа бид бахархах учиртай. Дэргэдээ байгаа бахархлаа олж харан дэлхийн энтэй хоосон ярьж мэдэмхийрэхээс зайлаасай билээ. Ингэж чадвал vндэсний vзэл сэргэхсэн. Єнєєдєр манайд vздэг телевиз, уншдаг сонин, сэтгvvл тоогоо алдсан. Гэтэл телевизvvдээр нь юу гарч байгааг ухаарахад бэрх боллоо. Єдєр шєнєгvй Солонгосын єс хонзон євєрлєсєн гэр бvлийн хэрvvлийн кино гарч байх болов. Нэг бол зохиомол баатрын дvрийг харуулсан алаан хядаантай олон ангит кино vзvvлж байх жишээтэй. Энэ хэңд хэрэгтэй юм бэ. Ийм ичгvvргvй юмыг vзсэн хvvхэд цаащдаа ямар хvн болж тєлєвших вэ. Телевиз, киногоор хvний сэтгэхvйг угааж, зэвсэг хийж болдог гэдэг нь энэ.
Солонгост гэр бvлийн хэрvvлтэй киногоо хvvхдэд vзvvлдэггvй юм гэсэн. Харин зохиомол тvvхэн баатрын кино vзvvлж vндэсний бахархлыг бий болгодог гэж ярих юм билээ. Герман болон Европын орнууд орой 20:00 цагаас хойш хvvхдvvдээ телевиз vзvvлдэггvй. Харин манайд бол эсрэгээр, аав, ээжтэйгээ булаацалдан шєнєжин vзэх болсон. Ямар ч сэдвийн кино байх нь хамаагvй vзнэ. Манайд энэ тухай мэдэж, анхаарч байгаа юм алга. Саяхан МVОНРТ-ийн vvдний зааланд суваг бvрээр солонгос кино гарахыг харсан солонгос зочид хєхрєлдєн дооглонгуй зогсцгоож байсан гэдэг. Соёл, урлагийн газрууд юу хийж байгаа нь тодорхойгvй.
Монголд бахархах тvvхэн баатрууд олон бий. Монголын олон хаад, хатдаар олон ангит кино хийж болмоор. Vvнийг нь тєрєєс дэмждэг байвал зохилтой. Vндэснийхээ бахархлыг хvvхдvvддээ багаас нь таниулах хэрэгтэй байна. Солонгосын хэрvvлийг сонирхож цаг алдах нь хэңд хэрэгтэй юм бэ. Бид аливаа юмнаас авах гээхийн ухааныг сурвал яасан юм бэ. Монголчууд соёл уламжлалаараа гайхуулмаар байна. Сvvлийн vед «дээлтэй монгол» гэх мэт олон сайхан арга хэмжээ зохиох боллоо. Энэ нь бидний хойч ирээдvйд тусыг vзvvлнэ биз ээ..