Moderator: mgl_300
Та бүхэнд UB лавлах 1617-ийн хамт олонд тохиолддог олон сонин хөгтэй явдлуудаас хүргэж байна.
Хөгжилтэй явдал:1
Оператор: Юби лавлах сонсож байна. Сайн байна уу та.
Үйлчлүүлэгч: Өнөөдөр үс засуулахад ямар өдөр вэ?
Оператор: Өнөөдөр шинийн 11, үс засуулах буюу авахуулахад эрхтэн хурц болно гэсэн өдөр байна.
Үйлчлүүлэгч: Юу гэнэ ээ
Хөгжилтэй явдал:2
Өнгөт инээд хамтлагын траст хошин шогын тоглолт болж байлаа.
Үйлчлүүлэгч: Траст ямар үнэтэй вэ гэтэл
Оператор: Хажуу талынхаа оператороос асууснаа 1 ш траст … төгрөг
Үйлчлүүлэгч: Үгүй ээ...хошин шогийн тоглолт
Хөгжилтэй явдал:3
Үйлчлүүлэгч : Найман шарга валютын зах дээр хонгконг доллар ямар ханштай байна
Шинэ оператор: Кинг конг доллар 152-156
Хөгжилтэй явдал:4
Маргааш цаг агаар ямар байна
Маргааш УБ хотод үүлшинэ, хур тунадас орохгүй сөрөг 6 градус хүйтэн байна.
Хөгжилтэй явдал:5
Стө-нд” Икс түц” хамтлагийн” Уучлаарай миний дүү нөхөртэй юу” хошин шог гарч байв
Оператор: Та юу лавлах вэ
Үйлчлүүлэгч: Өнөөдөр ямар, ямар хошин шогийн тоглолт байна.
Оператор:Уучлаарай миний дүү нөхөртэй юу... гээд өгүүлбэрээ төгсгөж амжаагүй байтал
Үйлчлүүлэгч:Би нөхөргүй.
Хөгжилтэй явдал:6
Монголын вампируудын холбооны утас хаягийг авъя гэхэд нөгөө оператор хайгаад бөөн юм болж болж ...уучлаарай вампируудын холбоо гэж байхгүй л байна даа гэсэн чинь... бишээ банкируудын холбоо гээд байхад даа гэж ээ
Хөгжилтэй явдал:7
Оператор нь урдны дуудлагандаа эрэгтэйчүүдийн эмнэлэгийн хариулт өгчихөөд дараагийн дуудлага автал Мобикомын “Эм“клубын утас хэлээд өгөөч: гэтэл нөгөө оператор за та мобикомын “эр” клубын утас тэмдэглээд аваарай гэж.
Хөгжилтэй явдал:8
Бяцхан үйлчлүүлэгч: Манай ээж гэртээ ирэхгүй байна. Хаана байгааг нь хэлээд өгөөч.
Энэ мэт олон хөгтэй явдал UB лавлах 1617-д өрнөдөг юм.
Дашрамд та бүхэндээ тус хамт олны үйлчилгээнээс сонирхуулъя.
Төрөл бүрийн зар, нэр хаяг, утасны дугаар, хаяг байршил, зурхай зурлага, онгоцны хөөрөх буух цаг, галт тэрэгний хуваарь гээд бидний амьдралын хэрэгцээ шаардлагад нийцсэн, яг таны хайж байгаа бүх төрлийн мэдээллийг хүлээн авах боломжтой юм.
Мөн хотын хаанаас ч хүссэн номоо дэлгүүрийнх нь үнээр өөрийн гар дээрээ хүлээн авч болох ба хамгийн сонирхолтой нь танд хэн нэгэнд хайр сэтгэлээ илэрхийлэх чин сэтгэл байдаг бол тэдэнд хандахад л хангалттай.
Учир нь хайр дурлалаа илчлэх халуухан шүлэг болон хайрын утга агуулсан бүх зүйлийг тань таны хайртад дамжуулах болно.