Бичлэгийн тоо 2,391

Хайртай залуу чинь хамт явж байхдаа өөр бүсгүй рүү эргэж хараад байдаг бол, цаад Дон Жуанаа сөрөг цохилтод оруулж чамайг алдчих вий гэхээс үнэн голоосоо айдаг болгоод илбэдэж орхи. Үүнд ид шид хэрэггүй. Доорхи зөвлөгөөг л уншихад болох нь тэр. Нэн түрүүнд цаадхынхаа хэмжээлшгүй биеэ тоосон занг мохоохыг хичээ. Эр хүн хичнээн сайхан байх тусмаа гэрийн ажилд төдий чинээ бага оролцдог гэдгийг хүн төрөлхтөн аль эрт нотолсон юм шүү дээ. За тэгээд доорхи хөгжилтэй гэмээр аргуудыг танг нь тааруулаад хэрэгжүүлээд үзээрэй. Хэрэгтэй зүйлийг нь аваад, хэрэггүйг нь гээгээрэй гэж зөвлөе

1. Түүний эмзэг газрыг оно! Цаадхи чинь чийрэг бие бялдраараа бахархдаг уу?

Тэгвэл цээжээ нүцгэлээд яг толинд харан баясаж зогсоход нь
- Хүүе, чи арай таргалчихаа юу даа?
- Миний унжсан гүзээтэй хархүү!
- Хөөрхий, Сталлоне болтол мөн ч хол байна даа гэхчилэн жаахан шоолоход гэмгүй.

 2. Та хоёрын харьцаанд түүний хүсэл л гол үүрэг гүйцэтгэдэг гэдэгт тэр итгэлтэй байдаг бол үүнд нь эргэлзээ төрүүл. Гэрт чинь байгаа түүний зургуудыг авч далд хий. Хамгийн түрүүнд орны хажуугийн ширээн дээрээс зургийг нь авах хэрэгтэй. Зурагаа алга байгааг мэдээд цаадхи чинь заавал учрыг нь асууна. Тэгэхэд нь санамсаргүй байдлаар:
- Өө, би тоос арчсан юм. Тэгээд л байранд нь тавихаа мартчихаж гээрэй.

3. 3арим үед түүнийг өөртөө итгэл алдахад хүргэ. Жишээ нь "Бүтэн сайнд миний найз бүсгүй ирнэ.

 Чи гэрийн түлхүүр түр буцаагаад өгч бай" гээд үзээрэй.

 4. Хардаж байгаагаа хэзээ ч мэдэгдэж болохгүй. Тэгэх юм бол цаадхи чинь улам л биеэ тоон сагсуурна. Аятайхан хүүхнүүд түүнд талтай хандах үед огт тоогоогүй царай гарга. Харин дараа нь дургүй хоолыг нь хийж өгөх ч юмуу хөөрхөн, хөөрхөн маягаар хариугаа авч болох юм.

 5. Тэр чамд ус, агаар шиг хэрэгтэй гэдгийг нүүрэн дээрээ бүү үзүүл. Найзуудтайгаа орой уулзахаар явбал яваг. Чамд ч гэсэн найзууд бий биз дээ? Найз бүсгүйнхээ шинэ тавилгыг үзэхээр очиж болно шүү дээ. Гэртээ нэлээд оройтож ирээд хаана байсныг чинь асуухад үнэхээр л болохгүй хэрэг тарьчихсан юм шиг царайлаад, уучлал гуйсан ч болно.
 6. Эргүүлдэг залуугаа "Хэзээ уулзах вэ?" гэж асуухад нь "Өөрөө л мэд" гэж хэлж болохгүй. Ингэсэнд орвол, "Би өөрөө чам руу ярина" гэвэл зүгээр. "Бодож байж л болъё" гэвэл бүр догь. "Энэ долоо хоногт би маш их ажилтай" гэх юм бол хамгийн боломжийн хариулт болно.
 7. Хайхрамжгүй байхыг хичээ. Ядарсан үед нь аргадаж үнсэх хэрэггүй. Ханиад хүрлээ гэхэд асарч тойлохоо бүү голчил. Чи өөрөө ханиад хүрчихвэл яана! Аспирин 2-ыг давхарлан уулгаж, урд нь цай чанаж тавиад ажлаа бодох хэрэгтэй.
 8. Түүнтэй ёсорхох хэрэггүй. Хооллож суухдаа бусдын дэргэд чамайг шүүмжлээд байна уу? Зүгээр л инээмсэглэ. Тэр чиний төлөө их мөнгө зардаг гэж ярьдаг уу? Тэгвэл тэднийхээс Америкт байдаг найз руугаа маш удаан ярьчих. Тийм найз үгүй бол аль болохоор "шатаах" арга сүвэгчилж бай.

 9. Утсаар ярихдаа ч болгоомж бүү алд. Түүнийг дэргэдээ байх үөд ямар ч хүн утасдсан ярьж бай. Ээж чинь чам руу утасдсан ч утсаа тавихын өмнө юу ч юм бэ шивнэж, инээд алд. "Хэн бэ?" гэхэд нь "Ээж" гээрэй. Цаадхи чинь итгэхгүй. Цаадахаа утасдахыг хүлээж байхдаа утас дөнгөж дуугармагц л шүүрэн авч болохгүй. Тэгвэл чамайг өөрийг нь хүлээн утаснаасаа холдохгүй суугааг мэдчихнэ. Ядаж 4 удаа дуугарахыг нь тэсч хүлээ. Дараа нь өөр сонин ярианаасаа хөндийрч байгаа юм шиг байдлаар "Жаахан байж байгаад залгахгүй юу" гээд эелдэгхэн хэлээд үз. Цаадхи чинь галзуурах шахна. Хэрэв тэр товлосноосоо 2 цагийн дараа утасдах юм бол хүлээж байж ядсанаа мэдэгдэж болохгүй. Харин "Өнөө орой өөр төлөвлөгөөтэй болчихлоо. Эртхэн утасдаагүй нь тоогүй" гэж хэл. Тэр ахиж утасдаад уулзахыг гуйвал тактик амжилттай болсны шинж.

10. Түүний ая тухыг бодохоо боль. Хэрэв тэр зурагтын сувгуудыг байн байн сольдог бол алсын удирдлагынхаа зайг аваад нуучих. Унтаж байхад нь хурууг нь дарж өвтгөөд бай. Хөргөгчиндөө заавал түүний дуртай шар айргийг байлгах хэрэггүй. Өөрөө л явж авна биз. Хэрэв өвдгийг чинь дэрлээд хэвтвэл чи чихэн дээр нь ном тавиад унш /дэвтэр тавиад бич, тооны машинаа тавиад ажлаа хий/.
11. Хөнжил дотор түүнийг хэзээ ч битгий магтаж бай. Тун сайхан байсан ч үүлэн борооны явдал дууссаны дараа "Маргааш аль хэр дулаан байна гэсэн бэ?", "Тогоонд гоймон үлдсэн үү?" гэх мэтийн шал өөр юм асууж хэлэх хэрэгтэй. Бас зурагт харж суухдаа орондоо оръё гэж хэзээ ч түрүүлж дуугарахгүйг хичээ.
 12. Тэр засрахгүй бол түүний дур хүсэлд бүү дагаар ор. Чамайг тэврэх гэхэд нь "Чи миний үсийг муухай болгох нь", "Уруулын будаг арилчихна" гэхчилэн няцаалт өгч бай.
 13. Чамд ч бас талтай хүмүүс бий гэдгийг харуулж болох юм. Жишээ нь төрсөн өдрөөр чинь түүнийг гаднаас орж ирэхэд "Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Би чамайг маш их санадаг. Болдоо", "Чамайгаа одоо хэр нь мартаж чадахгүй нь. Элбэгдорж", "Юу ч тохиолдлоо гэсэн үүрд чиний Б.Г." гэх зэрэг бичээстэй ил захидлууд энд тэндгүй хөглөрч байвал зохино.
 Хүүхэмсэг эрчүүд гэдэг бол засаршгүй амьтад гэсэн үг биш. Та энэ зөвлөмжүүдийг амьдралд хэрэгжүүлэх юм бол тэд хүмүүжүүлээд авч болох аятайхан "хүүхэд" болохыг ойлгох болно. Амьдралынх нь утга учир хэн болохыг мэдсэнийхээ дараа тэр чамайг тэврэн авч "Өдий хүртэл би жинхэнэ эмэгтэй хүнийг таниагүй явжээ, хайрт минь" гэж хэлэх болно.

profile

1000 алтан зоостой явсанаас

1000 найзтай яв

                                   http://krilleer.blogspot.com/

                                           

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3510191/ae0/trackback

profile

haika

2010.09.12 18:27:22
*.164.49.14

yanzka goy medeelel bnaa eniig heregjuulnee kkkkkkkkkkkkkkkk.............

profile

hairiin muruudul

2010.09.20 15:24:00
*.194.61.24

~~~~~~kkkkkkk goe zuwulguu bn.~~~~~ thanks

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1806 japan hvnii bichsen mglchuudiin tuhai niitle bi ergvvtej duusjee unshihaa bolivol setgehee bolino [3] bilgesh 2010-09-24 2346
1805 Эх орон уу? Эх дэлхий юу? [3] monh-monk 2010-09-23 1825
1804 Эрт битий хүнтэй суу i_love_you 2010-09-23 1880
1803 Хятадын шоронд Монгол бүсгүйчүүд тарчилж байна [2] i_love_you 2010-09-23 2802
1802 Эмэгтэйчүүдийн хамгийн тэнэг асуултууд… i_love_you 2010-09-22 2090
1801 Эрчүүдийн хамгийн тэнэг асуултууд i_love_you 2010-09-22 1979
1800 Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд i_love_you 2010-09-22 2259
1799 Ах yy? Дүү юy? [2] i_love_you 2010-09-22 1619
1798 Монгол хүүхэн ба Солонгос эр [2] i_love_you 2010-09-22 3479
1797 bid neg muu japanaar muugaa heluuleed l suuhuu [2] saakaaa 2010-09-21 1762
1796 Германд нэгэн цочром арга хэмжээ болжээ. [2] ind 2010-09-20 2197
1795 Дэлхийн Дулаарал - Бидний амьдрал цааш үргэлжлэх үү үгүй юу гэдэг асуултыг тавихад хүрээд байна!!!!! ind 2010-09-18 2220
1794 Хятадад цааз хүлээж буй Монголын 14 иргэн бий Маралгоо 2010-09-18 2418
1793 Солонгосын иргэнтэй зуучлалаар танилцсан Монгол эмэгтэй амиа алджээ [4] Маралгоо 2010-09-13 2634
1792 Jantsannorov-mongolchuud-bid-oyuun-sanaany-gun-hordlogond-orchihson-yavna 성은 2010-09-12 1639
1791 Бухимдал үндсэрхэх үзлийг бадрааж байна i_love_you 2010-09-10 1872
1790 ДОХ-той хүний захиа [1] i_love_you 2010-09-10 2358
1789 Оюутнууд оготно зурам шиг подволоор амьдарч байна [2] i_love_you 2010-09-10 2161
1788 Монголын эрчүүд яагаа вэ… i_love_you 2010-09-10 1964
1787 Баян хүнтэй л гэрлэвэл жаргана гэж бодож байгаа бол эндүүрэл [1] i_love_you 2010-09-10 2044
1786 Бидний бие 70 триллион эсээс бүтдэг. ind 2010-09-09 1646
1785 Үнэн гэж байдаг уу? ind 2010-09-06 1610
1784 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫг ДЭМЖИХ ТӨВ гадаад ажилчдыг дэмжих төв 2010-09-06 1726
1783 " 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ " i_love_you 2010-09-04 1487
1782 Ядуу хүнтэй суулаа гээд муухай амьдрах юмуу i_love_you 2010-09-04 1842
1781 хятадын мэдээгээр Иргэдийн цагдаатай нь нүдчихсэн хэрэгийг ингэж л цацаж байна даа [2] i_love_you 2010-09-02 2613
1780 ӨНӨӨДӨР ЯЛАЛТЫН ӨДӨР monh-monk 2010-09-02 1775
1779 Монгол үндэстэн орших уу?уусаж үгүй болох уу? i_love_you 2010-08-30 2094
1778 Охидоо хаана нуух вэ? [2] i_love_you 2010-08-30 2482
1777 Хүний наймаа хүрээгээ тэлсээр байна i_love_you 2010-08-30 2747
1776 Эрээнд Монгол хүүхдүүд алга болох болжээ i_love_you 2010-08-30 1772
1775 “ЭХ ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”(Ñîëîíãîñò àìüäàð÷ áàéñàí ìîíãîë÷óóäûí ñàéí äóðûí õîëáîî) monh-monk 2010-08-24 2288
1774 Сайхан уйлах юмсан! i_love_you 2010-08-20 2414
1773 Ц.Жаргалсайханд ;Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн” хэмээн чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. monh-monk 2010-08-20 2074
1772 Хятадад Монгол охид байхгүй муж, хот гэж алга” [1] i_love_you 2010-08-15 2518
1771 Өөдгүй МОНГОЛ амьдрал [3] i_love_you 2010-08-15 2361
1770 Өсвөр нас ба гар хангалга k..............k 2010-08-15 6732
1769 Улсын нууц задруулагсад 1932 2010-08-14 1787
1768 Цонх monh-monk 2010-08-14 1766
» hvvhemseg eriig herhen nomotgoh be???????????/ [2] k..............k 2010-08-12 2216
1766 admind [5] k..............k 2010-08-11 1742
1765 Цэргийн мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулав [5] monh-monk 2010-08-09 2541
1764 hi allll asuuh ym bn ldaa [2] zaats 2010-08-08 1795
1763 Udurin mendees asyya??? zahirma 2010-08-08 1374
1762 Эрүүл энхийн манаа эрүүл үү? [2] monh-monk 2010-08-05 2021
배너신청
자생병원

배너신청