Ер нь эрэгтэй хүний толгойг байнга ажилуулж, эрэгцүүлэн бодоход хүргэдэг нууцлаг эмэгтэй хүнд эрчүүд илүү дуртай байдаг. Эрчүүдийн анхаарлыг оньсого шиг хүүхнүүдээс өөр юу ч тэгтлээ их татаж чаддаггүй. Ингээд бүсгүй танд гэж хэлэхэд:
• Эрэгтэй хүн болгон шинэлэг, шинэхэн бүхэнд дуртай байдаг. Таныг үсээ урьдынхаасаа өөр өнгөөр будуулсан байхыг хараад: "чи чинь үсэндээ юу хийлгэчих нь энэ вэ?" "Урьд нь чи хэзээ ч ийм өнгөөр будуулж байгаагүй шүү дээ!" хэмээн учрыг нь мэдэх гэж оролдох болно.
• Олон жилийн туршлагаас үзэхэд эр хүнийг гайхшруулах зүйлийг зуун хувь бүрэн төгс хийж чаддаггүй ажээ.
• Гэхдээ нууцлагдмал эмэгтэй хүн үргэлж эрчүүдийг урьдчилж хэлэхийн аргагүйгээр гайхшруулж байдаг.
• Түүгээр ч зогсохгүй даруухан гэж бодож байсан эмэгтэй нь ажил дээрээ тачаангуй энгэр нь задгай платье өмссөн байхыг хараад бага зэрэг гайхшралын байдалд ордог ажээ. Учир нь эмэгтэй хүний тэгтлээ хувирсан байдал нь эрчүүдийг багагүй сүрдэхэд хүргэдэг гэнэ.
• Өөрийнхөө бүх зүйлийг дурлалт залуудаа хэлсний хэрэггүй. Энэ нь хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй. Харин ч эсрэгээрээ түүнд ухаангүй хардах, сэтгэлийг төрүүлж, хэрэг дурлахад хүргэдэг.
• Эмэгтэй хүн нууцлаг байж чадсанаараа өөртөө илүү их итгэлтэй болж чаддаг байна.
• Өөрийнхөө хэнээс ч хараат бус байдлаа хадгалж үлдэх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд эр хүнээс болоод ажлаасаа хүртэл татгалздаг шүү дээ. Үүнээсээ болоод өдөржингөө гэртээ хий дэмий холхиж, уйтгарлаж, ямар ч сонирхолгүй болж эхэлдэг.
• Эрэгтэй хүн хүч чадалтай, ихэмсэг бардам эмэгтэйчүүдэд дуртай байдаг.
• Эцэст нь хэлэхэд нууцлагдмал байдал гэдэг нь хувь хүний өөрийгөө илэрхийлэх дотоод сэтгэлийн хүч юм
Ямар нэгэн зүйлээс авч байгаа таашаалыг л бид аз жаргал гэдэг. Та сэтгэл тавьж ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл зах зээлд өндөр үнэлнэ, ээждээ шөл хийгээд өгвөл таны сэтгэл баясна, дуртай спортоороо хичээллэвэл таны сэтгэл санаа өргөгдөнө, идэвхтэй сексийн үед бэлгийн ханамж авна. Тэгэхээр таашаалыг бид өөрсдөө дуудаж авчирдаг байх нь.
Тиймээс өдөр тутам ажлаа хийсэн ч, амарсан ч өөртөө таашаал авчрахын төлөө сэтгэл зүтгэл гаргавал сайхан амьдрал бидэнд ирнэ. Хөгжил дэвшлийг бүтээсэн хүн ард хүлээж суугаагүй, өөрийн гараар хөгжил цэцэглэлтээ бүтээсэн. Хөгжил цэцэглэлт гэдэг бол амьдрал дээшилж байгаагийн баталгаа юм. Хүн бүр л амьдралаа дээшлүүлэх эрхэм зорилготой явдаг. Хүний амьдралыг дээшлүүлдэг ямар ч буянтан гэж байдаггүй.
Яахав хэсэгхэн хоромд хоол хүнсний, хувцас хунарын багахан тусламж үзүүлэх хүн бий, түүнээс түрийвч дүүрэн мөнгө өгөх хүн хаана ч байхгүй. Хүн өөрөө өөрийнхөө амьдралыг хөдөлмөр зүтгэлээрээ дээшлүүлэхийн тулд бусдад таалагдах үйлс бүтээх хэрэгтэй. Хэр олон хүнд таалагдана, төдий хэмжээний мөнгөтэй болоод зогсохгүй олны таашаалд нийцсэн сайн зүйл бүтээсэндээ таны сэтгэл санаа өөдрөг аз жаргалтай болж хамгийн доод таашаал авна.
Өдөр бүр гэр бүлийн хүмүүс, өөр хэн нэгэнд чин сэтгэлээсээ тусласнаар та өдөр бүр л баяртай явна. Цаг зав, мөнгө төгрөгний тусламжаас гадна сэтгэл өргөсөн сайхан үг хэлэх, гар хөлөөрөө туслах, хэн нэгэн уурлахад урдаас нь үг сөрөхгүй байх, сайхан инээмсэглэх хүртэл тус юм. Тэгэхээр хүнд өгөх юмгүй хүн гэж байдаггүй байх нь. Ялангуяа дотны хүмүүстээ үргэлж сэтгэлээсээ туслахад тач сэтгэлийн жаргалтай явж, эргээд тэд ч бас танд сэтгэл гарцаагүй тавина. Өгөх авахын ухаан л бидэнд сайхан амьдрал авчирдаг юм.
Нэгэн тэнгэр дор амьдарч байгаа бид бүхэн бие биенээ түшиж тулж амьдрах тусам сэтгэлийн дээд жаргалтай амьдардаг. Хувь биедээ хоол өгөх, эд авах. бэлгийн хүслээ хангах зэрэг ганцхан биеийн жаргал бол хормын төдий доод жаргал авчирдаг. Бусдыг хайрлаж, өөрөө бусдад хүндлэгдэж хайрлагдах, сайн үйлс бүтээх нь хүнийг насан туршийн таашаалтай явуулдгаараа хар биеийн жаргалаас ялгаатай билээ