Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



“Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгахтай ярилцлаа.

-Хилийн чанадаас хүний наймааны золиос болсон охидыг эх оронд нь авчирсан гэж сонссон?
-Тийм ээ. Он гарснаас хойш хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 50 орчим хүнд туслалцаа үзүүллээ. Тэднээс 20 гаруйг нь хилийн чанадаас авчирсан байгаа.

' target=_self>

-Хаанаас?
-БНХАУ-аас.

-Энэ төрлийн гэмт хэрэгт хаана, хэзээ, хэчнээн хүн өртсөн талаар гаргасан судалгаа, тоо баримт бий юу?
-Байнга ихэсч, багасахаас гадна далд хэлбэрт байдаг учраас нарийн тоо гаргах боломжгүй. Гэхдээ бид 2008 онд судалгаагаар явж байхдаа энэ талаар тайлан гаргаж байсан. Нэг газар очоод ойролцоогоор хэчнээн охин байгааг мэдэхдээ хажуугийн газар нь хэд байгааг асуух маягаар тоог нь гаргаж байсан. Тухайн үед Макаод 300-800, Хонгконгд 100-300 охин хөдөлгөөнтэй байна.

Сингапур, Эрээн, Бээжинд дээрх тооноос хэд дахин олон байна гэсэн тооцоо гаргасан. Одоо дээрх тоо өссөн л дөө. Ер нь сүүлийн жилүүдэд Хятадын Эрээн, Бээжингээс гадна Манжуур, Хайлаар зэрэг олон муж, хотод Монгол охид биеэ үнэлэх нь ихэсч байна. Эрээн хотод сууж буй консултай уулзахад хэлж байсан л даа. Хилээ эргээд явж байхад Хятадад Монгол хүнгүй, Монгол охидгүй газар байхгүй байна гэж байсан. Тэгэхээр энэ бол бидний яах аргагүй, зайлшгүй анхаарлаа хандуулах асуудал.

-Эрээн болон Хятадын бусад хотуудад охидыг хүчээр, эсвэл хуурч аваачаад биеийг нь үнэлүүлснээс зарим нь эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Үүнд нэн тэргүүнд анхаарлаа хандуулах газар нь тухайн улс дахь манай улсын Элчин сайдын яам, консулын газар байх ёстой ч нүдээ аниад чихээ дараад дуугүй суугаад байх шиг. Үнэхээр тэд иргэдээ үл ойшоогоод байна уу, эсвэл тусалъя гээд нөхцөл боломж байхгүй байна уу. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ. Танай байгууллагын зүгээс консулын газруудтай хэр хамтарч ажиллаж байна вэ?
-Гадаадад суугаа консулуудтай хамтарч ажилладаг. Тэр дундаа Бээжин, Эрээн дэх консулын газартай арай ойр ажиллаж байна. Гэхдээ гольдролдоо ороод бүх талаар хамтарч ажиллаж байгаа гэж хэлж чадахгүй. Консулын ажилтнууд ажил ихтэй өөр улсын нутаг дэвсгэр дээр байгаа учраас эрх нь хязгаарлагдмал байдаг болохоор тэднийг буруутгах аргагүй. Гэхдээ сэтгэл байвал боломжтой бүхнийг хийж болно л доо. Өнгөрсөн жил Турк улсаас 60 гаруй хүнийг авчрахаар очих үед иргэдийн байрлаж байсан газар дээр очиж танилцсан хүн байхгүй л байсан. Охидыг хуурч аваачаад хүчээр биеийг нь үнэлүүлж, бичиг баримтаар нь барьцаалах явдал гарч байгаа. Ялангуяа Хятадад бөглүү, нутгийн гүн рүү аваачин бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор ашиглах явдал ихсэх хандлагатай байна. Энэ тохиолдолд холбоо барих, туслалцаа хүсэх, авахад бэрхшээлтэй. Мөн манай улсын консул байхгүй газарт байгаа охидод туслалцаа үзүүлэхэд бичиг баримтын асуудлаас эхлээд хүндрэл учирдаг л даа. Тухайлбал, Малайзад манай улсын элчин сайдын яам байхгүй. Тэнд байгаа хохирогч Тайланд дахь консулын газарт хандахаас өөр аргагүй. Гэтэл бусдын гарт эрх нь зөрчигдөж байгаа, тэр дундаа хүний наймааны золиос болсон охид хандаж чадах уу гэдгийг бодох л хэрэгтэй юм л даа.

-Өнөөдрийн байдлаар танай байгууллага хүний наймааны хохирогч болсон хэчнээн хүнийг эх оронд нь авчирсан бэ?
-2003-2009 оны арванхоёрдугаар сарын байдлаар 49 эрэгтэй, 206 эмэгтэй, насанд хүрээгүй гурван эрэгтэй, 22 эмэгтэй хүүхдэд шууд туслалцаа үзүүлсэн. Харин 11 хүнийг Цагдаагийн байгууллагын тусламжтайгаар эрэн сурвалжилж байна, 2007-2009 оны аравдугаар сар хүртэл 143 хохирогчийг гадаадын найман улсаас аюулгүйгээр эх оронд нь авчирсан. Тэдний хамгийн бага нь найман настай, ахмад нь 49 настай байсан.

-Гадаадын иргэдтэй гэр бүл болж буй эмэгтэйчүүд нэн ялангуяа зуучлуулан гэрлэсэн эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох, эсвэл гэр бүлийн бусад төрлийн хүчирхийлэлд өртөж байна. Ялангуяа Хойд Солонгост?
-Манай байгууллага одоохондоо Хойд Солонгосын энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ цаашдаа тэнд байгууллагынхаа нэг салбарыг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөө маргаашгүй салбараа нээчихнэ гэж амлаж чадахгүй ч зорьж ажиллаж буйн шалтгаан нь жилдээ 500-600 охин гэрлэх гэж Солонгос руу явж байна. Үүний 80-90 хувь нь зуучлалаар дамжин очиж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн эрх хэрхэн яаж хамгаалагдаж байна гэдэг дээр зайлшгүй хяналт тавих шаардлагатай. Тэнд зарим эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Нөхөр нь зуучлагчид асар их мөнгө төлдөг болохоор очоод мөнгөний барьцаанд орчихдог. Мөн хийсэн гэрээгээр нь дарамтлан барьцаалдаг. Ингээд мөнгө олуулахын тулд албадан хөдөлмөр эрхлүүлж, хүчээр биеийг нь үнэлүүлдэг.

-Эхнэрээ болгож авчхаад биеийг нь үнэлүүлнэ гэдэг чинь?

-Анхнаасаа мөнгө олох зорилгоор гэрлэсэн тохиолдол олон байдаг. Тухайлбал, зуучлагчид төлсөн мөнгийг “Чи олж өгөх ёстой” гэдэг сэтгэлгээгээр ханддаг.

Тэгээд ойр орчмынхоо эрчүүдийг авчраад эхнэрийнхээ биеийг үнэлүүлж, өөрөө өөр хүүхнүүдтэй нүдэн дээр нь зугаацаад байж байх жишээтэй. Бидэнд ийм байдалд орсон хохирогч хандаж байсан.

-Монголын төр иргэнээ хамгаалах тал дээр дэндүү сул хандаад байх шиг. Хэдхэн сарын өмнө Америкийн иргэн ууланд осгож нас барах үед тус улс иргэнийхээ төлөө яаж анхаарал хандуулдгийг харуулж манай улсын Онцгой, цагдаагийн байгууллагыг түргэн авахуулж өглөө үдэшгүй хайлгаж байгаад олчихсон?
-Тийм ээ. Санаж байна. Тэр үед Монгол хүний амь хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдож байсан. Гэтэл бид Японд нас барсан иргэнийхээ задлан шинжилгээний хариуг авч чадалгүй хоёр жил болж байна. Гадны нөлөө байсан уу, үгүй юу гэдгийг тогтоогоод гаргачихсан бичгийг авах гээд чадахгүй байна. Төр иргэнийхээ төлөө анхаарал хандуулахгүй байгаагийн тод жишээ юм л даа. Гэтэл АНУ-ын хоёр сэтгүүлч барьцаалагдахад Б.Клинтон шууд очоод хэлэлцээр хийгээд суллаад авчхаж байсан шүү дээ. Хариуд нь юу амласныг мэдэхгүй ч иргэнийхээ төлөө тэгж ажиллаж байна. Ихэнх улс орны хувьд иргэн нь хамгийн үнэтэй зүйл байдаг. Харин манай улсад хэдэн бизнесменүүд нь төрийн ордонд суугаад мөнгө өгнө, тараана гэж иргэдээ хуураад өөр хоорондын халаасны наймаагаа хийгээд байдаг. Хөгжсөн орнуудын жишгээс харахад тэд эхлээд хүнээ хөгжүүлсэн байдаг. Манайд эсрэгээрээ байна.

-Таныг саяхан АНУ-д болсон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын нэгдсэн хуралдаанд оролцоод ирсэн гэж сонссон?
-Тийм ээ. Гадаадад ажиллах хүч илгээх төвийн дарга Мөрөн, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Дамбийням, Нийслэлийн прокурорын газрын прокурор Хишигжаргал гээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй яваад ирсэн. Уг хуралдаанаар тухайн жилийн ажлын ололт амжилт, гарсан гэмт хэргийн илрүүлэлт зэргийг тайлагнаж туршлага солилцсон. Эндээс бид маш чухал зүйлийг олж харсан л даа. Монголд тогтолцоо гэдэг зүйл бий болох ёстой юм байна гэж бодсон. АНУ-д хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг дангаараа удирдан зохион байгуулдаг байгууллага байдаг. Энэ байгууллага хохирогчоо хамгаалах, сургалт явуулах зэргээр бүхий л үйл ажиллагаа хариуцдаг. Гэтэл манайд энэ асуудлыг хэн хариуцдаг юм бэ.

Яаман дээр л хариуцдаг нэг хүн сууж байдгаас өнөөдрийг хүртэл бодитойгоор хийсэн тодорхой ажил байхгүй алга. Мөн тэнд тавьж байсан илтгэлүүдээс санаа авч хэрэгжүүлмээр олзуурхууштай зүйл олон байсан. Хүн худалдаалах гэмт хэргийг хэрхэн илрүүлдэг талаар прокурорын байгууллагын дарга нь илтгэл тавьсан. Тэрбээр энэ хохирогчийн цаана ийм бүлэглэлүүд байна. Үүнийг ингэж илрүүлсэн гээд бүх зүйлээ нотлох баримттай нь харуулж байсан. Нотлох баримт болгохын тулд нэг хэрэг дээр дор хаяж 1000 зураг авдаг. Тухайн зурагнуудыг хараад л тэр хэргийн бүх нотлох баримтыг гаргаж ирж байсан. Тухайлбал, “Хөдөлмөр мөлжлөгийн золиос болсон нэг эмэгтэйгийн хэргийг ярьсан. Гэрийнх нь гал тогооны өрөөнийх нь зургийг янз бүрээр авсан.

Бүх шургуулгыг нь онгойлгож байгаад хэдэн талаас нь авсан байна лээ. Тэнд улаан перецнээс өөр юу ч байгаагүй. Гэтэл эмэгтэй мэдүүлэхдээ намайг шийтгэхдээ аманд перец хийгээд гараараа тагладаг байсан гэж. Түүний өгсөн энэ мэдүүлэг тухайн газар байсан перецээр баталгаажиж байх жишээтэй. Нотлох баримтыг маш сайн бүрдүүлдэг. Иргэд мэдээллийг их сайн өгдөг. Хөрш айлд маань нэг асуудал болоод байх шиг байна. Та нар ирж шалгаач гэх мэтээр.

Мөн хохирогч хамгааллын тогтолцоог бүрэн хэрэгжүүлж чадаж байна. Тухайн нутаг дэвсгэр дээр хохирогч болсон хүн хэрэв эх орондоо очихгүй гэвэл тэнд гурван төрлийн виз олгож байна. Хүсвэл гэр бүлийнхнийг нь авчраад нутагшуулаад амьдруулж байна. Хохирогчийг өөрийн гэсэн ажил төрөлтэй болгох зэргээр бүхий л арга хэмжээг авч байна. Эндээс хохирогч төвтэй цогц ажил хийж байгааг харж болно. Байгууллага хоорондын уялдаа холбоо, хамаарлыг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй санагдсан.

-Манайд дээрх тогтолцоог нэвтрүүлэх боломж хэр байгаа вэ?
-Бүрэн боломжтой. Уг чуулганд Монголын тухай тайлан хэвлэгдэж хэлэлцэгдсэн. 2005 оноос хойш хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг Засгийн газраас арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Хөдөлмөр мөлжлөгийн асуудлаар Турк, Казахстан зэрэг орон руу охидыг аваачиж хүчээр биеийг нь үнэлүүлэх, захиалгаар гэрлүүлэх явдал үргэлжилж байна.

Мөн Өмнөд Солонгос болон Япон улсын эрчүүд секс жуулчлалын зорилгоор Монгол руу ирж байна. Монгол Улс өөрөө хүн худалдаалах гэмт хэргийн хүлээн авагч улс болж хоёр Филлифин иргэнийг эх орон руу нь буцаасан тохиолдол гарсан. Телевизийн чатаар дамжуулан хохирогч болж байгаа асуудал нэлээд их байгаа. Уг асуудалд төрийн бус байгууллага анхаарал хандуулан ажиллаж байгаа хэдий ч төрийн оролцоо бага байгаа талаар дурьдагдсан байсан. Түүнчлэн авлига, хээл хахууль хүнд суртал, хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбогдож байж болзошгүй гэсэн асуудал яригдсан. Мөн Монгол Улсад судалгаа хангалтгүй хийгддэг. Гэмт хэргийн шийдвэрлэлт хангалттай бус, хохирогчид олгогдох ёстой нөхөн төлбөрийн асуудал шийдвэрлэгддэггүй гэсэн байсан.

-Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ?

-Тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Хамгийн түрүүнд юуг хүн худалдаалах гэмт хэрэг гэж хэлэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Зар сурталчилгааны тухай хуулиар нийгэм, болон хувь хүнд харшлах зар явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл зарын бодит үнэнийг зарлуулсан хувь хүн албан байгууллага бүрэн хариуцна хэмээн заасан байдаг. Өнөөдөр зар өгсөн авсан хүмүүсээс хариуцлага хүлээсэн хүн бий юу гэвэл үгүй. Тэгэхээр бидэнд зар өгч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн хариуцлагад татдаг тогтолцоо хэрэгтэй байна.

Манай улсад энэ төрлийн гэмт хэргийг ихэнх тохиолдолд хэрэгсэхгүй болгодог, эсвэл залилангийн гэмт хэрэг рүү шилжүүлээд байдаг. Тухайлбал, гадаад хүнтэй гэрлэх асуудал байна. Манай хүүхдийг 20 мянган ам.долларын барьцаанд оруулаад дарамтлаад байна гэсэн гомдлыг прокурор хоёр удаа хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөнгө нэхсэн эсэх нь тогтоогдоогүй учир хүн худалдаалах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр. Тиймээс энэ бүхнийг шийддэг хууль манайд байх хэрэгтэй. Иргэнийхээ эрхийг хамгаалж чаддаг хуулийн тогтолцоо өнөөдөр хэрэгтэй байна

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3502653/856/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211361
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366675
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365255
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
17526 Төрсөний дараа гэдэсээ хэвийн байдалдаа оруулахийг хүсч байгаа эхчүүдэд Дотор эрхтэн муу байвал бүх өвчний уурхай болно. [1] ANGEL SALON 2010-08-10 1549
17525 surgaltand zuuchilna huuuuue 2010-08-10 1021
» СОЛОНГОСТ БОЛОН ГАДААДАД БАЙГАА БҮСГҮЙЧҮҮД ИЙМ Л БАЙНА ДАА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-10 1884
17523 AVCH CHADAAGUI TSALIN halh gol 2010-08-10 1059
17522 Erhem geriin ezegtei naraa zovlooroi? [2] konpoyn 2010-08-10 2819
17521 HUUHNUUDEE HARIULAAD BGAARAI MR ESUDER 2010-08-10 594
17520 ЧЭЖҮД ТАНИЛЦЪЯ !!! 4 ШӨНӨ 5 ӨДӨР 390,000w XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-10 556
17519 hudaldaj avii [1] Tsetseguyanga 2010-08-10 1120
17518 helj uguuch [1] madahbadrah 2010-08-10 1065
17517 Busguichuud mini yaraltai hariulaad ogooch. [4] my dong 2010-08-10 1195
17516 huuhdiin gerchilgee [5] Tsetseguyanga 2010-08-10 1256
17515 XAIRTAI jagaa4458 2010-08-10 758
17514 Zovlogoo ogooch, 담석 buyu tsosnii chuluu xanandaa oirxon baigaa [2] ㄷ쇼 2010-08-10 1395
17513 TvN-iin 러브 스위치 nevtruulegt orj baigaa mgl oxin Sarand [1] asdfgtre 2010-08-10 1283
17512 ..ЭНЭ ТОО БАРИМТАНД МАШ ЭМЗЭГЛЭНЭМ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-10 861
17511 ЧИ ЭХНЭРТЭЙ ЗАЛУУ СОНИРХДОГГҮЙ БИЗ ДЭЭ ТЭГВЭЛ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-09 1115
17510 СОЛОНГОСТ БАЙДАГ МОНГОЛЧУУДАА ГҮНЭЭ ТУСЛААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-09 1221
17509 БҮГД ОРИГ БРЭНД ...ТҮРИЙВЧИНД 2000 $ БАЙНА .... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-09 1410
17508 30 orchim nasnii eregtei hun so ruu gargaj ogno [3] tvnews 2010-08-09 914
17507 ЭЛГЭМСҮҮ БОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ЯАРАЛТАЙ ХАРИУЛААРАЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-09 769
17506 ЭЛГЭМСҮҮ УУЧЛААРАЙ ИЙМ ЗҮЙЛ БОЛЧИХЛОО [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-09 891
17505 emnelgiin orchuulga hiij uguh hvn haij bna? [3] mcblog 2010-08-09 1001
17504 *УРГАЦЫН БАЯРААР * ЧЭЖҮ АРАЛААР АЯЛAЦГААЯ !!! АЯЛАЛЫН ЗАРДАЛ: 390 000 вон XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-09 558
17503 ЭНЭ ХУДЛАА САНАЛААРАА ГАРЧ БОЛНО БУЦАЖ СОЛОНГОСТ ОРУУЛАХГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-09 734
17502 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 [1] ***ИнээM.Cэглэл*** 2010-08-09 731
17501 ** БҮСГҮЙЧҮҮДЭЭ ** ***ИнээM.Cэглэл*** 2010-08-09 727
17500 hvvhenvvdee ym asuue [3] 누나 2010-08-09 1075
17499 haij bna [1] ekhomina 2010-08-09 1000
17498 asuuya [4] Heregtei 2010-08-09 993
17497 tolgoi baridag hun bnuu [1] bugshire 2010-08-09 866
17496 angli helnii damjaa [2] odgarag 2010-08-09 2256
17495 Хайр богинохон гэж би урьд нь боддоггүй явж... Маралгоо 2010-08-09 1246
17494 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gcall1 2010-08-09 466
17493 site [2] 반지 2010-08-09 919
17492 eejvvdee asuuh ym bn aa tuslaachee........... [2] gal23 2010-08-09 1080
17491 BAGHIIGAA HAIJ BNA DAWAAHUU BAGSHA BANA UU? shuushuu 2010-08-09 919
17490 DURLAJ BAINA [1] jagaa4458 2010-08-09 903
17489 mongon guivuulga yvuuldag ymar kargo bna 10 horoolold soulees [2] dorj58 2010-08-09 1235
17488 soulees ymar kargo 10 horoolold ymar nertei kargo ajildag ve [3] dorj58 2010-08-09 873
17487 huuhed yavuulii cd.key.crack 2010-08-09 697
17486 manihaan zaaval unshad helj tuslaarai!!!!!!!!!!!!!!! [7] lunaeba 2010-08-09 1539
17485 Gaaliar oruulah u [3] zurchil 2010-08-09 1194
17484 hi budaa asuuy ? [1] vrtei hvn jargaltai 2010-08-09 942
17483 Elgemsuu helj ugooch [1] ulaan malgait 2010-08-09 757
17482 ОРООД ҮЗЭЭРЭЙ МОНГОЛЧУУДАА www.topmedee.mn 1231232 2010-08-09 4768
배너신청
자생병원

배너신청