
Жоом устгагч
Нэгэн оюутан мөнгө олохоор шийдэж гэнэ л дээ. Зах дээр очоод 2 жижигхэн хумсны төдий саваа мод барьчихаад:
- Жоомны алуураа аварай гээд зогсож байна гэнэ. Гэтэл нэг эмгэн ирээд:
- Хүү минь наадахаар чинь тэгээд жоомоо яаж алах болж байна ? гэсэнд
- Ээ эмээ минь ээ, жомоо барьж байгаад энэ саваа модоороо цохиод л бай. Гол нь үхтэл нь цохих юм шүү дээ гэжээ.
Зөвлөлгөө
Та юм шивэхдээ яарч байгаагаа компьютерт мэдэгдэж хэрхэвч болохгүй шүү. Мэдэгдчихвэл тэр /компьютер/ заавал гацах болно.
Хүн сандарахаараа
Солонгост удаан амьдарсан залуус ТВ суваг булаацалдаад нэг нь сувгаа солиод байж байтал спортын суваг гараад өнгөрөөтхөж ... Нөгөөх нь сандраад:
- Хөөе биеийн тамирын мэдээ үзье л дээ гэсэн гэдэг.
Гахай ба Энхбаяр
Гахайнууд Энхбаярыг тойроод
Энхбаяр хөдөө ажлаар явж . Тэгээд гахайн ферм дээр очиход нь сэтгvvлчид зургийг нь авчээ. Тэгээд тэр зургандаа ямар гарчиг өгөхөө ярилцжээ. " Энхбаяр гахайн дунд" ," Гахайнууд Энхбаярийг тойроод" гэх мэтээр олон нэр сэдсэн боловч аль нь ч таарсангvй. Тэгээд хамгийн сvvлд ингэж шийдэж гэнэ. " Баруун талаасаа гурав дахь нь Энхбаяр
Биеэ үнэлэгч
Бүсгүй усанд орохоор голын эргээр явж байтал нэгэн залуу усанд орж байснаа түүнийг хараад доош суучихав. Бүсгүй:
- Чи наанаа юу хийгээд байгаа юм бэ?
- Машинаа угааж байна. Үдээс хойш залуу харих санаатай явж байтал өнөөх бүсгүй мөн л усанд орж байснаа залууг харангуутаа доош суучихжээ. Залуу:
- Хөөе бүсгүй чи өөрөө наанаа юу хийгээд байгаа юм бэ?
- Грашаа цэвэрлэж байна.
- Өнөө орой машинаа тавих газаргүй болчихоод байгаа юм. Чиний грашинд чинь 1 хонуулж болох уу?
-Төлбөртэй ш дээ, хоногт 250,0. Ингээд залуус тохиролцжээ. Өглөө нь залуу явахдаа 150,0-ийг өгчихөөд гарах гэтэл бүсгүй:
- 250,0-аар тохиролцсон шүү дээ. Яагаад дутуу өгч байгаа юм бэ? гэтэл:
- Хойд 2 дугуй хээр хонох чинь билээ гээд хэнэгч үгүй гараад явж гэнэ.
Гадаад эр
Гадаадаас нэг эр Орост иржээ. Тэр гэрээ тохижуулах санаатай дэлгүүр орж хөшиг зааж:
- Энийг юу гэдэг вэ? гэж худалдагчаас нь асуухад худалдагч нь өөр хүнд бандааж худалдаж байгаад:
- Бандааж, гэж хэлэхэд мань эр "Аан бандааж гэдэг юм байна даа" гэж боджээ. Удалгүй нөгөө эр дахиад ор заагаад:
- Үүнийг юу гэдэг вэ? гэж асуухад худалдагч бас л сонсохгүй:
- Миша, гэж өөр хүн дуудахад "Үүнийг Миша гэдэг юм байна даа" гэж ойлгожээ. Нөгөө хоёроо худалдаж аваад гэртээ орон дээрээ хэвтээд зурагт үзээд сууж байтал зурагтаар:
- Анхаараарай, анхаараарай. Өнөөдөр амьтны хүрээлэнгээс Горилл сармагчин алдагдсан тул тун сонор сэрэмжтэй байгаарай, гэсэн мэдээ явж байв. Гэтэл гэнэт хөшигний араас сармагчны үс цухуйхад нөгөө эр утсаа шүүрэн авч цагдаагийн газар луу залгаад:
- Цагдаа, цагдаа. Сая би Миша дээр хэвтэж байсан чинь бандаажны араас үс цухуйгаад байна, гэхэд цагдаа ихэд уурлан:
- Тэгээд тэр чинь надад ямар хамаатай юм, гээд утсаа тасалчихаж. Гэтэл сармагчны толгой цухуйхад нөгөө эр улам айж, зүрх нь амаараа гарах шахам цагдаа руу дахин утасдаж:
- Цагдаа, цагдаа. Би Миша дээр хэвтэж байсан чинь бандаажны араас толгой цухуйлаа, гэхэд цагдаа:
- Баяр хүргэе. Та хүүхэдтэй болсон байна, гээд утсаа тасалчихжээ. Нөгөө эр ихэд гайхан утсаа барин үлдэв......