Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Нууц гэж их бага хэмжээгээр хүн болгонд л байдаг. Учир мэдэх томчуулаас эхлээд энхрий бяцхан жаалд ч өөрийн гэсэн нууц байдаг, нэгэнт л хүний нууц гэж бодсон хамгаалсан тэр зүйлийг мэдэх гэж улайрах хэрэг байна уу? зарим хүмүүс нуух тусам мэдэх гэж хүсдэг гэдэг, энэ нь мэдээж л дээ бүгд л сониуч гэхдээ бусдын нууцыг мэдлээ гээд ер нь яг ямар хэрэгтэй юм бол.?

Би үнэндээ бусдын хэлэхийг хүсээгүй зүйлийн талаар асууж шалгааж, энд тэндээс лавлаж гүйхийг хүсдэггүй нэгэнт л тухайн хүн өөрөө ярихыг хүсээгүй нууцлалын зэрэгт байлгаж байгаа асуудалыг би мэдээд ч яах билээ, хүнд ярихаар хэрэгтэй зүйл бол мэдээж тухайн хүн ярьж л таараа.

Энд надтай хамт амьдардаг бүсгүйг зарим хүмүүс их сонирхож асууна, тэр дүү нь гээд байгаа охин яагаад ээжээ гэж дууддын? өөрийнх нь хүүхэд биш юм уу их адилхан, өөрөө яг хэдэн настай юм бол гээд л хэдий би түүнтэй ойр дотно байж нэгэн дээвэр дор амьдардаг ч түүнээс энэ тухай асууж сонирходоггүй, яриад байхаар хэн нэгэнд хэрэгтэй зүйл бол мэдээж тэр бүсгүй өөрөө ярина, харин яриагүй тухайн хүний дотоод сэтгэл гэр бүлийн нууцыг мэдэх гэж улайрч хэрэгт дурладаг тэдгээр хүмүүсийг би гайхдаг. Тэгээд ч ер нь өөрөө гаргасан хүүхэд нь байсан ч яахвээ дээ, залуу жаахандаа л гаргаа биз, харин одоо залуухан сайхан бүсгүй бас тэгээд том болсон охинтой гэдэг азтай л хүн байна, гэвч зарим хүмүүс энэ талаас нь харахгүй жоохондоо хүүхэд гаргасан гээд л амны зугаа болгож ам дамжуулан ярьж зөрөөд өнгөрөхдөө ч таних танихгүй хүнтэй ам булаалдан чалчих гэж хүсдэг бололтой, тэгээд бүр тэрийгээ хэрэг болгон утасдаж асуухыг яаана гээч.
Нэгэнт л нууц гэдэг зүйлийн талаар бичиж эхлэсэн болохоор бодож явдаг бас нэгэн зүйлээ бичье.

''Шилдэг бичлэгүүд'' блогын долдугаар бичлэг болон нийтлэгдсэн ''Yahoo Password будаа'' нэртэй бичлэгийг хараад өөрийн эрхгүй толгой сэгсэрч байлаа, магадгүй зарим нэгэн, хүний хувийн нууцыг сонирходог нөхдүүдэд таалагдсан байх л даа гэхдээ ер нь нэгэнт л нууц гээд л нууцласан тэр зүйлийг мэдэх гэж улайрах бас бусдад зааж өгөх ямар хэрэг байна, тухайн хүн мессэнжир болон и-мэйл дээрээ юу ч хийсэн бас юу ч бичсэн байж болно шүү дээ, хэнээс ямар ч захиа ирсэн байж болно. Хүний дотоод сэтгэлийн эсвэл ажил хэргийн чухал захиа, албан бичгийг тэгж бүдүүлэгээр мэдэж нууцад нь нэвтрэх нь бидний харилцаанд муугаар нөлөөлж үл ойлголцол л болох баймаар ядаж л мэдэх ёсгүй зүйлийг мэдээд сэтгэл өвдөж хөндүүрлэхгүй гэж үү? хааяа мэдэх ёсгүй зүйлийг мэдэх нь зовлон болдогсон.

Би найз залуугынхаа и-мэйлын нууц үгийг нь мэддэг байлаа, нэг удаа орж үзээд мэдэх ёсгүй зүйлээ мэдээд сэтгэлээр унаж билээ харин дахиж хэзээ ч ороогүй одоо ч би түүний нууц үг хэвээрээ гэдэгт итгэж байна гэсэн ч би орж үзэхгүй, түүний минь хувийн нууц гээд нууцалсан нэг үсэг ч байсан түүнийх надад хамаагүй, хүний нууцад нэвтэрч сэтгэлээ зовоохыг би хүсэхгүй.

Зөвхөн тухайн хүний л мэдэх асуудал, хувийн гэж нууцлах хэрэгтэй болоод л нууц үг, нууц дугаар гэж анхнаасаа бий болсон байх.
Миний ч хувийн асуудалд оролцож мэдэх ёсгүй зүйлийг мэдэх гэж улайрдаг хүмүүст би дургүй, миний л нууц бол миний л нууц нуух хэрэгтэй болоод л би нуусан байж таараа тийм биш бол би бүгдийг л ил тод байлгана.

Бусдын нууцыг мэдчихээд зугаа болгон инээж суугаа хэн нэгэн эрхэм та бүх зүйл хариутай, хүний амьдрал хүрд адил эргэж байдгийг санаж яваарай! Эргээд хэзээ нэгэн цагт хувийн нууцад чинь хэн нэгэн нэвтэрчихээд хорвоо дэлхийгээр нэг тарааж, магадгүй яг одоо хувийн нууцаа бусдад мэдэгдчихээд шаналаж суугаа хүн шиг та ч бас шаналан явахыг ч үгүйсгэхгүй.
Амьдралд мэдэхгүй өнгөрөх нь жаргал болдог зүйлүүд ч байдаг, хувийнхаа нууцыг бусдад алдасан тэдгээр хүмүүс тэрхүү байдалдаа хямарч юу ч хийж бүр амиа ч хорлох эсвэл нууцыг нь мэдсэн нэгний амийг ч бүрэлгэхийг үгүйсгэхгүй ба гэнэтийн гай, саваагүй зангаас үүдсэн үхэл олон байдаг.

Хэн нэгэнд хүндлэгдэж,хэн нэгэнд хайрлагдахыг хүсдэг бол нүднээс далд ч гэсэн муу муухайг хийхгүй байх хэрэгтэй болов уу.
Та бусдад яаж хандана бусад нь ч бас танд яг л тэгж хандана, өөрөө ч мэдэхгүй сонирхолоороо хулгайлж байгаа чимээгүй инээмсгэлсэн Хувийн нууцын Хулгайч эрхэм та уурлаж бухимдах биш ухаарч ойлгоорой.

Бие биеэ хүндэтгэн Итгэж бас итгэлийг алдахгүй өөдрөг амьдарцгаа

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3491975/26e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211360
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239277
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366675
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365255
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
17436 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-08 806
17435 tursnii daraa??? [4] zahirma 2010-08-08 1466
17434 СОЛОНГОС ЗАЛУУГААС БҮГД БОЛГООМЖИЛ ИЙМ Л БОЛНО [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-08 1176
17433 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-08-08 608
17432 БҮСГҮЙН ГОО САЙХНЫ НЭГЭН НУУЦ... ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-08 1250
17431 huuhed harna huu ohin 2010-08-08 929
17430 asuuh zuil bna [2] 반지 2010-08-08 1103
17429 Goo saihnii torol buriin baraa bainga boondono. file humuuneee 2010-08-08 2571
» ЭНЭ ЗӨВХӨН ХУВИЙН НУУЦ....БУСДАД ХАМААРАЛГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-08 1224
17427 Элгэмсүү-д file [4] shorootiin tseveen 2010-08-07 1410
17426 ЭЛГЭМСҮҮ ЭГЧЭЭ ХЭЛЭЭД ӨГӨӨРЭЙ ТУСЛААЧ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1004
17425 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 TOOOPT 2010-08-07 764
17424 МАРГААШ ****9-13 ЦАГ ХҮРТЭЛ ЭМНЭЛЭГ АЖИЛЛAНА TOOOPT 2010-08-07 653
17423 ИТАЛИ ЯВЛАА НАЙЗУУДАА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1396
17422 БАС Л МЭДЭХ ЮМ ХЭЛЭЭД ӨГЬЕ ЗА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1207
17421 “ЧҮСОГЫН БАЯР”-ААР ЧЭЖҮ АРАЛААР АЯЛAЦГААЯ !!! АЯЛАЛЫН ЗАРДАЛ: 390 000 вон XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-07 744
17420 СОЛОНГОС ХҮНТЭЙ ГЭРЛЭСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД ........ [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1551
17419 ----НАЙЗУУДАА АСУУЛТ ШИВНЭЭ БАЙНАА НААШАА --- Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 784
17418 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-08-07 813
17417 СОЛОНГОСТ АЖИЛЛАДАГ МОНГОЛЧУУД БҮГД АНХААР ...НААШАА НАД УРУУ***** Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1443
17416 ene oroin mend hvrgey duu tatah gsn yumaa [2] 하늘 2010-08-07 1603
17415 HELJ OGOOCH [1] mongol_111 2010-08-07 985
17414 buudald ajildag lagsnii aliergitei bolood yum garaad bn. [3] cao 2010-08-07 1256
17413 hariult heregtei bna [1] ershuud 2010-08-07 1209
17412 elgemsvv???elchin deer irsen passportnii nersvvdee dahin tavij uguuch... [1] goodidea 2010-08-07 1159
17411 mgl-d hit bolj bga duunuudiin neriig bicheed ogooch nzuuda! [3] Tiny_hk 2010-08-07 1130
17410 ДЭЛХИЙ НИЙТ АЙМШИГТАЙ СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУХААС АЙЖ ЭМЭЭЖ БАЙНА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 2028
17409 Төрсөн өдрийн тань төөрөг зурхай angella2010 2010-08-07 2582
17408 ELGEMSUU EGCHEES ASUUH [2] halh gol 2010-08-07 1140
17407 ASUUH NI MANAIHAAN............................. [2] halh gol 2010-08-07 1260
17406 Орд ордны мэргэжил angella2010 2010-08-07 1486
17405 Эрчүүдийн зурхай angella2010 2010-08-07 1765
17404 Найз залуугийн чинь секс зурхай angella2010 2010-08-07 1078
17403 Эрүүл мэндийн зурхай angella2010 2010-08-07 1126
17402 Гэр бүлийн зурхай angella2010 2010-08-07 1777
17401 emegteilegt [1] silkt 2010-08-07 1313
17400 jiremsnii hyanaltin talaar ? [5] silkt 2010-08-07 1395
17399 Хайрттайгаа эвлэрэхэд зурхай туслана. angella2010 2010-08-07 1365
17398 “ЧҮСОГЫН БАЯР”-ААР ЧЭЖҮ АРАЛААР АЯЛAЦГААЯ !!! АЯЛАЛЫН ЗАРДАЛ: 390 000 вон XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-07 766
17397 HAJUU OROO BAINA marlaa247 2010-08-07 655
17396 hi bvsgvichvvdee asuuh yum bn [2] aalz.mn 2010-08-07 1296
17395 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gcall1 2010-08-07 553
17394 ТАЙВШИР .БАРДАМХАН БҮСГҮЙ МИНЬ ЧИ ЭР ХҮНИЙ ӨМЧ ЗАА .БҮҮ СӨР ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1929
17393 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-07 724
17392 Дотор эрхтэн муу байвал бүх өвчний уурхай болно. ANGEL SALON 2010-08-07 829
배너신청
자생병원

배너신청