Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



А.Гэрэлцэцэг: Бүсгүй хүн эр хүний өмч. Эр хүнд заяагдахаар бурхнаас илгээсэн нандин бэлэг

“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг

-Хоёулаа энэ удаа уран бүтээлийн яриаг түр хойшлуулж, амьдрал, хайр, залуу насны тухай энгийн зүйл ярилцъя.

 

Та зөвшөөрч байна уу?

-Тийм ээ. Ямар сэдвээр эхэлж ярилц маар байна, асуу л даа. Дуртайяа ха риулъя.

-Та хайртайгаа учирсан уу?

-Үгүй ээ. Нэг сайхан нартай өдөр учрах байх аа. Миний хайрыг татах залуу хаа нэгтээ яваа болов уу. Одоогоор уран бүтээлдээ анхаарлаа хандуулъя. Хэзээ нэгэн цагт нөхөртэй боллоо гэхэд тоглолттой гээд ийш тийшээ яваад байхгүй, тодорхой халамж, анхаарал тавина шүү дээ. Залуу байгаа дээрээ зорьсон зорилгодоо хүрч, бодсон зүйлээ хэрэгжүүлье. Амжуулах ажил байгаа болохоор гэр бүлийн амьдралд нэг их яарахгүй байна.

-Ирээдүйн ханиа ямар байгаасай гэж боддог вэ?

-Намайг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг, ухаалаг залуу байгаасай. Хэрвээ би гэр бүлтэй болбол үр хүүхэд, ханиа үнэнчээр хайрлаж чадна. Надад ийм сэтгэл бий. Манай хамтлагийн залуус “Гэрэлээ шар царайтай, дэгжин залуу сонирхдог. Стиль имижэд нь яг тохирно” гэж цаашлуулдаг юм.

-Эр хүний ямар зан таалагддаг вэ?

-Төлөв даруу, сэтгэлийн тэнхээтэй, бас ухаалаг, мэдрэмжтэй зан таалагддаг.

-Эмэгтэй хүнийг бардам зан чимдэг үү?

-Чимнэ. Эмэгтэй хүн уяхан, зөөлөн шүү дээ. Хааяа мэддэг, чаддаг зүйлдээ бардам байх тийм ч муу зүйл биш ээ. Бүсгүй хүн эр хүний өмч. Эр хүнд заяагдахаар бурхнаас илгээсэн хамгийн нандин бэлэг гэж боддог. Гоо сайхны ертөнцийг бүсгүй хүнээс олж, хардаг болохоор яруу найрагчид бүтээлдээ магтан, биширсэн байдаг биз. Эрчүүд их азтай юм. Тэдэнд хань, үр хүүхэд , аз жаргал, эрх мэдлийг бурхан харамгүй хайрласан.

-Чи миний, би чинийх гэсэн өмчлөл байх ёстой гэж боддог байх нь Та?

-Тийм ээ. Гэр бүлийн амьдралд бага зэргийн хардалт байх ёстой. Нэг талаараа хайрыг илүү бадрааж, нөгөө талаараа нэг нэгэндээ “Би энэ хүнд хэрэгтэй юм байна” гэх бодлыг төрүүлж байдаг юм шиг санагддаг.

-Хайрыг гайхамшигтай, ид шидтэй гээд л хүмүүс ярьдаг шүү дээ?

-Хайрын гайхамшиг зүрхэнд нуугдсан байдаг. Гарт баригдахгүй, нүдэнд харагдахг үй хэрнээ сэтгэлийг бүрэн эзэмдэж чаддаг. Дурлаж, хайрласан хүний зүрх, сэтгэлийг хэн ч хорьж дийлдэггүй шүү дээ. Хайрынхаа төлөө шаналж зовсон зовлон нь хүртэл жаргалтай, цагаан, гэгээн байдаг. Хүнийг байгаагаас нь илүү өөрчилж чаддаг ид шид бол хайр гэдэгтэй санал нэг байдаг. Амьдрал үргэлж аз жаргал эсвэл зовлонгоор дүүрэн байвал уйтгартай. Аль аль нь ээлжилж байж, амьдралыг үнэ цэнэтэй болгодог байж болох. Хүн төрөлхтний амьдралыг хайр урагшуулсаар ирсэн. Одоо ч үргэлжилсээр. Бүтсэн, эс бүтсэн ч амьдралд хайр олон янзаар өрнөдөг шүү дээ.

-Хэн нэгэн хайр сэтгэлээ илэр хийлбэл Та хэрхэн хүлээж авах вэ?

-Намайг хайрласан сэтгэлийг нь эхлээд хүндэлнэ. Дараа нь зүрхнийхээ үгийг илэрхийлсэн эр зоригоор нь бахархана. Яруу найрагч О.Дашбалбар агсан “Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ” шүлэгтээ “…Чамд дурласан сайхан хөвгүүнийг Чанга хатуу үгээр бүү гомдоо бүсгүй минь Чамайг хайрласных нь хариуд хайрла Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ” гэж бичсэн байдаг даа. Хүнд залуу нас ганц л заяадаг. Гэхдээ үдлээд буцах нар шиг богинохон. Тийм болохоор амьдралд, хайр, гэр бүл, хамт олондоо сайхан дурсамжийг үлдээх хэрэгтэй гэж боддог. Хүнийг хайрлаж, хайрласныхаа хариуд хайрлуулж, хүндлүүлнэ гэдэг сайхан шүү дээ.

-Амьдрал Танд жүрж шиг амттай атлаа заримдаа давс шиг шорвог санагддаг уу?

-Гэр бүлийн амьдралд хараахан хөл тавиагүй болохоор энэ бүхний амтыг мэдрээгүй л явна. Гэхдээ нэгэн цагт бүгдээс нь амсах байх аа. 

-Аав ээж, найз нөхөд чинь гэр бүлтэй бол гэж ятгаж байна уу?

     -Яг үнэн. Ятгаад эхэлсэн шүү. Хамт олон маань хүртэл “Чи хурдан гэр бүлтэй болоод өгөөч ээ. Нөхөр, хүүхдийг чинь хармаар байна” гэдэг. Өөдөөс нь “Жаахан хүлээ л дээ та нар. Эмэгтэй хүн юм чинь тэртэй тэргүй айлын эхнэр болно. Залуу насандаа амжуулах зүйл байна шүү дээ надад” гэж хариулдаг юм. Сүүлийн үед хүүхэд харахаараа өөрийн эрхгүй хайр хүрээд, өхөөрдөөд байдаг болсон. Гэрлэх нас болсныг минь үе үе сануулаад байх шиг. Сайн хүнтэй гэрлэвэл олон хүүхэдтэй болно гэж боддог.

-Гэр бүлийн амьдралд нууц амраг байх ёс той юу?

-Байх ёсгүй. Эхнэр, нөхрийнхөө итгэсэн сэт гэлийн гал руу ус цацаж, халуун хайраа бөхөөж яах юм бэ. Жаргал зуурдынх байж болно. Харин гомдол зүрхэнд насан туршдаа хар толбо үлдээдэг байх. Бодоод байхад амьдралыг итгэл, сэтгэл, тэвчээр гурав урагшлуулдаг юм шиг ээ.

-Та сексийн сэдвээр хэн нэгэнтэй чөлөөтэй ярилцаж чадах уу?

-Үгүй ээ. Гэр бүлийн амьдрал нууцлаг, нандин байх ёстой. Нандин зүйлийг нандин байлгах тусмаа үнэтэй. -Аз сорих дуртай юу?

-Зориг хүрдэггүй юм.

-Та сэтгэлийн хөдөлгөөнтэй байх аа?

-Тийм ээ. Амархан баярлаж, гомдоно. Сэтгэлийн эмо цио шууд л илэрхийлдэг. Найз нөхдийнхөө дунд хамгийн доргио нь, юмыг санаачилж сэдэхдээ гаргууд байх жишээтэй.

-Танай продакшны “Сүх далайтал Монгол амар” тоглолт ойрд үзэгчдээр дүүрэн байна. Хэн нь ийм этгээд нэр өгсөн юм бэ?

-Манай уран бүтээлчид шинэ тоглолт толилуулахынхаа өмнө ярилцаж байгаад нэр өгдөг уламжлалтай. Энэ удаа П.Эрдэнэзаан ах энэ нэрийг сонгосон. Тоглолт маань өдөр бүр үзэгчдээр дүүрэн байгаа. Үзэгчдийн инээд, хөөр бидэнд ажиллах эрч хүч их өгдөг. Тэдний ажлын алжаалаа тайлж, аз жаргалтай байхыг харах таатай санагддаг. Эвсэг сайхан хамт олны дунд гар, сэтгэл нийлэн, ажиллаж байгаадаа баярладаг. Ямар ч үед би тэдэнтэйгээ байх дуртай. Алдаа дутагдалгүй хүн гэж байдаггүй биз дээ. Ах нартаа зэмлүүлэх үедээ зэмлүүлж, магтуулах үедээ магтуулдаг. Залуу хүний хувьд мэргэжилдээ өсөөсэй гэсэндээ зэмлэл, магтаал аль алийг нь харамгүй хэлдэг байх аа. Мартын наймнаар хамтлагийн маань эрчүүд гурван бүсгүйдээ баяр хүргэж, урмын сайхан үг хайрласан шүү.

-Мартын наймнаар хэр сайхан баярлав?

-Өө, тайзан дээр баярлалаа. Тоглолтын үеэр үзэгчид бүх эмэгтэйчүүддээ Мартын наймны баярын мэнд хүргэе гээд нэгэн зэрэг хашгирахыг сонсох үнэхээр сайхан санагдсан. Нижигнэсэн халуун алга ташилттай, уухай түрлэг тэр өдрийн хамгийн гоё бэлэг байлаа.

-Өнөөдөр Таны төрсөн өдөр юм уу. Хамтлагийнхан чинь яаж баярлуулах тухайгаа ярилцаж байна лээ?

-Сая би ээж дээрээ цэцгийн баглаатай очоод “Намайг энэ хорвоод тээж, төрүүлсэн тандаа их баярлалаа. Охин чинь хайртай шүү” гэж хэллээ. Ээжийн минь үнсэлт төрсөн өдрийн бэлэг дун даас хамгийн сайхан нь байсан. Хамтлагийн маань жүжигчин Чулуунцэцэг бид хоёр нэг өдөр мэн дэлсэн юм билээ. Тоглолтын дараа хамт олонтойгоо нижгэр тэмдэглэнэ.

-Найз нөхөдтэйгээ баяр ёслолын үеэр уулз даг биз дээ?

-Үнэхээр амждаггүй юм. Найзууд заримдаа хамт даа баяр тэмдэглэсэнгүй гэж гомдоллодог. Сая хан нэг найз маань “Чи дандаа завгүй гэж урьсан урилгаас татгалзах юм. Энэ үгээ үргэлж бодож яваарай” гэж зэмлэсэн шүү.

-Та дуучин С.Жавхлангийн “Хайрын гэгээн бороо” дууны клипэд тоглосон байх аа?

-Тийм ээ. Нэг найз маань энэ дууны клипэд тоглохыг санал болгоход нь “Би яахаараа хосуудын дунд утсаар ярьж салгах ёстой гэж” гээд хэлэхэд “Чамаас өөр хүн тоглуулах тухай ер бодсонгүй” гээд хэлж байсан.

-МN-25 дугаар суваг телевизийн “Дуэт Дуэль” нэвт рүүлэгт “Дижитал” хамтлагийн дуучин Эр катай хамт оролцож, чадварлаг уран бүтээлч гэд гээ харуулаад авсан?

-Үе тэнгийнхээ өсч яваа уран бүтээлчидтэй энэ нэвтрүүлэгт уригдаж оролцсондоо баяртай байгаа. Эрка бид хоёр монгол дээл өмсчихөөд, хип хоп дуулаад байлаа шүү дээ. Ямар ч байсан үзэгчдийг хөгжөөж чадсан гэж бодож байна. Эрка их нийтэч, яриа хөөрөөтэй, сэргэлэн залуу байна лээ. Уран бүтээлч талаас нь их хүндэлсэн.

-Таныг тайзан дээрээс харж байхад галзуу, нүүрэмгий бүсгүй шиг санагддаг?

-Тайзан дээр уран бүтээлч хүн ассан гал шиг байх ёстой. Амьдрал дээр бол би даруухан талдаа шүү дээ. Хүмүүс уулзаад ярилцахаараа “ Чамайг ийм даруухан гэж үнэндээ бодсонгүй. Төсөөлж байснаас минь огт өөр хүн байна” гээд гайхдаг юм. Жүжигчин хүн нүүрэмгий, нээлттэй байх ёстой гээд тайзан дээрх зан араншингаа амьдрал дээр гаргаад байж болохгүй. Хүний дутагдлыг нүүрэн дээр нь шударга хэлчихдэг зан надад байдаг. Дараа нь арай л дэндүүлчихлээ дээ гэж гэмшинэ. Бүр хүүхэд байхын ийм зантай байсан. Одоо ч хэвээрээ. Бодоод байсан чинь төрсөн ордтой минь холбоотой юм шиг ээ. Би загасны ордонд төрсөн. Ордныхоо онцлогийг уншихаар зан араншинтай минь ойролцоо, нэг их зөрөөд байдаггүй юм.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3489155/606/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211361
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366677
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365255
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
17436 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-08 806
17435 tursnii daraa??? [4] zahirma 2010-08-08 1466
17434 СОЛОНГОС ЗАЛУУГААС БҮГД БОЛГООМЖИЛ ИЙМ Л БОЛНО [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-08 1176
17433 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-08-08 608
17432 БҮСГҮЙН ГОО САЙХНЫ НЭГЭН НУУЦ... ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-08 1250
17431 huuhed harna huu ohin 2010-08-08 929
17430 asuuh zuil bna [2] 반지 2010-08-08 1103
17429 Goo saihnii torol buriin baraa bainga boondono. file humuuneee 2010-08-08 2571
17428 ЭНЭ ЗӨВХӨН ХУВИЙН НУУЦ....БУСДАД ХАМААРАЛГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-08 1224
17427 Элгэмсүү-д file [4] shorootiin tseveen 2010-08-07 1410
17426 ЭЛГЭМСҮҮ ЭГЧЭЭ ХЭЛЭЭД ӨГӨӨРЭЙ ТУСЛААЧ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1004
17425 *,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 TOOOPT 2010-08-07 764
17424 МАРГААШ ****9-13 ЦАГ ХҮРТЭЛ ЭМНЭЛЭГ АЖИЛЛAНА TOOOPT 2010-08-07 653
17423 ИТАЛИ ЯВЛАА НАЙЗУУДАА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1396
17422 БАС Л МЭДЭХ ЮМ ХЭЛЭЭД ӨГЬЕ ЗА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1207
17421 “ЧҮСОГЫН БАЯР”-ААР ЧЭЖҮ АРАЛААР АЯЛAЦГААЯ !!! АЯЛАЛЫН ЗАРДАЛ: 390 000 вон XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-07 744
17420 СОЛОНГОС ХҮНТЭЙ ГЭРЛЭСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД ........ [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1551
17419 ----НАЙЗУУДАА АСУУЛТ ШИВНЭЭ БАЙНАА НААШАА --- Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 784
17418 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-08-07 813
17417 СОЛОНГОСТ АЖИЛЛАДАГ МОНГОЛЧУУД БҮГД АНХААР ...НААШАА НАД УРУУ***** Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1443
17416 ene oroin mend hvrgey duu tatah gsn yumaa [2] 하늘 2010-08-07 1603
17415 HELJ OGOOCH [1] mongol_111 2010-08-07 985
17414 buudald ajildag lagsnii aliergitei bolood yum garaad bn. [3] cao 2010-08-07 1256
17413 hariult heregtei bna [1] ershuud 2010-08-07 1209
17412 elgemsvv???elchin deer irsen passportnii nersvvdee dahin tavij uguuch... [1] goodidea 2010-08-07 1159
17411 mgl-d hit bolj bga duunuudiin neriig bicheed ogooch nzuuda! [3] Tiny_hk 2010-08-07 1130
17410 ДЭЛХИЙ НИЙТ АЙМШИГТАЙ СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУХААС АЙЖ ЭМЭЭЖ БАЙНА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 2028
17409 Төрсөн өдрийн тань төөрөг зурхай angella2010 2010-08-07 2582
17408 ELGEMSUU EGCHEES ASUUH [2] halh gol 2010-08-07 1140
17407 ASUUH NI MANAIHAAN............................. [2] halh gol 2010-08-07 1260
17406 Орд ордны мэргэжил angella2010 2010-08-07 1486
17405 Эрчүүдийн зурхай angella2010 2010-08-07 1765
17404 Найз залуугийн чинь секс зурхай angella2010 2010-08-07 1078
17403 Эрүүл мэндийн зурхай angella2010 2010-08-07 1126
17402 Гэр бүлийн зурхай angella2010 2010-08-07 1777
17401 emegteilegt [1] silkt 2010-08-07 1313
17400 jiremsnii hyanaltin talaar ? [5] silkt 2010-08-07 1395
17399 Хайрттайгаа эвлэрэхэд зурхай туслана. angella2010 2010-08-07 1365
17398 “ЧҮСОГЫН БАЯР”-ААР ЧЭЖҮ АРАЛААР АЯЛAЦГААЯ !!! АЯЛАЛЫН ЗАРДАЛ: 390 000 вон XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-07 766
17397 HAJUU OROO BAINA marlaa247 2010-08-07 655
17396 hi bvsgvichvvdee asuuh yum bn [2] aalz.mn 2010-08-07 1296
17395 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gcall1 2010-08-07 553
» ТАЙВШИР .БАРДАМХАН БҮСГҮЙ МИНЬ ЧИ ЭР ХҮНИЙ ӨМЧ ЗАА .БҮҮ СӨР ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-07 1929
17393 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-07 724
17392 Дотор эрхтэн муу байвал бүх өвчний уурхай болно. ANGEL SALON 2010-08-07 829
배너신청
자생병원

배너신청