Moderator: mgl_300

Аливаа салбарт өрсөлдөөн хvчтэй байх тусмаа сонирхолтой. Харин хэн, юугаараа, хэрхэн өрсөлдөх нь чухал. Рок попт л гэхэд Монгол Улсын гавьяат жvжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа нар олон жилийн турш авьяас чадал, дуу хоолойгоороо өрсөлдөж ирлээ. Б.Сарантуяа “Мартъя” дуугаа гаргасны дараа Т.Ариунаа “Мартахгvй” гээд дуулж байсан. Энэ мэтээр тэдний өрсөлдөөн эртнээс эхэлсэн. Хачирхалтай нь, одоохондоо ялагч нь тодроогvй. Магадгvй, энэ бол ялагдалгvй, ялагчгvй дайн байх.
Харин сvvлийн vед нэгэн сонирхолтой өрсөлдөөн залуу дуучин Нара /М.Нарантуяа/, Ану /Ч.Уранхолбоо/ нарын дунд өрнөж эхэллээ. Энэ бол авьяас, чадвар, уран бvтээл огтхон ч биш ээ. Ердөө эд хөрөнгө, брэнд хувцас, сvрчиг гэх мэт. Угаасаа хэрэглээгээрээ олны анхаарлыг ямагт татдаг тэдний хэн нь энэ өрсөлдөөний ялагч болох бол.
Тэд ямар машин унаж, хэн гэдэг залуутай найзалж, хэдэн мянган ам.доллараар цvнх, гутал худалдан авсан нь ямагт л олонд ил байдаг. Харин саяхан цахим хуудсуудаас амьдардаг гэр орон, унадаг машин, унтдаг ор, өмсдөг хувцас, тэр ч байтугай ариун цэврийн өрөөнийхөө зургийг дэлгэв. Уншигчдын сэтгэгдэлд Нара, Ану хоёрын эд хөрөнгийг харьцуулсан байлаа. Тэд өөрсдөө магадгvй vvнийг хvсээгvй ч, дараалан гарсан зургийг хvмvvс өөрийн эрхгvй өрсөлдvvлсэн бололтой.