Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь тэрийг үнэн голоосоо хүсье дээ. Ум мани бадми хум...
Сайн байна уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө надад тохиолдсон энэ гай зовлон өөр эмэгтэйд битгий тохиолдоосой гэж хүсэж явдаг юм аа.
Энэ явдал одоогоос яг нэг жилийн өмнө эхэлсэн юм. Болдогсон бол нэг жилийн өмнөх өөр дээрээ очоод битгий тэнэг алхам хийгээрэй гэж хэлэх юм сан. Даанч энэ бол бүтэшгүй зүйл...

Би гадаадад сурдаг өөрийн гэсэн зорилготой хүсэл мөрөөдөлтэй эмэгтэй байлаа. Амралтаараа Монголд ирээд явахаасаа өмнө найзалдаг байсан залуу руугаа яриад уулзлаа. Мэдээж их сайн байсан болохоор эргээд их татагдлаа. Тэр залуу цагдаа залуу л даа. Тэгээд их архи уудаг, надаас өмнө нэг хүүхэнтэй найзладаг байж байгаад намайг хараад тэрийгээ хаячихсан байсан. Эхэндээ бүх юм сайхан л байлаа. Би хэдэн сарын хугацаатай ирсэн байсан юм. Тэр ч надад их хайртай, би ч их хайртай байсан. Нээрээ дандаа л тийм байх юм шиг бодож байж дээ. Гэтэл сарын дараа өөрийгөө жирэмсэн болсныг мэдсэн. Би бол шууд л гаргана гэж хатуу шийдсэн. "Миний дотор үр минь бүрэлдэж байгаа шүү дээ" гэж бодохоор "би ямар их азтай хүн бэ" гэж боддог байлаа. Тэр үед ээж маань мэдээж миний эсрэг байсан. "Хэрэггүй ээ, наад хүн чинь дэмий. Архи уудаг, цагдаа. Амьдралаа бод, эргээд яв" гэхэд нь би ээжтэйгээ хэрэлдээд хаалгаа саваад гараад явж байсан юм даа.
Тэр залуугийн ээж аав нь "ачтай болох нь" гэж баярлаад удахгүй бэр гуйсан. Хэдэн жилийн өмнө ээж аавтай нь танилцсан байсан юм аа. Хадам "авгай" эхэндээ долоочих гээд мэдээж сайхан л байдаг байсан.
Гэдсэн дэхь охин минь 4 сартайгаас эхлээд ер нь хүмүүсийн чанар нь танигдаж эхэлсэн. Би уг нь айлын том охин болохоор гэрийн ажилд сайн. Хоол унд сайн хийдэг л дээ. Хадмыг ирэхэд гэр орон цэвэрхэн халуун хоол ундтай, уг нь өөрийгөө их боломжийн байна гэж бодож байсан юм. Гэтэл тэр хүн орж ирэх болгондоо ямар нэг өө хайгаал байдаг боллоо. Би нэг их тоохгүй нөхрөө ээлжтэй үед нь байнга л халуун хоол хийж, аваачиж өгч тэр хүний ажлынхан ч намайг ямар их халамжилдаг байсныг мэддэг байлаа.
Харин тэр хүний утсанд согтуу ирээд тасарсан унтаж байх хойгуур нь хүүхнүүдээс "яасан зүгээр харьсан уу, хайр аа?" гэх мэтээр мессэж ирдэг боллоо. Түүгээр ч үл барам өнжөөд нэг архи ууж агсан тавьж, орилж, хашгирдаг боллоо. Тэр болгоныг гэдсэнд байгаа үр минь мэдэрч, унтаж байгаад гэнэт цочдог, их хөдөлдөг байлаа. Тасартлаа уусан эр хүний хажууд эхүүн архины үнэр үнэртэж би олон ч шөнө уйлсан даа. Гэхдээ би ч тийм сайхан ааштай хүн биш болж бүтэхгүй юм байвал шууд л хэлчихдэг байсан. Тэр үед би үрээ ямар их өрөвддөг байсан гээч дандаа зулбах гээд цус алддаг байсан. Миний охин уг нь ээждээ үнэхээр ирье гэж хүссэн болохоор зулбалгүй ээждээ ирсэн дээ. Зун нь нэг өдөр ажлын газрынхантай нь голын эрэг рүү явсан юм. Тэнд байсан хүмүүс мэдээж согтуу байсан. Тэр үед тэнд байсан нэг залуу нь манайг гол руу шиднэ гээд би бүр уйлаад "битгий л дээ, хүүхэд айчихна шдээ" гээд байхад "тэр хүн" ерөөсөө тэр залууг болиулаагүй. Машин дотор гэр лүүгээ явж байхдаа би жоохон тунирхаад "жирэмсэн эхнэрийг чинь хүн гол руу шидэх гэж байхад чи тоосонгүй" гэхэд "муу гичий минь наадах хаалгаа онгойлгоод цаашаагаа үсэр" гэсэн. Тэгээд би "юу гэнээ, чи" гэсэн "дуугай бай гичий минь" гээд гараа зангидаад нүүр луу цохисон. Үнэхээр аймаар. Тэгснээ "чи өөрөө үсрэхгүй бол би чамайг түлхчихье" гээд хурдтай явж байгаа машины хаалгаар намайг унагаах гэж бөөн юм болсон. Тэгээд л гэртээ ирээд гэдэс рүү минь өшиглөөд, орилж хашгирч нүүр нүдгүй зодсон. Надад ямар ч үг хэлэх боломж олгоогүй. Яг л галзуу араатан шиг харагдаж байсан тэр хүн.
Яаж насаараа ингэж амьдрах вэ дээ гэж бодоод аавыгаа дуудаад, бүх юмаа аваад тэднийхээс явсан.
Тэр үед би их уйлсаан. Хэвлийд байгаа үр минь надаас их шаналж, ээжийгээ өрөвдөж байсан байх даа. Эвий үр минь муу эцэгтэй болгосон ээжийгээ өршөөгөөрэй.
Жирэмсний 8 сартайгийн шинжилгээгээр надад халамидиоз, трихомониаз гэдэг 2 өвчин илэрсэн. Яаж, яаж??? Яаж тэр хүн тэгж чадсан байна аа. Намайг боддоггүй юмаа гэхэд яагаад үрээ хайрлаж болоогүй юм бол оо. Тэр үед би ээж рүү нь утасдаад хэлсэн чинь би тэр хүнээс юу гэдэг үг сонссон гээч. "Хохь чинь, чамтай одоо юу ярьдаг юм" гэдэг үг сонссон. Тэр эх хүн шдээ. Эх хүнээс тийм үг гарч болох уу? Шинжилгээний хариуг бариад ажил дээр нь очиход согтуу л байсан. "Би чиний араар тавиагүй байх аа. Одоо чамтай юм ярьмааргүй байна. Одоо чи яв" гэснээс хойш би тэр хүнтэй мөнхийн дайсан болсон. Тэр хүний эцэг эх нь охин бид хоёрт арай л дэндүү хатуу хандсан даа. Сүүлдээ би тэдэн лүү яриад хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог болсон. Би яаж хүнд амьдралаараа тоглуулчихаад зүгээр суух юм бэ. Магадгүй жоохон хүлээцгүй түргэн ууртай байж болно л доо. Гэхдээ та бүхэн яг миний оронд өөрийгөө орлуулаад бодоод үзээрэй.
Удалгүй охин минь төрөх болж хичнээн өвдөж байсан ч "удахгүй охинтойгоо уулзана шүү дээ" гэж бодохоор өвдөж байсан 10 цаг нэг их удаан өнгөрөөгүй ээ хэхэ. "Охин нь төрлөө" гээд хүйг нь ч таслаагүй жижигхэн амьтанг гэдсэн дээр минь тавихад би энэ хорвоогийн хамгийн азтай хүн болж, бүхий л өөрийн чадах сайн сайхан зүйлээ энэ жоохон үрдээ зориулах ёстой гэж бодож байсан. Хүүхдийн минь уйлах дуу бусад хүүхдүүдийнхээс нэг л өөр байлаа. Эмч нар сандралдаж миний охиныг эрчимт эмчилгээний тасаг руу авч явсан. Тэр үед эмч нар "зүгээр ээ, та хоёр долоо хоног л эмнэлэгт хэвтэх байх" гэхэд миний сэтгэл тайвширсан. Амьсгалах аппаратаар амьсгалж байгаа охин дээрээ байн байн орж жижигхэн хацар дээр нь үнсэж "аавгүй ч гэсэн хоёулаа сайхан амьдрана. Гэдсэнд байхад чинь их уйлдаг байсанд ээжийгээ уучлаарай" гэж охинтойгоо ярьдаг байлаа. Унтаж байгаад ээжийгээ өрөөнд нь оронгуут сэрээд гэнэт уйлж гарнаа. Бодвол ээждээ эрхэлдэг байсан юм байлгүй. Эвий үр минь, магадгүй аавдаа гомдоод уйлдаг байсан биз дээ.
Бид хоёр их хүлээсээн. Тэр хүнийг их хүлээсэн даанч тэр хүн бид хоёрыг хүн гэж тоогоогүй ээ. Төрснийхөө маргааш миний охины бие гэнэт муудаж шинжилгээний хариу нь тархины гэмтэлтэй, бэлгийн замын өвчтэй гарсан. Та нар бод доо. Хорвоод ирээд ганцхан хонож байгаа тэр жаахан үрийн минь өндөгний цуснаас тэмбүүгийн шинжилгээ авсан. "Ээ бурхан минь би юу үзэх нь энэ вэ, хэзээ хийсэн үйлийн үр вэ". Одоо ч гэсэн би цурхиртал уйлж байна. Надад энэ бүхнийг бичихэд их хэцүү байна. Сүүлдээ миний охин ямар ч найдваргүй болсон. Амьсгал нь зогсоод зүрх нь хааяа хааяахан цохилсон. Тэр үед би охиныхоо хөрж байгаа биеийг үнсээд "босоод ир л дээ. Аавгүй ч гэсэн хоёулаа сайхан амьдарна аа. Ангир уураг чинь гараад байна, үр минь ээждээ босоод ир л дээ" гэж уйлж байхад хамт байсан эмч сувилагч нар бүгд намайг өрөвдөөд уйлж байсан. "Уг нь харахад их сайхан охин байх юм аа. Яахаараа тийм муухай амьтантай учирдаг байна аа, аавдаа их л гомдсон хүүхэд байна даа" гэж байсан. Охиныхоо зүрхний сүүлчийн цохилтыг хүлээгээд сууж байхдаа "би ямар азгүй хүн бэ" л гэж өөрийгөө зүхэж байсан. Яг одоо үрийн минь царай надад харагдаж байна. Тэгэх байсан юм бол тэр хүн яах гэж бид хоёроор тоглосон байна аа. Хүүхэд, гэрлэлт гэдэг чинь тийм тоглоом шиг байдаг юм уу. Би тэр хүнийг үзэн яддаг. Тэр үед би гомдсондоо тэр хүн рүү "чи биднийг ингэж гомдоосныхоо төлөө нүглийнхээ хариуг амсах болноо. Чи үр хүүхдийн заяагүй үхлийн муугаар үхнэ дээ. Би чамаас заавал хүүхдийнхээ амийг нэхэх болно" гэж мессэж бичиж байсан. Дэндүү хатуу үгтэй ч гэсэн тэр үед энэнээс өөр үг надаас гараагүй юм аа.
Би охиноо алдаад яг л галзуурах дөхсөн. "Битгий уйл. Сав нь хөөрчихвөл галзуурчихдаг юм" гэж ээж минь учирлаж байсан. Манай өвөө "Монголын цагдаад ийм танхай хүн байж болохгүй. Хоёр хүний амьдралаар тоглосон хүн зохих шийтгэлээ хүртэх ёстой" гээд тэр хүний ажилд өрөгдөл гаргасан. Тэдний ажлын дарга нь намайг дуудаж мэдүүлэг авсан. "Ер нь бол энэ хүн 5 жилээс дээр ял авахаар хэрэг хийсэн хүн юм байна. Чи эрүүгийн хэрэг үүсгүүлэх юм уу" гэхэд нь би хүсээгүй. Би бүх зүйлийг эхнээс нь ярих, хүүхдийн өвчний түүх гэх зэрэг зүйлийг сөхөх сэтгэлийн тэнхээ байгаагүй. "Та нар цагдаагийн улс ажлынхаа хүрээнд шийтгэл өгчихгүй юу даа" гээд л орхисон.
Тэр залуугийн аав нь бас цэргийн дарга юм л даа. Тэгсэн аав нь хөөцөлдсөөр байгаад 3 сарын цалингийн 60 хувийн цалинг нь хасахаар шийтгүүлсэн байна лээ. Цолыг нь ч хасаагүй. Яаж, яаж тэр алуурчин хүүгийнхээ толгойг илээд байж чаддаг байна аа. "Дараа нь тэр бүхнийг сонсоод би ямар өчүүхэн юм бэ" гэж өөртөө уур хүрсэн.
Тэр залуу болон түүнтэй холбоотой хүмүүст хэлэхэд "Нарсанд суулгаагүйд надад насан туршдаа баярлаж амьдраарай" л гэж захъя даа. Би бие сэтгэлээрээ хохирсон байж болно. Хамгийн өрөвдөлтэй нь миний бяцхан үр минь л эвий дээ.
Охидууд минь юманд битгий сэтгэлийн хөөрлөөр хандаарай. Өнөөдөр хайртай гэж байгаа ч маргааш хүн яаж ч өөр болохыг хэн ч мэдэхгүй шүү. Хэрэв жирэмсэн болвол уур уцааргүй, амгалан тайван, зөвхөн үрийнхээ төлөө амьдраарай! Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг юм шүү. Чи өөрөөсөө гадна бас нэг жаахан амьтны өмнө үүрэг хүлээж байгаа шүү гэдгээ сайтар ухаараарай...
Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь тэрийг үнэн голоосоо хүсье даа. УМ МАНИ БАДМИ ХУМ...
Жич: Захидалд ямар нэгэн засвар оруулаагүй болно.

Эх сурвалж www.suragch.com

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3480172/ef5/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.08.05 12:44:00
*.189.255.227

  ХОЛ  ЯВСАН  ҮР ЭЭЖДЭЭ ЭРГЭЖ ТӨРДӨГ НЬ ХОРВООГИЙН ЖАМ ЁСОН

profile

LOTUS

2010.08.05 13:33:40
*.136.100.66

yamr gashuun tvvh ve vneheer haramsaltai yum  mgld tsagdaa emch 2 shorond ordgvi gj vnen yum da ter muu baliar zaluu ter etseg ehni ch gj taarsan shavhruunud  bvgd tamd unah boltguai ...ugaasa manai tsagdaa nar baliar bvdvvleg nahalnii yunuud bg shde ter ved eejihe vgiig sonsoh l heregtei bj de eh hvn vriinhe toloo helsen vg vneheer vnen bg yum shvv de odoo gehdee ongorsnoo mart gj helehgvi harin ch ter muu yunuudad haruulj hariugaa avhaar shan amidarah heregtei  ooriigo shan tord  bolomjiin ajild orood shan zaluutai suugaad tednii hajuugar nulimaad ongoroh heregtei 

profile

hehe_3333

2010.08.05 17:14:20
*.30.58.140

eoooe hurhii muu nyalh yum.balair buzriin yumaa neeree.heleh ch ug alga estoi.tiim shuu setgeleer unalgui saihan amidraarai.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366683
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365258
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524275
» Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь үнэн голоосоо хүсье” ( Өрөвдмөөр түүх байна Заавал уншаарай ) [3] sarnai007 2010-08-05 2296
17300 ЧИ ҮНЭХЭЭР АЖИЛ ХИЙХИЙГ ХҮСЭЖ БАЙНА УУ ???? ТЭГВЭЛ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-05 1328
17299 Монголыг “Тахиа нь ч өндөг гаргахгүй хөгийн газар” гэжээ [1] Маралгоо 2010-08-05 1755
17298 Elgemsuugees asuuh ni... [4] saza4277 2010-08-05 1689
17297 1 nastai huuhdiin hool [2] deky 2010-08-05 7378
17296 ****ҮНЭХЭЭР ЦОГЛОГ САЙХАН ХҮҮХЭН ШҮҮ .ЮУ ХЭЛЭХЭВ **** [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-05 2259
17295 nemegdel xool asuuy ? [4] vrtei hvn jargaltai 2010-08-05 2529
17294 jiremsen eej nar ene xaluund yaj baina ?? [5] Lizaa 2010-08-05 1726
17293 Өнөөдөр Улаанбаатарт 18-20 градус дулаан байна Маралгоо 2010-08-05 915
17292 hi jiremsnii todorhoilolt? [3] tsomo123 2010-08-05 1968
17291 Үс их унаад байвал энийг хэрэглээд үзээрэй. [1] 현아 2010-08-05 1238
17290 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-08-05 816
17289 HAJUU OROO BAINA marlaa247 2010-08-05 802
17288 Eejuudee nadaa baga ch gsn setgeliin dem ogooch [4] angella2010 2010-08-05 1612
17287 CHI MINI jagaa4458 2010-08-04 1241
17286 Аюуш, Одко хоёр хамтдаа байхдаа сайхан харагдаж байна [1] Маралгоо 2010-08-04 1434
17285 ajil asuuya? [1] kooko 2010-08-04 981
17284 Унаагаар үйлчлэнэ file Унаагаар үйлчлэнэ. 2010-08-04 804
17283 *********ГОЁМСОГ ИХЭМСЭГ ЭРХЭМСЭГ ТАНСАГ НАНДИН БҮСГҮЙ ********* [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-04 2447
17282 Xошин шогын түүвэр xэсэгүүд... Маралгоо 2010-08-04 716
17281 БҮСГҮЙ МИНЬ ЧАМД ХЭН НЭГЭН ЗАЛУУ БИЕД ЧИН ХҮРЭЭГҮЙ БИЗ .. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-04 993
17280 СОЛОНГОСТ БАЙДАГ МОНГОЛЧУУД МИНЭЭ БОЛГООМЖИЛ.. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-04 1338
17279 ОХИНОО Л ХАЖУУДАА АВМААР БАЙЛГАМААР БАЙНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-04 983
17278 ♥ http://www.mongoltown.co.kr сайтаас утас худалдан авахад үзүүлэх урамшуулал ♥ m109 2010-08-04 1590
17277 НАДАД ЯАХЫГ МИНЬ Л ТА НАР ХЭЛЭЭД ӨГ ЗА ..ӨӨРИЙГ ХҮСЭХГҮЙ [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-04 1174
17276 eejudee ......... [1] hoorhon0709 2010-08-04 1051
17275 BUSGUI jagaa4458 2010-08-04 1056
17274 ohidduuddaa jagaa4458 2010-08-04 1259
17273 hi eejvvdeesee asuuya [1] xlady 2010-08-04 1047
17272 2sartai hvvhed odort heden udaa baah yostoi yum be? [2] odgko 2010-08-04 1814
17271 Зохиомлоор үр тогтоох аргын тухай Маралгоо 2010-08-04 1364
17270 bvsgvichvvdee shampoonii talaar asuuh gesiinma? [1] mcblog 2010-08-04 1098
17269 sumiin urilgaa [2] shineleg buxen 2010-08-04 1192
17268 28-35 nasnii em MGL butsnaa jagaa2010 2010-08-04 808
17267 ASUUYA??? [2] martuuzai 2010-08-04 1515
17266 helj ogooch busguichuudee [1] saruulaa 2010-08-04 1281
17265 Үнэртэй усны талаарх нийтлэг асуултууд Маралгоо 2010-08-04 1564
17264 Халуун өдрүүдэд хөлрөхөөс хэрхэн сэргийлэх вэ? Маралгоо 2010-08-04 1323
17263 Шөнийн тос хэрэглэхийн ач тус юу вэ? Яагаад хэрэглэх ёстой вэ? Маралгоо 2010-08-04 1341
17262 Будагтай үсийг арчилах заавар Маралгоо 2010-08-04 1361
17261 ??????байнa [3] eenee12 2010-08-04 1291
17260 Кремийг хэрхэн зөв сонгож, зөв хэрэглэх вэ? Хэрхэн хиймэл бус байгалийн харагдах вэ? Маралгоо 2010-08-04 1815
17259 hezee gardag ve [2] e.huu 2010-08-04 1032
17258 Дотор эрхтэн муу байвал бүх өвчний уурхай болно. ANGEL SALON 2010-08-04 755
17257 ТҮҮНИЙГ НЭГ Л УДАА УУЧИЛ ДАХИН БОЛ ҮГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-04 832
배너신청
자생병원

배너신청