Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Даруухан эрхэмсэг

Хорлоогийн Отгонтуяа
“Чингис хаан цогцолбор” ХХК-ийн ерөнхий захирал



Бид хоёрын хамгийн анхны уулзалт 25 жилийн өмнө “Улаанхуаран-500 айл”-ын автобусанд болсон юм. Би жолоочийн арын суудал дээр сууж байсан, харин тэр яг өмнөөс минь хараад Говийн зурагт хуудсан дээр зогсч байсан. “Хүн ийм өөгүй цэвэрхэн төрж болох уу” гэж би бодож байснаа л санадаг. Харин дараа нь ажил дээрээ амьдардаг аймаар амьтан болчихсон хойно минь нэг бүсгүй “Захирал танд яг өөрийн биеэр хүргэж өг гэсэн юм. Шуудангаар явуулбал үл хүндэтгэсэн болно гээд...” гэсээр Гоодалийн анхны дугаарын саналын хуудсыг хийсэн дугтуй барьсаар орж ирж билээ.

Зай завсаргүй таталган бичсэн тэр бяцхан захианы үг бүрээр би тэтгэгдэн өндийж байгаагаа мэдрэх шиг болсон. Харин гурван жилийн дараа нь л энэ сайхан үгсийг ямар хүн бичсэнийг анх харсан юм даа. Тэгээд л бид хоёр түүний хэлснээр “100 жил бие биенээ мэддэг юм шиг” л биеэ барихгүй харьцдаг болсон. Гэхдээ 100 жил хамт амьдарсан ч нэг нэгнээсээ асуух юм хүмүүст заавал гарч ирдэг байх аа. Ялангуяа, тэр хүн нь дэндүү энгийн юм шиг хэрнээ, хэзээ ч гүйцэд тайлагдашгүй, нарийн төвөгтэй бүтэцтэй ертөнц бол...
              
Цогтын Амгалан

Ц.А. “Гоодаль”-ийг анх гарахад чиний надад бичсэн үгсийг, бишгүй л тохиолдож байсан хэцүү үеүдэд нэг бус удаа санаж явснаа хэлье гэхээр яг л эр хүнд хайраа илчилж байгаа мэт санагдаад өдий хүртэл дуугүй явснаа бодохоор надад бас доголдол байна аа даа? Монгол хүмүүс ер нь сэтгэлээ илэрхийлэхдээ тааруу юм уу?

“Дотогшоо шатаж
Дотогшоо цалгиж
Дотогшоо дэлбэрсэн
Дорнын хүмүүн” гээд Б.Болдсайханы шүлгийн мөрийг би яг одоо санаж байна.
Х.О. Би сэтгэлийн эерэг догдлолыг тухайн үед нь илэрхийлэх дуртай. Баярласнаа дараа л нэг хэлнэ дээ гээд хойш нь тавьдаггүй. Тухайн үед нь л илэрхийлэхгүй юм бол дараа мянгантаа хэлээд ч тэр сэтгэлийн үгний хүч сулраад, утга учир нь алдагддаг гэж боддог. Аливаа юмыг, цагийг, газар орныг баримжаалдаг нүүдэлчин хүмүүсийн соёлтой холбоотой ч юм уу, нээрээ хар цагаан дуугүй хүн байдаг шүү. Мэдрэмжийн тал дээр, сэтгэлийн асуудал дээр монголчууд их битүү. Хэлдгээсээ хэлдэггүй нь их. Гэхдээ үгээ харамладгаасаа биш анзаардаггүйгээс болдог ч байж магад.

Ц.А. Орчин үеийн залуу хүмүүсийн тухай нэг кинонд улам л эмх замбараагүй, эх адаггүй болсоор байгаа харьцаан дунд жинхэнэ хайр сэтгэлд амьсгалах агаар хомс байгаа тухай хальт гардаг. Гол баатар хайртай бүсгүйдээ хайраа илчилж чаддаггүй. Яагаад гэвэл, “Энэ нь моод биш”. Моодонд цаламдуулсан хүмүүс өнөөдөр жинхэнэ заяамал гоо үзэсгэлэнгээ, төрөлх мөн чанараа алдаж байна уу? Бидний амьдрал улам л шоу маягийн болоод байгаа ч юм шиг санагддаг уу? Амьдралд сэтгэлийн гэх орон зай багасч байгаа юу?
Х.О. Орчин үеийн залуус эмх замбараагүй болсон гэдэгтэй санал 100 хувь нийлэхгүй, хүмүүсийн мөс чанар муудлаа гэж ярьдагтай би санал нийлдэггүй. Дэлхий дээр оршин буй 200 гаруй улс орны хар, шар, бор, улаан, цагаан хүмүүс, эцсийн эцэст, бүгд л адил. Нэг нь ордонд туйлж байхад нөгөө нь урцанд дуулж байна гэдгээрээ л ялгаатай болохоос биш хүний сэтгэл зүрх гэж газрын хаана ч ижил. Социализмын үед муу, сайн хүмүүс байж л байсан, ялгарч харагддаггүй, өөрийнхөө бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж хаагдмал байсан болохоос.

Одоо бол хүн яг юу бодож байгаагаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон болохоор муу хүн олон болсон юм шиг харагдаж байгаа болов уу. Түүнээс биш ямар ч нийгэмд, ямар ч зуунд хүний сэтгэл адилхан л байсан гэж би боддог. Өөрчлөгдсөн гэдэг талаас үзэх юм бол бид яагаад тэр олон зуун жилийн өмнө бичсэн хүмүүсийн зохиолыг одоо уншаад л уяраад, уйлаад байгаа юм бэ? Тэр зохиолуудаас бид одоо өөрсдийгөө, ойр дотнынхныгоо олж хараад таниад байгаа юм биш үү? Хүн байгаа цагт сэтгэл үргэлж байх болно шүү дээ.

Ц.А. Энэ бүх сэтгэлийн дундаас өөрийнхөө төлөө хийж чадахгүй зүйлээ үрийнхээ төлөө ямар ч эргэлзээгүй хийдэг эх хүний сэтгэлийг юутай ч зүйрлэмгүй. Эх хүн хүүхдийнхээ төлөө юу хийж чадах вэ?
Х.О.
Би өөрөө ээж болоогүй байхдаа нэг радио зохиомж сонссон юм байна. Хүүгээ эдгээхийн тулд нэг ээж хаанаас хаа хүртэл гэлээ, духаа цоортол мөргөөд, өвдгөө улаан нялга болтол сөгдөж явсан гэдэг. Түүнийг одоо болтол санаж явахыг бодоход надад их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн юм шиг байгаа юм. Хэрэв надад “Мөсөн уулын оройд хүүгийнхээ төлөө гар” гэж хэлбэл би яаж ийгээд л, эвийг нь олоод л заавал гарна. Эцэг эхийн хайр гэдэг хэзээ ч эргэж олдохгүй гайхамшигтай юм байдаг юм байна. Би одоо хүүхдүүдээ үнсч, хайрлаж байхдаа, ийм л хайраар миний ээж, аав намайг хайрлаж байсан юм байна гэж бодохоор зүрх шимширдэг юм шүү дээ. Аав ээж хоёр маань бурхан болсон л доо. Гэлээ ч цаг хугацаа өнгөрөх тусам үр хүүхдээ гэсэн тэднийхээ хайрыг улам л гүн гүнзгий ухаарах юм. Гэхдээ энэ чинь жам л юм даа. Миний хүүхдүүд ч бас миний хайрыг өөрсдөө үртэй болж байж, ийм хайрыг өөрсдийн зүрх сэтгэлээс асгаран ундрах цагт л ойлгох байх.

Ц.А. Эмэгтэй хүмүүсийг л эрх, энхрий гээд байдаг. Надад  бол  эрэгтэй хүн илүү эрх санагддаг шүү. Биднийг хэн эрхлүүлж байсан юм бэ. Ээждээ л эрхэлж байсан байх.  
Х.О.
Бурханы авралаар аав ээжээс минь өөрцгүйгээр намайг ойлгож эрхлүүлдэг хань минь таарсан. Би ч гэсэн их эрхлүүлэхийг хичээдэг. Бид чинь заримдаа хань ижилдээ ээж нь, эгч дүү нь болчихсон юм шиг байх юм даа.

Ц.А. Сайн ханьтай учрах нь сохор аз уу?
Х.О.
Миний бодлоор хүнд ямар хань заяах нь бурханы хишиг. Хамтраад амьдарна гэдэг бол маш том харилцаа. Эхнэр нөхрийн харилцааг би Бурханы бүтээж өгсөн олон гайхамшигтай юмсын нэг гэж боддог. Хүн чинь нэг эцэг эхээс төрсөн ах дүү нараа ухаан жолоогүй хайрлах ёстой баймаар. Гэтэл хэзээ ч урьд нь харж байгаагүй, танихгүй хүнд хамаг сэтгэлээ зориулаад байдаг хайр сэтгэлийг ойлгохын аргагүй. Тэр их хайр хаанаас гарч байна аа? Олон жил амьдраад ирэхээр хүний хань гэдэг зөвхөн нэг халуун ам бүлийн гишүүд биш, бүүр нэг нэгнийхээ бие эрхтэн шиг болчихдог юм байна.

Ц.А. Чамайг, мэдээж, нөхөр чинь хамгийн сайн ойлгодог байх. Нөхрөөс чинь өөр тэгж сайн ойлгодог хүн бий юү?
Х.О.
За даа, бараг байхгүй дээ. Ер нь ойлгоно уу, байна уу, тэр хүний л хэрэг. Миний асуудал биш. Бүх хүнд таалагдах гэсэн тэнэг хүсэл тээж явсан нас минь аль эрт улирсан. Харин нөхөр минь ингэтлээ намайг ойлгодоггүй байсан бол жинхэнэ сүйрэл.

Ц.А. Хэт ардчилсан биш, хэвийн гэр бүлийн харилцааны хувьд давж гарч болохгүй хязгаар гэж байна уу?
Х.О.
Гэр бүл гэдэг хайр сэтгэлээс гадна бие биеийнхээ өмнө хүлээсэн үүрэг юм. Дуртай юмаа хийнэ, дураараа байх эрхтэй гэж зүтгэдэг хүмүүс ганцаараа байвал дээр. Миний хувьд хань ижлийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, зарим тохиолдолд өөрийгөө хязгаарлах нь бий. Бид хоёр энэ тухай ярьж ч байсан. Энэ ертөнц дээрх бүх хүний дотроос хамгийн эрхэм хүнийхээ сэтгэлд юм хийчих вий гэдэг үүднээс өөрийн үг яриа, үйлдэл явдалд хамжааргатай хандалгүй яахав. Нэрээ бодох, амьдралаа бодох гэхээсээ ханийнхаа сэтгэлийг сэвтээчих вий гэж л тэр.

Ц.А. Сексийн хувьд эрх чөлөө гэж бий юү?
Х.О.
Юу гэсэн үг вэ?

Ц.А. Өөрийнхөөрөө л ойлгоод хариул л даа.
Х.О.
Нөхөртэйгээ ямар ч комплексгүй чөлөөтэй байж бие биедээ улам сонирхолтой байхыг хэлж байгаа бол сексийн эрх чөлөө хязгааргүй. Харин хэнтэй ч, хаана ч, яаж ч сексдэхийг хэлж байгаа бол энэ нь эрх чөлөө биш, өвчин байх, бас амьдралдаа сэтгэл ханамжгүй байдгаас болдог юм болов уу даа. Ёстой нөгөө С.Эрдэнэ гуай “Амьдралын тойрог” романдаа бичсэн шиг амьдралд буруутгаж болдоггүй, бас зөвтгөж болдоггүй зүйл аль тохиолдохыг тэр гэх вэ.   

Ц.А. Чи их шулуухан зантай, хэлье гэснээ хэлчихдэг. Гэхдээ чамд хэлж амжаагүй, эсвэл хэлж чаддаггүй тийм үг байдаг уу?
Х.О.
Байлгүй яах вэ. Хэзээ нэгэн цагт хэлнэ гэж бодож явдаг үгс байдаг.

Ц.А. Хэлж болохгүй үг байдаг уу?
Х.О.
Байлгүй яахав дээ.

Ц.А. Чи театрт их дуртай. Энд тэнд явахдаа хамгийн түрүүн театруудаар нь орж, заавал юм үздэг гэж сонссон. Чи ямар дүрийг хараад өөрийгөө байна гэж бодож байсан бэ?
Х.О.
Өө, тийм дүр зөндөө. Хүний дотоод сэтгэлийг их гүн үзүүлсэн дүрүүдээс өөрийгөө ихэвчлэн харах юм даа.

Ц.А. Яг хэнээс?
Х.О.
Нууц.

Ц.А. Эсрэг талын дүр байсан уу?
Х.О.
Үгүй. Азаар өөрийгөө эсрэг талын дүрээс хэзээ ч олж харж байгаагүй юм байна шүү.

Ц.А. Тэгээд яагаад нуугаад байгаа юм бэ?
Х.О.
Нууж болно шүү дээ. Яг би байна шүү дээ гэдэг дүр олон янзын юман дээр илэрч гарсан юм байна.
Нэг биш, маш олон янзын эмэгтэй миний дотор оршиж байдаг гэх юм уу даа.

Ц.А. Тэр олон характертай, олон ааштай эмэгтэйчүүдэд ерөнхий нэг юм байх юм уу?
Х.О.
Ерөнхий чанар нь сэтгэл. Тэгээд ч ер нь эмэгтэй хүнийг хэн ч ойлгодоггүй юм гэсэн. Би ч заримдаа хэлэхийг хүсээгүй үгээ хэлчихсэн л сууж байдаг. Эсвэл би дотроо өөр юм бодож байсан мөртлөө тэрийгээ дутуу, буруугаар илэрхийлчихсэн байдаг. Нэг талаасаа бид чинь ер нь ойлгомжгүй хүмүүс шүү дээ, эмэгтэй хүнийг их хайрлаж бага ойлго гэж ярьдаг нь ч бас оргүй биш байх шүү.

Ц.А. Ялагдах ёстой ч чиний хайрлаад байдаг, буруутгаж болдоггүй эсрэг талын дүр байдаг уу?
Х.О.
Тиймэрхүү юм ч бас байнаа.

Ц.А. Эр хүн юугаараа эмэгтэй хүнээс илүү вэ?
Х.О.
Эрэгтэй хүнтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийгөө зүйрлэж аваачна гэдэгтэй би санал нийлэхгүй. Эрэгтэй хүн бүх талаараа илүү. Би л лав хувьдаа дутуу гэдгээ дандаа мэддэг. Эрэгтэй хүн юмыг томоор харж, том сэтгэж, том алхаж, том хөдөлдөг. Би ном зохиол унших тусмаа, дэлхий ертөнцөөр аялж явах тусмаа, илүү их юм мэдэх тусмаа, нас нэмэх тусмаа үүнийг бүр ч илүү харж мэдэрч байна.

Ц.А. Залуу байхдаа эмэгтэй хүн илүү гэж бодож байсан уу?
Х.О.
Би хэзээ ч тэгж бодож байгаагүй. Манай аав ээжийг генерал гээд нэрлэчихсэн, ээж минь гэртээ их эрх дархтай хүн байлаа. Одоо эргээд харахад, миний аав ямар том сэтгэж, ямар алсыг харж, тэр амьдралыг авч явж байсан юм бэ гэж би боддог. Манай ээжид эмэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлж, сэтгэл санааны ямар нэгэн дарамт гутралд оруулаагүй, миний ээжийн өмөг түшиг байжээ, аав минь. Би өөрийнхөө амьдрал дээр ч гэсэн эр хүний энэ том, аугаа чанарыг дандаа мэдэрдэг.

Эрэгтэй хүнийг түшиж тулж, тэр хүмүүсийн үнэнч, дотны анд найз нь байж, ихийг бүтээж явахад нь маш сайн туслагч, дэмжигч нь байх ёстой хүмүүс бол эмэгтэйчүүд. Ихэнх эрдэмтэд, цөмийн физикчид, дэлхийн бүх аугаа зүйлийг бүтээгчид нь эрэгтэй хүн. Эрэгтэйчүүдийн өмнө би шууд буугаад өгчихсөн. Тэднийг би шүтдэг, биширдэг. Тэдний авьяас билэгт итгэдэг. Мэдрэмжийн тал дээр ч хүүхнүүдийг дагуулахгүй яруу найрагч, хөгжмийн зохиолч, нэртэй зураачдын ч олонх нь эрчүүд. Сайн тогооч, оёдолчид бүгд эрэгтэй.

Ц.А. Тэгээд, Отгоо минь, эмэгтэй хүнд эрэгтэй хүнийг давж гарах салбар байна уу?
Х.О.
Бас байна аа. (инээв.) Эрэгтэй хүн аугаа том юм шиг хэрнээ, заримдаа хүүхэд шиг л байдаг гэх юм уу даа. Эмэгтэй хүн хүүхдээ хөтөлж байгаа юм шиг л эр хүнийг залдаг. Аугаа мундаг эрчүүдийн хажууд үргэлж эмэгтэйчүүд нь байдаг. Бидний зөв сайхан энерги, инээмсэглэл, дэмжлэггүйгээр тэд маань ийм амжилтанд хүрэхгүй байх аа. (инээв.)

Ц.А. Тэгэхээр эмэгтэй хүн мундаг биш үү? Тэр мундаг хүнийг, тэр мундаг авъяас, мэдрэмж, оюун санаатай нь хурууны үзүүрээр хөдөлгөөд байдаг?
Х.О.
За яах вэ. Чи надаар заавал эрэгтэй эмэгтэй хоёрын хэн нь мундаг вэ гэдгийг хэлүүлэх гээд байх шиг байнаа даа. Би энэ тухай дээр хэлсэн шүү дээ, санаагий чинь амраахаас. (инээв.) Хоёулаа гайхамшигтай, энэ эрэгтэй эмэгтэй хоёрыг чинь салгамааргүй байна аа. (инээв.) Манай нөхөр л гэхэд намайг энэ маань л мэднэ, энэ л дарга мэднэ, энэ л шийднэ гээд байдаг.

Яг үнэн хэрэг дээрээ, өөрөө л мэддэг байхгүй юу. Нөхөр минь намайг том болдоггүй хүүхэд шиг, эсвэл салхи шуурга, цас бороонд яадаг ч үгүй, нэг их бүдүүн модтой зүйрлээд онгироочихдог. Гэхдээ зөрөлдөх, бухимдах юм байна аа. Мэдээж, хоёр тэс ондоо хүн юм чинь, бие биеэ тэвчиж амьдрах л ёстой болно. Гэвч эмэгтэй хүн гэр бүлдээ үнэхээрийн тэргүүлэх үүрэгтэй. Айлд нөхрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гардаг гэж ярьдагтай би санал нийлдэг.

Ц.А. Эр хүн ч байсан болоосой гэж бодож байсан уу?
Х.О.
Хэзээ ч үгүй. Гэхдээ нөхрийн маань хэлж байгаагаар надад эр хүнд баймаар олон зан чанарууд байдаг гэсэн. (инээв.)

Ц.А. Бид хамгийн түрүүнд хэнд туслах ёстой вэ?
Х.О.
Тусламж гэдгийг их явцуу ойлгоод хэсэг бүлэг хүнд л зориулсан юм шиг хандах гээд байдаг. Бүх давхаргын бүх хүмүүст тусламж хэрэгтэй. Өөрөө их өргөн хүрээтэй ойлголт боловч хүний оюун ухаанд туслах нь хамгийн аугаа тус юм даа. Өөдөлж дэвших гээд зөв амьдралыг хүсээд байгаа хүнд хэрэгтэй цагт нь туслахсан гэж би боддог. Амьдрал баян. Тэр баян амьдралыг амтлах чин эрмэлзэл, тэмүүлэлтэй хүмүүст л би туслах хүсэлтэй.

Ц.А. Би нэг багшийн тухай уншсан юм. Тэр багш туйлын ядуу, гэр оронгүй, өлсч үхэхгүйн тулд л гол зогоох төдийхөн юм иддэг. Маш олон баян шавь нар нь хичнээн сайхан байшин, мөнгө, хоол өгөөд авдаггүй, зөвхөн бусдад өгч, замыг нь зааж, сургасаар өнгөрсөн гэдэг. Өр гэж юу вэ?
Х.О.
Ерөөсөө хүнээс юм авдаггүй, эсвэл хүнд юм өгчихөөд өгсөн гэж боддоггүй, материаллаг түвшнийг даваад гарчихсан хүмүүс их ховор байдаг байх аа. Өр гэдэг чинь зөвхөн санхүүгийн ойлголт биш шүү дээ. “Би нэг тийм хүнд туслах ёстой шүү” гээд бодоод явахыг ч бас л өр гэх байх. Хүн над руу хандаад тусламж гуйхад би л туслах ёстой юм байлгүй, эсвэл ийм л байх учиртай юм байж гэж би боддог. Тийм юм дуулчихаараа хийхээс нааш санаа амардаггүй нь бас нэгэн төрлийн өр юм болов уу?

Ц.А. Юуг өгч болохгүй вэ?
Х.О.
Өгөхгүйгээ тулбал, элдэв шалтаг тоочвол юугаа ч өгөхөд хэцүү. Гэвч бодоод байхад өгч болохгүй юм гэж байхгүй дээ.

Ц.А. “Хэрвээ чи урагшлахыг хүсвэл ганцаараа бай” гэсэн үг байдаг. Миний аврагч нь зөвхөн би, миний яллагч нь ч бас зөвхөн би. Харин бид заавал хэн нэгэн биднийг ойлгох ёстой юм шиг, дэмжих ёстой юм шиг, горьдлогодоо хүлэгдсэн, бусдаас хамааралтай байх юм.
Х.О.
Хүн өөрөө өөртөө л Бурхан учраас өөрийгөө сонсч, хайрлаж, тайвшруулж, шийтгэж амьдрах ёстой гэж үзвэл нэг талаараа хүн ганцаараа, гэхдээ бид чинь хүмүүсийн л дунд байгаа болохоор эргэн тойрноосоо янз бүрийн энерги авч л байгаа. Ургамал, цэцэгт сэтгэл байдаг эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан усалж тордоод, яриад магтаад байхаар ургаад, цэцэглээд, өнгө засаад байдаг. Хүн ч гэсэн түүний адил урам, хайр, магтаал халамжинд улам сайхан болдог.

Хүн чинь таван мэдрэхүйтэй л амьтан юм чинь гаднаас ямар ч цэнэг, сэтгэлийн дэм хэрэггүй, бүгдийг өөрийнхөө дотоод сэтгэлээсээ олно гээд байж болохгүй байх аа, харамсалтай нь, ихэнх хүнд ийм сэтгэлийн тэнхээ дутна гэж бодож байна. Энэ ертөнц хорвоод чинь анхнаасаа бүхий л юмс хүссэн хүсээгүй бие биенээсээ ямар нэгэн хэмжээгээр хамааралтай оршиж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Бүх юм дэм дэмэндээ.

Ц.А. Хүнд туслах нь тэр хүний эдлэх ёстой үйлийн үрийг өөрчилнө гэж ярьдаг.
Х.О.
Би өнгөрсөн зургаан сарын нэгэнд хавдартай хүүхдүүдэд бэлэг өгөх гээд очлоо л доо. Над руу яг тэр үеэр нэг хүн залгаж таараад, “Наадах чинь их учиртай, бодож байж хийх юм даа. Тэртэй тэргүй олон насныхаа үйлийн үрийг эдлээд байж байгаа хүмүүст тэгэх хэрэг байгаа юм уу” гэсэн утгатай юм хэлсэн. Би тэр мөчийг хүртэл амьдралдаа тийм юм бодож байгаагүй. Эрүүл явж байгаа хүмүүс нь өвчтэй зовлонтойдоо туслах ёстой гэдэг үүднээс л хийж явсан.

Гэхдээ бас нэг учир байсан болоод л хэн нэгэн яг тэр үед үүнийг хэлж, миний сэтгэлийг үймүүлсэн биз. Ер нь аливаа юмыг болохгүй, чадахгүй, мэдэхгүй гээд л яваад байвал их хэцүү байх даа. Хүмүүс мэргэч, төлөгчөөс би ийм юм хийх гэж байгаа юмаа, болох нь уу, үгүй юу гэж асуудаг л юм гэсэн. Би тэгдэггүй. Болохгүй юмыг болгоё гэж хичээдэггүй, болж байгаа юмыг болгохгүй болгох гэж гүйдэггүй. Бүх юм аяндаа болоод л явчихдаг шүү дээ. Гол нь, эсэн мэнд л байхын тулд бие биедээ сэтгэлийн дэм өгч байхсан гэж би үргэлж санаж явдаг даа.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3478715/3c7/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.08.04 22:05:10
*.189.255.227

. Хайр бодлоос эхлэнэ. Бодлыг маань эзэмдэж байгаа зүйлс биднийг тодорхойлж байдаг.

2. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнийгээ хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд “Надад хүндлэхээр юм юу байна” гэж өөрөөсөө асуу.

3. Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал эхлээд өөрөө өгөх ёстой. Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна.

4. Хайрлана гэдэг нь өөрийнхөө нэгэн хэсгийг үнэ өртөг, болзолгүйгээр өгнө гэсэн үг.

5. Сайн үйлийг зүгээр л бүтээ.

6. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй.

7. Хайрлана гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ.

8. Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнийгээ яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй.

9. Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм.

10. Харьцаандаа хайрыг бий болгохын тулд эхлээд нөхөрлөлийг бий болгох хэрэгтэй.

11. Хүрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжүүлдэг хайрын хамгийн хүчтэй илэрхийлэл юм.

12. Хүрэлцэх нь хүмүүсийн биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж хайрыг хүлээн авах чадварыг нь дээшлүүлдэг.

13. Хүрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна.14. Гараа дэлгэх нь сэтгэл зүрхээ дэлгэж байна гэсэн үг.

15. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг.

16. Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаасаа ангижирч сур.

17. Бид нээлттэй илэн далангүй харьцаж сурвал амьдрал маань өөрчлөгдөнө.

18. Та хүмүүсийг хайрлаж, үнэлж байгаагаа тэдэнд мэдэгд.

19. “ Би чамд хайртай” гэсэн 3 шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай.

20. Хэн нэгнийг магтах боломжийг хэзээ ч бүү алд.

21. Хайртай хүндээ хайрын үгээ заавал хэлж бай. Магадгүй та түүнийг сүүлийн удаа харж байж ч магад.

22. Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй.

23. Үнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм.

24. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа үнэнч байх хэрэгтэй.

25. Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэнч л юм бол түүнийгээ орхих хувилбар хэзээ ч байх ёсгүй.

26. Үнэнч чанар бол бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг.

27. Өдөр бүрийг дур хүсэлтэйгээр амьдрах хэрэгтэй.

28. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал.

29. Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй.

30. Хайртай хүнтэйгээ харьцаа холбоогоо хэзээ ч таслахгүй юм шигээр амьдар.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366662
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
17301 Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь үнэн голоосоо хүсье” ( Өрөвдмөөр түүх байна Заавал уншаарай ) [3] sarnai007 2010-08-05 2296
17300 ЧИ ҮНЭХЭЭР АЖИЛ ХИЙХИЙГ ХҮСЭЖ БАЙНА УУ ???? ТЭГВЭЛ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-05 1328
17299 Монголыг “Тахиа нь ч өндөг гаргахгүй хөгийн газар” гэжээ [1] Маралгоо 2010-08-05 1755
17298 Elgemsuugees asuuh ni... [4] saza4277 2010-08-05 1689
17297 1 nastai huuhdiin hool [2] deky 2010-08-05 7378
17296 ****ҮНЭХЭЭР ЦОГЛОГ САЙХАН ХҮҮХЭН ШҮҮ .ЮУ ХЭЛЭХЭВ **** [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-05 2259
17295 nemegdel xool asuuy ? [4] vrtei hvn jargaltai 2010-08-05 2529
17294 jiremsen eej nar ene xaluund yaj baina ?? [5] Lizaa 2010-08-05 1726
17293 Өнөөдөр Улаанбаатарт 18-20 градус дулаан байна Маралгоо 2010-08-05 915
17292 hi jiremsnii todorhoilolt? [3] tsomo123 2010-08-05 1968
17291 Үс их унаад байвал энийг хэрэглээд үзээрэй. [1] 현아 2010-08-05 1238
17290 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-08-05 816
17289 HAJUU OROO BAINA marlaa247 2010-08-05 802
17288 Eejuudee nadaa baga ch gsn setgeliin dem ogooch [4] angella2010 2010-08-05 1612
17287 CHI MINI jagaa4458 2010-08-04 1241
17286 Аюуш, Одко хоёр хамтдаа байхдаа сайхан харагдаж байна [1] Маралгоо 2010-08-04 1434
17285 ajil asuuya? [1] kooko 2010-08-04 981
17284 Унаагаар үйлчлэнэ file Унаагаар үйлчлэнэ. 2010-08-04 804
» *********ГОЁМСОГ ИХЭМСЭГ ЭРХЭМСЭГ ТАНСАГ НАНДИН БҮСГҮЙ ********* [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-04 2447
17282 Xошин шогын түүвэр xэсэгүүд... Маралгоо 2010-08-04 716
17281 БҮСГҮЙ МИНЬ ЧАМД ХЭН НЭГЭН ЗАЛУУ БИЕД ЧИН ХҮРЭЭГҮЙ БИЗ .. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-04 993
17280 СОЛОНГОСТ БАЙДАГ МОНГОЛЧУУД МИНЭЭ БОЛГООМЖИЛ.. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-04 1338
17279 ОХИНОО Л ХАЖУУДАА АВМААР БАЙЛГАМААР БАЙНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-04 983
17278 ♥ http://www.mongoltown.co.kr сайтаас утас худалдан авахад үзүүлэх урамшуулал ♥ m109 2010-08-04 1590
17277 НАДАД ЯАХЫГ МИНЬ Л ТА НАР ХЭЛЭЭД ӨГ ЗА ..ӨӨРИЙГ ХҮСЭХГҮЙ [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-04 1174
17276 eejudee ......... [1] hoorhon0709 2010-08-04 1051
17275 BUSGUI jagaa4458 2010-08-04 1056
17274 ohidduuddaa jagaa4458 2010-08-04 1259
17273 hi eejvvdeesee asuuya [1] xlady 2010-08-04 1047
17272 2sartai hvvhed odort heden udaa baah yostoi yum be? [2] odgko 2010-08-04 1814
17271 Зохиомлоор үр тогтоох аргын тухай Маралгоо 2010-08-04 1364
17270 bvsgvichvvdee shampoonii talaar asuuh gesiinma? [1] mcblog 2010-08-04 1098
17269 sumiin urilgaa [2] shineleg buxen 2010-08-04 1192
17268 28-35 nasnii em MGL butsnaa jagaa2010 2010-08-04 808
17267 ASUUYA??? [2] martuuzai 2010-08-04 1515
17266 helj ogooch busguichuudee [1] saruulaa 2010-08-04 1281
17265 Үнэртэй усны талаарх нийтлэг асуултууд Маралгоо 2010-08-04 1564
17264 Халуун өдрүүдэд хөлрөхөөс хэрхэн сэргийлэх вэ? Маралгоо 2010-08-04 1323
17263 Шөнийн тос хэрэглэхийн ач тус юу вэ? Яагаад хэрэглэх ёстой вэ? Маралгоо 2010-08-04 1341
17262 Будагтай үсийг арчилах заавар Маралгоо 2010-08-04 1361
17261 ??????байнa [3] eenee12 2010-08-04 1291
17260 Кремийг хэрхэн зөв сонгож, зөв хэрэглэх вэ? Хэрхэн хиймэл бус байгалийн харагдах вэ? Маралгоо 2010-08-04 1815
17259 hezee gardag ve [2] e.huu 2010-08-04 1032
17258 Дотор эрхтэн муу байвал бүх өвчний уурхай болно. ANGEL SALON 2010-08-04 755
17257 ТҮҮНИЙГ НЭГ Л УДАА УУЧИЛ ДАХИН БОЛ ҮГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-04 832
배너신청
자생병원

배너신청