jasen
Бичлэгийн тоо 4,494

 

 
 
Сэтгүүлчид Бермудын гурвалжингийн хоёр нууцыг тайлжээ. Телевизийн Би-Би-Си сувгийн оролцоотой явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар 1948, 1949 онд суудлын 2 нисэх онгоц алга болсныг шалтгааныг олсон байна.
    Бермудын гурвалжин нисэх онгоц, хөлөг онгоц ямар нэгэн илэрхий нөхцөл байдалгүйгээр ямар ч ул мөр үлдээлгүй алга болдог муу ёрын газар гэдгээрээ алдартай билээ. Английн сэтгүүлчид, нисэх хүчний мэргэжилтнүүд дэлхийн бөмбөрцгийн энэ учир битүүлэг бүсийн тухай домгийг зарим талаар тайлжээ.
    Бермудын гурвалжинд “British South American Airways” компанийн хоёр нисэх онгоц алга болсон явдал Би-Би-Си сувгийн анхаарлыг татсан байна. Атлантын далай дээгүүр зорчигч тээврийг анх зохион байгуулсан энэ компанийн хамгийн олон нисэх онгоц Бермудын арлуудын ойролцоо сүйрчээ. Гурван жилийн дотор 11 ноцтой осол болж, 5 нисэх онгоц сүйрэн 723 зорчигч багийн 22 гишүүн амь үрэгдсэн байна. 1948 оны нэгдүгээр сарын 30, 1949 оны нэгдүгээр сарын 17-нд болсон сүйрлүүд учир битүүлэг гурвалжингийн тухай домог яриа дэлгэрэхэд улам их нэмэр болжээ.
    Тэр үед нисэх онгоцууд одоогийнх шиг 10 км-ийн өндөрт нисч Европ, Атлантын далайг гатлан Нью-Йоркт буудаггүй байв. Анхны зорчигч тээврийн нисэх онгоцууд огт өөрөөр нисдэг байсан байна. Дээр дурдсан тэнгист алга болсон  “Авро Тюдор” загварын хоёр нисэх онгоц 6000 метрийн өндөрт нисч чаддаг байсан учраас Лондоноос ч Нью-Йорк хүртэл шууд нисэх тухай бодохын ч хэрэггүй байжээ. Үүний оронд нисэх онгоцууд эхлээд Азорийн арлууд руу нисч, тэнд шатахуун нэмж цэнэглээд Бермуд руу нисэн тэндээсээ АНУ юм уу Карибын тэнгисийн арлуудыг зорьдог байсан байна. 1948 оны нэгдүгээр сарын 30-нд Бермудад буух ёстой байсан “Одны бар” нисэх онгоц зорьсон газраа хүрч чадаагүй юм. Болсон явдлыг мөрдөн шалгасан комисс сүйрэл болох ямар ч шалтгаан байгаагүй гэж хүлээн зөвшөөрчээ. Ингээд асуудал үл тайлагдах оньсого болж хувирсан байна.
    Бараг нэг жилийн дараа 1949 оны нэгдүгээр сарын 17-нд “Одны Ариел” гэдэг өөр нисэх онгоцны нисэгч хөөрснөөс хойш нэг цагийн дараа төлөвлөгөө ёсоор холбоо барих үеэрээ нисч байгаа газрынхаа тухай мэдээлээд дахиад холбоо бариагүй байна. Дахиад л ямар ч ул мөр олдсонгүй. Эрэл хайгуулд гарсан хөлөг онгоц, нисэх онгоцууд хүмүүсийн цогцсыг ч, нисэх онгоцны хэлтэрхийг ч олоогүй ажээ. 
    Нисэх онгоцууд сөнөсөн тухай /тухайлбал, 1945 онд АНУ-ын Агаарын цэргийн хүчин таван машинаа алджээ/ бусад мэдээний хамтаар энэхүү хоёр сүйрэл маш олон янзын хувилбар гарахад хүргэсэн байна. Харь гарагийнхны сансрын хөлөг, цаг агаарын онцгой нөхцлийн улмаас агаар мандалд лазерийн туяа үүссэн, өөр ертөнц рүү нисч одсон гэх мэт илэрхий санаанаасаа зохиосон яриа ч гарч байв. Тэгвэл Би-Би-Си илүү үнэмшилтэй хувилбар гаргажээ. Нисэх онгоц туйлын найдваргүй хийцтэй байсан нь гол асуудал болсон гэж тус агентлагаас татан оролцуулсан нисэх хүчний шинжээчид үзсэн байна. “Авро Тюдор” нисэх онгоцууд 9000-аас дээш метр өндөрт хөөрч чаддаг байжээ. Гэтэл тийм өндөрт тусгай халаагуур залгах шаардлагатай байдаг байна. Цельсийн -40 хэмийн хүйтэн зорчигчдын ая тухыг алдагдуулаад зогсдоггүй байжээ. “Одны бар” онгоцны нисэгч халаагуур ажиллахгүй болохоор нислэгийн өндрийг арга буюу 6000 метр хүртэл намсгасан нь шууд хоёр өөр асуудал үүсгэсэн байна. Нэгдүгээрт, нисэх онгоц зүгээр л нэг их өндөрт нисдэггүй. Тэнд агаарын эсэргүүцэл бага, ингэхээр түлшний зарцуулалт ч бага байдаг ажээ. Газрын гадаргад ойр нисэхэд дулаахан боловч  түлшний зарцуулалт эрс нэмэгддэг. Ийм учраас "Одны бар" ялангуяа чиглэлээсээ гажиж, халз салхитай гэнэт тулгарсны уршгаар наадаж нэг цаг хожимдсоныг харгалзвал тэр ердөө нисэх буудалд хүрч чадаагүй байна. 
    Хоёр дахь асуудал нь нам өндөртэй холбоотой. Хэрэв нисэх онгоц гэнэт доошлон унаж эхэлбэл түүнийг тэнцвэржүүлэх цаг хугацаа нисэгчид маш бага байдаг. Нисэх онгоцны сүйрлүүдийг мөрдөн шалгахаар уригдсан мэргэжилтэн Эрик Ньютон “Тийм өндрөөс та хэдхэн секундын дотор тэнгист унаж болно” гэж нотолжээ. Цаг хугацаа бага үлдсэн дээр түлшний бага нөөцийг нэмбэл нисэх онгоц алга болсон явдлыг харь гарагийнхан юм уу бусад далдын шалтгаанд  тохох шаардлагагүй.
    Дашрамд Би-Би-Си дүгнэлтээ нислэгийн нам өндөр болон түүнтэй холбоотой асуудлуудаар хязгаарлаагүй байна. "Одны бар" Азорын арлуудад эвдэрхий халаагууртай төдийгүй бас эвдэрхий  луужинтай нисч ирснийг мөрдөн шалгасан хүмүүс тодруулж чаджээ.
    Нисэх онгоцууд алга болсноос 40 жилийн дараа санал болгосон хувилбарт ямар ч ид шидийн зүйл байхгүй. Эхнээсээ байлдааны бөмбөгдөгч нисэх онгоцны хувиар хийсэн нисэх онгоцуудын тэр болгон бүх системийг бүрэн төгс хийгээгүй. Түлшний нөөц далайг шууд гатлах бололцоогүй байсан бөгөөд хиймэл дагуулын тусламжтайгаар чиглэл тогтоох талаар ярихын ч хэрэггүй байв. Атлантын далай дээгүүр нисч яваад алга болсон маш сайн тоноглогдсон орчин үеийн А-330 нисэх онгоцны хэлтэрхийг 2009 онд шууд олж чадаагүй. Тэгвэл далай дээгүүр хийж байсан хамгийн анхны зорчигч тээврийн аяллын тухай юу ярих билээ? Тэр тусмаа  нийт үйлдвэрлэсэн 38 “Авро Тюдор” нисэх онгоцны 5 онгоц тутмын нэг нь алга болсон, сүйрсэн эсвэл  шатсан билээ. Дашрамд, Бермудын гурвалжинд жижиг нисэх онгоцууд хамгийн олон сүйрснийг хачирхалтай, учир битүүлэг зүйл гэж нэрлэж болохгүй биз ээ. Гэхдээ энэ бүс нутгийн цаг агаарын нөхцөл хангалттай хүнд билээ. Хүн алдаа гаргаж, техник гацах явдалтай нийлбэл цаг агаарын энэ нөхцөл сүйрлийн жагсаалтыг байнга шинэчилж байхад бүрэн хангалттай юм.  
Д.Жаргал
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3478704/470/trackback

profile

ebseg

2012.04.05 16:27:09
*.12.57.73

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102645
2829 Namsrainorov - Erh bagiin nutag 유상철 2010-08-12 1574
2828 монгол иргэдэд үйлчлэх төв Solongo tosgon 2010-08-12 1175
2827 javhlan "Chi mini bgaa hoino (ugtei) 유상철 2010-08-12 2004
2826 Намяанжү хотын Монгол Соёлын Хотхонд 8 сарын 22- нд наадам болно file :::БӨХ::: 2010-08-12 2119
2825 Цаг Агаар;;;;;;;;;;;;;;;;;korea [2] жор 2010-08-11 3238
2824 NUTSGEN INEED [1] [1] ~~~*oGoGo*~~~ 2010-08-11 3844
2823 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. korea_school 2010-08-11 1499
2822 타이완, 태풍에 6층 호텔 붕괴 жор 2010-08-10 1560
2821 Janjin Suhiin talbaid Fire hamtlag(Ozomatli) Баатар-Эрс 2010-08-10 1777
2820 kargonuud $ hedeer yawulj bnaa helj uguch hooshee 2010-08-09 1333
2819 Өндөр болгодог витамин зарж байна. file humuuneee 2010-08-09 7839
2818 solongos hvntei 2010-8-9 2010-08-09 1588
2817 ОРООД ҮЗЭЭРЭЙ МОНГОЛЧУУДАА www.topmedee.mn 1231232 2010-08-09 1868
2816 Хар Сарнай - Хэдэн зуунаар жор 2010-08-09 1822
2815 Franco Battiato жор 2010-08-09 2188
2814 Өнгөт инээд Эмч хошин шог Маралгоо 2010-08-09 1694
2813 Онигоо mgldevochka 2010-08-09 1551
2812 Lady Gaga-н "Alejandro" Old woman. Дуун дээр элгэлжээ Маралгоо 2010-08-08 1414
2811 Миний муу сайн найзууд - жүжигчин Ариунболд ( Бооёо ) жор 2010-08-08 2478
2810 Ядуугын зовлон- Монголын хамгийн аймар аймшигын кино Маралгоо 2010-08-08 3632
2809 Гадаад ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалт (100% улсын зардлаар) yagaadhan 2010-08-08 1384
2808 Биеэ үнэлэгч (Монгол хэл) ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-08 3064
2807 uilj bui aluurchin ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-08 3548
2806 БӨРТЭ ЧОНО ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-08 1770
2805 Eminem FT Rihanna - Love The Way You Lie [ 2010 | Цоо шинэ клип ] Маралгоо 2010-08-07 1803
2804 “ТУНГАЛАГ ТАМИР” романаас түүсэн шүр сувд-I Маралгоо 2010-08-07 2617
2803 Хvний нутгийг биш эх орноо хєгжvvлэх цаг ирлээ, залуус аа ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-06 1728
2802 sorry,sorry.sorry ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-06 1635
2801 Яг одоо солонгост хит болж буй клипүүд file жор 2010-08-06 1807
2800 Нүцгэн 2 монгол хүүүхэн машин угаав кккккк [2] .Sarnai. 2010-08-06 3472
2799 ㅣㅣ 유상철 2010-08-05 1393
2798 БНМУ-н гавъят тамирчин T.Үйтүмэн илүү илүү [1] ~~~*oGoGo*~~~ 2010-08-04 2046
2797 Xошин шогын түүвэр xэсэгүүд... Маралгоо 2010-08-04 1777
» Бермудын гурвалжингийн нууц тайлагдлаа [1] Маралгоо 2010-08-04 2669
2795 Celine Dion-ний амьд тоглолтоос [1] .Sarnai. 2010-08-04 1996
2794 MGL-RUU YARALTAI HVN GARGANA! tselme 2010-08-04 1412
2793 TV COCKTAIL-Алингээр нь Баатар-Эрс 2010-08-04 1492
2792 Нэг Монгол автобусны жолооч залуу автабусаар дрифт хийж байна, овоо гар вэ? [3] Маралгоо 2010-08-04 2470
2791 мангар азтай аавын хүү [2] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-04 2173
2790 Сонголт (2010) ОАК [Бүх анги] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-04 2257
2789 Эх орны минь ирээдүй болсон эд нар ингэж нэгнийгээ алах шахах гэж [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-04 1780
2788 Гэр бүлийн мөрдлөг ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-04 1575
2787 Монголын саятан болохыг хүсэгчид / Дугаар №1/ ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-04 1634
2786 Хятад эмэгтэй цагдаа дээрэмчинг 4 удаа буудан аюулгvй болгожээ.. [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-03 2121
2785 Тектоник уу эсвэл Сумо ёсолгоо юу? Хөгжилтэй Видео ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-03 1714
배너신청
자생병원

배너신청