Moderator: mgl_300
Гуанжу (광주) хотын өдөр тутмын хэвлэлд( 광주=뉴시스 ) монгол хүн А- г ( 33) тус хотын цагдаагийн газраас саатуулсан тухай бичжээ.
Өнгөрөгч 8 сарын 2- ны шөнө күшивонд ( 고시원) амьдардаг А нь гэр бүлийнхээ хүнтэй муудалцан , эхнэрээ зодож , хутгалахаар завдаж байхдаа , түүнийг болиулсан нутаг нэгтэн Б- г ( 21) хутгаар хөнгөхөн гэмтээсэн хэрэг гарчээ. Согтуугаар, хууль бусаар хутга эзэмшин хүн хутгалсан , бусдын тав тухыг алдагдуулсан хэргээр цагдаад дуудагдсан эдгээр монгол хүмүүс солонгос улсад 1 жилийн өмнө хэлний дамжаа, үйлдвэрлэлийн сургалталтанд хамрагдахаар ирсэн хүмүүс юм байна.
7 сарын 19 ны өглөөний 6 цагт Сөүл хотын Ёоы нару метроны ойролцоох ( 서울 여의나루역 ) , Хан мөрний эрэг дээр , 4 монгол эрэгтэй хүний нэг усанд живэн, одоог болтол олдохгүй байна гэж солонгосын өдөр тутмын шуурхай мэдээллийн YTN агентлагаас мэдээлсэн билээ.
Харин өнөөдөр цагдаагийнхны мэдээлснээр, усанд живж амь насаа алдсан монгол залуу Б- г (25) усанд түлхэн унагааж амь насаа алдахад хүргэсэн хэргээр түүний найз А- г (25) цагдаагийнхан шалгаж эхлээд байгаа юм байна. Усанд сайн сэлдэг А нь, голын усанд оролгүй хараад зогсож байсан найз Б- г тоглоомоор ус руу түлхэн оруулсан бөгөөд усанд сэлж чаддаггүй тэрээр агшин зуур усанд живэн далд ороход, цуг байсан 3 найз нь аварч чадаагүй байна.Түүний цогцос 7 сарын 21- нд Мапу гүүрний (마포대교 ) доороос олсон байна. A нь, амь насаа алдсан найз Б- г өөрөө усанд үсрэн орсон гэж мэдэгдэж байсан ч, тэднийг харж байсан гэрчүүд болон найз нарынх нь өгсөн мэдүүлгээр А- г найзаа ус руу татан оруулсан гэдгийг нотолжээ.
Согтуугийн гайгаар үйлдсэн тоглоом нь шоглоом болсон энэхүү явдлаас олон залуус сургамж аван, архи дарс уусан үедээ голын усанд орохгүй байхыг хичээгээрэй.