Moderator: mgl_300
Хүүхдэд ямар хүнсний зүйлийг 1 наснаас нь өмнө өгч болохгүй вэ?
Уншсан 1544 vote 0 2010.08.04 12:20:38Хүүхдэд ямар хүнсний зүйлийг 1 наснаас нь өмнө өгч болохгүй вэ? |
Шинэхэн ээж болж байгаа эмэгтэйчүүдэд нялх үрдээ чухам юуг өгч юуг өгөхгүй байх талаарх асуудал урган гардаг. Хүүхдийг 4-6 сартайд нь л ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас хөхнөөс гаргахыг зөвлөдөг бөгөөд хэрвээ гаргасан тохиолдолд хүүхдэд эхийн сүүг орлох сүү болон нэмэлт хоол зайлшгүй хэрэгцээтэй болдог. Тиймээс хүүхдээ 1 нас хүртэл нь татгалзах хоолны зүйлсийн талаарх зөвөлгөөг танд толилуулая 1-Зөгийн бал: Зөгийн баланд хүүхдийн ходоод боловсруулж чадaхааргүй нэгэн төрлийн хор/Болиузмын хор-botulinus intoxication/ байдаг юм байна. Тиймээс зөгийн бол бол нэг нас хүрээгүй хүүхдийн хувьд аюултай хүнс бөгөөд насанд хүрэгчдийн хувьд бол тэдний хоол боловсруулах эрхтэн энэхүүү болиузмын хорыг дотроо үржхээс хамгаалсан хангалттай хэмжээний хамгаалалттай байдаг болохоор айх хэрэггүй юм байна. Харин хүүхэд бол тийм биш тэдний эд эрхтэй дөнгөж төлжиж байдаг учраас тийм аюултай бактериас өөрсдийгөө сэргийлэх чадваргүй байдаг. 2-Peanut Butter/Самрын тос/ Зунгааралдсан хатуувтар байдаг болохоор хүүхэд залгихад хүндрэлтэй байдаг. 3-Үнээний сүү Нэг нас хүрээгүй хүүхэд үнээний сүүний уургийг шингээх чадвар нь сул байдаг учраас та хүүхдээ хөхөөрөө нэг нас хүртэл нь хооллох нь илүү зохимжтой.Тэгээд ч үнээний сүүнд эхийн сүүг орлохоор тийм их хэмжээний хэрэгцээт амин дэмүүд байхгүйгээс гадна дөнгөж хөгжиж байгаа бөөрийг гэмтээх аюултай байдаг. 4-Зарим зайлсхийх зүйлс Давс-Хүүхдийн бөөр давсыг шингээхээр тийм ч хангаллтай хөгжилтэй байдаггүй.Мөн тослог агуулаагүй хүнс буюу хэт хүчиллэг жүржийн төрлийн жимсүүд жимсний шүүс, түүхий өндөг, хийжүүлсэн ундаа, hot dog-болон хиам зэрэг-хэтэрхий их тослог уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хүүхэддээ сонгохоос татгалзаарай. 5-Хахах Хүүхэд ээжийнхээ л өгсөн зүйлсийг шууд амруугаа хийдэг болохоор хүүхэддээ хаххаар зүйл өгөхгүй байх нь чухал.1 нас хүртлэх насны хүүхдийн хамгийн аюулгүй хүнс бол мэдээж хэрэг нухашласан хоол хүнс.Жимс төрөл бүрийн хүнсний ногоонууд мах зэргийг сайтар жижиглэж өгөх.Харин самар, поп корн, хатуу чихэр болон үзмийг хүүхэддээ өгөхөөс татгалзаарай.Мөн зөөлөн чихэр болон резинен чихэр нь аюулгүй мэт байвч хүүхдийн хоолойд тээглэх аюултай байдаг гэдгийг санахад илүүдэхгүй. 6-Харшил авахаар хоол хүнс Хүүхдийн эмч нар 1 нас хүрээгүй хүүхдэд самрын хольцтой хоол хүнс хэрэглүүлэхгүй байхыг зөвлөдөг.Энэ нь мэдээж бага багаар төрөл бүрийн хоол хүнстэй танилцаж эхлэж байгаа бяцхан хүүхдэд хүнсний хорлого болохоос хамгаалсан хамгийн сайн арга. Хэрвээ гэр бүлд чинь харшилтай хүн байдаг бол үнээний сүү, самар, загас, өндөг болон шар буурцагийн төрлийн зүйл идүүлэхээсээ өмнө харшил үүсч болох эрсдлийг эмчээсээ лавлахад гэмгүй 7-Машинд юм идүүлэхгүй байх Бага насны хүүхдийг машинд явж байхад нь юм идүүлэхгүй байх нь хүүхэд гэнэт машин донслох үед хахах зэргээс хамгаална.Хүүхэд ямар ч үед хахаж болох учраас байнга харж хянаж явах хэрэгтэй. Идэж чадaхааргүй зүйлийг нь шууд л амнаас нь гаргаж байх нь зүйтэй аж. 8-Эцэст нь хүүхдээ хэрхэн зөв хооллох вэ Хүүхдийн нэмэлт тэжээл болох хоолонд сайтар жигнэж цутан/Нухаш/ маягаар бэлтгэсэн лууван, төмс, чихэрлэг төмс, жигнэсэн алим, банана, лиир зэрэг илүү тохиромжтой. Амар хялбарыг нь бодоод бид дэлгүүрээс авдаг гэхдээ савласан бүтээгдэхүүнд их хэмжээний элсэн чихэр агуулагдсан байдаг гэдгийг анхаарай. |
heregtei medeelel bna thanks^^