Moderator: mgl_300
Би одоо 25 настай ажил хийдэг энгийн бүсгүй. Нэг залууд сайн болоод бараг 3 жил болж байна. Сүүлийн нэг жил хааяа хааяа уулздаг болоод байна. Хааяа гэдэг нь бараг сард нэг удаа. Би уулзахын тулд бараг гуйж байж, бөөн юм болж байж арай гэж л уулздаг. Хамт машин угаалгая, ажилын яриа байна, шинэ санаа оноо байна гэж бараг худлаа хэлдэг. Би энэ хүнд их сайн, сайн хайрлаж хүндэлж явдаг гэдгээ нэг бус удаа өөрт нь хэлсэн. Инээмсэглээд л юу ч хэлэхгүй өнгөрдөг. Эмэгтэй хүн уг нь түрүүлж хэлэх нь зохимжгүй гэж олон хүн хэлэх байхаа, гэхдээ би сүүлд нь харамсахгүйн тулд хэд хэдэн удаа зориг гарган хэлсэн. Даанч ерөөсөө намайг тоодоггүй. Намайг л ярихгүй бичихгүй бол надруу ярьдаггүй. Их ажилтай байдаг гэхдээ эхнэр гэр бүл зохиогоогүй ганц бие залуу. Надаас ердөө 2 ах 27-той залуу гэхэд дэндүү төлөвшчихсөн архи тамхи хүүхэн шүүхэн гэхгүй бараг дэндүү номын хүн. Намайг огт тоохгүй байна гэж бодоод бие сэтгэлээ татах гэхээр намайг таг болоод 7 хононгуут л чи яачив сайн уу гээд л хамаг тэвчиж байсан тэвчээрийг минь нураачихдаг. Гол нь би энэ хүний юунд нь ингэтлээ татагддагаа ч мэддэггүй, уулзаж л хамт л байвал яахаас ч буцахгүй тэнэг байдалд орчихдог. Тэгээд л дараагийн уулзалтыг хүлээж бүтэн сар уулзах шалтаг шалтгаан хайж суудаг.
Залуу хүн ингэж суух заримдаа утгагүй юм. Намайг тоохгүй хэрнээ хааяа уулзахдаа надтай унтдаг. Бараг үнсэхгүйгээр шүү. Өөрт нь сайн эмэгтэйгээр зөвхөн сексийн хэрэгцээгээ хангаад байх шиг байна аа даа тээ? Би ч мэддэг л дээ тэгээд нэг удаа намайг өөр хүн болзоонд урьсан бидний хооронд ямар ч тодорхой зүйл байдаггүй болхоор би уулзаж болох уу, ядаж чамд мэдэгдэх нь шудрага гэж бодлоо гэж хэлтэл өөрөө л мэд гэсэн хэрнээ маргаашнаас нь эхлээд нөгөө хүнтэйгээ уулзсан уу гээд асуугаад байсан. (Би тэр хүнтэй үүлзаагүйээ) Дараа нь өөрийг нь ингэж шахаанд оруулахгүй байх ёстой байсан цаг хугацаа чухал гэж хэлсэн. Энэ одоо ямар утгатай үг юм бэ? Надад огт сэтгэлгүй юм бол бүр тоохгүй нүүр өгөхгүй байхад л би уг нь тайвширнашд. Гэтэл хайрлаж сэтгэл гаргадаггүй хэрнээ намайг зовоогоод л араасаа гүйлгээд байх сонирхолтой юмүү хайшаан.
Нэг удаа яриандаа намайг их айхтар хүүхэн эрчүүдэд дурлахааргүй үргэлж ухаанаараа асуудлыг шийддэг гэж хэлж байсан. Би даргадаа энэ залуугийн талаар хэлсэн л дээ. Чамд уг нь муу биш гэхдээ бие даасан эмэгтэйчүүдээс айдаг эрчүүд байдаг тийм хүн юм шиг байна гэсэн. Би уулзахдаа бие бариад таалагдах гээд өөрөөрөө байж чадахаа байчихдаг. Тэр айхтар хүүхэн энэ тэр гэсэн нь миний л тэнэгтэж өөрөөрөө байж чадаагүйгээс болсон байх. Гэхдээ би цаашид ингэж хүлээж горьдож сард нэг удаа нүүр өгөхөд нь үнсүүлэх ч үгүй секс хийдэг хүүхэн баймааргүй байна. Тэгээд алга болхоор шийдсэн. Гэхдээ тодорхой эр хүн шиг байгаагүй гэдгийг нь өөрт нь хэлээд хайртай байсан гээд явах уу тас алга болох уу?
БҮҮ ИНГЭЖ ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭЭ АЛД Л ДАА БҮСГҮЙ ХҮН ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭРХЭМ БАЙСНААРАА БУСДЫН БҮГДИЙН ӨМНӨ БАРДАМ ИХЭМСЭГ БАЙДАГ ЭНЭ НЬ ТЭР БҮСГҮЙГ УЛАМ Л ЧИМЭЖ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БОЛГОЖ ӨГДӨГ ..БАРАГ Л ТЭР НЭГЭН СЭТГЭЛГҮЙ ТИЙМХЭН ЗАЛУУГ ГУЙГААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ????? ГУЙСАН ЧИГ Л ИЙМХЭН БОДОЛТОЙ ЭРИЙГ ТООДОГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ??????? ЧАМАЙГ ХҮНДЛЭХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ БҮСГҮЙ ХҮН ХЭДИЙ ДАСДАГ Ч ЭНЭ ХҮН ЧАМД ТОХИРОХ ЗАЯАНЫ ХҮН БИШ ИЙМ БАЙДАГГҮЙ ЮМ..ЧИ ТҮҮНД ХАЙРТАЙ САЙН БАЙХ СОНИН БИШ ТЭР ЧАМАЙГ ДЭЭДЭЛДЭГ ХАЙРЛАДАГ БАЙХ Л БҮХНЭЭС ЧУХАЛ ЧИ ДАСАА Л БИЗ ДЭЭ..СЭТГЭЛЭЭ ТАТАЖ АВАХ ЧАДВАР БАЙГАА БИЗ ДЭЭ