Moderator: mgl_300
Яг өнөөдрийн хувьд миний амьдрал гунигаар дүүрэн бнадаа. Тийм учраас өөрийн тухай бичихийг хүслээ. Нөхөр бид 2 хамт 1 гэрт ороод 13 жил болж бна. 2 сайхан хүүтэй. Бид 2 бие биендээ маш их хайртай (минь хувьд л). Гэхдээ нөхөр мин надад их хайртай л гэдэг юм. Гэхдээ хааяа худлаа ч юм шиг. Намайг 6 сар гадаадад сургуульд байх хооронд нэг хүүхэнтэй суух дээрээ тулсан байсан.
Том хүү маан 2 настай байсан юм. Намайг ирсэн бхад хүртэл тэрэнтэйгээ уулзаад л. Би бүр тэрний утсаар нь дамжуулж нөхөртэйгөө ярьдаг байсан. Дараа нь манай аав өнгөрөхөд ажил явдал энэ тэр гээд аргагүй тэрнээсээ холдсон. Намайг уучлаач гээд л. Би ч хайртай учраас бас хүүгээ бодоод уучилсан. Гэхдээ л засраагүй дандаа хүүхнүүд утсаар ярина бас манай хүн аймар хөнгөн амьдаралд дуртай. Өнжөөд л гадуур явна гэртээ хонохгүй. Тэгээд л ууж байгаад тасарчжээ гэдэг. Согтуу ирэхдээ намайг худлаа юм зохиож зоддог. Намайг дандаа найзуудтайгаа бүр огт танихгүй нэр зохиож харддаг. Би гадаадын компаньд ажилдаг юм. Ажлийн бүх хүмүүстэй харддаг. Гэтэл би гэр ажил нөхөр хүүхэд гэсээр байгаад найз хүүхнүүд ч үгүй болсон. Намайг гаргах аймар дургүй. Г нц 2 цаг ажлынхантай эсвэл найзийн төрсөн өдөрт явахад л ардаас мсж бичээд л хардаад л уурладаг. Сүүлдээ би хэрүүлийн нэмэр гэж бодоод гарахаач больсон.
Манай нөхөр ажил хийдэгүй нэг ч төгрөг олдогүй. Би л тэжээдэг. Яахав эмэгтэй л хүн юм чин бухимдаж уурлахаар хэрүүл болгоод л дандаа хөөдөг. Хичнээн мянган удаа ч хөөгдөвдөө. Ээжийндээ ах дүүсээрээ явна. Сүүлдээ ичээд байр хөлсөлдөг болсон. Уучлалт гуйхаар нь очдог юм. Гэтэл худлаа ахиад л хөөнө. 2 дахь хүүхэд нь гарахаар гайгүй болох байх гэтэл үгүй л юм байналээ. Одоо бас хөөгдчөөд л бага хүүтэйгээ байр хөлсөлж амьдарч байна. Салая гэж бодож байнадаа. 2 хүүгээ л өрөвдөх юмдаа. Би нөхөртөө хайртай учраас нэг ч араар нь тавьж байсангүй өдий болтол гэр бүлээ тэжээгээд л уучлаад л зөвхөн тэр 3-хаа л төлөө явж байлаа. Гэтэл эцийн эцэст би нохойноос дор дуртай үедээ хөөж гаргаж болдог тийм л үнэ цэнэгүй юм байна гэдгээ ойлгож авсан. Одоо тусдаа байгаад бараг сар болж байна гэтэл өглөө өдөргүй л янз бүрээр доромжилж хардаж мсж бичдэг. Өөрөө тийм явдалтай болхоор намайг дандаа хардах юм. Уул нь бид 2 эвтэй байхдаа маш аз жаргалтай сайхан гэр бүл юм. Тэр үеийг бодож 2 хүүгээ бодохоор буцаад очмоор санагдах юм. Би хэрвээ очвол намайг дараа нь өөрөө гүйж ирдэг очих газаргүй, жаргаж дуусаад ирвүү гээд доромжилдог юм. Хүн болгон л намайг чи өөрөө эргэж очдог одоо сайн гүрий гэх юм. Энэ хэрүүл дунд 2 хүүхэд мин л зовох юмдаа. Энэчигтээ бүр салвал яах бол? Яахаа ч мэдэхгүй юмдаа…