1. Шинэ найз нөхөдтэй бол
Өөрийн болон өрөөл бусдын ямар харагдаж байгаа талаар байнга санаа
зовон, шүүмжлэлтэй ханддаг хүмүүсээс зайгаа барьж холд. Өөртөө итгэлтэй
найз нөхөдтэй бол. Сайхан зүйлс бүтээж байгаа үе тэнгийнхэнтэйгээ
найзал. Хамт байхад сайхан сэтгэгдэлтөрүүлдэг хүмүүстэй чөлөөт цагаа
өнгөрүүлж бай.
2. Биеийн бүх хэсгээ тэнцүү арчил
Зөвхөн бэлхүүсээ нарийн болгох ч юм уу эсвэл булчингаа хөгжүүлснээр
сайхан болчихлоо гэж бодвол алдаа. Шүдээ зөв угаах, арьс болон үсээ
цэвэр байлгахаас эхлээд биеийн бүх хэсгээ арчлахын нийлбэр нь сайхан
харагдах юм.
3. Дуртай зүйлээ хий
Юу хийвэл чамд сэтгэлийн таашаал авчирдагийг мэдэн, түүнийгээ хий.
Гэхдээ өөртөө байгаа нөөц, эрч хүчээ хэрэгтэй, ач тустай зүйлд
зарцуулахыг бод.
4. Өөрийн бишрэн шүтдэг хүмүүсийн талаар эргэцүүлэн бодож бай.
Тэдний алдар нэр олоход нь юм уу, өндөр амжилтад хүрэхэд нь юбканы юм уу, пиджакны размернь нөлөөлсөн болов уу? Мэдээж үгүй.
5. Шинэлэг зүйлс хий.
ДОХ-ын эсрэг сурталчилгаа хийх,эсвэл өнчин,траншейны хүүхдүүдэд туслах
зэргээр нийгэм болон хүмүүст тустай зүйл хий.Ингэснээр чиний ямар
харагдаж байгааг биш,чиний хэн болохыг бусад хүмүүс үнэлэх болно.
6. Урам зоригтой бай.
Сайхан байна гэдэг зөвхөн царайлаг,гоолиг биетэй байх тухай ойлголт биш
гэдгийг нотолсон ханын самбар сургууль дээр гарах юм уу, мэтгэлцээн
зохион байгуул. Эсвэл сонинд нийтлэл бич. Түүндээ үеийнхнээсээ илүү
амжилт гаргасан махлаг,намхан охид хөвгүүдийн тухай оруулсан ч болно
шүү дээ.
7. Өөрийгөө магтаж бай
Өөртөө байдаг бүхий л сайхан чанаруудыг цаасан дээр бичин биедээ авч
явж бай.Чи өмнө хийж чаддаггүй байсан зүйлээ хийсэн бол өөртөө баяр
хүргэ,өөрийгөө магт.Хийж бүтээсэн зүйлсээрээ бахархаж сур
8. Өөрийгөө хайрла
Чи өөрийгөө хайрлахгүй бол хэн ч чамайг хайрлахгүй.Хайртай гэж өдөрт
нэг удаа өөртөө хэлж бай.Мөн өөрийн хайрлаж хүндэтгэдэг хүмүүст ч
хайртай гэдгээ хэлж бай.Өөрийгөө хэрхэн аз жаргалтай байлгах талаар
хоосон ч гэсэн мөрөөдөж бай.Мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш.Сэтгэл чинь
сайхан болно
9. Өөрийгөө хөгжүүлэхийг байнга хүсч бай.
Өөрийгөө хөгжүүлэх ойрын болон хэтийн биелэгдэхүйц зорилго
тавьж,түүндээ хүрэхийг чармай.Ингэвэл өөрийгөө өөлж,голж байх завгүй
болно.Тухайлбал: 10-р анги төгсөхдөө англи хэлийг гаргууд сурсан байх
г.м
10. Бусдыг хүндэл
Хүмүүс чамд ямар хандаасай гэж хүсдэг шигээ тэдэнд хандаж бай.Бусдыг
гутаасан,доош нь хйисэн зүйлст бүү оролцож бай.Мөн хов бүү ярь.Хүмүүст
сайн дураараа тусал.Бусдын хэлсэн урмын үгийг баярлалаа гэж хэлээд
хүлээж авч сур