Зарлал |
За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >??
[35]
[3]
|
Levi`s |
2012-03-16 |
211354 |
Зарлал |
***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН
[26]
|
ADVertisement |
2011-10-19 |
239275 |
Зарлал |
♣♣ Мэдэгдэл ♣♣
[27]
|
***Энxзaяa*** |
2009-03-07 |
366662 |
Зарлал |
~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~
[1]
[5]
|
***Энxзaяa*** |
2009-03-03 |
365250 |
Зарлал |
Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү...
[91]
[4]
|
admin |
2008-06-27 |
524264 |
17256 |
EMEGTEICHUUD BOLON EMCH NARAA HELJ OGJ TUSLAACH!!!!!!!!!!
[2]
|
010122 |
2010-08-04 |
1317 |
17255 |
ХАХАХА
[2]
|
ЗАЯА |
2010-08-04 |
994 |
17254 |
Хүүхдэд ямар хүнсний зүйлийг 1 наснаас нь өмнө өгч болохгүй вэ?
[2]
|
ЗАЯА |
2010-08-04 |
1544 |
17253 |
ELGEMSVVGEES ASUUYA.????
[2]
|
yonpri |
2010-08-04 |
2766 |
17252 |
unaagaar uilchlene
|
Унаагаар үйлчлэнэ. |
2010-08-04 |
787 |
17251 |
Эхийн хэвлийд байгаа хүүхэд юу мэдэх вэ?
[3]
|
ind |
2010-08-04 |
1538 |
17250 |
Sain bna uu? busguichuudee
[1]
|
my dong |
2010-08-04 |
959 |
17249 |
Sevh Sevh
[1]
|
nikita |
2010-08-04 |
1146 |
17248 |
**АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853**
|
Унаагаар үйлчлэнэ. |
2010-08-04 |
870 |
17247 |
ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ
|
gcall1 |
2010-08-04 |
570 |
17246 |
원빈ii togloson "아저씨" kinoni xesegt Хангай карго гарч байна лээ.
[1]
|
asdfgtre |
2010-08-04 |
1244 |
17245 |
dalai yvmaar bna yahuu??? tuslaach
[4]
|
hkitty |
2010-08-04 |
1422 |
17244 |
СОЛОНГОСТ....---------ЭДГЭЭР ИРГЭД ЯАРАЛТАЙ АНХААР----------
|
Ц.ЭЛГЭМСҮҮ |
2010-08-03 |
1076 |
17243 |
--------------생리불순----------
[1]
|
Ц.ЭЛГЭМСҮҮ |
2010-08-03 |
1210 |
17242 |
Shud hariulj tuslana uu?
[1]
|
si45 |
2010-08-03 |
1427 |
17241 |
ЧИ ТҮҮНД ХАЙРТАЙ БАЙХ ҮНЭНДЭЭ СОНИН БИШ УУЧЛААРАЙ
[1]
|
Ц.ЭЛГЭМСҮҮ |
2010-08-03 |
1336 |
17240 |
ЭНЭ ҮНЭН ҮҮ ХҮМҮҮСЭЭ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ АРАЙ Ч ДЭЭ ...
[1]
|
Ц.ЭЛГЭМСҮҮ |
2010-08-03 |
1217 |
17239 |
ЭЛГЭМСҮҮ БИ ОДОО ЯАХ БЭ НАДАД ТУСЛААРАЙ
|
Ц.ЭЛГЭМСҮҮ |
2010-08-03 |
1020 |
17238 |
ХҮМҮҮСЭЭ ЯАГААД ХУДЛАА ХАРИУЛТ ӨГӨӨД БАЙНА БЭ?????
[3]
|
Ц.ЭЛГЭМСҮҮ |
2010-08-03 |
1935 |
17237 |
БҮСГҮЙ ХҮН СОНСОЖ ДАСАЖ ДУРЛАДАГ ...МЭДЭХ ҮҮ ЧИ ???
[2]
|
Ц.ЭЛГЭМСҮҮ |
2010-08-03 |
1275 |
17236 |
**АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853**
|
Унаагаар үйлчлэнэ. |
2010-08-03 |
759 |
17235 |
*****ГАДААД ХҮН МУУХАЙ СОЛОНГОСООР ЯАХ ЮМ ЧИ *****
[3]
|
Ц.ЭЛГЭМСҮҮ |
2010-08-03 |
1271 |
17234 |
ЧИ НӨХРӨӨ СОЛОНГОСТ ГАНЦААРАНГ НЬ ҮЛДЭЭВЭЛ ИЙМ БОЛНО
[1]
|
Ц.ЭЛГЭМСҮҮ |
2010-08-03 |
1346 |
17233 |
ХҮМҮҮСЭЭ ЯАВАЛ ДЭЭР БЭ ИД Л ҮЗДЭГ НАС БИЗ ДЭЭ ТИЙМ ҮҮ????????
[2]
|
Ц.ЭЛГЭМСҮҮ |
2010-08-03 |
1439 |
17232 |
Зураг алаач гэдэг шиг нэвтрүүлэг алаач нөхөр
|
Маралгоо |
2010-08-03 |
1105 |
17231 |
Хvмvvсийн энергийн ангилал
[1]
|
ЗАЯА |
2010-08-03 |
1478 |
17230 |
СӨРӨГ ЭНЕРГИТЭЙ ХҮНИЙГ ЯАЖ ТАНИХ ВЭ?
|
ЗАЯА |
2010-08-03 |
1795 |
17229 |
АМЬДРАЛ САЙХАН АМЬДРАНА ГЭДЭГ БҮР Ч САЙХАН
|
ЗАЯА |
2010-08-03 |
1061 |
17228 |
Турахгүйгээр гоолиг харагдах аргууд
|
ЗАЯА |
2010-08-03 |
1209 |
17227 |
LG kart utas???
[3]
|
sarnai007 |
2010-08-03 |
1449 |
17226 |
МУУСАЙН ЭРЧҮҮД ИЙМ БАЙДАГ ГЭДГИЙГ ЧИ МЭДЭХ ҮҮ??????
|
Ц.ЭЛГЭМСҮҮ |
2010-08-03 |
1165 |
» |
СОЛОНГОСТ ГАНЦААРАА БАЙГАА БҮСГҮЙЧҮҮДДЭЭ БИ САНАА ЗОВДОГ
[1]
|
Ц.ЭЛГЭМСҮҮ |
2010-08-03 |
2243 |
17224 |
" Дэлдэн Хүүгийн Чих нь Аминд нь Оржээ хэхэхэ " - / Фото 4 /
[1]
|
angella2010 |
2010-08-03 |
1567 |
17223 |
" Тэд Бидний Нэгэн Адил Хүмүүс Мөн үү? " - / Фото 12 /
[2]
|
angella2010 |
2010-08-03 |
1752 |
17222 |
" Зуун Бүсгүй - Beyonce Single Ladies Бүжиг Гудамжинд " - / Видео /
|
angella2010 |
2010-08-03 |
2001 |
17221 |
LG-iin kartnii utas tsenegleh talaar asuuy!
[4]
|
coolgirl |
2010-08-03 |
1858 |
17220 |
Дотор эрхтэн муу байвал бүх өвчний уурхай болно
|
ANGEL SALON |
2010-08-03 |
1179 |
17219 |
MUNGUN SHILJUULEG $.$.$
|
money$$$ |
2010-08-03 |
1038 |
17218 |
МИНИЙ Л ЭЭЖ
[1]
|
Маралгоо |
2010-08-03 |
1680 |
17217 |
LIRIKOS гоо сайханы
|
chevon |
2010-08-03 |
1131 |
17216 |
Оддын эротик агшин
[1]
|
Маралгоо |
2010-08-03 |
2410 |
17215 |
Зурaг өгүүлнэ
|
Маралгоо |
2010-08-03 |
1247 |
17214 |
udku torox yumaa.. xuwiin beltgel yu yu xiix we?? zowlooch egch naraa
[3]
|
Lizaa |
2010-08-03 |
2404 |
17213 |
Өөдлөх зам өөртөө итгэх итгэлээс эхэлдэг
|
Маралгоо |
2010-08-03 |
1519 |
17212 |
hi .....
|
chansv |
2010-08-03 |
1033 |
Эрэгтэй, эмэгтэй хүн ганц бие байхад заавал гормоны өөрчлөлт үүсдэг. Гормоны өөрчлөлт үүсэхээр эмэгтэй хүн хатуу хахир, чанга, хүйтэн сэтгэлтэй болох хандлагатай болдог.БУСДЫГ ХАЙХРАХАА БОЛЬДОГ СЭТГЭЛ ГУТРАЛД ОРДОГ
-Сүүлийн үед гэр бүл салалт их болсон. Та гэр бүл судлаач хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Гэр бүл бол улс орны оршин тогнох үндэс. Гэр бүл тогтвортой байна гэдэг нь улс орон хүчирхэг байхад чухал үүрэгтэй гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Монгол айл гэр их онцгой. Өвөг дээдсийнхээ амьдралын уламжлалыг харахад “тэд үнэхээр л хүнийг хүнжүүлж чаддаг байсан байгаа юм. Хүн болгон эхнэр нөхөр болно гэдгийг үр хүүхэддээ ухааруулж үр хүүхдээ эртнээс бэлтгэж эхэлдэг. Охид хөвгүүдээ хооронд нь суулгахдаа удам судрыг нь сайн судалдаг байсан. Яагаад гэвэл тухайн айл өрхийн үндэс угсааг залгамжлах учир үр хүүхдийнхээ хань ижлийг сонгохдоо хариуцлагатай ханддаг байсан юм. Одоо бол тэгж чадахгүй байна. Залуу хоорондоо танилцаад цаад хүнийхээ удам судрыг мэдэхгүй тухайн хүнээ хэр хүн бэ гэдгийг гүйцэд сайн таньж мэдэлгүй гэр бүл болж байна.
-Гэр бүл салалтын гол шалтгааныг юу гэж бодож байна?
-Гэр бүл салалтын шалтгаан бол нэгдүгээрт уламжлалт ёс заншлаа алдсантай холбоотой. Эцэг эх нь охиноо, хүүгээ гэр бүл болж, айл гэрийг авч явах арга барилд суулгаагүй. Охин хүүхэд эр нөхрөө хэрхэн халамжлах, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэхийг зааж сургадаггүй. Хүүгээ айл гэрийг хэрхэн толгойлж, яаж авч явах гэдгийг заадаггүй. Аав ээж нь үлгэрлэн дуурайлгадаггүй. Амьдрах ухаанд бэлтгэгдээгүй гэр бүл, ойр дотны ах дүү, аав ээжээсээ үг сонсох сэтгэл зүйн чадваргүй байдаг. Тэгээд хадам аав ээж нь жаахан юм хэлчихвэл уулаж уцаарлаж зарим нэг нь хэрэлддэг. Амьдралд бэлтгэгдээгүй, амьдралаа авч явах чадварүй бэлэнчлэх сэтгэлтэй айлын эрх танхил охид хөвгүүд хань ижлээ орхих, мөнгөтэй хөгшин настай хүн дагах гэх мэт асуудлууд гарч ирдэг. Амьдралд бэлтгэгдээгүй хоорондоо ханилснаас болж л гэр бүл салж байгаа юм. Нийгмийн энэ ороо бусгай үед амьдралд бэлтгэгдээгүй учраас хөл алдаж үр хүүхэд золиослогдож байна.
-Залуус хүнтэй үерхэж байгаад салах, гэр бүл болж байгаад салсныхаа дараа зарим нэг нь ганц бие амьдралыг сонгодог. Ганц бие удаан амьдрах хүний сэтгэл зүйд хэр хор уршигтай вэ?
-Хайр дурлал, шохоорхол, үерхэл гэх мэт сэтгэл зүйн олон шинж чанар байдаг. Эдгээр шинж чанаруудыг ялгаж, салгаж мэдэхгүйгээр хань ижлээ зөв сонгож чадахгүй. Аавыгаа ээжийгээ хайрлаж чадаж байгаа хүн бусдыг хайрлаж чадна. Ээжийгээ хайрлаж чадаж байгаа хүн эхнэрээ хайрлана. Харин аавыгаа хайрлаж, хүндэтгэж, хэлсэн үгийг нь сонсож чаддаг эмэгтэй хүн эр нөхрөө аавыгаа хайрладаг шиг адилтгаж хүндэтгэн хайрлаж чадна. Дээр нь хайр сэтгэлийн үнэ цэнэ гэдгийг ойлгож, эхлээд үерхэж, дараа нь нөхөрлөж, дурлаж, хайрлах хэрэгтэй. Ер нь хараад байхад хамт ажиллаж, хамт сурч байгаад сонгосон гэр бүл илүү баталгаатай байдаг. Гэхдээ заяаны хань зам дээр гэдэг үг байдаг. Нэгэнт тохиолдоод таарвал тэр ямар сонирхолтой, ахуй амьдрал нь ямар юм, ямар үзэл баримтлалтай хүн, миний зан чанар, манай ёс зүйд тохирох хүн мөн үү, биш үү гэдгийг судлах хугацаатайгаар хүнтэй танилцаж, амьдрал зохиох ёстой. Тэгэхгүй яаран шийдвэрлэж байгаагаас болж гэр бүл салдаг. Ингээд амьдралдаа нэг алдаа гаргасан хүн “Хүнтэй амьдрал зохиох гэсэн боловч алдчихлаа. Би хань сонгохдоо чадахгүй юм байна гэж бодоод ганц бие амьдралыг сонгодог. Мөн хүнд итгэх итгэлээ алддаг. Хүнд итгэхээ байснаас болж хамтран амьдрагч гэсэн элемент гарч ирсэн. Энэ бол аргаа барсан хэрэг. Тиймээс амьдрал зохиохоосоо өмнө гэр бүлийн амьдралд бэлтгэгдэх ёстой. Хүн насаараа ганц бие амьдрана гэж байхгүй. Хорхой шавж, амьтан хүртэл үр удаа үлдээдэг.Түүнтэй ялгаагүй байгалийн хуулиар эр эмийн шүтэлцээ байх ёстой. Насаараа ганцаараа амьдарна гэдэг их хүнд асуудал.
Залуучууд амьдралд бэлтгэгдээгүй, хоёрдугаарт жендерийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа үед охид нь их болж хөвгүүд нь цөөрсөн энэ үед ганцаараа амьдрах хагацаж салах, үхэж үрэгдэхээс эхлээд олон хүчин зүйл ганц бие амьдралд нөлөөлж байна. Өндөр хөгжилтэй оронд ганц бие амьдралтай хүмүүсийг нийгэмд идэвхтэй оролцуулж, сэтгэл зүйн талаас нь их анхаарал тавьдаг. Ганц бие хүн сэтгэл гутралд амархан ордог. Жишээ нь “Ганц бие хүн гэртээ очоод сайхан хоол хийлээ гэхэд” би үүнийг хэндээ ч зориулах билээ. Эсвэл өөрийгөө бусадтай харьцуулан “Энэ сайхан гэр бүлтэй амьдарч байхад би ганцаараа. Би ямар азгүй хүн бэ” гэх мэтээр өөрийгөө гутраадаг. Гэртээ орж ирэхэд нэг л хөндий хоосон орон зай угтаад байгаа юм шиг бэрхшээл тохиолдоно.
-Тиймээс төрийн бус байгууллагууд сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгмийн байгууллагууд ганц бие хүмүүст анхаарал хандуулах ёстой юм биш үү?
-Япон, Солонгос улсад гэр бүлийн асуудал үүсэхээс нь өмнө их анхаардаг юм билээ. Тиймээс ганц бие амьдрах сонирхолтой байгаа үедээ үе тэнгийн эрэгтэй эмэгтэй эсрэг хүйсийнхээ хүмүүстэй өргөн харилцаатай байх ёстой. Тэд нартай ойр ойрхон уулзаж санал бодлоо солилцож, амарч зугаалж, алжаал ядаргаагаа тайлдаг, амьдралд тулгарсан хүндрэлтэй асуудлаа хуваалцдаг байх нь зөв. Мөн амралтын өдрөөрөө найз нөхдөө урьж хооллодог байвал зүгээр. Ингэж байж л ганц бие хүн сэтгэлийн тэнхээтэй амьдрах ёстой. Өөртэйгөө ижил ганц бие хүмүүс байвал хоорондоо уулзаж спорт урлаг, бүжиг гэх мэтээр хичээллэвэл зүгээр. Эмэгтэй эрэгтэй хүмүүс амьдралаа хамтарч авч явах нь байгалийн бичигдээгүй хууль. Ханиад хүрлээ гэхэд гэр бүлийн хоёр бие биеэ хайрлаж, халамжлахад амархан эдгэрдэг. Ажилдаа гарахад нь хүртэл үнсэж үднэ. Үнсэж угтана. Энэ бүхэн чинь өдрийн ажилд эрч хүч өгнө. Маргалдах тохиолдолд амархан ойлголцох сэтгэл зүйн бэлтгэл болж байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүн ганц бие байхад заавал гормоны өөрчлөлт үүсдэг. Гормоны өөрчлөлт үүсэхээр эмэгтэй хүн хатуу хахир, чанга, хүйтэн сэтгэлтэй болох хандлагатай болдог.
-Тэгэхээр яах ёстой гэж?
-Тиймээс аль болох бусад эсрэг хүйсийн хүмүүс болон ажил дээрээ байгаа эрэгтэй хүнд анхаарал халамж тавьж, тэднээс хайр талархал хүлээдэг байвал зүгээр. Гэхдээ энэ нь хамтран амьдрахын хайр талархал биш. Зүгээр л хүндэтгэл хүлээдэг байх хэрэгтэй гэсэн үг. Ийм л харилцааны өндөр соёл, үнэ цэнийг эзэмших ёстой. Эмэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүс дангаараа ажиллахад амжилт төдийлөн гаргадаггүй. Харин эсрэг хүйсийн хүмүүс хамтран ажиллахад илүү эрч хүчтэй амжилт дүүрэн байдаг. Тиймээс амьдралд нэг алдсанаас болж ганц бие амьдралыг сонгохгүй аль болох хүйсийн харьцаанд идэвхтэй оролцож байхыг зөвлөе.
Эмэгтэй хүн байхад эрэгтэй хүнтэй харьцахдаа ямар харьцаан дээрээ алдаж байна вэ гэдэг алдаагаа эрэгтэйчүүдтэй харьцаж байхдаа олж авах ёстой. Эсвэл эсрэг хүйсийнхээ хүнээс зөвлөгөө хүсэх хэрэгтэй. Эрэгтэй хүн ялгаагүй эмэгтэй хүнээс би юун дээр алдаад байдаг юм бол гэж зөвлөгөө хүс. Ингэж үе тэнгийн залуус бие биенээсээ хүйсийн харилцаанд орох туршлага, харилцааны сэтгэл зүйн ухааныг олж авах шаардлагатай. Зөвлөгөө хүсэхийн тулд спортоор хамтран хичээллэ, хамтарч сонирхолтой үйл ажиллагаа хий. Ном хамтарч бич. Ингээд бие биенийгээ ойлгож, санаа нийлж ажиллаж байх үедээ зөвлөгөө хүсвэл зүгээр.
-Гэр бүлийн тухай ярьж байгаа юм чинь хардалтын талаар ярихгүй өнгөрөхгүй байж болохгүй. Хардалт байх ёстой зүйл мөн үү?
-Манайхан нэг явцуу ойлголттой байдаг. Нөхрөөсөө өөр хүнтэй харьцах ёсгүй, эхнэрээсээ өөр эмэгтэйтэй харьцах ёсгүй гэсэн явцуу ойлголттой байдаг. Энэ бол буруу. Нөхөр нь ажлынхаа газрын нэг эмэгтэйтэй харьцаад ирэхээр эхнэр нь хардаж эхэлдэг. Эхнэр нь ажлынхаа газрын залуутай харьцахаар нөхөр нь харддаг. Энэ бол оюуны хоосрол. Жинхэнэ хайр гэдэг юу вэ? гэхээр харилцааны тэнцвэртэй сэтгэл зүй.
-Эхнэр нөхрүүд бие биенээ хардаад эхлэхээр зарим нэг нь залхдаг?
-Хүн ер нь аминчхан үзлээсээ салах ёстой. Стресс, бухимдалд ороод байгаа нь сэтгэцийн эмгэг өөрчлөлтөнд орж байгаа шалтаг шалтгаан бол сэтгэл тэнцвэргүй байгаа явдал. Хүний сэтгэл догширдог. Сэтгэл догшрох гэдэг бол стресс бухимдалд орохыг хэлж байгаа юм. Хүний тэнцвэртэй сэтгэл бол аз жаргалын үндэс. Сэтгэл тэнцвэргүй болсноос уур уцаар ихтэй болно. Тиймээс гэр бүлийн хүмүүс үл ойлголцох байдал улам их болно гэсэн үг. Живэх гэхээрээ догширч, бухимдаж, юм бүхэнд бухимдаж байснаа сүүлдээ цөхөрнө. Эхлээд хардаж эхлэхээр нь уурлаж, бухимдаж, стресст орж хэрэлдэж байснаа сүүлдээ айдас түгшүүр үүсээд гутранги байдалд орно. Унах гэхээрээ сүүлдээ хүн би хүнтэй харьцсан ч хардана. Харьцаагүй ч хардана архи уусан ч гэсэн ууна, уугаагүй ч ууна гээд дүүрсэн хэрэг зөнгөөрөө явдаг. Тэгэхээр хүн догшрох, живэх, унах гэсэн сэтгэл зүйн гурван шатанд хүн заавал сэтгэл зүйчид хандаж, гарах арга замаа олох ёстой.
-Энэ үедээ ганцаараа сэтгэл зүйчид хандах ёстой юу? Эсвэл гэр бүлээрээ сэтгэл зүйчид хандах хэрэгтэй юу?
-Гэр бүлээрээ сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Ер нь нөхөртэй болох, эхнэртэй болохоосоо өмнө сэтгэл зүйчид хандах нь чухал. Гэр бүлийн ёс жаяг янз бүр учир ээж аав нь хүртэл сэтгэл зүйчид хандах шаарлагатай байдаг. Хамгийн гол нь цаг хугацаа алдахгүйгээр л сэтгэл зүйчид хандаж амьдралдаа буруу алхам хийхгүй байх хэрэгтэй.
-Үр дүн бий юу?
-Сэтгэл зүйн зөвлөгөө авсанаар хүн сэтгэлгээ нь бүрэн өөрчлөгдөнө. Ер нь бүх зөрчилдөөний шалтгаан нь аминчхан үзэл л байдаг. Эхнэр нөхөр бие биенийгээ хайрлаж байснаа сүүлдээ өмчлөх хэлбэртээ ордог. Тэгсэн мөртлөө өөрөө өөр эмэгтэйчүүдэд анхаарал тавьж байдаг. Түүнийгээ би эр хүн учраас болно гэж зөвтгөдөг. Ийм байж болохгүй. Тийм бодолтой эр хүн, ийм бодолтой эмэгтэй хүн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Тэгэхээр асуудал нь өөр болно.
-Хүмүүс гурван жил сайхан амьдардаг. Гурван жилийн дараанаас эхлээд л бүх зөрчил нь эхэлдэг. Энэ юунаас болдог юм бол оо?
-Энэ бол зөв сонголт хийж чадаагүй гэр бүл. Нэгэнт сонголтоо хийж чадаагүй гэр бүл үзэл бодол, ёс зүйн төлөвшлийн хувьд ч аав ээжийнх нь амьдралын туршлага нь өөр өөр учраас зөрчилдөж эхэлдэг. Ер нь гэр бүлийнхээ хүнийг сайн таниагүй учраас удаан хугацаанд амьраад ирэхээр таалагдахгүй чанарууд нь мэдэгдэж эхэлдэг. Ингээд л зөрчилдөж эхэлнэ. Дээр нь хэтэрхий аминч үзлээсээ болж эхнэр нөхрүүд бие биенийгээ өмчлөх хэлбэрт орсон учраас хардаж сэрдэх нь элбэг болдог. Гэр бүл оршин тогтнох боломжгүй гурван үндэс байдаг.
-Тодруулбал?
-Хий хардалт, үг өдөж хэрүүл үүсгэх, үглэн янших явдал юм. Энэ гурав давхацвал айл гэр амьдрах боломжгүй болно. Гэтэл зарим нэгэн хүн хүүхдээ хүндэтгээд салж чаддаггүй. Энэ нь хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэн ухаалаг бодол боловч нөгөө талаараа байнга хэрүүл маргаантай, сэтгэл зүйн хүчирхийлэл дарамтанд хүүхэд их зовдог. Тиймээс хүүхдийг хэдэн талаас нь бодох хэрэгтэй. Хүүхэд айдас түгшүүрт хүмүүжвэл том болоод хүчирхийлэгч болно гэсэн үг. Тиймээс гэр бүл салахдаа ухаалаг салах хэрэгтэй. Гэр бүл саллаа гэхэд зарим ээжүүд хүүхдээ эцэгтэй нь уулзуулдаггүй. Ингэж уулзуулахгүй байх нь хэр хор уршигтай вэ гэдгийг сайн бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Гэхдээ зарим хүн нь уулзуулахад хэцүү хүн байж болно. Тиймээс тухайн хүн ямар хүн бэ гэдгийг нь сайн бодох хэрэгтэй.
-Зарим нэгэн аав хүүхдээ хайхардаггүй. Тийм хүнтэй хүүхдээ уулзуулахгүй аавыг нь мартуулах нь зөв үү?
-Би олон хүнтэй уулзаж зөвлөгөө өгч байсан. Тэгэхэд надад нэг юм анзаарагдсан. Хүн ертөнцөд нэг л эцэгтэй, нэг л эхтэй. Хүүхэд аавтай гэдгээрээ бахархдаг. Аавыг нь тас нуух заримдаа эрсдэл дагуулдаг. Ялангуяа шилжилтийн насандаа очихоор хүүхдүүд аавынхаа тухай ярина. Чиний аав чинь хаана байгаа юм. Аав чинь юу хийдэг вэ? гэж асуухаар хүүхэд юу ч хэлж чадахгүй эмзэглэж эхэлдэг. Тэгээд ээжээсээ аавынхаа тухай асуудаг. Тэр үед нь нуухаар хүүхэд би аавтай юм байна гээд аавыгаа далдуур хайж хэлдэг. Аавыгаа л олж мэдэх гэсэн хүсэлд автдаг. Тиймээс хүүхдийг нь аавынх нь тухай сайн сайхнаар л мэдүүлж, хэлж өгч байх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт аавтайгаа уулзана гэдэг сэтгэлтэй байлгах хэрэгтэй. Харин үзэн ядалт руу битгий явуул. Ер нь аавыг нь л ойлгуулах нь чухал. Амьдралд юу ч тохиолдож болох учир аав хүү хоёрыг салгах нь буруу.
-Аавгүй ч юм уу ээжгүй гэдгээр хүүхдээ их эрхлүүлдэг. Ер нь хүүхдийг яаж хүмүүжүүлэх ёстой вэ?
-Хүүхдийг хүмүүжүүлэх монголч ухаан байна. Хүүхдийг амттай. Өнгөтэй болгоноор тордож, болохгүй. Хүссэн болгоныг нь биелүүлдэггүй. Аль болох сургамжилж бай. Хязгаарлах хориглох юмаа хориглож байх хэрэгтэй. Ууртай хүнийг ухаанаар учирлах хэрэгтэй. Үглэх буруу. Эртнээс л өвөг дээдэс маань хүүхдээ зүйр цэцэн үгээр хүмүүжүүлдэг байсан. Ер нь хүүхэд их ганцаарддаг. Тийм болохоор хүүхэдтэйгээ дандаа харьцаж байх хэрэгтэй. Зав л гарвал хүүхэдтэйгээ ярьж бай. Нэг эмэгтэй над дээр ирдэг. Хайртай хүнээсээ л хүүхэдтэй болчихсон. Түүнтэйгээ амьдарч чадаагүй. Тэгээд хүүхдээ аавгүй юм гээд дэндүү эрхлүүлчихсэн. Бүх л хүслийг нь биелүүлдэг байсан. Гэтэл одоо хүүхдийнхээ хүчирхийлэлд автчихсан байна. Аав нь бас эрхлүүлчихсэн. Хүүхэд нь архи уудаг. Ээжийнхээ үгэнд ер ордоггүй. Бүх юманд өөрийнхөөрөө зүтгэдэг. Тэгэхээр хүүхдээ их дураар нь байлгавал энэ эмэгтэй шиг байдалд орно. Сүүлийн үед бол эцэг эхчүүд хүүхдээ дураар нь байлгадаг болсон. Хүүхэд нь тоглоом, чихэр гэхээр нь чихрийг нь авч өгдөг. Хүүхдийг их дураар нь байлгахаар сүүлдээ хүслийг нь биелүүлж дийлэхээ байдаг. Ингэж дураар нь байлгаснаар хүүхэд улам л зэрлэгшдэг. Дураараа загнасан үед нь хүүхдээ зөв аргаар хашраах хэрэгтэй. Бас ухааруулж ойлгуулж хэлэх хэрэгтэй. Айлын ганц хүүхэд их аминчхан болдог. Тиймээс бусдад юмаа өгдөг. Хувааж хэрэглэдэг. Бусадтай тоглоомоо, чихрээ хувааж, хэрэглэдэг болгох хэрэгтэй.
-Гэр бүлийн тухай ярьж байгаа юм чинь хадам аав ээжийн тухай ярихгүй өнгөрч болохгүй байх. Сүүлийн үед хадам хадны мангаа гэдэг хүртэл үг гарсан байна?
-Монгол ёс заншил өөрчлөгдсөн. Эмэгтэй хүн айлд бэр болж очоод тухайн айлынхаа ёс жаягийг дагадаг. Аав ээж нь охиноо айлд бэр болгон аваачиж өгчихөөд хонолгүй буцдаг байсан. Бэр тэр айлын алтан ураг, сайн сайхны төлөө, хадам аав ээжийнхээ төлөө амьдардаг байсан. Одоо бол бэр нь өглөө ч босдоггүй. Уулзаагүй байхаасаа л хадам хадны мангаа. Хадмын дарамтанд орж болохгүй гэсэн сэтгэхүйг суулгахчихсан байдаг. Хадмын тухай дуу хүртэл гарцан байна. Ингээд л байхаар чинь хүмүүсийн харьцааг хагаралдуулаад зөрчилдүүлж байна. Хадам аав ээж нь бэрээ хүлээж авахаас эхлээд энэ яах бол гэсэн бодолд ордог.
-Хэдий сайхан загнасан ч гэсэн зарим хадам аав ээж бэрээ хүлээн зөвшөөрөхгүй, дарамтлах, дандаа л загнаж зандрах явдал байдаг.
-Бас хадам аав ээж зарим нэг нь харилцааны сэтгэл зүйд бэлтгэгдээгүй байна. Өнгө мөнгө, зах зээлийн ороо бусгаа сонин сэтгэхүйд оччихсон. Байрыг нь өгчихсөн гээд л дарамтлах хандлагатай. Хоёр хүүхэд нь зөрчилдөхөөр өөр өөрсдийнхийгөө өмөөрдөг. Өндөр хөгжилтэй орнууд гэр бүлд асуудал гарвал л сэтгэл зүйчид ханддаг. Зөвлөгөө авах гэж аав ээж, дотно найз нөхөд, ах эгч дээрээ очих бол буруу. Тэд чинь асуудлыг улам гүнзгийрүүлдэг. Шүдээ авах гэж мужаан дээр очсонтой адил.
-Ийм тохиолдолд яах ёстой вэ?
-Аль болох аав ээжээсээ тусдаа амьдрах, амьдрахдаа аль аль талдаа ижил сэтгэлээр хандахыг зохицуулах ухааныг эмэгтэй хүн эзэмших хэрэгтэй. Сайхан сайхан охид, хөвгүүд байхад хэцүү хадмууд байдаг. Гэхдээ хэцүү гээд бүхнийг хурцадгах биш. Аль болох зөөлөн аргаар өөрийгөө ойлгуулах гэж оролдох хэрэгтэй. Гэр бүлийнхээ хүнтэй сайн ойлгоцлох нь чухал. Хань ижлийнхээ аав ээжтэй муудалцаж, хэрэлдэх биш. Аль болох арга зүйгээр харьцах хэрэгтэй. Тийм болохоор хичнээн муухай ааштай хадам байлаа ч гэсэн муудалцахаа урьтал болгох биш. Харин эв дүйгээр хүндэтгэж харьцах хэрэгтэй. Өөрийнхөө аав ээжээс илүү хань ижлийнхээ аав ээжийг хүндэтгэж байж бүгдийн хайр талархалыг хүлээнэ.