Бичлэгийн тоо 213

А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо


Манай улсын өсвөрийн тамирчин ОУХМ Алтан-Өлзийн Энхтуул шатрын өсвөр үеийн дэлхийн аварга боллоо. Дэлхийн аваргын 17 насны ангилалд түрүүлсэн түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэснийг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар уламжлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баярын мэндчилгээндээ “Манай эх орон ” FIDЕ ” -гийн эмэгтэйчүүдийн “Гран при” тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа билээ. Ард олон оюуны спортыг дэмжин, сонирхож байгаа энэ өдрүүдэд өсвөрийн шилдэг тамирчдын дундаас дэлхийн аварга төрсөнд билэгшээж байна” гээд оюуны спортын хүнд шалгуурыг давж, Монгол хүний оюуны цар хүрээг дэлхийн тавцанд дуурсгасан ОУХМ А.Энхтуулд баяр хүргэн, цаашид спортын олон олон давтагдашгүй амжилтын эзэн байхыг хүсэн ерөөсөн байна.

Энэ удаагийн шатрын өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Кайсери хотноо долдугаар сарын 21-30-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Манай улсаас 15 насны ангилалд Б.Баярмаа, 17 насны ангилалд ОУХМ А.Энхтуул нар оролцсон юм.

“FIDE” буюу Олон улсын шатрын холбоо, сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 29 орны 500 гаруй өсвөрийн шатарчин оюун ухаанаа уралдуулсан ажээ. Тус тэмцээнд ОҮХМ А.Энхтуул сүүлийн өргийн тоглолтод Туркменистаны шатарчин дэлхийн аварга Жораева Говхертэйг буулган авсан байна. Ийнхүү А.Энхтуул хувийн тоглолтоороо өсвөрийн дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолыг эх орондоо анх удаа авчирлаа. Түүнтэй сүүлийн өрөгт тоглосон Туркменистаны шатарчин 17 насны ангиллын дэлхийн чансааг тэргүүлж явсан юм.

Өмнө нь А. Энхтуул 2006 онд Чехийн Прага хотод болсон өсвөр үеийн багийн дэлхийн аваргад амжилттай оролцож, өөрийн багийн гурван хүүхдийн хамт алтан медаль хүртэж байсан билээ. Мөн тэрбээр 2008 онд Германы Дрездин хотноо болсон насанд хүрэгчдийн дэлхийн шатрын олимпиадад их мастер Б.Мөнгөнтуул, ОУХМ Д.Янжиндулам, спортын мастер Ц.Мөнхчулуун нарын хамт амжилттай тоглон багаараа дөрөвдүгээр байрт, “С” хэсэгтээ тэргүүн байр эзэлж тусгай байрын шагнал, цомыг хүртэж, спортын мастер Ц.Мөнхчулууны хамт ОУХМ болох болзлыг хангасан билээ.

Нэг хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар овоглон явсан ОУХМ А.Энхтуул анх есөн настайдаа “Төр Монгол” сургуулийн шатрын клубт орж хичээллэсэн байдаг. Түүний дараа Биеийн тамирын “Аварга” дээд сургуулийн харьяа лицей сургуульд сурч байжээ. Түүнд анх шатрын эрдмийг зааж өгсөн ачтан бол яах аргагүй З.Батболд багш юм. Харин тэрбээр 2006 оноос хойш Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэн багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

А.Энхтуулыг бага байхад шатрын спортоос гадна урлагийн гоц авьяас нь илэрч байв. Тэрбээр 2001 онд “Бяцхан тод авьяастан” тэмцээний тусгай байрын шагналыг хүртэж, Монголын хүүхдийн ордны “Эрдэм” алтан медаль, Монголын хүүхдийн төлөө үндэсний төвийн “Авьяас” алтан медалиар энгэрээ мялаалгаж байсан. Харин 2002 онд “Шилдэг авьяаслаг сурагч”, мөн ондоо өсвөр үеийн “Алтан цом” дууны уралдаанаас мөнгө, дараа жил нь тус уралдаанаас алтан медаль хүртэж байв. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумандаа 2002 онд “Дэгдээхэй нас-1″ анхны бие даасан тайлан тоглолтоо хийсэн. Түүний дараа жил “Дэгдээхэй нас-2″ тоглолтыг хийж байлаа. “Цоглог нас” бие даасан тоглолтоо 2003 онд Хэнтий аймгийн Бор-Өндөрт, 2004 онд Өвөр Монголын Хөх хотод тус тус хийж, “Хүслэнт нүүдэл” шатрын номоо 2009 онд гаргасан билээ. Багаасаа авьяаслаг, хөдөлмөрч дайчин хүүхэд байсны тод жишээ нь энэ бүхнээс харагдана.

Өсвөрийн дэлхийн аварга А.Энхтуулын амжилт гаргах боломж бололцоог нь хангаж өгдөг Дарханы “Хар төмөрлөг”-ийн үйлдвэр, “Бороо гоулд” компани, “Монгол Чех металл” компанийн хамт олонд баярлаж талархах нь зүйтэй болов уу. Эдгээр компаниуд Монголын шатрын спортын түүхэнд мөнхрөх гавъяа байгуулж, оюуны спортод нүдээ олсон хөрөнгө оруулалт хийж чадлаа. Ийнхүү 14 настайдаа ОУХМ-ын болзол хангаж байсан А.Энхтуул, 17 насандаа дэлхийн шатрын өсвөр үеийн аварга болсон нь Монголчууд бидний бахархах зүйлийн нэг боллоо.

Н.Отгонбаатар

 

Эх сурвалж : www.sonin.mn


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3471985/a9c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 7196
123 2010 ОНД ОЛДСОН ПАСПОРТ БОЛОН ТҮРИЙВЧ БУСАД БИЧИГ БАРИМТ (2010.09.09) ӨДРИЙН МЭНД 2010-09-12 3494
122 Солонгост суугаа Монгол эмэгтэйчүүдийн холбоо байгууллагдлаа ӨДРИЙН МЭНД 2010-09-09 4523
121 БНСУ-д ажиллаж амьдарч байсан иргэдийн 2-р уулзалт амжилттай болж өнгөрлөө ӨДРИЙН МЭНД 2010-09-09 3041
120 Хонконгод агаар худалдах болжээ ӨДРИЙН МЭНД 2010-09-08 2736
119 Ансан хотын Пак Сан Жү мэдээлэл технологийн дамжаанаас үнэ төлбөргүй компьютерын засвар, солонгос хэлний сургалт хичээллүүлж байна ӨДРИЙН МЭНД 2010-09-07 2978
118 БНСУ-д 1263 монгол хоригдож байна ӨДРИЙН МЭНД 2010-09-07 4260
117 МОНГОЛЫН ХАРЬЯАТААС ГАРАХ ХҮСЭЛТИЙГ 534 ХҮН ТАВЬЖЭЭ ӨДРИЙН МЭНД 2010-09-07 3837
116 Н.Чинчулуун: Гэр бүлтэй болох боломжоо Бусдын төлөө хойш тавьсан ӨДРИЙН МЭНД 2010-09-04 3694
115 Монгол оюутнууд Америкт” нэртэй нэвтрүүлэг гарна ӨДРИЙН МЭНД 2010-09-03 2917
114 МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙГ ДАХИН БАЙЛДАН ДАГУУЛЖ БАЙНА [2] ӨДРИЙН МЭНД 2010-09-01 4560
113 Норовсамбуу овогтой Жаргалсайханыг хайж байна [2] ӨДРИЙН МЭНД 2010-08-31 3961
112 Сайн дураараа нутаг буцах хугацааг дахин 2сараар сунгалаа ӨДРИЙН МЭНД 2010-08-31 4489
111 Ж.Мөнхбадар: Гадаадад ажиллаж байгаа болон түр хугацаагаар гарсан иргэдээ ч тооллогод хамруулна ӨДРИЙН МЭНД 2010-08-30 3056
110 “Регистрийн дугаар”-аар нэрээ шүүгээрэй ӨДРИЙН МЭНД 2010-08-30 8408
109 Монгол залуус Америкчуудтай өрсөлдөхөөр гарч ирлээ ӨДРИЙН МЭНД 2010-08-29 3396
108 9сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгийн хуваарь [6] ӨДРИЙН МЭНД 2010-08-29 4816
107 Гадаадаас ирсэн Монголчууддаа эх орондоо ажиллаж амьдрахад нь туслана-Эх орондоо ирэгсдийг дэмжих төв ӨДРИЙН МЭНД 2010-08-27 3526
106 Хүний “толгой” хөгжлийн тулгуур ӨДРИЙН МЭНД 2010-08-20 3481
105 2011онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 4,320вон [1] ӨДРИЙН МЭНД 2010-08-17 13276
104 Хос хэл заах багш бэлтгэх сургалтанд бүртгэж байна. ӨДРИЙН МЭНД 2010-08-14 4259
103 Иргэдэд туслах сан file ӨДРИЙН МЭНД 2010-08-11 3508
102 Гоо сайхны хагалгаанд орох хүсэлтэй хүүхдүүдэд ӨДРИЙН МЭНД 2010-08-09 4800
101 Гэрээт ажилчдад зориулсан хөтөлбөр ӨДРИЙН МЭНД 2010-08-06 4642
100 Хүн амын тооллого эхлэхэд 100 хоног үлдлээ ӨДРИЙН МЭНД 2010-08-05 4413
99 Оюутолгой төсөлд ажиллах иргэдийг энэ сарын 15-наас мэргэжлийн сургалтад бүртгэнэ ӨДРИЙН МЭНД 2010-08-04 5822
98 Бар кодтой хүмүүс өнөөдрөөс хишиг хувиа авна [2] ӨДРИЙН МЭНД 2010-08-03 4710
» А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо ӨДРИЙН МЭНД 2010-08-03 3856
96 Солонгост ажиллаж амьдарч буй гэрээт ажилчдын анхааралд [3] ӨДРИЙН МЭНД 2010-07-31 5941
95 “Солонгос явуулахгүй бол долдугаар сарын 1 шиг явдал болно шүү” [5] Levi`s 2010-07-29 5845
94 Солонгосын талаас НХХЯ-ны тавьсан хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэлээ Levi`s 2010-07-29 4309
93 АНУ дахь монголчуудад “Эх орны хишиг-ийн итгэмжлэл тараана ӨДРИЙН МЭНД 2010-07-27 4207
92 Анхдугаар удаагийн “Хосолмол соёлт гэр бүлийнхний хайрыг хуваалцъя” үзэсгэлэн ӨДРИЙН МЭНД 2010-07-24 6767
91 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвийн гадаад иргэдэд зориулсан 2010оны 3-р ээлжийн сургалт [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-24 5797
90 ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК - ХАНА БАНК - МӨНГӨН ГУЙВУУЛГА 4500 ВОН Levi`s 2010-07-22 5014
89 Солонгосын Кёнги мужийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Гэрэлээ:Хоёр иргэншилтэй байж болно гэсэн заалт гарахаас өмнө иргэншлээ солиулсандаа харамсдаг юм [10] ӨДРИЙН МЭНД 2010-07-17 5876
88 Хилийн чанадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт болно [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4504
87 Хатан хааны их сургуульд монгол залуу багшлана ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4502
86 Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлд идэвхитэй оролцохыг улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд уриалж байна [3] ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4764
85 Монголын шатарчин охин Азийн аваргаар тодров [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4946
84 Глобал тосгонд Монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ file ӨДРИЙН МЭНД 2010-07-14 3987
83 ЭСЯ - Иргэдийн анхааралд ӨДРИЙН МЭНД 2010-07-14 5071
82 “Дээлтэй Монгол” наадам /фото сурвалжлага/ ӨДРИЙН МЭНД 2010-07-14 5781
81 Их Монгол Улс байгуулагдсаны 804жил, Ардын хувьсгалын 89жилийн ойн баярын мэнд дэвшүүлье file ӨДРИЙН МЭНД 2010-07-11 5738
80 Ц.Санчир: Тархан суурьшсан Монголчууд биднээс илүү өв соёлоо хадгалж явна ӨДРИЙН МЭНД 2010-07-08 5992
79 Олон үндэстний гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан бэлтгэлд хамрагдах тухай танилцуулах нь [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-07 4817
배너신청
자생병원

배너신청