“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Одоогоос таван жилийн өмнө гоё сайхан орон сууцны сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацаж байсан “Вако” орон сууцны эздээс болж, олон хүн хохирч, орон гэргүй болсон билээ. Энэ хэргийн хохирогчдын хохиролыг барагдуулахаар ЦЕГ, ШШГЕГ-аас тус үр ажлын хэсэг гарч ажилласан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Хохирогчдын нэхэмжлэлээр 13 удаа шүүхээр хэлэлцэгдэж байсан эл хэргийг өнгөрсөн сард түдгэлзүүлжээ. Мөн эл хэрэгт гэм буруутайд тооцогдсон БНСУ-ын хоёр иргэний нэг болох Пак Сон Буг одоогоос сарын өмнө сураггүй болсон байна. Дээрх хоёр иргэнийг Монгол Улсын хилээр гарахыг түр хугацаагаар хориглосон билээ.