Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 -----ХОРВОО ХОСООРОО ЖАРГАДАГ УЧИРТАЙ -----

 

Эрэгтэй, эмэгтэй хүн ганц бие байхад заавал гормоны өөрчлөлт үүсдэг. Гормоны өөрчлөлт үүсэхээр эмэгтэй хүн хатуу хахир, чанга, хүйтэн сэтгэлтэй болох хандлагатай болдог.БУСДЫГ ХАЙХРАХАА БОЛЬДОГ СЭТГЭЛ ГУТРАЛД ОРДОГ


 

 

 

-Сүүлийн үед гэр бүл салалт их болсон. Та гэр бүл судлаач хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Гэр бүл бол улс орны оршин тогнох үндэс. Гэр бүл тогтвортой байна гэдэг нь улс орон хүчирхэг байхад чухал үүрэгтэй гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Монгол айл гэр их онцгой. Өвөг дээдсийнхээ амьдралын уламжлалыг харахад “тэд үнэхээр л хүнийг хүнжүүлж чаддаг байсан байгаа юм. Хүн болгон эхнэр нөхөр болно гэдгийг үр хүүхэддээ ухааруулж үр хүүхдээ эртнээс бэлтгэж эхэлдэг. Охид хөвгүүдээ хооронд нь суулгахдаа удам судрыг нь сайн судалдаг байсан. Яагаад гэвэл тухайн айл өрхийн үндэс угсааг залгамжлах учир үр хүүхдийнхээ хань ижлийг  сонгохдоо хариуцлагатай ханддаг байсан юм. Одоо бол тэгж чадахгүй байна. Залуу хоорондоо танилцаад цаад хүнийхээ удам судрыг мэдэхгүй тухайн хүнээ хэр хүн бэ гэдгийг гүйцэд сайн таньж мэдэлгүй гэр бүл болж байна.

-Гэр бүл салалтын гол шалтгааныг юу гэж бодож байна?
-Гэр бүл салалтын шалтгаан бол нэгдүгээрт уламжлалт ёс заншлаа алдсантай холбоотой. Эцэг эх нь охиноо, хүүгээ гэр бүл болж, айл гэрийг авч явах арга барилд суулгаагүй. Охин хүүхэд эр нөхрөө хэрхэн халамжлах, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэхийг зааж сургадаггүй. Хүүгээ айл гэрийг хэрхэн толгойлж, яаж авч явах гэдгийг заадаггүй. Аав ээж нь үлгэрлэн дуурайлгадаггүй. Амьдрах ухаанд бэлтгэгдээгүй гэр бүл, ойр дотны ах дүү, аав ээжээсээ үг сонсох сэтгэл зүйн чадваргүй байдаг. Тэгээд хадам аав ээж нь жаахан юм хэлчихвэл уулаж уцаарлаж зарим нэг нь хэрэлддэг. Амьдралд бэлтгэгдээгүй, амьдралаа авч явах чадварүй бэлэнчлэх сэтгэлтэй айлын эрх танхил охид хөвгүүд хань ижлээ орхих, мөнгөтэй хөгшин настай хүн дагах гэх мэт асуудлууд гарч ирдэг. Амьдралд бэлтгэгдээгүй хоорондоо ханилснаас болж л гэр бүл салж байгаа юм. Нийгмийн энэ ороо бусгай үед амьдралд бэлтгэгдээгүй учраас хөл алдаж үр хүүхэд золиослогдож байна.

-Залуус хүнтэй үерхэж байгаад салах, гэр бүл болж байгаад салсныхаа дараа зарим нэг нь ганц бие амьдралыг сонгодог. Ганц бие удаан амьдрах хүний сэтгэл зүйд хэр хор уршигтай вэ?
-Хайр дурлал, шохоорхол, үерхэл гэх мэт сэтгэл зүйн олон шинж чанар байдаг. Эдгээр шинж чанаруудыг ялгаж, салгаж мэдэхгүйгээр  хань ижлээ зөв сонгож чадахгүй. Аавыгаа ээжийгээ хайрлаж чадаж байгаа хүн бусдыг хайрлаж чадна. Ээжийгээ хайрлаж чадаж байгаа хүн эхнэрээ хайрлана. Харин аавыгаа хайрлаж, хүндэтгэж, хэлсэн үгийг нь сонсож чаддаг эмэгтэй хүн эр нөхрөө аавыгаа хайрладаг шиг адилтгаж хүндэтгэн хайрлаж чадна. Дээр нь хайр сэтгэлийн үнэ цэнэ гэдгийг ойлгож, эхлээд үерхэж, дараа нь нөхөрлөж, дурлаж, хайрлах хэрэгтэй. Ер нь хараад байхад хамт ажиллаж, хамт сурч байгаад сонгосон гэр бүл илүү баталгаатай байдаг. Гэхдээ заяаны хань зам дээр гэдэг үг байдаг. Нэгэнт тохиолдоод таарвал тэр ямар сонирхолтой, ахуй амьдрал нь ямар юм, ямар үзэл баримтлалтай хүн, миний зан чанар, манай ёс зүйд тохирох хүн мөн үү, биш үү гэдгийг судлах хугацаатайгаар хүнтэй танилцаж, амьдрал зохиох ёстой. Тэгэхгүй яаран шийдвэрлэж байгаагаас болж гэр бүл салдаг. Ингээд амьдралдаа нэг алдаа гаргасан хүн “Хүнтэй амьдрал зохиох гэсэн боловч алдчихлаа. Би хань сонгохдоо чадахгүй юм байна гэж бодоод ганц бие амьдралыг сонгодог. Мөн хүнд итгэх итгэлээ алддаг. Хүнд итгэхээ байснаас болж хамтран амьдрагч гэсэн элемент гарч ирсэн. Энэ бол аргаа барсан хэрэг. Тиймээс амьдрал зохиохоосоо өмнө гэр бүлийн амьдралд бэлтгэгдэх ёстой. Хүн насаараа ганц бие амьдрана гэж байхгүй. Хорхой шавж, амьтан хүртэл үр удаа үлдээдэг.Түүнтэй ялгаагүй байгалийн хуулиар эр эмийн шүтэлцээ байх ёстой. Насаараа ганцаараа амьдарна гэдэг их хүнд асуудал.

Залуучууд амьдралд бэлтгэгдээгүй, хоёрдугаарт жендерийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа үед охид нь их болж хөвгүүд нь цөөрсөн энэ үед ганцаараа амьдрах хагацаж салах, үхэж үрэгдэхээс эхлээд олон хүчин зүйл ганц бие амьдралд нөлөөлж байна. Өндөр хөгжилтэй оронд ганц бие амьдралтай хүмүүсийг нийгэмд идэвхтэй оролцуулж, сэтгэл зүйн талаас нь их анхаарал тавьдаг. Ганц бие хүн сэтгэл гутралд амархан ордог. Жишээ нь “Ганц бие хүн гэртээ очоод сайхан хоол хийлээ гэхэд” би үүнийг хэндээ ч зориулах билээ. Эсвэл өөрийгөө бусадтай харьцуулан “Энэ сайхан гэр бүлтэй амьдарч байхад би ганцаараа. Би ямар азгүй хүн бэ” гэх мэтээр өөрийгөө гутраадаг. Гэртээ орж ирэхэд нэг л хөндий хоосон орон зай угтаад байгаа юм шиг бэрхшээл тохиолдоно.

-Тиймээс төрийн бус байгууллагууд сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгмийн байгууллагууд ганц бие хүмүүст анхаарал хандуулах ёстой юм биш үү?
-Япон, Солонгос улсад гэр бүлийн асуудал үүсэхээс нь өмнө их анхаардаг юм билээ. Тиймээс ганц бие амьдрах сонирхолтой байгаа үедээ үе тэнгийн эрэгтэй эмэгтэй эсрэг хүйсийнхээ хүмүүстэй өргөн харилцаатай байх ёстой. Тэд нартай ойр ойрхон уулзаж санал бодлоо солилцож, амарч зугаалж, алжаал ядаргаагаа тайлдаг, амьдралд тулгарсан хүндрэлтэй асуудлаа хуваалцдаг байх нь зөв. Мөн амралтын өдрөөрөө найз нөхдөө урьж хооллодог байвал зүгээр. Ингэж байж л ганц бие хүн сэтгэлийн тэнхээтэй амьдрах ёстой. Өөртэйгөө ижил ганц бие хүмүүс байвал хоорондоо уулзаж спорт урлаг, бүжиг гэх мэтээр хичээллэвэл зүгээр. Эмэгтэй эрэгтэй хүмүүс амьдралаа хамтарч авч явах нь байгалийн бичигдээгүй хууль. Ханиад хүрлээ гэхэд гэр бүлийн хоёр бие биеэ хайрлаж, халамжлахад амархан эдгэрдэг. Ажилдаа гарахад нь хүртэл үнсэж үднэ. Үнсэж угтана. Энэ бүхэн чинь өдрийн ажилд эрч хүч өгнө. Маргалдах тохиолдолд амархан ойлголцох сэтгэл зүйн бэлтгэл болж байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүн ганц бие байхад заавал гормоны өөрчлөлт үүсдэг. Гормоны өөрчлөлт үүсэхээр эмэгтэй хүн хатуу хахир, чанга, хүйтэн сэтгэлтэй болох хандлагатай болдог.

-Тэгэхээр яах ёстой гэж?
-Тиймээс аль болох бусад эсрэг хүйсийн хүмүүс болон ажил дээрээ байгаа эрэгтэй хүнд анхаарал халамж тавьж, тэднээс хайр талархал хүлээдэг байвал зүгээр. Гэхдээ энэ нь хамтран амьдрахын хайр талархал биш. Зүгээр л хүндэтгэл хүлээдэг байх хэрэгтэй гэсэн үг. Ийм л харилцааны өндөр соёл, үнэ цэнийг эзэмших ёстой. Эмэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүс дангаараа ажиллахад амжилт төдийлөн гаргадаггүй. Харин эсрэг хүйсийн хүмүүс хамтран ажиллахад илүү эрч хүчтэй амжилт дүүрэн байдаг. Тиймээс амьдралд нэг алдсанаас болж ганц бие амьдралыг сонгохгүй аль болох хүйсийн харьцаанд идэвхтэй оролцож байхыг зөвлөе.

Эмэгтэй хүн байхад эрэгтэй хүнтэй харьцахдаа ямар харьцаан дээрээ алдаж байна вэ гэдэг алдаагаа эрэгтэйчүүдтэй харьцаж байхдаа олж авах ёстой. Эсвэл эсрэг хүйсийнхээ хүнээс зөвлөгөө хүсэх хэрэгтэй. Эрэгтэй хүн ялгаагүй эмэгтэй хүнээс би юун дээр алдаад байдаг юм бол гэж зөвлөгөө хүс. Ингэж үе тэнгийн залуус бие биенээсээ хүйсийн харилцаанд орох туршлага, харилцааны сэтгэл зүйн ухааныг олж авах шаардлагатай. Зөвлөгөө хүсэхийн тулд спортоор хамтран хичээллэ, хамтарч сонирхолтой үйл ажиллагаа хий. Ном хамтарч бич. Ингээд бие биенийгээ ойлгож, санаа  нийлж ажиллаж байх үедээ зөвлөгөө хүсвэл зүгээр.

-Гэр бүлийн тухай ярьж байгаа юм чинь хардалтын талаар ярихгүй өнгөрөхгүй байж болохгүй. Хардалт байх ёстой зүйл мөн үү?
-Манайхан нэг явцуу ойлголттой байдаг. Нөхрөөсөө өөр хүнтэй харьцах ёсгүй, эхнэрээсээ өөр эмэгтэйтэй харьцах ёсгүй гэсэн явцуу ойлголттой байдаг. Энэ бол буруу. Нөхөр нь ажлынхаа газрын нэг эмэгтэйтэй харьцаад ирэхээр эхнэр нь хардаж эхэлдэг. Эхнэр нь ажлынхаа газрын залуутай харьцахаар нөхөр нь харддаг. Энэ бол оюуны хоосрол. Жинхэнэ хайр гэдэг юу вэ? гэхээр харилцааны тэнцвэртэй сэтгэл зүй.

-Эхнэр нөхрүүд бие биенээ хардаад эхлэхээр зарим нэг нь залхдаг?
-Хүн ер нь аминчхан үзлээсээ салах ёстой. Стресс, бухимдалд ороод байгаа нь сэтгэцийн эмгэг өөрчлөлтөнд орж байгаа шалтаг шалтгаан бол сэтгэл тэнцвэргүй байгаа явдал. Хүний сэтгэл догширдог. Сэтгэл догшрох гэдэг бол стресс бухимдалд орохыг хэлж байгаа юм. Хүний тэнцвэртэй сэтгэл бол аз жаргалын үндэс. Сэтгэл тэнцвэргүй болсноос уур уцаар ихтэй болно. Тиймээс гэр бүлийн хүмүүс үл ойлголцох байдал улам их болно гэсэн үг. Живэх гэхээрээ догширч, бухимдаж, юм бүхэнд бухимдаж байснаа сүүлдээ цөхөрнө. Эхлээд хардаж эхлэхээр нь уурлаж, бухимдаж, стресст орж хэрэлдэж байснаа сүүлдээ айдас түгшүүр үүсээд гутранги байдалд орно. Унах гэхээрээ сүүлдээ хүн би хүнтэй харьцсан ч хардана. Харьцаагүй ч хардана архи уусан ч гэсэн ууна, уугаагүй ч ууна гээд дүүрсэн хэрэг зөнгөөрөө явдаг. Тэгэхээр хүн догшрох, живэх, унах гэсэн сэтгэл зүйн гурван шатанд хүн заавал сэтгэл зүйчид хандаж, гарах арга замаа олох ёстой.

-Энэ үедээ ганцаараа сэтгэл зүйчид хандах ёстой юу? Эсвэл гэр бүлээрээ сэтгэл зүйчид хандах хэрэгтэй юу?
-Гэр бүлээрээ сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Ер нь нөхөртэй болох, эхнэртэй болохоосоо өмнө сэтгэл зүйчид хандах нь чухал.  Гэр бүлийн ёс жаяг янз бүр учир ээж аав нь хүртэл сэтгэл зүйчид хандах шаарлагатай байдаг. Хамгийн гол нь цаг хугацаа алдахгүйгээр л сэтгэл зүйчид хандаж амьдралдаа буруу алхам хийхгүй байх хэрэгтэй.

-Үр дүн бий юу?
-Сэтгэл зүйн зөвлөгөө авсанаар хүн сэтгэлгээ нь бүрэн өөрчлөгдөнө. Ер нь бүх зөрчилдөөний шалтгаан нь аминчхан үзэл л байдаг. Эхнэр нөхөр бие биенийгээ хайрлаж байснаа сүүлдээ өмчлөх хэлбэртээ ордог. Тэгсэн мөртлөө өөрөө өөр эмэгтэйчүүдэд анхаарал тавьж байдаг. Түүнийгээ би эр хүн учраас болно гэж зөвтгөдөг. Ийм байж болохгүй. Тийм бодолтой эр хүн, ийм бодолтой эмэгтэй хүн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Тэгэхээр асуудал нь өөр болно.

-Хүмүүс гурван жил сайхан амьдардаг. Гурван жилийн дараанаас эхлээд л бүх зөрчил нь эхэлдэг. Энэ юунаас болдог юм бол оо?
-Энэ бол зөв сонголт хийж чадаагүй гэр бүл. Нэгэнт сонголтоо хийж чадаагүй гэр бүл үзэл бодол, ёс зүйн төлөвшлийн хувьд ч аав ээжийнх нь амьдралын туршлага нь өөр өөр учраас зөрчилдөж эхэлдэг. Ер нь гэр бүлийнхээ хүнийг сайн таниагүй учраас удаан хугацаанд амьраад ирэхээр таалагдахгүй чанарууд нь мэдэгдэж эхэлдэг. Ингээд л зөрчилдөж эхэлнэ. Дээр нь хэтэрхий аминч үзлээсээ болж эхнэр нөхрүүд бие биенийгээ өмчлөх хэлбэрт орсон учраас хардаж сэрдэх нь элбэг болдог. Гэр бүл оршин тогтнох боломжгүй гурван үндэс байдаг.

-Тодруулбал?
-Хий хардалт, үг өдөж хэрүүл үүсгэх, үглэн янших явдал юм. Энэ гурав давхацвал айл гэр амьдрах боломжгүй болно. Гэтэл зарим нэгэн хүн хүүхдээ хүндэтгээд салж чаддаггүй. Энэ нь хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэн ухаалаг бодол боловч нөгөө талаараа байнга хэрүүл маргаантай, сэтгэл зүйн хүчирхийлэл дарамтанд хүүхэд их зовдог. Тиймээс хүүхдийг хэдэн талаас нь бодох хэрэгтэй. Хүүхэд айдас түгшүүрт хүмүүжвэл том болоод хүчирхийлэгч болно гэсэн үг. Тиймээс гэр бүл салахдаа ухаалаг салах хэрэгтэй. Гэр бүл саллаа гэхэд зарим ээжүүд хүүхдээ эцэгтэй нь уулзуулдаггүй. Ингэж уулзуулахгүй байх нь хэр хор уршигтай вэ гэдгийг сайн бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Гэхдээ зарим хүн нь уулзуулахад хэцүү хүн байж болно. Тиймээс тухайн хүн ямар хүн бэ гэдгийг нь сайн бодох хэрэгтэй.

-Зарим нэгэн аав хүүхдээ хайхардаггүй. Тийм хүнтэй хүүхдээ уулзуулахгүй аавыг нь мартуулах нь зөв үү?
-Би олон хүнтэй уулзаж зөвлөгөө өгч байсан. Тэгэхэд надад нэг юм анзаарагдсан. Хүн ертөнцөд нэг л эцэгтэй, нэг л эхтэй. Хүүхэд аавтай гэдгээрээ бахархдаг. Аавыг нь тас нуух заримдаа эрсдэл дагуулдаг. Ялангуяа шилжилтийн насандаа очихоор хүүхдүүд аавынхаа тухай ярина. Чиний аав чинь хаана байгаа юм. Аав чинь юу хийдэг вэ? гэж асуухаар хүүхэд юу ч хэлж чадахгүй эмзэглэж эхэлдэг. Тэгээд ээжээсээ аавынхаа тухай асуудаг. Тэр үед нь нуухаар хүүхэд би аавтай юм байна гээд аавыгаа далдуур хайж хэлдэг. Аавыгаа л олж мэдэх гэсэн хүсэлд автдаг. Тиймээс хүүхдийг нь аавынх нь тухай сайн сайхнаар л мэдүүлж, хэлж өгч байх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт аавтайгаа уулзана гэдэг сэтгэлтэй байлгах хэрэгтэй. Харин үзэн ядалт руу битгий явуул. Ер нь аавыг нь л ойлгуулах нь чухал. Амьдралд юу ч тохиолдож болох учир аав хүү хоёрыг салгах нь буруу.

-Аавгүй ч юм уу ээжгүй гэдгээр хүүхдээ их эрхлүүлдэг. Ер нь хүүхдийг яаж хүмүүжүүлэх ёстой вэ?
-Хүүхдийг хүмүүжүүлэх монголч ухаан байна. Хүүхдийг амттай. Өнгөтэй болгоноор тордож, болохгүй. Хүссэн болгоныг нь биелүүлдэггүй. Аль болох сургамжилж бай. Хязгаарлах хориглох юмаа хориглож байх хэрэгтэй. Ууртай хүнийг ухаанаар учирлах хэрэгтэй. Үглэх буруу. Эртнээс л өвөг дээдэс маань хүүхдээ зүйр цэцэн үгээр хүмүүжүүлдэг байсан. Ер нь хүүхэд их ганцаарддаг. Тийм болохоор хүүхэдтэйгээ дандаа харьцаж байх хэрэгтэй. Зав л гарвал хүүхэдтэйгээ ярьж бай. Нэг эмэгтэй над дээр ирдэг. Хайртай хүнээсээ л хүүхэдтэй болчихсон. Түүнтэйгээ амьдарч чадаагүй. Тэгээд хүүхдээ аавгүй юм гээд дэндүү эрхлүүлчихсэн. Бүх л хүслийг нь биелүүлдэг байсан. Гэтэл одоо хүүхдийнхээ хүчирхийлэлд автчихсан байна. Аав нь бас эрхлүүлчихсэн. Хүүхэд нь архи уудаг. Ээжийнхээ үгэнд ер ордоггүй. Бүх юманд өөрийнхөөрөө зүтгэдэг.  Тэгэхээр хүүхдээ их дураар нь байлгавал энэ эмэгтэй шиг байдалд орно.  Сүүлийн үед бол эцэг эхчүүд хүүхдээ дураар нь байлгадаг болсон. Хүүхэд нь тоглоом, чихэр гэхээр нь чихрийг нь авч өгдөг. Хүүхдийг их дураар нь байлгахаар сүүлдээ хүслийг нь биелүүлж дийлэхээ байдаг. Ингэж дураар нь байлгаснаар хүүхэд улам л зэрлэгшдэг. Дураараа загнасан үед нь хүүхдээ зөв аргаар хашраах хэрэгтэй. Бас ухааруулж ойлгуулж хэлэх хэрэгтэй. Айлын ганц хүүхэд их аминчхан болдог. Тиймээс бусдад юмаа өгдөг. Хувааж хэрэглэдэг. Бусадтай тоглоомоо, чихрээ хувааж, хэрэглэдэг болгох хэрэгтэй.

-Гэр бүлийн тухай ярьж байгаа юм чинь хадам аав ээжийн тухай ярихгүй өнгөрч болохгүй байх. Сүүлийн үед хадам хадны мангаа гэдэг хүртэл үг гарсан байна?
-Монгол ёс заншил өөрчлөгдсөн. Эмэгтэй хүн айлд бэр болж очоод тухайн айлынхаа ёс жаягийг дагадаг. Аав ээж нь охиноо айлд бэр болгон аваачиж өгчихөөд хонолгүй буцдаг байсан. Бэр тэр айлын алтан ураг, сайн сайхны төлөө, хадам аав ээжийнхээ төлөө амьдардаг байсан. Одоо бол бэр нь өглөө ч босдоггүй. Уулзаагүй байхаасаа л хадам хадны мангаа. Хадмын дарамтанд орж болохгүй гэсэн сэтгэхүйг суулгахчихсан байдаг. Хадмын тухай дуу хүртэл гарцан байна. Ингээд л байхаар чинь хүмүүсийн харьцааг хагаралдуулаад зөрчилдүүлж байна. Хадам аав ээж нь бэрээ  хүлээж авахаас эхлээд энэ яах бол гэсэн бодолд ордог.

-Хэдий сайхан загнасан ч гэсэн зарим хадам аав ээж бэрээ хүлээн зөвшөөрөхгүй, дарамтлах, дандаа л загнаж зандрах явдал байдаг.
-Бас хадам аав ээж зарим нэг нь харилцааны сэтгэл зүйд бэлтгэгдээгүй байна. Өнгө мөнгө, зах зээлийн ороо бусгаа сонин сэтгэхүйд оччихсон. Байрыг нь өгчихсөн гээд л дарамтлах хандлагатай. Хоёр хүүхэд нь зөрчилдөхөөр өөр өөрсдийнхийгөө өмөөрдөг. Өндөр хөгжилтэй орнууд гэр бүлд асуудал гарвал л сэтгэл зүйчид ханддаг. Зөвлөгөө авах гэж аав ээж, дотно найз нөхөд, ах эгч дээрээ очих бол буруу. Тэд чинь асуудлыг улам гүнзгийрүүлдэг. Шүдээ авах гэж мужаан дээр очсонтой адил.

-Ийм тохиолдолд яах ёстой вэ?
-Аль болох аав ээжээсээ тусдаа амьдрах, амьдрахдаа аль аль талдаа ижил сэтгэлээр хандахыг зохицуулах ухааныг эмэгтэй хүн эзэмших хэрэгтэй. Сайхан сайхан охид, хөвгүүд байхад хэцүү хадмууд байдаг. Гэхдээ хэцүү гээд бүхнийг хурцадгах биш. Аль болох зөөлөн аргаар өөрийгөө ойлгуулах гэж оролдох хэрэгтэй. Гэр бүлийнхээ хүнтэй сайн ойлгоцлох нь чухал. Хань ижлийнхээ аав ээжтэй муудалцаж, хэрэлдэх биш. Аль болох арга зүйгээр харьцах хэрэгтэй. Тийм болохоор хичнээн муухай ааштай хадам байлаа ч гэсэн муудалцахаа урьтал болгох биш. Харин эв дүйгээр хүндэтгэж харьцах хэрэгтэй. Өөрийнхөө аав ээжээс илүү хань ижлийнхээ аав ээжийг хүндэтгэж байж бүгдийн хайр талархалыг хүлээнэ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3460899/aad/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211401
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239305
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366815
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524317
17121 8сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-31 1275
17120 Asuuy hariulaad ogooch [2] mongol_111 2010-07-31 1222
17119 МонголТаун сайтын “Хамтарсан худалдаа”-нд та бүхнийг урьж байна file m105 2010-07-31 996
17118 hi eejvvdee ??? [2] xlady 2010-07-31 1218
17117 hvnii daatgal [1] bi bol sexy 2010-07-31 1281
17116 hi uduriin mend eejuudee asuuh zuil bnaa [2] b7***u 2010-07-31 1234
17115 СОЛОНГОС ЗАЛУУГААС АНХААР БОЛГООМЖИЛ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-31 1593
17114 ene uduriin mend hurgii busguichuulee [2] вилгγγн 2010-07-31 1339
17113 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-31 915
17112 HAPPY BABY brandiin huuhdiin gadnah zuzaan olgii zarj baina. 19790522 2010-07-31 1163
17111 unaagaar uilchlene Унаагаар үйлчлэнэ. 2010-07-31 887
17110 БОЛОМЖИЙН... [1] celee 2010-07-31 3706
» ****БҮСГҮЙ МИНЬ БИТГИЙ УДААН ГАНЦААРАА ЯВААРАЙ ЭНЭ ҮНЭН***** Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-31 2099
17108 ЧИ ДАХИН АМЬДРАЛ ЗОХИОЖ БУЙ БОЛ ОХИНДОО АНХААР... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-31 1479
17107 yagaad ch yum be hvn bolgond zaralmaar sanagdaad bna egch naraa nadad bayr hvrgeerei file [8] 하늘 2010-07-30 3477
17106 heleed uguuch..yaraltai ta buhend bayarlaa [1] mongoldoo hairtay 2010-07-30 1104
17105 ЭНЭ ЁСТОЙ ХӨӨРХӨН ЮМАА БҮҮР ЭГДҮҮ ХҮРЧИХЛЭЭ. [7] Zulaida. 2010-07-30 4502
17104 tsendkr [1] Tseegiikr 2010-07-30 1021
17103 ХҮМҮҮНИЙ ХОРВОО БУСДААС ӨӨР ТА БҮГДИЙГ ИВЭЭГ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-30 2842
17102 hariulj ogno uu? bayarlalaa. [2] vzvvrlegch 2010-07-30 1312
17101 Хайртай хүнээ хажуудаа тогтоож хайр дурлалаа хамгаалж үлдэх 12 арга angella2010 2010-07-30 998
17100 Ханиа сонгохдоо гэр бүлийн хүмүүжлийг нь заавал хараарай angella2010 2010-07-30 1019
17099 mariya emneleg asyyh [4] surguul 2010-07-30 1407
17098 Стрессээс яаж салах вэ? [2] angella2010 2010-07-30 1992
17097 СОЛОНГОСТ АМЬДАРДАГ ТЭР НЭГЭН БҮСГҮЙ АНХААР .. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-30 1034
17096 Ineemseglel konpoyn 2010-07-30 1003
17095 asuuh zuil bna [2] 반지 2010-07-30 964
17094 eejeee bi taniig sonsoj bn. konpoyn 2010-07-30 1584
17093 belgiin amidral konpoyn 2010-07-30 4953
17092 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 * АЗ** ЖАРГАЛ ** 2010-07-30 747
17091 Жолооч нарын анхааралд.............. [1] Маралгоо 2010-07-30 1044
17090 "Fashiontv Party Mонголд" Mанайхан party дэслэхдээ үнэхээр гаргуун болжээ Маралгоо 2010-07-30 749
17089 Японы захаар нэг ороод үзээрэй Маралгоо 2010-07-30 853
17088 Nvdnii zobxinii vrchleend........ [5] OUYNTYLXYYR 2010-07-30 1479
17087 ??? bna [1] j and s 2010-07-30 751
17086 solongosiin imergeshin deer huruunii hee avdag yumuu [1] tsooxor 2010-07-30 1096
17085 Ганхуягын МАНДАЛБАЯР-Т [7] yoshy 2010-07-30 1432
17084 incheond [2] zurchil 2010-07-30 996
17083 Viz ??? [2] hee 2010-07-30 1112
17082 ASUUY [1] mongol_111 2010-07-30 974
17081 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-30 725
17080 Mungun shiljuuleg $$$$ file money$$$ 2010-07-30 722
17079 setgegdelee bichne uu [6] heirin 2010-07-30 1371
17078 elgemsuu egchees [1] heirin 2010-07-30 957
17077 bayrlalaaaa mongol_111 2010-07-30 580
배너신청
자생병원

배너신청