Moderator: mgl_300
Би 32 настай. Нөхөртэйгээ суугаад 2 жил болж байна. Бид 2 урьд нь хоёул амьдралтай байсан. Сэтгэл гундуухан явцгааж байх үедээ танилцсан. Нөхөр маань хэдий дуугай, маш зөрүүд зантай, санал бодлоо барагтай л бол хуваалцдаггүй энэ нь хаяа намайг үнэхээр бухимдуулдаг ч эр хүн угаасаа тийм юм байлгүй. Ойрд бид 2н дунд сонин асуудал үүсээд би бүр яахаа ч мэдэхгүй боллоо. Түүний хуучин эхнэр өвчтэй болчлоо гээд хөдөөнөөс ирлээ./ нөхрийн хэлснээр/ Би мэдээж эмэгтэй хүнийхээ хувьд өрөвдөөд нөхрийгөө явууллаа. Гэтэл тэр 3 хоног утсаа салгаад алга болчлоо. Энэ хооронд би элдвийг бодсон. Муу л юм бодлоо. Цагдаад тэмдэглүүллээ. Гэтэл 3 хоногийн дараа ирээд надад бараг юу ч тайлбарлаагүй. Тэр буцсаан би чам дээр хүрээд л ирлээ шүү дээ гэсэн. Энэ хооронд нь би тэр хүүхний нутаг руу утасдаж түүнийг зүгээр л семенарт ирсэнийг мэдсэн. Ажлынх нь тухай нөхрөөсөө урьд нь сонсож бсан юм л даа. Тэгээд тэр хүүхэн нөхөрт маань худлаа хэлж уулзаж дээ гэж бодоод олон юм ч ярьсангүй. Харин гэртээ ирсэн оройноос нь хойш нөгөө хүүхэн байнга шахуу залгаад намайг утас авахаар чи утсыг нь өгөөдөх гээд бараг загнадаг болсон. Мэдээж энэнээс болж миний дургүй хүрээд тэр хүүхэнтэй илэн далангүй ярилцлаа. Тэр их аархуу ярьж байсан. Бие чинь гайгүй юу үнэндээ бол чамайг хүнд өвдсөн гэж сонсоод би нөхрөө явуулсан юмаа. Бусад үед бол чадахгүй э гэтэл би ямар өвдсөн юмуу гэдэг бна. Манай нөхөр надад худлаа хэлсэн болж таарлаа. Тэрнээс болж нэлээд ширүүхэн юм боллоо.
Гэхдээ миний уур дорхноо гардаг балай зантай болохоор нэг л мэдэхэд эвлэрсэн. Би нөхрийгөө хэнийг хайрлаж байгаагүй хайраар хайрладаг. Тийм ч болохоор урьдны 2 алдааг нь болж бүтье гээд уучилж бсан.Сая 4 хоногийн өмнө тэрний утаснаас тэр хүүхэнтэйгээ бичилцсэн мсж.ийг олоод уншчлаа. Хурдан уулзах юмсан.Чам руугаа хурдан очмоор бна гээд л… Үнэн утгагүй. Нөхөртөө би чиний шийдвэрийг хүндэтгэнээ аль амьдарлаа сонгохоо шийд би ч хүн эртхэн амьдарлынхаа зорилгыг тодорхойлоод амьдармаар бн гэж хэлдэг ч тэр юу ч дуугарахгүй юм.Харин нэг удаа би яахаа ч мэдэхгүй юм гэсэн. Миний захиаг уншаад эхний сэтгэгдэл салах хэрэгтэй гэсэн бодол төрүүлж магадгүй ч би та бүхэнд хандсан учир нь тэр жирийн үедээ надад байнга амьдрах итгэл төрүүлж байдаг. Болгох бүтээхийн төлөө явдаг болохоор би бүр энэ асуудлыг яаж шийдэхээ мэдэхээ болилоо.Дээрээс нь би жирэмсэн. Дахиад л уучлаад түүнийг дахиад ингэхгүй гээд итгээд амьдарах уу. Би найзындаа 4 хоносон. Гэрээс гарахдаа тодорхой шийдээд надад хэлээрэй тэр болтол би ирэхгүй гэж хэлээд гарсан. Тэр над руу залгаагүй…
ta chni hudlaa unen medegdehgui sonin sonin zuil bainga l bichihiin .......................uuriin chni bichsen zuiluudiin ali n unen ali n hudlaa gedegiig oilgohgui bs uurt chni itgeh itgel alga daa