Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 Доорхи үгсийг эмэгтэй хүн бүр сонсохыг хүсдэг. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг нь хоосон үг биш ээ. Эрчүүд эмэгтэй хүнд тэр бүр хэлээд байдаггүй болохоор ингэж их үнэтэй болсон байх. Зарим бүсгүй зөвхөн ийм үгийг л сонсох гэж нөхөрт гардаг нь нууц биш юм. Тэгвэл ямар үг бүсгүйчүүдэд ийм их үнэтэй, хүндтэй байдаг вэ? 

1. "Би чамд хайртай" 

Өдөрт гурван удаа. Хооллох үед, өмнө, хойно. Энэ үгийг заавал хэлэх ёстой бөгөөд тайлбар шаардлагагүй биз. Мөн дээр нь энэ үгийг хайртдаа ажилдаа явахын өмнө, ажлаас ирээд хэлэх хэрэгтэй. Ямар нэгэн учир шалтгаангүй хэлж заншаарай. Залуу таныг хайртай хүн тань "ямар нялуун юм бэ" хэмээн бодно гэж айлтгүй. Энэ үг тэдэнд үргэлж таалагддаг юм шүү.  

2. "Чи минь ямар сайхан юм бэ" 

Хэрвээ та №1 үгийг хэлдэг бол №2 үг үнэн юм. Тэгвэл юуг нь нуух вэ? Үнэн сэтгэлээ нээх нь харилцан ойлголцлыг амар хялбар болгодог гэдэг. Эмэгтэй хүн ямар учраас хоолны дэглэм сахиж, хөмсгөө зулгаан, хиймэл давхраа хийлгэж, уруулаа шивүүлэн тэр ч бүү хэл  мэс засал хийлгэдэг гэж бодож байна? Эцсийн зорилго нь эдгээр үгийг сонсох гэж л тэр шүү дээ. Та энэ үгийг хэлснээр хоосрохгүй. Тиймээс хайртай хүндээ байнга хэлж байгаарай. 

3. "Хоол их сайхан амттай болжээ.

Ээж маань ч ийм амттай хоол хийдэггүй..." Энэ үгээрээ та эхнэрээ, хайртай бүсгүйгээ хоол хийх дур сонирхолтой болгож урам өгнө. Хэрвээ та эхнэрийнхээ гурван цаг хийсэн хоолыг нь аравхан хоромын дотор идчихээд идэвх зүтгэлийг нь зохих ёсоор үнэлээгүй бол цаашдаа гурилтай шөл, бантан л хүртэх эрсдэлтэй гэдгийг анхаараарай.  

4. "Чи минь бүхнээс илүү" 

Энэ үг эмэгтэй хүнийг эр нөхөр, найз залуудаа илүү дотно болгодог. Хэрвээ тэр таны хувьд бүхнээс илүү хүн гэдгээ мэдэрвэл цаашдаа таныг улам сайн халамжилж, анхаарах болно. 

5. "Чи минь их сайн ээж болох байх аа", эсвэл  "Чи бол энэ хорвоогийн хамгийн сайн ээж"

Эмэгтэй хүн бүр ээж болохыг, тэр тусмаа сайн ээж болохыг хүсдэг. Хайртай хүн нь тэднийг эх хүнийх нь хувьд үнэлэхэд их дуртай байдаг бөгөөд маш чухал хүчин зүйл юм. 

6. "Чи минь их ухаантай шүү" 

Эмэгтэй хүн ч эрчүүдийн нэгэн адил оюуны чадавхийг нь үнэлэхэд дуртай байдаг. Хоёр их сургууль төгсч, гурван хэл сурч, жолооны эрх аван, диссертаци хамгаалсан нь зүгээр нэг хэрэг гэж үү? Тиймээс үгээ битгий харамла. 

7. "Чиний зөв байжээ" 

Эмэгтэй хүний зөв байсан ч эрчүүд үүнийг нь хүлээн зөвшөөрөлгүй бүхнийг өөрийнхөөрөө хийдэг. Энэ шалтгаанаар тэдэнд зөв байсныг нь хэлэхэд ихэд тааламжтай хүлээж авдаг. Тэд эрэгтэй хүн буруу гэдгийг бус, харин тэдний зөв байсныг л хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Ингэж хүлээн зөвшөөрөх нь анх харагдаж байгаа шигээ тийм ч хэцүү зүйл биш шүү. 

8. "Чи миний эрдэнэ.

Чамтай минь адилхан хүнийг би хаанаас ч олохгүй" Эмэгтэй хүн өөрийгөө хайртай хүндээ цорын ганц юугаар ч орлуулашгүй, цор ганц, дахин давтагдашгүй, амин чухал "эрдэнэ" гэдгээ мэдрэхэд сайхан байдаг. 

9. "Чамгүйгээр би яаж амьдарч байсан юм бэ"

Тэгвэл цаашдаа ч гэсэн таны амьдрал түүнгүйгээр утгагүй санагдана. Та түүнд үнэн сэтгэлээсээ хайртай, усгүй бол хүн удаан амьдрахгүй шиг түүнгүйгээр амьдарч чадахгүй гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. 

10. "Би өнөөдөр найзынхаа эхнэртэй тааралдлаа. Унжийж, навсайгаад нэг л биш санагдлаа. Хажууд нь чи минь лусын дагина л гэсэн үг"

Өөрийг нь бусад эмэгтэйтэй зүйрлүүлж магтахад таатай санагдана. Энэ нь эмэгтэй хүний энгийн нэг өрсөлдөөн юм.

Та түүнийг нь чадварлагаар ашиглаж болно шүү.  Харин №11, №2, №13, №14 болон №15 үгийг өөрөө бодож олоорой. Бүх зүйлийг бэлэнчлэх гэлгүй идэвхтэй байхыг зөвлөе.

Эдгээр үгийг хайртдаа харамгүй хэлж заншвал хайрын харилцаанд ямар сайхан уур амьсгал орохыг та төсөөлж ч чадахгүй. Тиймээс цаг алдалгүй одооноос эхлээрэй. Хэрэв хайртай бүсгүй тань танаас дээрх үгсийг сонсвол эр нөхрөө, хайртай залуугаа ямар их халамжтай, хайртай юм бэ гэж бодох болно.

Өөрийг нь бүхнээс илүү хайрлаж, халамжилдаг хүн байхад өөр бусдаас тайтгарал хайх шаардлага гарахгүй.   Эрчүүдэд нэмж зөвлөхөд энэ материалыг сайн уншиж өөрийн болгоод найз нөхөддөө ч хэлж өгөөрэй. Тэд ч гэсэн хайртай хүнээ баярлуулах хэрэгтэй шүү дээ.

Мөн цаасан дээр бичиж тэмдэглээд эхнэрийнхээ нүдэнд өртөхгүй газар байрлуул.  Амжилт хүсье. Бие биенээ хайрлая.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3456611/4ec/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211401
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239305
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366815
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524317
17076 otgon hataltand yu sain be [3] tmama 2010-07-30 1596
17075 SAINUUUUU [3] mongol_111 2010-07-30 814
17074 Асууя. [6] Zulaida. 2010-07-30 2375
17073 hi huuhediin or bolon tereg mun busad zuil zarna hayamd cd.key.crack 2010-07-30 872
17072 testeer uzehed hed honogiin daraa medegdehu? [3] jeonju-s 2010-07-30 983
17071 МИНИЙ МОНГОЛ ЭР ХҮН ЧАМАЙГ ........ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-30 931
17070 ЯМАР АЛХАМ ХИЙХ ЁСТОЙ БЭ ...ЧИНИЙ БОДЛООР [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-30 811
17069 **ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮГИЙН ЦЭНГЭГ ДАЛАЙД АМАРЧ ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ 010-7566-7074 ***ИнээM.Cэглэл*** 2010-07-30 571
17068 asuuy.... [3] chansv 2010-07-30 1418
17067 hi asuuh yum bnaa [3] angella2010 2010-07-30 844
17066 HELJ ogooch busguichuudee [4] suren9 2010-07-30 1025
17065 ELGEMSUU EGCHEE ASUUH ZUIL BNA [7] hums 2010-07-30 882
17064 yaraltai ?h zuil bna humuusee medeh bol yaraltai hariu bicheed uguurei [5] huuun 2010-07-30 980
17063 yaraltai helj ogooch [2] hyunju 2010-07-30 1507
17062 ЭЛГЭМСҮҮ ӨГЛӨӨНИЙ МЭНД МАШ ЯАРАЛТАЙ . [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-30 877
17061 Үртэй хүний сэтгэл file [2] namdag 2010-07-30 1452
17060 asuuya? [1] kooko 2010-07-29 1394
» УУЧЛААРАЙ ЧИНИЙ ХАНЬ ИЙМ ҮГИЙГ ЧАМД .... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1299
17058 БҮХ ХОСУУДДАА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 3093
17057 bvsgvichvvdee [4] 79 2010-07-29 1669
17056 ЗҮГЭЭР Л ЭЛГЭМСҮҮГЭЭС ... [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1459
17055 Монгол залуусын хэдэн зураг орууллаа, сонирхоод үзээрэй [2] Маралгоо 2010-07-29 2324
17054 Бадар-Ууган Улаанбаатарын үдэш Маралгоо 2010-07-29 1309
17053 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-07-29 1174
17052 반지-ID tai hvnd; 몬골_한국 2010-07-29 1029
17051 toroh emneleg handiv [3] surguul 2010-07-29 1447
17050 ELGEMCYY EGCHEES DAHIAD ASUUH [1] surguul 2010-07-29 1705
17049 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gphone1 2010-07-29 1162
17048 ЯАДАГ Ч Л БАЙСАН СОЛОНГОС ГАРМААР БАЙНАА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1749
17047 서울대학교 oir 신림동-d bair bn FR4Y 2010-07-29 1222
17046 ЭМЭГТЭЙЛЭГ ТА ЗАРАА УЧИРТАЙ ОРУУЛААРАЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1394
17045 ELGEMCYY EGCHEES ASUUH [3] surguul 2010-07-29 1518
17044 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР XAHA-TOUR.co.Ltd 2010-07-29 1150
17043 ҮҮНИЙГ БҮГД Л МЭДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1185
17042 asuuh zuil bna [7] 반지 2010-07-29 1531
17041 Дуучин Ч.Цэлмүүн ээж Ариунтуулын хамт (Universe Best Song's- ын ялагч ) Маралгоо 2010-07-29 1765
17040 busguichuudee goe amttai [2] M.puto 2010-07-29 1976
17039 Bair bna!!!! ◈SaGGaJi◈ 2010-07-29 1158
17038 sotoi suusan eejvvd bolon busguichded medehed ilvvdehgui shvv file [6] tsetseg navch 2010-07-29 1885
17037 toroh emneleg [6] surguul 2010-07-29 1995
17036 huuhdiin vagtsinii talaar dahij oruulj uguuch [1] essetb 2010-07-29 1862
17035 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-29 1082
17034 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-07-29 1067
17033 test [3] jeonju-s 2010-07-29 1395
17032 HAJUU OROO BAINA marlaa247 2010-07-29 757
배너신청
자생병원

배너신청