“Солонгос явуулахгүй бол долдугаар сарын 1 шиг явдал болно шүү”
Уншсан 5845 vote 0 2010.07.29 12:03:29
Манай улсад ажилгүйдэл газар авсны томоохон жишээ энэ удаагийн Солонгос явахаар бүртгүүлсэн иргэдийн улайрсан тэмцлээс харагдлаа. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн 3105 иргэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахаар дугаарлаж байхад Гадаадад ажиллах хүч илгээх төвийн гадаа мөн тийм тооны иргэд өнжсөн юм. Тэд манай улсаас БНСУ-д илгээсэн албан тоотын хариуг хүлээж байгаа энэ.
Шалгалтад тэнцээгүй иргэдийн хүсэлтээр материалыг нь дахин нягтлах, эсхүл 80-аас дээш оноо авсан хүмүүсийг хөдөлмөрийн биржид байршуулж өгөөч гэсэн хүсэлт уг албан тоотод бичигдсэн. Хариуг өчигдрийн 15.00 цагт өгнө гэсний дагуу Солонгос улсаас манай улсад суугаа аж үйлдвэр, хүний нөөцийн албаны суурин төлөөлөгч Юу Мён Сү хүлээсэн иргэдтэй уулзлаа.
Энэ үеэр Гадаадад ажиллах хүч илгээх төвийн дэд дарга С.Энхболд эхлээд тайлбар хийсэн юм.Тэрээр "Та бүхнээс тавьсан гурван саналын нэг нь нааштайгаар шийдэгдсэн. Юу гэхээр тэнцээгүй иргэдийн онооны жагсаалтыг үзүүлэх. Хэрэв та бүхнээс оноондоо сэтгэл хангалуун бус хүмүүс байвал нэрээ, кодтойгоо өгөөрэй. Түүнийг Солонгос дахь шалгалтын төв рүү бид албан тоотоор нь илгээх боломжтой болсон. Гэхдээ сүүлийн зургаан жил тэнцээгүй иргэдийн оноог 15 орноос зарлаж байгаа нь анх удаа гэдгийг санаарай. Мөн бидний хүссэн 80-аас дээш оноо авсан бусад хүмүүсийг хөдөлмөрийн биржид байршуулах боломж байхгүй хэмээн Солонгосын тал мэдэгдлээ. Хэдийгээр энэ хариу албан бичгээр ирээгүй ч өчигдөр орой тус улсаас ирсэн төлөөлөгч та бүхний асуусан асуултад хариулахаар энд ирсэн байна" хэмээн хэллээ.
Түүнийг үгээ дуусгаж амжаагүй байхад иргэд өөр өөрийн оноог хэлэн хашгирч эхэлсэн юм. Солонгосын төлөөлөгчийн үг сонсогдохгүй, дээрээс нь хүмүүс дайрч эхэлсэн учир тэрээр дотогш орлоо.
Энд цугласан иргэд олон янзын хүсэлт тавьж байна. Тухайлбал, тэнцсэн 1200 эмэгтэй хүний эрүүл мэндээр хасагдсаных нь оронд нөхөн орох, эсвэл 80-аас дээш оноотой хүмүүсийн эрэгтэйчүүдийг байршуулах. Энэ талаар ГАХИТ-ын ажилтан тайлбарлаж эхэлмэгц "Үгүй эрэгтэйчүүд нь явна, эмэгтэйчүүд явна" гэх зэргээр асуудлыг амаар шийдэх юм шиг орилж байлаа. Бүр Солонгос явуулахгүй бол "Долдугаар сарын 1 шиг юм болно шүү" хэмээн заналхийлж байсан юм. Монголчууд жагсаж, сууж, орилоод байвал асуудал дор нь шийдэгдчихдэг юм шиг ханддаг болсон нь өчигдрийн болсон энэ явдлаас тодорхой харагдсан юм.
Ямар ч байсан тэнцээгүй иргэд Солонгосын хөдөлмөрийн биржид байршина гэдэг найдвар тасарлаа. Солонгос улсаас Монголд суугаа аж үйлдвэр, хүний нөөцийн албаны суурин төлөөлөгч Юу Мён Сү нарын ярианаас илүү тодорхой мэдээлэл аваарай.
СОЛОНГОС УЛСААС МОНГОЛД СУУГАА АЖ ҮЙЛДВЭР, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБАНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЮУ МЁН СҮ: МОНГОЛЧУУДЫН БҮДҮҮЛЭГ АВИР ЦААШИД СОЛОНГОСТ АЖИЛЛАХАД ХЭЦҮҮ БОЛГОНО

-ГАХИТ-ын дэд захирал Энхболд хэллээ, 3100 гэдэг тооцоолсон тоог ихэсгэх, багасгах боломжгүй. Харин Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дүн компьютерын программаар засагддаг тул хүний оролцоо байхгүй. Mагадгүй өөрийнхөө дүнд эргэлзээтэй байгаа бол хүсэлтээ ГАХИТ-д гаргаад, манай төв рүү албан тоотоор илгээгээрэй. Ингэвэл дүнг дахин нягталж явуулна.
-Гадаа байгаа иргэдийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн үг үү?
-Боломжгүй. Хэрэв цаашид танай улсад тогтоох квотыг нэмье гэж бодож байгаа бол аль аль талаас мэрийх хэрэгтэй. Би энэ оны зургадугаар сард томилогдсон. Монгол хүмүүсийг хэрхэн дэмжиж болох вэ гэдэгт санаа тавьдаг. Одоо Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн хүчин чармайлт бас чухал. Хэрэв Монголчууд ийм бүдүүлэг хандах юм бол цаашид Солонгос улсад ажиллах хэцүү болно. Гаргаж байгаа авир нь арай дэндэж байна. Солонгос хэлний шалгалт ямар ч маргаангүй болсон гэдгийг би баттай хэлнэ. Монгол улсаас гадна 15 оронд энэ шалгалтыг явуулсан. Бүгдийнх нь дүнг энэ сарын 15-нд зарласан. Харин бид анх удаа тэнцээгүй хүмүүсийн оноог зарлахаар болж байна. Ийм явдал түүхэнд байхгүй шүү.
-Монголчууд ихэвчлэн ямар үйлдвэрт ажилладаг вэ?
-Өнгөрсөн жил жижиг дунд үйлдвэр,барилга гээд олон салбарыг хамарсан. Харин энэ жил зөвхөн жижиг дунд үйлдвэр, хөргүүрийн цехийн санал ирсэн байгаа.
-Солонгосын ажил олгогчид Монгол ажилтныг хэрхэн үнэлдэг бол?
-Монгол ажилтан Солонгосчуудтай царай, зүс төстэй болохоор дотно. Гэхдээ сул тал ихтэй. Архи ууна, байнга зодолдож хэрэг төвөг, осол гаргадаг. 15 орноос ирсэн ажилтнуудын тал хувь нь Вьетнамчууд, Тэд дуулгавартай болохоор ажил олгогчид дуртай байдаг юм.
-Монголчууд харлах нь хэр ихэсч байгаа вэ?
-Харамсалтай нь гадаад ажилтнуудаас Монгол ажилтан харладгаараа нэгт ордог. Бараг 40 хувь нь харласан. Дахин Солонгос улсад ажиллах боломжгүй болно гэсэн үг л дээ.
-Танай улсад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан ямар даатгалд хамрагддаг вэ?
-Нийгмийн даатгал, мөн гэнэтийн осол, эрүүл мэнд гээд дөрвөн төрлийн даатгалд хамрагддаг.
-Цалингийн доод хэмжээ нэмэгдсэн болов уу?
-Цагт 4110 вон буюу сард 928280 төгрөг хамгийн доод хэмжээ. Амралтын өдөр ажиллавал нэмж авна. Дунджаар Монгол ажилтан сая гаруй төгрөг авч байгаа байх.
Б.Солонго
neg um xelexed bid l arxi uudag umuu arxichin solongosuud uursdiiguu xel !!!!!!! ternees gadna busad ulsiin irged ch gesen uudag snvvdee xarin manaixan uugaad zodoon xiidegee boliwol zvgeer xaltaruud barag xudlaa yrisan xvnd oroi bolgon uudag um bx chin bilee zodoon xiij agsam tawidaggvi boloxoos
tiim shuu manai mongolchuud uudag ch gesen haayaa l uudag shdee gehdee agsan zodoom hiihgui uubal harin ch arhi ih uudaggui humuust tootsogdono bh so humuus dandaa oroi bolgon ch yumuu eregteichuul ni arhichin shde gehdee agsan sogtuu tavihgui uhamsartai uuh yumaa mongolchuudaa hunii nutagt ner hundee unagaalgui shig saihan ajilj hudulmurluj bgaad mongoldoo amidarbal saihan shuu mongoldoo eh orondoo amidrah shig saihan zuil haana bh be
ygaasaa mongolcnyyd yrgelj yyj zodolddog ni ynen yum cnin,bie bienee hairlaj hyndleh setgel baihgyi hamaagyi zodoj tsohildoj zabaarcn bdg bydyyleg,bysad ornii hymyysiig harahad tiim bisn l yum bna lee sndee ene setgelgeeneesee salaad bie bienee hairlaj hyndelj ybbal bid tsoohyylee cn sn dee ajild sain geed ner hyndtei baij ene l zangaa boliod bie bieniihaa toloo hairlaj setgel tabij baiy
mongol ercnyyd arhicnid emegteicnyyd hylgaicn gej helsen bdg yum bilee,ynegyi yumand nygasgyi gedgeeree neg gazar orood zygeer ajillaad mongoo hyraahiin orond deer ni hylgai hiigeed bayjih yum snig bygdeeree ene metees ehleed anhaaral tabibal hybi hynii hogjil yhamsaraas gedeg biz dee
Arkhi uuchikhaad zodolddoggui bol yu gej mongoliig tsaash ni gekh ve dee.
khumuusee ukhamsartai boltsgooy.