Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс энэ онд БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой 14 мянган хүнийг бүртгэсэн боловч тэднээс ердөө 3105 хүний нэрийг шалгалтанд тэнцсэн хэмээн бүртгэснээ Солонгосын тал зарласан нь бусад иргэдийг бухимдуулсан талаар бид мэдээлсэн.

Улмаар НХХЯ-наас Солонгосын талтай ярилцаж тохиролцохоор болсон билээ. Ингээд өчигдөр БНСУ-ын Хөдөлмөрийн яамны төлөөлөгчид манай улсад ирсэн байна. БНСУ-ын Аж үйлдвэр, Хүний нөөцийн хөгжлийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Юү Мён Сү энэ талаар ярихдаа:

-БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хөгжлийн хэрэг эрхлэх газар 2010 онд Монгол Улсаас авах ажиллах хүчний квотод 3100 хүнийг солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцүүлнэ гэж тусгасан. Эдгээрээс эрүүл мэндээр тэнцсэн хүмүүсийг БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэрийг нь байршуулахаар шийдвэрлэсэн. Харин Монголын талаас тавьж буй 80-аас дээш оноо авсан бүх хүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, хөдөлмөрийн биржид нэрийг нь байршуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Учир нь БНСУ нийт 15 орноос ажиллах хүч авдаг бөгөөд энэ жилийн ажиллах хүчний квотыг дээрх 15 улсад хуваан хуваарилсан. Хэрвээ Монголын талаас тавьж буй хүсэлтийг хүлээн авбал бусад улсын ажиллах хүчний квотод ч мөн өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Тиймээс танай улсын талаас тавьж буй энэ хүсэлтийг бид хүлээн боломжгүй гэлээ.

Мөн Монгол иргэдийг бухимдуулсан нэг асуудал нь цөөхөн хүн бүртгэх байж 14 мянган бүртгэсэн явдал байсан. Тэгвэл энэ талаар тэрээр “Вьетнамаас ажиллах хүч авахдаа 70 мянган хүнийг бүртгэж, 7000 хүнийг солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцүүлсэн. Харин Монгол Улсад 14 мянган хүн бүртгэснээс 12250 хүн солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгч 3105 хүн тэнцсэн. Энэ бол тухайн улсаас авах ажиллах хүчний дээд хязгаар, үүнийг өөрчлөх боломжгүй” гэсэн юм.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3451773/b0f/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.28 22:42:10
*.111.205.164

Та гадаад дүр төрхөө эрс өөрчилж чадсан хүмүүсийн зургийг харж байна. Америкийн хамгийн алдартай бодибилдингийн сайт дээр хамгийн огцом өөрчлөгдөж чадсан хүмүүсийн өмнөх болон одоогийн гэрэл зургуудыг харьцуулан тавьжээ. Мэдээж тэд ийм амжилтад хүрэхийн тулд "зовж", хичээсэн нь тодорхой. Гэхдээ та ч гэсэн бусдаас дутах юу билээ. Жингээ хасаж, гоо сайхан болоход юун түрүүнд сэтгэл зүйн байдал маш чухал нөлөөтэй. Хооллолт. дасгал хөдөлгөөнөөс өмнө шүү дээ. Жингээ хасах олон арга байдгийн нэг нь бодол санаагаа удирдах.

Сэтгэл судлаачид турах хүсэлтэй бол түүнийг толгойноосоо эхлэх хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Тодруулбал бодол санаагаа удирдах. Та харин оюун бодлоо хянахын тулд эхлээд яагаад, ямар зорилгоор турах хэдэн кг жин хасах хүсэлтэй байгаа, гуалиг бие галбиртай болоход хэдэн кг жинтэй байхад тохирох гэхчлэн асуултыг өөртөө тавьж, сайтар эргэцүүлэн бод. Эдгээр асуултад чин сэтгэлээсээ, нухацтай хариулахыг хичээ. Ингэхдээ цаас авч бичвэл тун сайн.

Жин хасах хоолны дэглэм сахих нь ямар нэг байдлаар бие организмыг хямраадаг тул байнгын арчилгаа, эерэг бодол санаагаар бие сэтгэлээ удирдах нь илүү үр дүнтэй байдаг юм. Японы нэрт зохиолч Харуки Мураками "Дагуул" хэмээх номондоо, "Бие бол оюун санааны дагуул. Бие сэтгэл хоёр олон жил зэрэгцэн амьдардаг ч нэг нэгнийгээ ихэд хожуу ойлгодог" гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, таныг ямар нэг зүйл шаналган сэтгэлийг чинь тавгүйтүүлээд байвал бие чинь ч төгс сайхан байж чадахгүй гэсэн утга юм. Фэнгшуйгийн сургаальд бидний оюун ухаан, материаллаг чанартай хэмээн сургасан байдаг юм.

Иймээс хоолны дэглэм сахихаар шийдсэн бол өөрийн бие организмыг таньж мэдэж сурах хэрэгтэй. Өөрийнхөө биетэй ярихыг хичээ. Тухайлбал, өглөө яах ийхийн завдалгүй орноосоо босон харайхын хэрэггүй. Сэрээд хэсэг зуур хэвтээд өөрийхөө биеийг чагна, түүнтэйгээ "ярилц". Таны ходоод хоол хүсэж буй эсэхийг нь асуу. Орой ямар ваннд суух эсэхийг нь ч лавла. Таны арьс ямар тос түрхүүлмээр байгааг нь сонирх. Энэ бүхний дараа өөрийнхөө хамгийн дуртай хөгжимд бүжиглэ. Амттай өглөөний унд бэлтгэ.

Тэгээд шинэ өдрийн өмнө нүүр дүүрэн инээмсэглэ. Таалагдсан хувцсаа өмсөн толины өмнө зогсоод өөрийгөө сайтар ажиглаарай. Тарган эсвэл нүүрнийхээ батга сэвхийг хараад битгий эмзэглэ. Өөрийгөө ямар бие галбиртай болгохыг хүсч буй тэр байдлаар нь төсөөл. Эсвэл ямар нэг сэтгүүлийн зургийг нүдэндээ тусах газар байрлуулж, хоол идэх дуршил асах үед түүнийг очиж хараарай. Хэрвээ таны гар өөрийн эрхгүй амттан шүүрч авах гэвэл түүний оронд дэвтэр үзэг авч тухайн хоромд таны хоол идэх дуршлыг өдөөж буй бодлуудыг гээлгүй бич. Энэхүү тэмдэглэгээнийхээ тусламжтайгаар та идэх хүсэл төрдөг үеүдийг мэдэх боломжтой болно.

Бичсэн тэмдэглэлээ нягталж үзсэнээр ганцаардал, өлсөлт, залхуурал, нөхцөл байдлыг өөрчлөх хүслийн аль нь таныг хөргөгч рүү хөтлөөд буйг ялгаж салгах болно. Бас хоол шиг таныг баярлуулдаг өөр ямар нэг зүйлийг хайж ол. Энэ нь бүжиг эсвэл аль нэг спорт байвал бүр ч сайн. Мөн турах, хийж буй зүйлээс таашаал авахыг хослуулах хэрэгтэй. Учир нь сэтгэл өөдрөг байх тусам жин буурдаг гэдэгт итгэх хэрэгтэй юм. Манай Монголчууд ч эрт дээр үеэс сэтгэлд гал байвал зууханд гал олдоно хэмээдэг байсан нь бүх зүйлд сэтгэлээсээ хандаж чадвал амжилтад хүрч болдгийг бас хийж бүтээж чадахгүй, болохгүй зүйл үгүй гэдгийг хэлсэн хэрэг. Товчоор хэлэхэд та гуалиг сайхан болохыг хүсэж байвал юун түрүүнд сэтгэлээ бэлтгэн, оюун санаагаа удирд. Гэхдээ тууштайгаар.


profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.28 22:55:03
*.111.205.164

 

Гадаадад ажиллах хүч илгээх төвийн гадна түм түчигнэж, бум бужигнаж байна.  Солонгос явж ажиллах хүсэлдээ хөтлөгдөн шалгалтанд орсон ч тэнцээгүй хэмээн улаан шугамны цаана үлдсэн залуус энд цугларчээ.

Тэд шалгалт хууль бус болсон хэмээн дүгнэж байна.  Ар өврийн хаалга хэрэглэсэн хүмүүсийг тэнцүүлсэн гэв.  Гадаадад ажиллах хүч илгээх төвийн үүдэнд цугларсан залуус шалгалтыг хүчингүй болгож, дахин шалгалт авах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Мөн Гадаадад ажиллах хүч илгээх төв анх 80 аас дээш оноо авсан залуусыг  тэнцсэнд тооцно гэж мэдэгдэж байсан. Харин шалгалтын дүн гарахад яагаад 140 өөс дээш оноо авсан хүн тэнцсэн юм бэ хэмээн гайхаж байлаа. Энэ бүхний хариултыг авахын тулд тус төвийн байрны өмнө цугларсан  болохоо залуус хэлсэн юм.

Гадаадад ажиллах хүч илгээх төвийн дэд захирал С.Энхболд цугларсан залууст хандаж үг хэлэв. Тэрбээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаадад ажиллах хүч илгээх төвийн зүгээс энэ асуудалд онцгой анхаарч байгаа гэж байв.

Солонгосын хөдөлмөрийн яаманд хандаж, шалгалтын дүнг нягтлан шалгах хүсэлтэй байгаагаа албан бичгээр илэрхийлжээ.

 80 аас дээш оноо авсан бүх залуусын нэрсийг хөдөлмөрийн биржид байршуулж болох эсэхийг  солонгосчуудаас лавласан гэж байна.  Ямар ч байсан монголчуудынхаа  тавьж байгаа шаардлагын дагуу ажиллаж байгаа гэв.

Залуус  Гадаадад ажиллах хүч илгээх төв болон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас нааштай хариу авахын төлөө энд цугларсан гэж байлаа. Хэрэв энэ асуудлыг шийдэж өгөхгүй, тодорхой шийдэлд хүрэхгүй бол дараа дараагийн тэмцэлд хүрнэ гэж байсан.

Солонгосын талаас энэ асуудлаар Гадаадад ажиллах хүч илгээх төвийн удирдлагууд болон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, дэд сайдтай ярьж зөвлөлдөх үүрэгтэй төлөөлөгч ирсэн байна. 
 
Гэхдээ  одоогийн байдлаар нааштай буюу тодорхой  шийдэлд хүрээгүй байна. Дөнгөж ярилцаж, зөвшилцөх шатандаа явж байгаа гэсэн үг.

 Солонгос явж ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэж, шалгалтанд хамруулсан. Нийт 14000 залуу бүртгэлд хамрагдснаас 12400 нь шалгалтанд орсон юм. Солонгосын хөдөлмөрийн яамны шугмаар солонгосчууд ирж залуусаас шалгалт авсан билээ. 

  Шалгалтын дүн гарахад 3100 хүн тэнцсэн гэв. Ингэхдээ 140 өөс дээш оноо авсан хүмүүсийг шалгалтанд тэнцсэн гэж үзсэн байна. Энэ нь тэнцээгүй хэмээн улаан шугамны ард нэрс нь бичигдсэн олон мянган  залууст таалагдахгүй байгаа.

Иймээс л шалгалтын дүнг эсэргүүцэгчид Гадаадад ажиллах хүч илгээх төвийн байрны үүдэнд болон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны гадна цугларч, холбогдох албан тушаалтануудад хандаж байгаа юм.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211401
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239305
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366812
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524317
17031 eejuudee asuuya [2] Usachyan 2010-07-29 1026
17030 Анжелина Жоли солонгост ирлээ. [3] Маралгоо 2010-07-29 1324
17029 hi huuhenuudee helej uguuch ene turah buteedehuun hir bol hergelj uzsen hun baival hilej uguuch Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer cd.key.crack 2010-07-29 874
17028 elgemsuu nilah huuhed bolon jiremsen hun horlohoo boli [5] namuunka 2010-07-29 1472
17027 zowolgoo ogooch busguichuudee [1] tondooloi 2010-07-29 976
17026 Төрсөн жилийн зурхай Маралгоо 2010-07-29 1341
17025 Энэ долоо хоногийн зурхай [1] angella2010 2010-07-29 2156
17024 ЧАМД ХЭЛЭЭД ӨГЬЕ ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1060
17023 Хамгийн бохир 5 хүнс [1] angella2010 2010-07-29 1097
17022 БИДНИЙГ СОЛОНГОС ЯВУУЛАХГҮЙ БОЛ БУДАА БОЛГОНО ....АНХААР [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 1170
17021 " Морин Хуураа Гудманд Тоглож Мөнгө Олж Бна " [5] angella2010 2010-07-29 989
17020 utsnii duudlagand mgl duu yaj suulgahuu? [1] *jargalmaa* 2010-07-29 878
17019 boorni havdar ... tuslaach [2] kp 2010-07-29 1392
17018 ehchuudee zovolgoo ogch tuslaach [6] buona 2010-07-29 882
17017 mgl-duu asuuya??? [1] hkitty 2010-07-29 737
17016 angella2010-d???? [2] harandaa_02 2010-07-29 918
17015 jiremsen eejvvdees asuuj bna hariulj ugch tuslaach [3] tsek1234 2010-07-29 1016
17014 Urilga batlan daalt xiine erin xiimori 2010-07-29 751
17013 ..ИЙМ БАЙВАЛ САЙХАН ХАРАГДАНАА ГЭЖ ТӨСӨӨЛЖ БАЙНА УУ ?? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-29 726
17012 asuuh zuil bna [6] 반지 2010-07-28 1236
17011 helj uguuch [5] harandaa_02 2010-07-28 1730
17010 zuvulgoo uguuch humuusee [2] eba_chimeg 2010-07-28 1154
17009 Гадаад иргэдэд үйлчлэх төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-07-28 731
17008 ЧИ ХЭЗЭЭ ХАМГИЙН СҮҮЛД СЭКС.....ҮНЭНЭЭ Л ХЭЛЧИХ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-28 2558
» СОЛОНГОС МОНГОЛООС ХҮН АВАХГҮЙ АНХААРЛАА НААШАА НААШАА .... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-28 1217
17006 ЧИ ДҮҮ ЗАЛУУТАЙ ГЭРЛЭСЭН БОЛОХООР ҮНЭНДЭЭ АРГАГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-28 884
17005 АНХААР СОЛОНГОС ЗАЛУУТАЙ ГЭРЛЭСЭН БАЙНА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-28 1309
17004 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-07-28 644
17003 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-28 702
17002 элгэмсүүд [9] эмүгэ 2010-07-28 1774
17001 Дуучин Анугийн гэрт [4] Маралгоо 2010-07-28 2127
17000 Lerikos geed goo saikhanii baraa yamar be? [4] jeonju-s 2010-07-28 1183
16999 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР XAHA-TOUR.co.Ltd 2010-07-28 772
16998 DUSAL HIIJ BNA vazilnik 2010-07-28 777
16997 EMEGTEICHUUDIIN EMCH ZUVULGUU UGCH BNA vazilnik 2010-07-28 819
16996 Хоолны ширээ- Гадаадаас ирж байгаа хүүхдүүдээ харан сэтгэл нь өмрөх аав /заавал уншаарай өгүүллэг/ Маралгоо 2010-07-28 1187
16995 PLS help me orchuulaad ogooch egch naraa [2] ajilsag ohin 2010-07-28 1103
16994 Ene yu gesen ug yum boloo [1] booby 2010-07-28 1221
16993 " Хууль бус Нууцаар Хил Зөрчигсөд хэхэ " [2] angella2010 2010-07-28 1253
16992 OR HONJLIIN DWUU ZARJ BN file [1] anujin_tenges 2010-07-28 1227
16991 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-07-28 835
16990 hi,nzuudaa heleed ogooch gazriin achaand... [1] amiinaa_m 2010-07-28 988
16989 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-28 712
16988 ЭЛГЭМСҮҮ, ЭМЭГТЭЙЛЭГ Ч ГЭНЭ ҮҮ, ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭЭСЭЙ.\ [3] ....^^.... 2010-07-28 1125
16987 hi naizuudaa yum asuuya [2] budukeenee 2010-07-28 994
배너신청
자생병원

배너신청