Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Өмнөд Солонгост ажиллаж, амьдарлаа дээшлүүлэх хүсэлтэй иргэд ээлжит шүүлтүүртээ орж байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орохоор нийт 14600 хүн бүртгүүлснээс 12352 нь хэлний шалгалтад орсон. Тэдний 3105 нь шалгалтад тэнцэж, өчигдрөөс эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдаж эхэллээ. Харин квотод багтаж чадаагүй иргэдийн зүгээс хэлний шалгалтын явцад булхай орсон, шалгалтын материал задарсан гэх гомдлыг гаргаад буй.

Эдгээр иргэний гомдлыг Гадаадад ажиллах хүч илгээх төвийнхөн Өмнөд Солонгосын талд уламжилсан бөгөөд хариу нь өнөөдөр ирнэ хэмээн мэдээлэв. Квотод багтаагүй, хүмүүсийн хувьд эрүүл мэндийн үзлэг, шалгалтаар тэнцэхгүй иргэдийг дараагийн ээлжийн хүмүүсээр нөхөх боломжтой хэмээн найдаж буй. Гэсэн хэдий ч энэ асуудлыг өнөө жилийн хувьд төдийлөн анхаарсангүй. Иргэдийн хүсэлт төдийхнөөр хязгаарлан тодорхойгүй байдалтай үлдээжээ. ГАХИТ-ийн удирдлагуудын хэлснээр "Урьд хожид тохиолдоогүй явдал болж хамгийн доод тал нь 144 оноотой хүн Өмнөд Солонгосын ажил олгогчдын тогтоосон квотод арай ядан ороод байгаа" юм.

Иргэдийн хэлний мэдлэг үнэхээр сайн  байсан уу. Эсвэл зальдсан уу гэдгийг одоохондоо хэн ч хэлж чадахгүй байгаа. ГАХИТ-өөс энэ асуудлыг гэрч баримт нотолгоотой нь гомдол саналаа гаргавал хуулийн байгууллагаар шалгуулах бүрэн боломжтой хэмээж байна. Харин хэлний шалгалтаа өгсөн иргэдийн Өмнөд Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллах эсэх нь эрүүл мэндийн таван шинжилгээ, 13 үзлэгт хамрагдсаны эцэст гарна. "Өмнөд Солонгосын ажил олгогчдын захиалгаар ажиллаж, зохион байгуулалтад оролцож буйгаас өөр нарийн ширийнийг мэдэхгүй хэмээдэг Гадаадад ажиллах хүч илгээх төвийнхөн ойрын өдрүүдэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулаад тун завгүй байна.

Иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдахын өмнө ГАХИТ-өөс хэлний шалгалтад тэнцсэнийг нотлох сертификат, үзлэгт орох өдрийн хуваарь болон эрүүл мэндийн үзлэгт хамрагдах иргэнтэй байгуулах гэрээ гэгчийг авч байгаа ажээ. Хуваарь олгож буй "Хэл иргэншил" дээд сургуулийн байранд очиж сонирхоход иргэд "Хуваарийн дагуу дугаарлан холбогдох материалуудаа саадгүй авч байна" гэцгээж байлаа. Харахад саадгүй байгаа нь ажиглагдаж байсан ч ГАХИТ-ийн мэргэжилтнүүдийн иргэддээ үйлчилж буй байдал анхаарал татаж байв. Тэд иргэдийг нэрээр нь дуудан ийшээ, тийшээ хэмээн зандарч гарт байгаа цаасыг нь угзран авах ажээ. Зохих дүрэм, журмын дагуу шалгалт үзлэгтээ хамрагдаад, хураамжаа төлж буй хүмүүст ийн хандах нь тун зохимжгүй харагдаж байсан.

Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг ХӨСҮТ-д үдээс өмнө авч байх хуваарьтай аж. Хуваарь олголт эхэлсэн 27-ны өдөр 1000 орчим иргэн, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах гэрээ байгуулан хуваарь, сертификат авсан. Тэдний 200 орчим нь өчигдөр эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, шинжилгээгээ өгсөн байна. Мөн өчигдөр, өнөөдөр тус бүр 1000, гурван өдөрт нийт 3000 иргэнд хуваарь олгосноор, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж Солонгост ажиллах эрхээ олж авах юм. ХӨСҮТ-ийн эмч нараас үзлэг хэр явагдаж байгаа, иргэдийн эрүүл мэндийн байдал хэр байгаа талаар лавлахад "Үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Ерөнхий шинжилгээнүүдээ авч байгаа.

Шинжилгээний хариу гарах хараахан болоогүй. Мэдээллийг зохион байгуулж буй ГАХИТ-өөс авсан нь дээр" хэмээх хариултыг өгсөн юм. Дашрамд дурьдахад ГАХИТ-ийн ажилтнууд өдөр бүр тус эмнэлэг дээр ирж үзлэгийн байдалтай танилцдаг ажээ. Энэ талаар ГАХИТ-ийн Бүртгэл, мэдээллийн албаны мэргэжилтэн Б.Цогбаяраас лавлахад:

"Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр өнөөдрөөс хийж эхэллээ. Үзлэг ямар нэг хүндрэлгүй журмын дагуу явагдаж байна. Эрүүл мэндийн үзлэгт өдөртөө 200-250 хүнийг хамруулахаар төлөвлөж хуваарь гаргасан. Үзлэг, шинжилгээ 10-аад хоног үргэлжлэх байх. Гэхдээ шинжилгээний хариу тэр дороо гарахгүй. Хэд хоног хүлээгдэнэ" гэсэн юм

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3449187/223/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.28 13:29:32
*.251.203.17

-----  만성간질환과 간염  -------В-ВИРУСТЭЙ БОЛ ХИЧНЭЭН АРГАЛААД ТЭНЦЭХГҮЙ УУЧЛААРАЙ ИДЭВХЖИЛИЙН ҮЕДЭЭ  БАЙВАЛ...МОНГОЛД АВНА  ЭНД ДАВТАН  УРГУУЛАХ  ШИНЖИЛГЭЭ АВНА ТЭГЭЭД Л ВИРУСТЭЙ ГАРСАН ТОХИОЛДОЛД ШУУД НУТАГ БУЦНА ХАРАМСАЛТАЙ ЭДНИЙ ЛАБОРАТОРИЙГ ТИЙМ АМАРХАН АРГАЛЖ ЧАДНА ГЭЖ БОДОЖ БАЙНА МАШ НАРИЙН ГАРГААД ИРНЭ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ТЭГВЭЛ ЯМАР Ч АВРАЛГҮЙ Б.Ц  ВИРУС  ТИЙМ АМАР ЭДГЭРДЭГ САНААНЫ ӨВЧИН БИШЭЭ ХҮНДЭРВЭЛ ЭЦСИЙН ШАТАНДАА ОРДОГ

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211361
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366678
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365255
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
16986 " Эмэгтэй Хүний Нууц Газарийн Шивээснүүд +18 " - / Фото 22 / angella2010 2010-07-28 6854
16985 HALIM.... jaalhuu 2010-07-28 1139
16984 НЭГ ӨДРИЙН АЯЛАЛД УРЬЖ БАЙНА help-center 2010-07-28 716
16983 helj uguuch [1] 2010728 2010-07-28 897
16982 Bi huugee yaj solongos heltei bolgoh ve? Tuslaach naizuudaa [3] batmunk 2010-07-28 1315
» _-----------ЧИ ӨВЧТЭЙ БОЛ СОЛОНГОСТ ИРЭХГҮЙ САНАСНЫ ГАРЗ----------- [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-28 1034
16980 ГАДААДАД БАЙГАА БҮСГҮЙЧҮҮД ЯАСАН Ч ХЭЦҮҮ ЮМ БЭ ДЭЭ?? [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-28 1450
16979 hi busguichuudee helj ogooch [2] skoch 2010-07-28 1077
16978 asuult bna [3] bolor ayga 2010-07-28 1064
16977 7sariin 30-nd garah konteinert jijig tereg 700$ achna.Mun 경기도-gaas gazriin achaa 1kg-900-r ochij avna uujuu 2010-07-28 555
16976 Jeonjud bair bna sarnai007 2010-07-28 584
16975 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-07-28 498
16974 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна . file ssamii 2010-07-28 499
16973 Солонгосын алдартай одод манай зуданд нирвэгдсэн малчдад туслажээ Маралгоо 2010-07-28 1294
16972 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-07-28 483
16971 ЭЛГЭМСҮҮ .ШУУДХАН ҮНЭНИЙГ ЧИНЬ ХЭЛЧИХЬЕ -ЧИ ИЙМ Л ХҮН .. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-28 730
16970 ASUUYA [1] miniheavy 2010-07-28 1443
16969 hi end 10 nastai huuhed surguulid oroh bolomjtoi yu eej ni hariih manaihan hariulj ogno uu [3] hanbaga 2010-07-27 1731
16968 HUMUUSEE [1] Цахиур-төмөр 2010-07-27 1509
16967 ЭРҮҮЛМЭНД-ХАЛИУНАА ТА ТАЙВАН БАЙЖ ҮЗ .. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-27 1609
16966 helj uguuch [1] aytaihan 2010-07-27 1739
16965 Гинж бугуйвч даралт хэвийн байлгах, file chevon 2010-07-27 1522
16964 *** ХАМГИЙН ЦЭНГЭГ ДАЛАЙ *** XAHA-TOUR.co.Ltd 2010-07-27 1545
16963 eejuud, emegteichuudee bi ta nariihaa tuluu^^ manuka 2010-07-27 1549
16962 so-goor bichij uguuch. [2] harandaa_02 2010-07-27 2134
16961 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 2010-07-27 1472
16960 hyyramch gerlelt.... [2] sona54 2010-07-27 2165
16959 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-27 1511
16958 MEDDEG BOL ......( bayrlalaa...) [1] orangefanta 2010-07-27 1724
16957 ИЙМ ТОХИОЛДОЛ БАЙЖ БОЛОХ УУ???????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-27 1966
16956 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР АЯЛАЛ** АЯЛАЛ 2010-07-27 1507
16955 ??? [3] sona54 2010-07-27 2083
16954 eejuudees asuuya [2] martuuzai 2010-07-27 2116
16953 7sariin 30-nd garah konteinert jijig tereg bolon porter bongo hyamdhan achna.mun gazariin achaa 1kg-900w ochij avna uchiralaa 2010-07-27 1980
16952 gereenii viznii tuxai asuuya [1] duck duck 2010-07-27 2088
16951 " Монголоос Ирсэн Захидал " - / Заавал Үзээрэй !!! / [2] angella2010 2010-07-27 2499
16950 hi bvsgvichvvdee goe naiz boloh uu [1] vvriin tuya 2010-07-27 2141
16949 sainuu hvvhdnvdee?asuuy [4] mcblog 2010-07-27 2338
16948 ** БҮСГҮЙЧҮҮДЭЭ ** ***ИнээMCэглэл*** 2010-07-27 1765
16947 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 ***ИнээMCэглэл*** 2010-07-27 2038
16946 asuuya [1] madahbadrah 2010-07-27 2164
16945 НАДАД ХАНГАЛТТАЙ МӨНГӨ БАЙГАА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-27 1956
16944 ЧЭЖҮГИЙН ЦЭНГЭГ ДАЛАЙД АМАРЧ ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ 390,000w XAHA-TOUR.co.Ltd 2010-07-27 986
16943 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-27 1029
16942 yum asuuya ??????? [7] cuna 2010-07-27 1815
배너신청
자생병원

배너신청