Moderator: mgl_300
Солонгосын алдартай одод манай зуданд нирвэгдсэн малчдад туслажээ
Уншсан 1294 vote 0 2010.07.28 08:55:05Солонгосын МВС телевизийн DANBI нэвтрүүлгийн хамт олон нь янз бүрийн орны туслалцаа хэрэгтэй болсон газар очиж хүмүүст тусалдаг юм байна.Энэ нэвтрүүлгийн хамт олонд Улаанбаатараас Мөөгий гэдэг залуу захиа бичин өнгөрсөн өвлийн зуднаар маш их хохирол амссан малчдад туслахыг хүсчээ.Тэд Мөөгийгийн хүсэлтийг хүлээн авч Монголд очин Мөөгийтэй уулзаад дараа нь Элсэн тасархайд байдаг малчин айлууд дээр очин тэдэнд хэрхэн тусалж байгаа тухай Монголоос ирсэн захидал хэмээн нэрлэсэн 3-н цуврал нэвтрүүлэг бэлджээ.DANBI нэвтрүүлгийнхний дунд кино жүжигчид, нэвтрүүлгийн хөтлөгч, 2000 оны мисс кореа зэрэг солонгост олны танил хүмүүс байсан бөгөөд саяхан гарсан Чүну гэдэг драмаараа нэлээн их нэр хүндийг олж авсан Чан Хёг бас байгаа юмаа. Элсэн тасархайд морь унаж явдаг нь тэр шүү.Эдгээр нэвтрүүлгийн 2 дох хэсгийг бага зэрэг товчлон үзүүлье.Сүүлийн хэсгийг нь ч бас удахгүй оруулах болноо.