배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Хүүгийн чинь Охины чинь эцэг нь Монгол эр байх болтугай...

Уншсан 1291 vote 0 2010.07.25 23:53:52
Маралгоо *.254.53.83 http://www.mglclub.com/forum9/3437526

Багадаа тоглож өссөн найз маань хүнтэй гэрэлсэн сураг жилийн өмнө сонссон юм. Хэд хоногийн өмнө бяцхан хүү тэвэрчихсэн, нүүрэндээ мишээл нуусан, түүнтэй гудамжинд таарлаа. Дунд ангиас хойш түүнтэй огт уулзаагүй санагдана. Тэр үеэс хойш хичнээн удсан ч, багын төрх нь хувирсангүй. Харин чихмэл тоглоомтойгоо ярьж инээдэг байсан тэр инээмсэглэл нь хэзээ ч байгаагүй мэт алга болчихсон харагдсан. Сургуульд байхаас эхлээд л түүнд олон жаал хайрын захиа илгээсэн. Хожим, миний уулзаагүй тэр олон жилүүдэд хэдэн залуу түүнд сэтгэлээ өгсөнийг мэдэхгүй юм. Ямартай ч, захиа илгээсэн олон жаалын анхны хайр, сэтгэлээ нээсэн тэдгээр залуусын зүрхийг шархлуулж одсон бүсгүйн хань гадаад эр болжээ. Шовх хамартай, банкинд ажилдаг үсэрхэг эр ялалт байгуулж. Магадгүй одоо хүртэл, тэр бүсгүйг бодон гуниж байгаа Монгол залуус ялагджээ.

Ёс жудагтай, Монголын нэрт түүхч аавынхаа ухааныг өвөлсөн, залуудаа үзэсгэлэнгээ бишрүүлж явсан Монгол бүсгүйн гоо төрхийг шингээсэн тэр найз минь тэс өөр хүн болсон нь анзаарагдсан. Харь эр Монголд ирэх дургүй учираас 2-3 жилдээ нэг нөхрийнхөө амралтаар эх орондоо зочилох болсон гэнэ. Шар үстэй, европ төрхтэй бяцхан хүүдээ харь нэр өгсөн байсан. Эгчтэйгээ түргэн хэллэг хэлж уралддаг байсан охин, эх хэлээрээ аялгатай ярих нь ажиглагдсан. Энэ бүхний зэрэгцээ хээнцэр хувцас, хар шил нь багын найзыг минь харийн Монгол болгож өөрчилжээ.

Олон жил уулзаагүй болохоор түүнд ярих зүйл минь хэдэн өдөр үргэлжлэхээр урт байсан. Одоо түүнд ярьсан ч, андын дурсамж биш нутгийн сонин болж үлдэх байсан биз дээ. Дэндүү харамсалтай. Монгол ухаан гоо нэгэн бүсгүйгээ харьд алдаж, насан нөгчих хүртлээ түүх, төр хоёроо дээдэлсэн эцгийн Монгол удам тасарч, зээгээ өсгөх хувьгүй ээж нь насны сүүлээ асрагчийн гарт үдэх болжээ.

---

Харь нутаг чамин гоё. Хот нь хоггүй цэвэр. Хүмүүс нь магнай тэнэгэр. Өндөр цамхаг, өргөн замтай. Өгөр байшин, өнчин хэдэн улиастай, өвгөн хотоос минь өнгө илүү, тэр үнэн. Харь нутаг үзэсгэлэнтэй. Зүлэг нь зүүдэлгүй наамал шиг. Цэцэг нь солонгийн өнгөтэй. Уулс нь өндөр сүрлэг. Тачир зүлэг, таван салаа, тахир муруй толгодоос минь өнгө илүү, тэр үнэн. Гэхдээ... Чамин хотын цэвэрхэн гудмаар өндөр өсгийт өмсөн алхах үесд, бойтогны чинь мөр үлдсэн төрөлх хот чинь л чамайг санана... Магнай тэнэгэр харь хүмүүс дунд мишээл цэлгэр байх мөчид, харуулдсан өдрийнхөө тоогоор үрчлээ нэмэх ижий аав чинь чамайг үгүйлнэ. Өвдвөл асрах ижий чинь, алдвал зэмлэх аав чинь, бүдэрвэл түших анд чинь гээд үнэтэй бүхэн чинь энд л үлдэх болохоор... Монгол... Энэ нэрийг битгий мартаарай. Чиний эх орны нэр юм шүү. Нутгийн чинь ус шиг чамайг бүүвэйлэх гол горхи, нугийн чинь зүлэг шиг чамайг өлгийдөх газар шороо тэнд байхгүй. Харь нутагт, салхи нь зэврүүн байх вий. Өвгөдийн сүнс шингэсэн нутгийн чинь салхи чамайг дулаацуулахгүй. Харь нутагт, зам нь уруу байх вий. Эцгийн сургааль, эхийн халамж аль аль дэргэд чинь байхгүй. Харь нутагт чи даарах вий!

---

Ижий аавдаа эрхэлж өссөн эх орны чинь соёлоос эр нөхөр болох харь залуугийн ертөнц тэс ондоо. Есөн үе дамжиж ирсэн Монгол цус, эцгийн удмын нэг салаа мөчир нь чи гэдгийг бүү мартаарай. Удам нь тасрахаас үхэхийг илүүд үздэг Монгол эр болохоор эцэг чинь харь овог зүүх чамд хэлэхгүй ч зүрхэндээ гомдож байгаа. Түүдэг гал тойроод андуудтайгаа суухад чинь түрлэг болгож нутгийн дуу аялаж нөхөр чинь чадахгүй, харьд хатуу ханддаг Монголчууд учир эр нөхрөөс чинь хажиглавал найзууддаа битгий гомдоорой.

Харь эрийн гэргий болох Монгол охид олон болжээ. Монгол залуус гологдсон байх... Болзоонд урихдаа цэцэг барьж очоогүй ядуу монгол залуугийн зүрхийг нэвтэлж нэг хараарай, магад чамд зориулж тарьсан мянган сарнай тэнд ургасан байгаа. Бороонд нороход чинь хүрмээ тайлж нөмрүүлэхээ мартсан бүдүүлэг монгол залуугийн бодлыг нэг уншаарай, дотороо чамайг дааруулахгүй гээд чанга тэвэрч байж мэднэ. Харь эрээс дундуур хайрлаж, дутуу хүндэлсэн өөдгүй монгол залуугийн сэтгэлрүү өнгийж нэг үзээрэй, бурханаа залдаггүй магнай өндөрт будаггүй үзэсгэлэн Монгол бүсгүй чамайг л залсан байгаа. Харь хүн Монгол залуугаас илүү байж болох ч, Монгол эр нөхрөөс хэзээ ч илүү байж чадахгүй гэдгийг битгий мартаарай......................

 

  Эх сурвалж : Буянаа

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3437526/eff/trackback
Жагсаалт

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.25 23:55:56
*.189.255.227

Харь хүн Монгол залуугаас илүү байж болох ч, Монгол эр нөхрөөс хэзээ ч илүү байж чадахгүй гэдгийг битгий мартаарай......................

Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна

Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй

Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй

Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи

Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй

  • Хариу

aenkhmend

2010.07.29 17:41:07
*.160.57.247

Буянаа гэж хэн билээ? Би уул нь блог дээрээ энэ бичлэгийг бичих шиг болсын. Маралгоо нягталж сайн харна биз дээ. 

  • Хариу

aenkhmend

2010.07.29 17:41:43
*.160.57.247

Буянаа гэж хэн билээ? Би уул нь блог дээрээ энэ бичлэгийг бичих шиг болсын. Маралгоо нягталж сайн харна биз дээ. 

  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366825
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524318
16896 면목동 d oirhon gazriin achaa yavuuldag kargonii utsiig olj ogooch humuusee [1] ari_ariuna 2010-07-26 728
16895 өдрийн мэнд Унаагаар үйлчлэнэ. 2010-07-26 441
16894 Хүүхдийн хавар намар өвлийн 300ш хувцсыг хямдхан бөөндөнө. 01024114025 file popoloo 2010-07-26 2446
16893 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-07-26 485
16892 Хүүхдийн хавар намар өвлийн 300ш хувцсыг хямдхан бөөндөнө. 01024114025 file popoloo 2010-07-26 3295
16891 аялалын визыг [4] dvvgii 2010-07-26 975
» Хүүгийн чинь Охины чинь эцэг нь Монгол эр байх болтугай... [3] Маралгоо 2010-07-25 1291
16889 СОЛОНГОС ЗАЛУУ АНХААР [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-25 996
16888 Э.Номин - Хайр минь юм уу [ Шинэ клип ] Маралгоо 2010-07-25 930
16887 Оддын хуримын зураг [1] [4] Маралгоо 2010-07-25 7080
16886 mongolruu 3.n sartai huuhed abch yabah hun bn uu? [1] unjii 2010-07-25 734
16885 sain bna uu egch naraa end moloko bdag yumuu [9] 하늘 2010-07-25 1240
16884 wiznii talaar [2] LOVE24 2010-07-25 907
16883 그 사람~ 이승철~ ta buheniig eee urij bn~ [1] ENGLAND7 2010-07-25 908
16882 ХЭРВЭЭ ЧИ ҮҮНИЙГ СОНИРХВОЛ ХАРАМСААД Ч БАРАХГҮЙ ДУУСАА... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-25 1098
16881 ХАДАМ ХАДАМ ХАДАМ ЯАХУУ БҮСГҮЙЧҮҮДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-25 842
16880 СОЛОНГОСТ УДААН АЖИЛЛАВАЛ ИЙМ ӨВЧТЭЙ БОЛНО АНХААР Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-25 1307
16879 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 2010-07-25 741
16878 ansand bair so-sa 2010-07-25 563
16877 bair so-sa 2010-07-25 608
16876 shindand bair bna sormuusmaa 2010-07-25 575
16875 endhiin TV mgl.d taardagiig ni yaj medeh be [1] uchiralaa 2010-07-25 994
16874 oi 3sartai huutei eejuud bnuu?please [5] zarlal_1 2010-07-25 1253
16873 Гэрээний 4эрэгтэй хүний ажил байна.-хаалтгүй АЖЛЫН ЗАР 2010-07-25 575
16872 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-07-25 508
16871 GAZRIIN ACHAA 1kg -900w OCHIJ AVNA uujuu 2010-07-25 564
16870 hariulj tus bolooch [1] gurvel 2010-07-25 796
16869 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО**010-5153-3853 file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-25 566
16868 elgemsuu egchee [2] ilchit 2010-07-25 873
16867 gazriin achaa 1kg-900w ochij avna uujuu 2010-07-25 476
16866 che che bolon elgemsuu egch hariulj uguuuch [3] ilchit 2010-07-25 978
16865 **Монгол циркчдийн "Морьтны гайхамшиг" тоглолт ** усан онгоцон дээрх гайхамшигт * галт цэцгийн баяр show* * гар барилдаан* * солонгос дуу XAHA-TOUR.co.Ltd 2010-07-25 721
16864 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-25 636
16863 hi daraltnii tsag haanaas avah be [5] uujuu 2010-07-25 1015
16862 viznii tuhai asuuya busguichuudee [2] saruulaa 2010-07-25 945
16861 END SO-TOI SUUJ BAIGAAA BOL [2] eej mini 2010-07-25 760
16860 EEJUUDEE YARALTAI HELJ OGOOCH [2] MR ESUDER 2010-07-25 2075
16859 Ёстой хөөрхөн жаал бүүр элэг авах нь ээ [3] Маралгоо 2010-07-25 1300
16858 gazriin achaa 1kg-900w ochij avna uujuu 2010-07-25 487
16857 그 사람~ 이승철~ ta buheniig eee urij bn~ [1] 7 england 2010-07-25 720
16856 EEJUUDEE YARALTAI HELJ OGOOCH [1] MR ESUDER 2010-07-25 569
16855 gazriin achaa 1kg-900w ochij avna uujuu 2010-07-24 434
16854 EMEGTEICHVVDIIN EMCH ZOWOLGOO OGJ BAINA vazilnik 2010-07-24 453
16853 DUSAL HIIJ BAINA vazilnik 2010-07-24 479
16852 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 2010-07-24 447
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 562 563 564 565 566 567 568 569 570 571 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청