배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

jasen
Бичлэгийн тоо 4,494
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн буучид

Уншсан 1869 vote 0 2010.07.25 09:51:53
Маралгоо *.254.53.83 http://www.mglclub.com/forum2/3433736


Дайн тулааны үед хүнд зэр зэвсэг, олон тооны цэргээр ялалт байгуулдаг ч гэлээ мэргэн буучид дайны хамгийн чухал албан хаагч байдаг билээ. Энэ удаагийн дугаарт дэлхийн дайны түүхэн дэх хамгийн шилдэг 10 мэргэн буучийг танилцуулж байна.

10. Томас Плункет /1851 он өөд болсон/

Томас Плункет Британийн явган цэргийн ангид алба хашдаг ирланд цэрэг юм. Тэрбээр Францын армийн генерал Август Марие Франсуа Колбертийг буудан хороож, шилдэг мэргэн буудагч гэдгээ цэргүүдэд харуулж чаджээ. 1809 онд Какабелост болсон тулааны үеэр Плункетт Бэйкер винтов буугаараа франц генералыг 600 метрийн зайнаас буудан унагажээ. Түүний энэ гайхалтай буудлагыг армийн нөхөд нь зүгээр л аз тохиосон гэж ярихыг хүсээгүй тул Плункетт ангидаа эргэн ирэхийн өмнө дахин отолтод суужээ. Тэрбээр буугаа цэнэглэж, генералын туслахыг буудсан байна. Түүний сум онилсон байндаа тусч, Плункетт шилдэг мэргэн бууч гэдгээ баталсан юм. «Браун Бесс» бялтат буугаар зэвсэглэсэн британи цэргүүд тухайн үед ердөө 50 метр дотор буудах сургуулилт хийдэг байжээ. Гэвч Плункетт тэднээс 12 дахин хол зайтай байгаа онож байв.

9. Түрүүч Грэйсе

Америкийн иргэний дайн үеэр буюу 1864 оны тавдугаар сарын 9-нд умардын армийн түрүүч Грэйсе тухайн цаг үеийн гайхалтай мэргэн бууч болжээ. Спотсилванигийн тулааны үеэр мэргэн бууч Грэйсе Британид үйлдвэрлэсэн «Виртворт» винтов буугаа үүрэн тулааны талбарт очжээ. Тэрбээр гол бай болох өмнөдийн генерал Жон Седвикийг 910 метрийн холоос буудсан байна. Энэ нь тухайн цаг үеийн зэвсгийн үзүүлэлтийн хувьд гайхалтай чадвар яах аргагүй мөн аж. Тулааны үер умардын цэргүүд гал нээхэд цэргүүд нь галуун цуваагаар явахад генерал Седвик дайсандаа ийм байдалтай харагдахыг хүсээгүй гэнэ. «Та нараас би ичиж байна. Тэд ийм хол зайтай байхад заан ч явж байсан онож чадахгүй» гэж Седвик хэлжээ. Гэвч мэргэн бууч Грэйсе хоёр дахь буудалтаар Седвикийн зүүн нүдний доор оносон байна. Тухайн үед Седвик амь үрэгдсэн гэдгийг сонссон дэслэгч генерал Уллиссес С.Грант үнэхээр Седвик амь үрэгдсэн юм уу гэж асууж байжээ.

8. Чарльз Чак Мавхинней /103 удаа оновчтой буусан/

Бага байхаасаа ан гөрөө хийж, мэргэн буучийн гараагаа эхэлсэн Чарльз Чак Мавхинней 1967 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт элсчээ. Тэрбээр Вьетнамын дайны үеэр алба хааж, тэнгисийн цэргийнхнээс хамгийн олон хүн буудан хороосон амжилт тогтоосон цэргийн нэг юм. Мавхинней 16 сарын дотор дайсны 103 цэргийг буудан хороосон бөгөөд энэ тоо үнэндээ илүү олон ч байх магадлалтай аж. Учир нь тухайн үед буудсан хүнийхээ бичиг баримтыг хайх тун эрсдэлтэй байжээ. Мавхинней 910 метрийн холоос байгаа онодог байсан нь түүнийг хамгийн шилдэг мэргэн буучийн нэг болгожээ.

7. Роб Фурлонг

Канадын армийн ахлагч Роб Фурлонг хамгийн хол зайнаас бууддаг мэргэн буудагч аж. Тэрбээр 2430 метр холоос байгаа оносон байна. Фурлонг 2002 онд «Анаконда» ажиллагаанд оролцож байхад энэ гайхалтай явдал тохиожээ. Тэрбээр мэргэн бууч таван ахлагчийн хамт үүрэг гүйцэтгэж байхад «Аль-Каида» бүлэглэлийн гурван этгээд уулархаг бүс нутгийн байраа орхин нүүдэлж байжээ. Фурлонг 50 мм калибр «МакМиллан Бортерс Тас-50» винтов буугаар уг этгээдүүд рүү буудсан байна. Эхний сум нь оноогүй ч хоёр дахь удаагаа буудахад дайсны үүрсэн үүргэвчийг оножээ. Үүний дараа дахин буудахад зэвсэгт этгээдүүд халдлагад өртөж байгаагаа гэнэт ухаарсан байна. Фурлонгийн гурав дахь сум дайсны этгээдийн цээжин тус газар оножээ.

6. Василий Заяцев

«Дайсны ард» гэдэг киногоор Василий Заяцев түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч гэсэн бодлыг хүмүүст төрүүлсэн байж болох юм. Энэ кино гайхалтай бүтээл болж чадсан ч Сталинградын тулааны талаар бодит үнэнийг өгүүлээгүй. Тухайн үед кинонд гардаг шиг Заяцевийг мөшгисөн германы шилдэг мэргэн буучид байгаагүй аж. Үнэн гэвэл Заяцев Еленинскойд төрж, Уралын бүс нутгийн ууланд ан гөрөө хийж байжээ. Сталинградын тулааны өмнө тэрбээр Зөвлөлтийн тэнгисийн цэргийн хүчинд жирийн албан хаагчаар ажилладаг байв. Тэрбээр дайны талаар сониноос уншсаныхаа дараа сайн дураараа фронтын шугамд иржээ. Заяцев 1047 ангид хуваарилагдан дараа нь Метиз үйлдвэрийн мэргэн буучийн ангид суралцжээ. Тэрбээр мэргэн буучийн үүргээр 62 дугаар ангид алба хаажээ. Заяцев германы 3000 гаруй цэргийг буудсан гэж ярьдаг ч баталгаатай баримтаар 242 германыг хороожээ.
Германчууд түүний эсрэг мэргэн бууч илгээж байгаагүй ч Эрвин Киниг түүний гол өрсөлдөгч байсан гэж хэлж болно. Заяцев дуртгалдаа германы мэргэн буучтай Сталинград хотын нуранги дунд гурван өдрийн турш халз тулсан гэж бичжээ. Энэ халз тулаанд Заяцев ялсан нь түүний хувьд хамгийн том шагнал болжээ.

5. Людмила Павличенко

1941 оны зургадугаар сард Павличенко 24 нас хүрэхтэй зэрэгцэн Германы арми ЗХУ-д халдан орсон юм. Тэрбээр сайн дураараа цэрэгт мордсон хүмүүсийн анхдагч байжээ. Тэрбээр Улаан армийн 25 явган цэргийн дивизийн 25 дугаар ангид очсоноор Павличенко зөвлөлтийн 2000 эмэгтэй мэргэн буучийн нэг болжээ. Мэргэн бууч тэрбээр дэлхийн II дайны үеэр дайсны 309 цэргийг буудснаас 36 нь мэргэн бууч байжээ.

4. Францис Пегахмагабов

Канадын армийн ахлагч Францис Пегахмагабов байлдааны одон гурван удаа хүртэж, хоёр удаа хүнд шархдаж байсан дэлхийн I дайны шилдэг мэргэн бууч юм. Тэрбээр 378 герман цэргийг буудан хороож, 300 гаруй цэрэг олзолж байжээ.

3. Аделберт Ф.Валдрон

Энэ мэргэн бууч нь Америкийн мэргэн буучдын түүхэнд хамгийн олон дайсныг буудан хороосон гэдгээрээ алдартай юм. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний мэргэн бууч Валдрон Вьетнамын дайны үеэр дайсны 109 хүнийг буудан хороожээ.

2. Карлос Норман Хэткок

АНУ-ын тэнгисийн хүчний мэргэн бууч Хэткок мөн л түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч юм. Тэрбээр Вьетнамын дайны үеэр дайсны 93 цэргийн буудан хороожээ. Олон дайчнаа мэргэн буучны овоо хараанд алдах болсон тул Вьетнамын зэвсэгт хүчний удирдлагууд Хэткокийг хороосон хүнийг 30 мянган доллароор шагнахаар амлаж байжээ. Тэрбээр цагаан өд гэдэг хочтой байсан. Учир нь Хэткок малгайдаа үргэлж өд хатгадаг байсан бөгөөд даалгавраа биелүүлэх хүртлээ өдөө авдаггүй байв.

1. Симо Хаяха

Финланд цэрэг Симо Хаяха дайны түүхэн дахь хамгийн олон хүн хороосон мэргэн бууч юм. Тэрбээр 1925 онд цэргийн албанд морджээ. Симо Хаяха 1939-1940 онд болсон Орос, Финландын хоорондын «Өвлийн дайн»-д мэргэн буучийн үүрэг гүйцэтгэсэн юм. Баталгаатай баримтаар 100 гаруй өдөр үргэлжилсэн өвлийн тулааны үеэр тэрбээр зөвлөлтийн 505 цэргийг буудан хороожээ. Мэргэн буучийн үүргээс гадна Хаяха пулемётоор 200 гаруй цэрэг хоороосон нь нийт тоог 705 хүргэж байгаа юм. Цагаан үхэл хочит мэргэн буучийг устгахаар зөвлөлтийн генералууд мэргэн буучдаа илгээж байсан ч тэд эргэн ирдэггүй байлаа. Тэрбээр амаа цасанд наан амьсгалдаг байсан нь түүний арга залийн нэг байжээ. Хаяха 1940 оны гуравдугаар сарын 6-нд тэнэсэн суманд оногдон эрүүндээ хүнд бэртэл авчээ. Энэ үед хамт байсан цэрэг нь түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Хаяха шархадсан байхыг харахад түүний нүүрний тал хэсэг алга болсон мэт харагдаж байсан гэж амийг нь аварсан цэрэг хожим нь ярьжээ. Дайны дараа Хаяха шархаа бүрэн эдгээж, хандгай намнаач болжээ.

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3433736/d96/trackback
Жагсаалт
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102645
» Түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн буучид Маралгоо 2010-07-25 1869
2738 소녀시대_Gee-뮤직비디오 maralmaa&MARALMAA 2010-07-24 1302
2737 Хайрыг хайрла-МУСКино [3] Баатар-Эрс 2010-07-24 1887
2736 АЛМАЗ МОНГОЛ ВАR AND karaoke almaz 2010-07-23 1231
2735 ______*Гэмгүй буруутнууд* X ТҮЦ хамтлаг хошин шог______ **bluesky** 2010-07-23 1852
2734 자동차 보험 SAMSUNG DAATGAL INTERNET SAMSUNG DAATGAL 2010-07-23 1201
2733 Naraa holboo barina uu bylzuuhai 2010-07-22 1276
2732 mongold mal yaraltai zarna bertsetseg_09 2010-07-22 1637
2731 Гэр бүлийн мөрдлөг - Мөрдүүлсэн нь биш мөрдсөн нь эвгүй байдалд ордог байна шдээ Маралгоо 2010-07-21 1641
2730 Хакухог сургаж буй Асашёорюү [1] Маралгоо 2010-07-21 1977
2729 Өвөрмонголчуудаа гэж... ☆∽zarko∽☆ 2010-07-21 1649
2728 сонсоод сайxан амраарай..................... [2] namdag 2010-07-21 1797
2727 sensaatsi-ariunaa [1] ☆∽zarko∽☆ 2010-07-20 1648
2726 Эгшиглэн-All night Маралгоо 2010-07-20 1123
2725 Бүүр элэг хөшлөө [3] Маралгоо 2010-07-20 2244
2724 haraar barigdaad yavsan hun yaraltai naidvartai oruulj ireh hun holboo barina uu. huhtenger 2010-07-19 1003
2723 Бухенвальдын архин зуух file [1] **bluesky** 2010-07-19 1621
2722 сонс бод ухаар... [1] ☆∽zarko∽☆ 2010-07-19 1271
2721 ''Сайн муу эгч дүүс'' yck (Монгол хэлээр) [2] ☆∽zarko∽☆ 2010-07-18 2365
2720 The Human Centipede (First Sequence) [1] ☆∽zarko∽☆ 2010-07-18 6127
2719 solongosiin joloonii vnemleh zarna uka3333 2010-07-17 1212
2718 WHEN YOU TOLD ME YOU LOVED ME .Sarnai. 2010-07-17 1019
2717 ...................Солоонгост байгаа МОНГОЛчуудын НААДАМ......... ~~~*oGoGo*~~~ 2010-07-17 1528
2716 gariichin [1] ~~~*oGoGo*~~~ 2010-07-17 1600
2715 ХОШИН ШОГ [1] ~~~*oGoGo*~~~ 2010-07-17 2029
2714 박재범) - 믿어줄래 (Nothin' On You) (Full Melody Korean Ver.) XAHA-TOUR.co.Ltd 2010-07-16 1368
2713 altan urag $$$$$$$$$$$$$$$$$$$$$$ 2010-07-16 1564
2712 altan urag $$$$$$$$$$$$$$$$$$$$$$ 2010-07-16 1416
2711 altan urag $$$$$$$$$$$$$$$$$$$$$$ 2010-07-16 1369
2710 xuuxed uurdeg uurgwech zarna01075156191 file tsepatra 2010-07-16 1194
2709 isa hiine 01057851284 $$$$$$$$$$$$$$$$$$$$$$ 2010-07-16 968
2708 INCHEOND MGL HOOLNII GAZAR ZARNA mglauto 2010-07-16 1388
2707 Шрек Төгсгөлийн Бүлэг [2010, Монгол Хадмал,Shrek Forever After] [3] LЕXUS 2010-07-16 4339
2706 алтан цомонд малгай ємсvvлэхийг оролдсон испани эр [1] ~~~*oGoGo*~~~ 2010-07-15 2184
2705 mashin zarna/bichig barimttai/ 01086725109 tska 2010-07-15 1368
2704 Mongold 1 - 2 өрөө байрнуудын захиалга авч байна Erdene2mgl 2010-07-15 1464
2703 Ыжонбу хотын гадаад ажилчидийг дэмжих төв *Монгол бүлгэмээс* 3дахь жилдээ уламжилал болгон зохион байгуулсан баяр наадмын үндэсний бөхийн барилдаан амжилттай сайхан болж өндөрлөлөө :::БӨХ::: 2010-07-15 1594
2702 Монгол Солонгос улс дипломат харилцаа тогтоосоны 20 жилийн ойн баяр наадамын үндэсний бөхийн барилдаан сайхан болж өндөрлөлөө :::БӨХ::: 2010-07-15 1881
2701 immergishin ??????????????? [1] saruu 2010-07-14 1902
2700 tom ganjua hotiin oiroltsoo gugsand ajil bna [1] coolgirl 2010-07-14 1481
2699 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. [1] korea_school 2010-07-13 1750
2698 энэ клипүүд аялгуундаа байна уу? эсвэл юундаа байна? эмүгэ 2010-07-12 1509
2697 hukluud Namsrainoroviin duug olhod min tusalaach naizaa [2] NST 2010-07-12 1928
2696 NAADAM [1] 유상철 2010-07-12 1671
2695 Namsrainoroviin duunuudiig tataj avmaar baina tusalaach [1] NST 2010-07-12 2446
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 35 36 37 38 39 40 41 42 43 44 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청