Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Ганц бие хүмүүст тус болж, гэр бүл болоход нь зуучлан буянтай үйлс хийдэг “Арга билэг” клуб бий болжээ. Тус клубийн захирал П.Болортой ярилцлаа.

-Ганц бие хүмүүст зориулсан төв байгуулах санаа хэзээ төрөв?

-Гэр бүл зуучлалын төв байгуулах санаа нэлээн хэдэн жилийн өмнө төрсөн л дөө. Яагаад ийм санаа төрөх болсон бэ гэвэл эргэн тойронд  байгаа найз, нөхөд тэдний аав, ээж, ах, эгч нар гээд ганц бие хүн маш олон байсан. Нийгэмд  хүртэл хань ижилгүй, заяаны ханиа хайж байгаа хүн олон болжээ. Эдгээр хүнд туслах зорилгоор клубээ байгуулъя гэж бодож явсан.

-Ганц бие хүмүүс яагаад олшироод байна вэ?
-Хүмүүс залуу байхдаа юу ч бодолгүй  явдаг. Нас ахиад ирэхээр ганцаардаж хань ижлээ үгүйлэн,  эрж хайх нь элбэг байна. Энэ бүхэн нийгмийн хурдтай хөгжлийн улмаас болж байгаа болов уу. Мөн сургууль, соёл, ажил, хөдөлмөр гэж цаг наргүй, зав чөлөөгүй яваад оройтдог тал бий. Түүнчлэн хоорондоо таарч тохирохгүй салж, сарнисан хүмүүс байдаг. Хорвоогийн жамаар эхнэр, нөхрөө алдсан  хүн ч байна. Янз бүрийн шалтгаан байдаг л даа. Хосоор амьдрах хорвоогийн жамыг хэн сөрж амьдрахыг хүсэх билээ. Хүн бүхэн элэг бүтэн, сайн хань ижилтэй байхыг хүсдэг шүү дээ. Энэ бүх хэрэгцээ нийгэмд байгаа учраас бид энэ төвийг санаачилсан.

-Өөрт чинь энэ ажлыг явуулах туршлага бий юу?
-Би багаасаа нийгмийн ажилд идэвхтэй хүүхэд байсан. Тэр утгаараа нийгэмд, хүмүүст  хэрэгтэй, буян болох сайхан ажил хийх юмсан гэж бодож явсан л даа. Өөрийн мөрөөдлөө ажил, хэрэг болгон хэрэгжүүлэх боломж  нээгдсэнд  баяртай байгаа. Сүүлийн арваад жил би  томоохон компаниудад ажилласан. Энэхүү ажлын минь үргэлжлэл гэж хэлж болно.

-Танай төвд одоогоор хэр олон хүн хандаад  байна вэ?

-Манайх байгуулагдаад удаагүй ч гэсэн хүмүүсийн хандлага маш сайхан санагдаж байгаа. Үнэхээр чин сэтгэлээсээ хань ижилтэй болох хүсэлтэй хүмүүс ханддаг.  Тэд үнэхээр бидэнд хэрэгтэй газар нээгдсэн байна. Сайхан буянтай ажил хийж байна, та нар гэж талархлын үгээ хэлдэг. Энэ үгэнд нь урамшиж сэтгэл өөдрөг урам зориг дүүрэн ажиллаж байна даа.

-“Арга билэг” төвөөс ямар, ямар ажлуудыг зохион байгуулан явуулдаг вэ?
- Манайх гэр бүл сургалт зөвлөгөөний төв гэсэн зөвшөөрлийн дагуу ажлаа явуулдаг. Манай үйл ажиллагааны үндсэн зорилго клубийнхээ гишүүн ганц бие хүмүүсийг хооронд нь зуучлан танилцуулахад оршдог.

-Танай клубийн ард гадаадын ямар нэг байгууллага, хувь хүмүүс байна уу?
-Хүмүүс ингэж ойлгон, хардаж, сэрдээд байх шиг байна. Бидний ард ямар ч гадаадын хүмүүс, байгууллага байхгүй. Цэвэр өөрсдийнхөө санаачилгаар байгуулсан. Нийгэмдээ тустай үйл хийх зорилготой.

-Ганц бие хүмүүст үйлчилдэг. Гэр бүл болоход нь зуучилдаг гэхээр цаана нь далд хүний наймаа байж магадгүй гэсэн болгоомжлол байх шиг байна?

-Зарим нэг хүн тэгж ойлгоод байх шиг байгаа юм. Манайх гадаадын хүмүүстэй танилцуулахгүй. Зөвхөн гэр бүлгүй Монголчууддаа тусална. Хүний наймаатай холбогдох ямар ч зүйл байхгүй.

-Клубийн гишүүн болоход ямар нэг шалгуур, үзүүлэлт, хязгаар тавьдаг уу?
-“Арга билэг” клубийн гишүүн болоход гурван үндсэн шаардлага тавьдаг. Нэгдүгээрт Монгол Улсын иргэн байх. Хоёрдугаарт ганц бие байна. Гуравдугаарт гэр бүлтэй болох чин хүсэлтэй байх ёстой. Гишүүн болохын өмнө бидэнтэй холбоо барьж цаг аван ярилцлагад орно. Бид хувь хүний үйлчилгээ гэдэг талаасаа хүн тус бүртэй уулзаж ярилцдаг. Тухайн гишүүн болж байгаа хүн үнэн зөв мэдээлэл өгөх ёстой. Сэтгэл зүйч маань ярилцлагын үеэр тэр хүний тухай мэдээллийг авна. Зөвлөгөө, зөвлөмж, чиглэл өгдөг. Бидэнд найдаж сэтгэлээ нээж байгаа хүний нууцыг чандлан хадгална. Хүнтэй  танилцана гэдэг амар хялбар зүйл биш. Гэр бүл болох өнөөдөр танилцаад маргааш суудаг хялбар зүйл биш л дээ. Хүнээ сайн судалж, таниж мэдэх цаг хугацаа хэрэгтэй байдаг. Энэ бүх нарийн эмзэг зүйлийг нь клубийн зүгээс хангаж туслалцаа үзүүлнэ.

-Санхүүгийн дэмжлэг авна. Нэг шөнийг хамт өнгөрөөнө, хамтрагч найзтай болмоор байна гэсэн хүмүүст зуучилал үзүүлдэг үү?
-Ийм сонирхолтой хүмүүсийг манай клуб хүлээж авахгүй. Манайх ашгийн төлөө бус, нийгмийн болон гишүүдийнхээ сайн сайхны төлөө үйлчилдэг төрийн бус байгууллага. Сонин, телевизийн чат, танилцах зараас өөр. Санхүүгийн дэмжлэг авах эсвэл зүгээр нэг хамтрагч болох хүсэлтэй хүмүүст манайх үйлчлэхгүй. Ханиа хайж байгаа. Гэр бүл болох чин хүсэлтэй хүмүүст л манай үүд хаалга нээлттэй.

-“Арга  билэг” төв мэргэжлийн сэтгэл зүйч, боловсон хүчнээр хэр хангагдсан бэ?
-Манай төвд гэр бүлийн сэтгэлзүйч, зөвлөх мэргэжилтэн нар ажиллаж байгаа. Хүмүүст чин сэтгэлээсээ туслах зорилго тавин, нийгэмд тустай  сайн үйл хийж байна шүү дээ. Тийм учраас биднийг зөвөөр ойлгож дэмжээрэй гэж хэлэх байна.

-Өрх толгойлсон эмэгтэйчүүд олон байна. Тэд зараар заяаны  ханиа хайж чаддаггүй. Ийм хүмүүст зориулан албан байгууллагуудаар  явж зөвлөгөө өгөх,  сургалт явуулах боломж бий юу?

-Яг одоогоор бид байгууллагуудаар явж зөвлөгөө өгөх боломж байхгүй.  Клуб маань гишүүддээ хандаж бүрэн дүүрэн ачаалалтай ажилладаг. Ер нь цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлсний  дараа байгууллага, компанийн ажилчдад зөвлөгөө өгч, сургалт явуулах боломж бий.

-Клубийнхээ ажлын цар хүрээг өргөтгөх үүднээс Гэрлэх ёслолын ордон, Залуучуудын болон Оюутны холбооны хажууд салбар клубээ байгуулж болох уу?

-Болох л юм байна. Хэтдээ клубийн ажил жигдрээд ирэхээр ажил, төрлөө өргөтгөн салбар клубүүдийг байгуулж болно л доо. Зөвхөн Улаанбаатарт биш орон нутагт салбараа байгуулаач гэсэн санал, хүсэлт их ирдэг. Миний хувьд клубийнхээ ирээдүйг сайн, сайхнаар төсөөлж байна. Удахгүй 2-5 жилийн дараа манай клубээс анхны аз жаргалтай хос, гэр бүлүүд төрөн гарна гэдэг итгэлтэй байгаа. Ч.Лодойдамба гуай  “Сайхан хайр гэж байдаг юм. Олдвол алдаж болохгүй шүү”  гэж хэлсэн байдаг шүү дээ. Ханиа, хайраа хайж байгаа  хүмүүсийг сайхан хайртай нь учруулахын төлөө бид ажиллаж байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3431327/c4d/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.31 17:51:10
*.189.255.227

비듬

profile

[Level:20]Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.05.26 13:32:20
61.251.203.57

Huuhdiin tolgoi,humsug,chihnii ard ihevchlen hagtdag.Muuguntsuriin garaltai.Untahiin umnu ni glitserin,olive oil tosiig buleesgen turhene.massage maygaar huruunii undurguur turhene.Daraagiin udur n hag zuulruud irne shampooniar  bas illeg hiigeed  ugaana.Hagiig ariltal ene argiig hereglene.emchid uzuulen muuguntsuriin esreg em turhej bolno....

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211375
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239293
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366730
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365273
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524297
16851 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна . file jiimiis 2010-07-24 489
16850 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file jiimiis 2010-07-24 562
16849 eejvvdee [5] xlady 2010-07-24 850
16848 sariin temdeg [3] jeonju-s 2010-07-24 1503
16847 jiremsen....... daralt [4] kp 2010-07-24 1263
16846 СОЛОНГОСТ МИНИЙ МОНГОЛ ХҮҮХЭД ЯМАР ИХ АЗТАЙ БЭ??? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-24 2067
16845 VITAMIN lotos 2010-07-24 466
16844 АЛМАЗ МОНГОЛ ВАR AND karaoke almaz 2010-07-24 456
16843 *****ЦААШИД ЯМАР АЛХАМ ХИЙХИЙГ ХЭЛЖ ӨГӨӨЧ ****** [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-24 745
16842 ҮР ЧИНЬ ЧАМД ДАХИН ЭРГЭЖ ТӨРНӨӨ НАЙЗ МИНЬ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-24 1016
» ЧИ ГАНЦ БИЕ БОЛ ЭНЭ ИХ ЗҮГЭЭР ЮМ БАЙНА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-24 5347
16840 ХОРВООД БҮГДЭЭРЭЭ Л УХААЛАГ АМЬДРАХ ЮМСАН Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-24 1011
16839 asuux um bna meddeg xvn bwal tuslana uu [1] 999ok999 2010-07-24 933
16838 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-24 499
16837 Хортой тоглоом хүүхдийн амь насанд аюултай Маралгоо 2010-07-24 1520
16836 Монголын гайхамшиг ёвропыг гайхуулж байна... [4] Маралгоо 2010-07-24 1046
16835 Монгол Хүүхнүүд Нүцгэн Шахуу Машин Угаав хэхэхэ [10] Маралгоо 2010-07-24 3427
16834 gazarii achaa 1kg-900w ochij avna uujuu 2010-07-24 467
16833 gazarii achaa 1kg-900w ochij avna uujuu 2010-07-24 503
16832 gazarii achaa 1kg-900w ochij avna uujuu 2010-07-24 439
16831 D-8 viz talaar ?ya [2] huuun 2010-07-24 804
16830 toroh emleg asuuyaa [1] dars55 2010-07-24 792
16829 Gazriin achaa 1kg-900w ochij avna uujuu 2010-07-24 444
16828 7-r SARIIN 27 nd MGL YAWAH HUN AGAARIIN ACHAA AWCH YAWNA. UTAS 010-9294-64445. 010-8672-8263 nice_8202 2010-07-24 569
16827 yaraltai helj ugch tuslaach [2] jiinaa 2010-07-24 658
16826 Gazriin achaa 1kg-900w ochij avna uujuu 2010-07-24 465
16825 asuuya [1] cniniih 2010-07-24 774
16824 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-24 528
16823 Gazriin achaa 1kg-900w ochij avna uujuu 2010-07-24 450
16822 asuult bna medeh hun bval heled ogooch [1] bolor ayga 2010-07-24 1041
16821 gazriin achaa 1kg- 900w avch bn uujuu 2010-07-24 573
16820 ЭЛГЭМСҮҮГ ТАНИДАГ ХЭН НЭГЭН БАЙНА УУ? ТЭГВЭЛ .. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-24 1478
16819 ELGEMSVV EGCHEE BAYARLALAA. [3] nice_8202 2010-07-23 893
16818 СОЛОНГОСТ АЖИЛЛАХ САЙХАН БИШЭЭ НАЙЗУУДАА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-23 1622
16817 MONGOLRU HUUHED ABJ YABNA tvnews 2010-07-23 596
16816 belgiin amidral [1] konpoyn 2010-07-23 1617
16815 БУЛАН БУЗАРЛАЛГҮЙ ЭРТХЭН НҮДЭНД БҮҮ ҮЗЭГДЭГ.. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-23 1093
16814 БИ ИХЭМСЭГ ЭРХЭМСЭГ ГОЁМСОГ ЭНХРИЙ ЯЛДАМХАН БҮСГҮЙ ..... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-23 1108
16813 **ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮГИЙН ЦЭНГЭГ ДАЛАЙД АМАРЧ ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ 010-7566-7074 [1] XAHA-TOUR.co.Ltd 2010-07-23 742
16812 АЛМАЗ МОНГОЛ ВАR AND karaoke almaz 2010-07-23 585
16811 DUSAL HIIJ BNA vazilnik 2010-07-23 609
16810 EMEGTEICHUUDIIN EMCH ZUVULGUU UGCH BNA vazilnik 2010-07-23 664
16809 3-sartai huuhediin viz garguulmaar bn. [1] huurhuun 2010-07-23 1074
16808 ЧИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ БОЛ ЯАГААД ЯАРААД БАЙГАА ЮМ БЭ??????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-23 725
16807 30-ТАЙ ..ЭРДЭНИЙН ЧУЛУУ БҮСГҮЙ ХҮН 2-ЖИЖИГ БАЙХ ТУСМАА ГОЁМСОГ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-23 940
배너신청
자생병원

배너신청