Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



 

Би дундаж амьдралтай айлын охин. Гайгүй сургууль төгсөөд, боломжийн ажил хийж яваа эмэгтэй. Гурван жилийн өмнөөс хамт ажилладаг залуутайгаа дотносож, одоо хамт амьдарч байгаа. Тэр эхнэр, хүүхэдтэй ч надгүйгээр амьдарч чадахгүй гэж уйлж, гуйгаад ирдэг байсан. Би түүнээс салах гэж оролдсон ч дийлээгүй.

 

“Чи. эхнэрээ их зовоосон. Хүний зовлонгоор жаргал хиймээргүй байна. Чи бид хоёр сайхан амьдрахгүй” гэж олон хэлсэн дээ. Салах гэж хэчнээн оролдсон ч нэг дор ажилладаг болохоор байнга тааралдана, нөгөө хүн маань удирдах албан тушаалтан болохоор айхгүй ч гэсэн аягүй гэж. Байнга архи ууж, эхнэртэйгээ хэрүүл хийж, тун муухай харилцдаг байсан юм шиг байна лээ.

Эхнэр нь аргаа бараад хувцасыг нь өгөөд явуулчихсан байсан. Мэдээж бүх бурууг тэр хүнд тохох гээгүй. Хүн гуйгаад, үгүй бол үхнэ гээд байхаар нь аргагүй байдалд орж, нөгөөтэйгүүр сайхан амьдрах ч юм бил үү гэж найдсан. Тэгээд л юм юм нь бүрдээд, хамтдаа амьдрах болсон.

Манайх ам бүл цөөн, дүү маань бие муутай. Эхэндээ ээж, аав “хүргэн хүү” гээд сүйд байсан. Гэтэл үе үе согтуу ирж, агсан тавьж, бүр надад гар хүрэх болсон. Би уурлаад хөөнө. “Чамаас болж миний амьдрал ийм болсон байхад …”  гээд дайрна. Эрүүл болохоороо уучлалт гуйгаад л. Эцэг эх маань миний аяыг хараад, энэ хүнийг загнаж зандарч сүйд болдоггүй юм.

Нэг хэсэг сайхан байснаа манай гэрийнхэнтэй муудалцаад, бид хоёр тусдаа амьдрах боллоо. Эхэндээ сайхан л байсан. Харин гэрийнхэнтэйгээ холбоо барьж болохгүй, дугаараа соль, таг чимээгүй алга болчих гэх мэтээр ятгаж, далайлгах болсон. Гэтэл дахиад л архи ууж, агсан тавьж, бүр эрүү шүүдэг боллоо. Хутга бариад “ална” гэж занана, байнгын айдас, түгшүүр, дарамтаас болж тайван байхаа больсон.

Сэтгэл мэдрэлийн өвчтэй болж байх шиг байна. Муудалцах бүртээ би гэр лүүгээ гүйгээд, тэр гуйж ирээд, буцаж нийлээд л явсаар байтал багагүй хугацаа өнгөрч. Намайг элдэвлээд зогсохгүй гэр бүлийхнийг маань доромжилж, байнга муудалцах болсон.

Би боломжийн алба хашдаг, хаа ч гологдохооргүй боловсролтой хүн ч амьдралаас үнэндээ залхаж байна. Нэгэнт шигдсэн лаг шавраасаа сугарч чаддаггүй, гэрийнхэнийг маань муу зүйл хийх вий гэж гэж айж байна. Олон хүн намайг хүнийг эхнэрээс нь салгаж суусан, хохь нь гэх байх. Гэвч тэр хүн судсаа ханаж, элдэв зан гаргасаар намайг гарцаагүй байдалд оруулсан гэхэд хилсдэхгүй.

Сэтгэл мэдрэлийн өвчтэй юм болов уу. Одоо бол эхнэр хүүтэйгээ уулзаад ирэх болгондоо намайг харааж, загнаад л.  Үнэндээ хүнээр хайрлуулах гэсэн хүслээс минь болоод ийм хачин зүйл болчихлоо. Энэ бүхнийг хаяад, хол явж болох ч мөнгө төгрөгөөс эхлээд гэртээ санаа зовоод яаж ч чадахгүй юм. Энэ бүх лайг гэртээ авчирсан би буруутай. Надад ажил, мэргэжил, байр орон гээд тайван амьдрахад хэрэгтэй бүхэн байна. Харамсалтай нь, энэ хүнээс болоод бүх зүйл урвуугаараа эргэчихлээ.

Би яавал дээр вэ, хаана, хэнд хандах вэ?  

Захидлын хариуд сэтгэлзүйч зөвлөлөө

Нэгэнт та хоёр хамтдаа амьдраад багагүй хугацаа өнгөрч. Тиймээс яагаад хамт байх болсон, та хоёрын харилцаа яагаад ийм байгаа, буруутан нь хэн бэ гэдэг нь одоо чухал биш. Тэгээд ч яг тэр нь буруу гээд хэлчих юм алга. Тиймээс асуудалд ухаалгаар хандан, хэтээ бодон, сэтгэл санаагаар уналгүй энэ давааг амархан даван гарч болно. Ингэхийн тулд урд тань юу хүлээж байгааг сайн төсөөлсөн байх ёстой.

Өөрийгөө бэлтгэсэнээр урам зориг төрөх болно. Та аз жаргал хүссэн болохоос биш салаж ч болдоггүй нийлж ч болдоггүй ийм амьдрал хүсээгүй нь лавтай. Тиймээс нэн түрүүн хамт амьдарч байгаа хүндээ бодож байгаа зүйлээ хэлээд үз. Таны хэлж байгаа шиг дураараа, бүдүүлэг, ухаан муутай хүн бол шууд хэлэх хэрэггүй. Болгоомжтой, тойруугаар ойлгуулах гээд үзээрэй. Захидалаас тань салахаар шийдсэн байна гэж ойлголоо.

Салалтын хамгийн том алдаа нь хосууд яг байгаа асуудлаа байгаагаар нь харахыг хүсдэггүй тэрнийхээ оронд бие биенээсээ бурууг хайж маргадаг. Хэн нь буруутайг нотлож буруутай нэгнээ шийтгэж өшөөгөө авахыг хүсдэг. Үнэндээ бүх юм өнгөрсөн байхад хэн нь буруутай байх нь хамаагүй шүү дээ.

Хэрвээ та салмаар байгаа бол

1.Эрх чөлөөтэй дураараа бай Энэ нь санхүүгийн тал дээр ч сэтгэл зүйн тал нь аль альнаар чөлөөтэй түүнээс хамааралгүй болохыг хэлнэ. Танилынхаа хүрээг тэлж удаан холбоогүй байсан найз нөхөдтэйгээ уулзах. Магадгүй ямар ч урилганд зөвшөөрч, бүр ажлаа ч сольж болно. Хамгийн гол нь түүнээс хамааралгүй гэдгээ нотлох нь чухал. 

2.Дотно холбоогоо аажмаар тасал Та хоёрын дунд дасал болсон дотно холбоогоо таслах хэрэгтэй. Бие биенийхээ сонирхол амьдралын хэв маягт нь бүү оролц. Хамгийн гол нь эрс биш аажмаар шүү. Таны зорилог бол өөрийнхөө амьдарлаар амьдарч сурахад оршиж байгаа.

3.Хэзээ ч битгий шууд шүүмжил Тэр 100 хувь бурутай байсан ч уурлаж, хашигчиж, шүүмжлэх хэрэггүй. Зүгээр дотроо бодоод л өнгөр. Ийм үйлдэл нь түүнийг дорд үзэж  буй мэт санагдуулна.

4.Түүний ноёрхлоос гарах Хэрвээ тэр салахгүй таныг янз бүрээр дарамталж сүрдүүлээд байвал өөдөөс нь хариу үйлдэл хийж тэмцэх хэрэггүй. Нуугдах эсвэл зугтах нь таньд нэмэр болохгүй. Харин эсрэгээр нь түүний амьдарлыг там шиг болгоод үз.

Таны хүйтэн бардам зан нь түүний захирах, авах хүслийг улам бүр бадраана. Тиймээс эсрэгээр хийгээд үз. Танд эдгээр алхамуудыг хийхэд сэтгэлзүйн бэлтгэл байхгүй бол мэргэжлийн хүмүүст хандаж болно. Тэд тантай хамтран боломжтой хувилбаруудыг олж, анзаараагүй бүхнийг хэлж өгөх болно.

Хамгийн гол нь энэ асуудлыг хэн нэгэн, аль нэг тусламжийн байгууллага биш зөвхөн та өөрөө шийдэж чадна гэдгээ ойлгох хэрэгтэй. Гэр бүлийнхнийхээ тухайд айх хэрэггүй.

Гэр бүл тань таны эмзэг газар гэдгийг мэдсэн учраас тэр хүн айлгаж, дарамтлах гэсэндээ элдвийг ярьж, сүрдүүлдэг байх магадлалтай.

Тиймээс түүний олз болж, хэлсэн бүхэнд нь итгэн өөрийгөө барьцаалах хэрэггүй. Асуудал хурцадвал хууль хяналтын байгууллагат хандаж болно.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3423339/6f2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366659
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
16806 EMEGTEICHVVDIIN EMCH ZOWOLGOO OGJ BAINA vazilnik 2010-07-23 595
16805 DUSAL HIIJ BAINA vazilnik 2010-07-23 566
16804 gambuush tanaid honoy [8] ind 2010-07-23 5491
16803 gazariin achaa 900r ochij avna uujuu 2010-07-23 521
16802 **ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮГИЙН ЦЭНГЭГ ДАЛАЙД АМАРЧ ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ 010-7566-7074 XAHA-TOUR.co.Ltd 2010-07-23 599
16801 hvmvvsee tuslaach [4] goch 2010-07-23 9596
16800 gambuush unen uu talk show 1/4 ind 2010-07-23 2149
16799 Монгол Улсыг эзлэх Хятадын бодлого ind 2010-07-23 882
16798 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-23 650
16797 JIEMSENEES HAMGAALAH TALAAR ASUUH ZUIL BN ZOVLOOCH PLS [2] hdgfsagff 2010-07-23 1161
16796 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-07-23 823
16795 busguichuudeesee asuuh yum bnaa [3] ajilsag ohin 2010-07-23 1167
16794 huuhed avch ywna 01066025297 battsegtseg 2010-07-23 724
16793 hi [1] zegp 2010-07-23 1145
16792 huhnii aptoat saaltuur zarii cd.key.crack 2010-07-23 651
16791 НАДАД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЗӨВЛӨӨЧ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-23 661
16790 ЭМЭГТЭЙЛЭГ ТА СЭТГЭЦИЙН АСУУДАЛТАЙ НЭГЭН БИШ БИЗ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-23 741
16789 ХҮМҮҮСЭЭ СОЛОНГОС ЯВАХАД ОДОО ИХ ХЭЦҮҮ БОЛОХ НЬ ..ҮҮНИЙГ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-23 1404
16788 avna hohnii saaltuur [7] Tsetseguyanga 2010-07-23 901
16787 abna madahbadrah 2010-07-23 503
16786 jiremsen ehchyydees [4] surguul 2010-07-23 899
16785 HI.ELGEMSVV EGCHEE ASYYH YUM BNAA. [1] nice_8202 2010-07-23 572
16784 ЯМАР ДАРААЛАЛТАЙ БАЙДАГ ГЭДГИЙГ ТА БҮГД МЭДЭЭД АВ.ИХ ХЭРЭГТЭЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-23 993
16783 ХҮМҮҮСЭЭ ХЭЛЖ ӨГЧ ТУС БОЛНО УУ?? [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-22 936
16782 hulnii tuhai [4] bertsetseg_09 2010-07-22 1196
16781 ХӨХӨӨ ТОМРУУЛАХ ---ЭНЭ ХҮНД АСУУДАЛ ГЭЖ ҮҮ??? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-22 1953
16780 huuhdiin talaar. [2] jargaa 82 2010-07-22 6561
16779 huuhdiin or zarna sune 2010-07-22 855
» МИНИЙ МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД ЯМАР АГУУ СЭТГЭЛТЭЙ ЮМ БЭ??? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-22 1013
16777 ELGEMSUU egchee bayarlalaa [1] suren9 2010-07-22 820
16776 Gazriin achaa 900-r ochij avna uujuu 2010-07-22 477
16775 *СО НАР ДЭЭРЭЛХЭЭД БАЙНАА .ТУСЛААЧ ЭЛЭГ НЭГТ МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ ************ [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-22 1105
16774 СОЛОНГОС ЯВАХАД ИХ Л ХҮНДРЭЛТЭЙ БОЛЖ БАЙНА ШҮҮ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-22 801
16773 eejeee bi taniig sonsoj bn. konpoyn 2010-07-22 1313
16772 Ineemseglel konpoyn 2010-07-22 749
16771 Eh Hel konpoyn 2010-07-22 1336
16770 Ilj taalan magtahad bayarlana. konpoyn 2010-07-22 617
16769 XVVXDIIN VIZ [1] babyma 2010-07-22 731
16768 Toroltiin uyeiin tsochroloos huuhed maani yamar ........... konpoyn 2010-07-22 931
16767 ehiinhee hevliid bhdaa olson ..............setgel sanaanii emchilgeend hamragdsan jisheenees konpoyn 2010-07-22 1115
16766 Negen emegtei [1] konpoyn 2010-07-22 1244
16765 ----- 4 Өдөр хамтдаа зугаалан ----- XAHA-TOUR.co.Ltd 2010-07-22 514
16764 Gazriin achaa 900-r ochij avna uujuu 2010-07-22 497
16763 Tuslaach nutag negt ahan duusee [2] suren9 2010-07-22 1137
16762 helnii beltgeld asuuh um bn [2] hongoroooo 2010-07-22 1013
배너신청
자생병원

배너신청