Мөнгөтэй харьцахдаа илүү азтай байдаг хүмүүс бидний дунд цөөнгүй.
Гэхдээ ийм хүмүүсийг сайн ажиглавал хоорондоо төстэй нэгэн зүйлийг харж болно. Тэд ихэнхдээ хэмнэж сурсан хүмүүс байдаг. Тэд тодорхой хэмжээнээс илүү мөнгөтэй байдгаас гадна боломжийг ашиглаж сурсан улс юм. Аз нь хүн болгонд БОЛОМЖ гэсэн нэг ижил дүрээр ирж үүдийг нь тогшдог ч харамсалтай нь боломжийг таньдаггүй хүмүүс түүнийг үл сонсоно.
Хэн хэтэрхий их үрэлгэн загнана, тэр төлбөр тооцоогоо бодож толгой чөлөөгүй байсаар боломжийг таних зав гаргахгүй. Зарим нь таньдаг хэдий ч шийдвэр гаргаж чаддаггүйн улмаас хойш сууна. Сайхан завшаан хажуугаар өнгөрөхдөө түргэн бөгөөд удаан хүмүүсийг хүлээдэггүй ажээ. Зөвхөн цөөхөн хэд нь боломжийг таньж, түүнийг шүүрэн авдаг ба тэд бүр өмнө нь шаардлагатай капиталыг зэхчихсэн байдаг. Тэд л азтай хүмүүс юм. Харин үүнээс ч цөөн хүмүүс өөрийгөө нээж, боломжийг олохоор хайдаг. Эд бол хамгийн азтай хүмүүс билээ.
Тэгэхлээр аз гэдэг нь дараах хэсгүүдээс бүрддэг юм байна.
-Капитал хуримтлуулах
-Боломжиг таних
-Түргэн шийдвэр гаргаж боломжийг цаг алдалгүй шүүрэн авах.
Хэрэв хэн нэгэнд маш том аз тохиосон бол тэр олон удаа азыг тосон гүйж, эрсдэлийг хүлээж байсан нь гарцаагүй. Бид сарнайг харахдаа өргөсийг нь анзаардаггүй. Бид азыг хардаг мөртлөө түүнийг хүртэх бэлтгэлийг анзаардаггүй. Мөн бүтэлгүйтлийг ч бас хардаггүй. Аз шүүрэхийн өмнөх бэлтгэл ямар эмх цэгцтэй болохыг та мэдвэл их гайхах болно.
Ойлгодоггүй зүйлсээ аз, эсвэл гайхамшиг гэж үздэгээс бид татгалзах хэрэгтэй. Дөнгөж сая бид азыг “бүтээж” болдог, энэ нь олон жилийн тууштай бэлтгэл хангасны үр дүн байдгийг мэдэж авлаа. Эцсийн эцэст аз нь бидний сэтгэлгээнээс хамаарна. Зөвхөн учрыг нь тайлж чадахгүй байгаа шалтгаанаар азыг ид шидийн тоонд хамааруулах эсэх нь тухайн хүний сэтгэлгээнд оршино. Хэрэв хэн нэгэн өөрийгөө ямар ч азгүй амьтан гэж ярьж байгаа бол энэ нь ямарч хариуцлагагүй байсных бөгөөд ингэж ярих нь түүний хувьд сайхан шалтаг юм. Хэрэв та хариуцлагатай бол азыг төлөвлөж болдог гэдгийг мэднэ.
Хүн бүрт ижилхэн боломж байдаг. Хамгийн гол асуудал бол: Бид бүх зүйлд хариуцлагатай байж гайхамшиг, аз хоёрыг эзэмдэж чадах уу? гэдэг л юм. Хэрэв тийм бол та ямар гайхамшгийг бүтээж чадахаа үзэж, бахдах болно. Харин хүн хариуцлагаас шантрах юм бол түүнийг үргэлж гай дайрч эхэлдэг. Хариуцлагатай бай, тэгвэл та азаа төлөвлөж чадна.
Мэдээж эмэгтэй хүн бүрийн мөрөөдөлд тансаг орд харш, сайхан цэцэрлэг, тав тухтай орчин, хүссэн зүйлээ хийх санхүүгийн эрх чөлөө байх нь мэдээж. Энэ хүслийг нь биелүүлэх хэн нэгэн байгаад итгэж хүлээдэг нь ч бас мэдээж. Гэхдээ мөнгөнөөс гадна эмэгтэй хүний хамгийн нандин хүсэл нь хайрлуулах хүсэл. Чамтай хамт мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй чиний төлөө юу ч хийхэд бэлэн хүн мөнгөтэй залуугаас ч илүү хялбархан олдож мэднэ.
Сонголт 1. Мөнгөтэй залуу. Энд царай зүс хамаагүй, тэр зүгээр л мөнгөтэй. Чиний хүссэн зүйлийг чинь чамд санал болгож чадна. Хамт амьдарвал гадаанаа цэцэрлэгтэй сайхан байшинд сууж, хамгийн дуртай зүйлээ хийхэд цаг хугацаанаас өөр ямар ч хориг байхгүй болно. Мэдээж ийм залуучууд их мөнгө олдог учраас чадвартай, бодолтой, соёлтой байх магдлалтай.
Гэхдээ. Монголын мөнгөлөг залуучууд ээж аавын хөрөнгө, эсвэл хялбархан аргаар олсон мөнгөөр тоглож байх нь их байдаг болохоор дээр дурдсан магтаалыг хүртэж чадахгүй тал бий. Мөнгөөр бүхнийг шийдэж сурсан зан нь чамайг худалдаж авахад хүргээд зогсохгүй, чамаас огт хамааралгүйгээр бүгдийг шийдэж, зугаа цэнгэлд анхаарал хандуулсаар мөрөөдлийн гэр бүлээ үүсгэнэ гэсэн чин хүслийг чинь унтрааж мэднэ.
Сонголт 2. Мөрөөдөлтэй залуу. Чамайг хамт амьдрахыг гуйж, өөрийн мөрөөдлөө чиний мөрөөдөлтэй нийлүүлээд бидний мөрөөдөл болгоод, тэр мөрөөдлөө хамтдаа бүтээе гэж хэлэх авч түүнд одоохондоо юу ч байхгүй. (Юу ч байхгүй гэдэг мэдээж хэрэг хувцас ч байхгүй гэсэн үг биш шүү) Энэ залуутай амьдрахаар шийдвэл өөрөө түүнтэй хамт хүссэн бүхнээ биелүүлэхийн тулд зүтгэнэ. Мэдээж ийм амьдрал хөгжилтэй, хамтдаа, урагшаа гэсэн уриатай байна.
Гэхдээ. Хоосон мөрөөдөгчид хэт олон байдаг нь бас энэ сонголтын сул тал юм. Ирээдүйн талаар их сайхан зүйл ярих хэрнээ яг одоо амалсанаа мартсан мэт залхуурсан нөхөд Монголоор нэг байгаа нь харамсалтай. Тэр тусмаа танил тал, эцэг эхийн нөлөөгөөр өөдөлдөг манай нөхцөлд өнөөх залуусын маань мөрөөдөл зэрэглээ болох эрсдэл олон.
Мөнгөтэй залуучууд байнга + оноотой байхаас гадна сүүлийн үед “Моодонд” ороод байгаа. Харин бага наснаасаа сонсож, үзэж ирсэн үлгэр, кинонууд дээр баян тансаг амьдралыг хаяад, хамтдаа мөрөөдлөө биелүүлэх залууг сонгон амар сайхандаа жаргадаг нь бас нэгийг сургаад байх шиг. Харин та дараах сонголтын алийг нь илүүд үзэх вэ? Мөн яагаад гэдгээ бусадтайгаа хуваалцаарай