ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК - ХАНА БАНК - МӨНГӨН ГУЙВУУЛГА 4500 ВОН
Уншсан 5014 vote 0 2010.07.22 11:48:43
Сар бүрийн 2, 4 дэх
Ням гаригийн 12.00-16.30 цагт Монгол Тауны Хана банкны салбар ажиллаж,
Та Хана банкны
дансны дэвтэр, картаа шууд нээлгэн авч явах боломжтой боллоо.
Та энэ өдөр
ирснээр:
l Монгол руу мөнгөн гуйвуулга шууд хийх
l Хана банкны картаар Худалдаа Хөгжлийн банк руу мөнгөн гуйвуулга хийх PAY-EASY үйлчилгээнд бүртгүүлэх
l АТМ /автомат мөнгөний машин/
-аас, ARS /утсаар шилжүүлэг/-аар, Интернетээр монгол
хэл дээр мөнгөө шилжүүлэх үйлчилгээнд бүртгүүлэх, заавар зөвлөгөө авах,
l Хана банкны бусад үйлчилгээ /утасны
дугаар солих, мессэж хүлээн авах, хугацаат хадгаламж гэх мэт/
хийлгэх боломжтой
юм.
Хаяг: 2,4,5-р шугам /205,422,536/ Дүндэмүн түүх соёлын хүрээлэн буудал /Дүндэмүн Үндунжан/ 13-р гарц Лоттерия түргэн хоолны газрын 2 давхарт Хана Банкны салбар
Автобус: 105, 149, 152, 202, 261, 500, 407, 2014
- Гуйвуулга хүлээн авах хүний Худалдаа Хөгжлийн Банкны долларын
хугацаагүй хадгаламжийн дансны дугаар, овог нэр, төрсөн он сар өдөр, гар
утасны дугаарыг бэлдэх
- Дансны дугаар байхгүй бол хүлээн авах хүний регистрийн дугаар
- Гадаад паспорт, гадаадын иргэний үнэмлэхээ авч ирэх