Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсан. Ингэснээр уул уурхайгаас олох орлогыг тэгш хуваарилах боломж бүрдэж байна гэж Засгийн газар, УИХ үзэж байгаа.
Мөн монгол хүнээ хөгжүүлэхийн гол үндэс болсон боловсролыг дэмжих, монгол хүн эрүүл байх нэг гол зарчим даатгалын тогтлолцоог боловсронгуй болгох шинэтгэлийн томоохон ажлууд эхлээд байгаа юм.
Ирэх сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10 мянган төгрөгийн хишиг, хувийг “ Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар төлөвлөж байгаа гэнэ. 2011 оноос хишиг хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэн сар бүр олгох нь зүйтэй гэсэн чиглэл баримталж байгаа юм байна.
Хавтгайрсан халамж гэж ярьдагч энэ халамж нь болж өгвөл хүн амынхаа зорилтот хэсэг рүү чиглэсэн тэтгэлэг байх ёстойг Засгийн газрын тэргүүн хэлж байгаа.
Хүн амаа жинхэнэ утгаар нь бүртгэх бүртгэлийн ажил эхэлснийг ч мэдээлээд амжсан юм. Эх орондоо ирсэн дээрээ шинэчилсэн бүртгэлдээ хамрагдахыг хилийн чандад суугаа монголчууддаа Ерөнхий сайд уриалж байсан.