Moderator: mgl_300
Шампун бол үс арчилгааны гол бүтээгдэхүүн. Хөөсөрхөг бүтэцтэй байдал нь аливаа тоос шороор, хир буртагийг арилгах чадвартайгаас зөвхөн үсэнд бус бас олон төрлийн арчилгаанд ашиглаж болдог аж.
Нүүрний будаг арилгагч
Будаг арилахдаа төвөгтэй байдаг. Усаар угаагаад арилахгүй, саван усаар сайтар зүлгэж байж нүүрнээс салдаг шүү дээ. Тэгвэл шампуныг нүүрний будаг арилгахдаа ашиглаж болох нээ. Найрлаганд нь байх зүйлс будагны давхаргыг төвөггүй арилгадаг. Та нэг туршаад үзээрэй л дээ. Харин нүдний будаг арилгах гэж байгаа бол хүүхдийн шампунаар угаа. Учир нь нүд хорсохгүй, зөөлөн чанартай байдаг. Шампунаа бага зэрэг устай хольсоноор үр дүн нь хурдан байх болно.
Хумсний хир буртаг арилгагч
Хумсны дотор орсон хирийг арилгах маш төвөгтэй байдаг. Харин энэ үед шампунд найдах хэрэгтэй. Хумс болгондоо бага зэрэг шампун түрхээд иллэг хийгээд усаар угаа. Тэр дороо хумс цэвэр болж, гялалзах болно. Үсээ угаасны дараа гар тань цэвэрхэн болсоныг та харж л байсан биз. Яг л түүнтэй адил.
Хөөс
Сахлын, хөлний, гарны үсээ хусах үед хөөс хэрэг болдог. Харин хөөс дууссан бол бүү сандар. Шампун, эсвэл ангижруулагчийг бага зэрэг устай хольж түрхээд л болоо. Үр дүн нь яг адил байх болно. Тэгэхээр та хэмнэлтийн талаар бодож байгаа бол бас энэ аргыг бодолцоод үзвэл гэмгүй л юм.
Арьс зөөлрүүлэгч
Тохойны арын арьс, хөлийн өсгийг үрж цэвэрлэхгүйгээс амархан сайртах тохиолдол бий. Мөн хумс янзлах үед хумсны махаа авах хэрэг гардаг шүү дээ. Энэ үед бид үрэгч, зөөлрүүлэгчийг ашигладаг. Харин арьсыг эхлээд зөөлрүүлсэн тохиолдолд цэвэрлэхэд амар болдог билээ. Хэрвээ ийм тохиолдолд танд арьс зөөлрүүлэгч байхгүй бол шампун, ангижруулагчийг ашигла. Мөн л арьс зөөлрүүлэгчтэй адил үр дүнг өгнө.
Цахилгаан тослогч
Эвдэрсэн, гацсан хувцасны цахилгааныг янзлахдаа мөн л шампуныг ашигла. Цахилгааныхаа шүд бүрт шампуныг хүргэж тослоорой.
Машин угаагч
Машиныхаа будаг, өнгийг сэвтээхгүйгээр угааж, цэвэрлэх нь бидний хувьд нилээд санаа зовоосон асуудал болдог. Магадгүй түүнээс болж заавал зориулалтын угаагчийг сонгодог байх. Тэгвэл танд машин угаах зүйл олдохгүй бол хүүхдийнхээ шампуныг хэрэглээд үзээрэй. Энэ нь машинд тань ямар нэг гэмтэл, сэв гаргахгүйгээр сайхан цэвэрлээд өгөх болно шүү.
амьдралд хэрэгтэй сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа. амжилт хүсье