Миний түүхийг уншаад зөлөгөө өгнө гэдэгт итгэнэ. Би одоо 30 дөнгөж л гарч байна 3 хүүхэдтэй. Нөхрөөсөө салаад 5 жил болж байна. Нөхөртөө туйлын гомдсон болоод хэзээ хүнтэй суухгүй гэж боддог байлаа. Гэтэл 2 жилийн өмнө 1 залуутай танилцсан юм. Надаас 8 дүү. Тэр нэг асуудалд орчоод байсан юм билээ. Удаагүй шоронд явчихсан л даа. Хааяа холбоо барьдаг байлаа. Харин нэг л өдөр тэр надад хайртай гэдгээ хэлсэн. Одоо бид үргэлж холбоотой байдаг. 2 жил уулзаагүй ч гэлээ дуу хоолойг нь байнга сонсох жаргалтай ч юм шиг. Хэзээ ч өмнө нь миний нөхөр намайг энхрийлж байгаагүй, халамж анхаарал тавьж байгаагүй юм л даа. Гэтэл гэнэт тэр хүнээс зөөлөн үг ирэх нь таатай ч юм шиг. Тэр удахгүй суллагдана. Харин би ямар шийдвэр гаргах вэ?
메롱....ㅋㅋㅋ