Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Солонгос нөхөртэй болох гэж нэт дээр зар тавьж өөрийгөө илчлээд, эсвэл битүүхэн мөрөөдөөд явдаг охид, бүсгүйчүүдээ!!! Нааш ир. Би та нарт тэнхээгээрээ зуучлаад өгье.

Нэг хүн ч гэсэн зөв сонголт хийгээд сайхан амьдравал би хувьдаа туйлын баяртай байх болно.

Би Солонгос гэгч энэ хойгт нилээн хэдэн жил амьдарлаа. Солонгос нөхөртэй нутаг нэгтнийхээ гашуун нулимсыг бишгүй л харж дэмий бачимдахаас өөр туслаж чадахгүй юм.

Тэгээд энэхүү бичлэгийг уншаад нэг ч гэсэн бүсгүй бодлоо өөрчилж ухаараасай гэсэндээ чадан ядан эрээчиж сууна.
За үндсэн ажилдаа орье.

Та нэг сайн бод доо !!!

Ямар хүн зуучлах албаар дамжуулан зүсийг нь мэдэхгүй, хэлийг нь ч ойлгохгүй эхнэр өөртөө хайх вэ???

Эх орных нь эмэгтэйчүүд “гөлөөөг” ч гэж харахаа байчихсан, ямар нэгэн “но” той гар, өөрөөр хэлбэл хэн ч тоодгүй, борлогддоггүй, хатуухан хэлбэл “хүний шаарууд” л ийм аргаар эхнэрээ хайж байгаам.

Ирээдүйд таны нөхөр болох гэж буй солонгос эрд чинь тахир дутуу, сэтгэцийн гажиг, ядуу, архичин, гаж донтон гэх мэт эдгээр шинжийн аль нэг нь зайлшгүй байх болно.

Энгийн сайхан амьдрах гэж яваа “эрүүл” эрчүүд нь эхнэрээ өөрөө олоод авчихна.

Олон юм нуршиж онолдолгүй би өөрийн нүдээр харж, чихээр сонссон хэдэн бүсгүйн амьдралыг ярьж өгье.

Жишээ 1.

42 настай “Х” бүсгүй нөхрөөсөө салснаас хойш охин, хүү хоёрыхоо хамт айл айлын карма өрөө дамжин 10аад жил амьдарчээ. Жилээс жилд юмны үнэ нэмэгдэж буй өнөө цагт хоолгүй хонох бол энүүхэнд, Эзэмшсэн мэргэжил байхгүй болохоор ажилд авах газар ч хомс. Сүүлдээ нэг хорооллын орцны жижүүрийн ажлыг хийж умгар өрөөнд нь хоёр хүүхдийн хамт хэсэг амьдарчээ.

Амьдралын хатуу хэцүүг ганцаараа туулхад дэндүү хүнд байсан тул гадаад баян эртэй сууж сайхан амьдрахаар сэтгэл шулуудан энэ шийдвэрийг гаргасан гэдэг.

Нөхөр Ким нь 44 настай, нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахын хамт гэр бүлийн газар тариалан эрхэлж амь зууна.

Эцэг эхийн нас нилээн дээр гарсан тул тэдэнд шинэ бэр хэрэгтэй болж зуучлах албанд 5000 доллар төлсөний эцэст сая л нэг “зарц” бэртэй болж санаа амарцгаажээ.

“Х” бүсгүйг анх ирхэд нь залуу хүн биш хөгшин эхнэр авчирлаа гэж хадмууд нь нилээн дургүй угтлаа.

Мөрөөдлийх нь сайхан амьдрал угтсангүй ээ.

Өдөр болгон өглөө 5 цагт босож будааны усан талбайд борви бохис хийлгүй ажилна. Эхний үед шувт усан дотор ажиллахаар дасахгүй, биеэр нь усан хаван гүйж, нуруугаа ч тэнийлгэж чадахгүй хэвтэхэд хөгшин хадам эх, хайртай нөхөр хоёр нь зодож өшиглөж байгаад ч хамаагүй талбай руугаа чирэээд л гаргана. Энэ ч бас гайгүй.

Шөнө болхоор согтуу ах дүү хоёр ээлжилж эдлэн элдвээр зовооно. Учир нь 5000 долларын талыг нь ах нь гаргасан учир хамтран эзэмших эрхтэй аж.

Нулимсаа ширгээж, зовлонгоо тэвчиж амьдарсны хүчинд 4 жилийн дараа сая л нэг хүү охин хоёроо дэргэдээ авч чаджээ.

Одоо л нэг сайхан амьдрана даа, хүүхдүүдээ”соёлтой” орны сургуульд сургаж эрдэм чадалтай хүн болгоно гэсэн хүсэл нь ч талаар болов.

Хүүхдүүдийг сургах мөнгө байхгүй, тэгээд ч тариачин хүнд бичиг үсэг хэрэггүй гэсэн шалтгаанаар сургуульд оруулсангүй. Өглөөн нарнаас үдшийн бүрий болтол эх хүү охин гурав тариан талбайд ажиллах болжээ.

“Барын зулзагыг бага дээр нь” гэгчээр том хүүг нь /15 настай/ ах дүү хоёр ээлжлэн зодно. Ердөө л муухай харлаа, удаан хөдөллөө, хоол их идлээ гэсэн шалтгаанаар.

Харин цэцэг цэврүү шиг ургаж яваа нялх охиныг нь /12 настай/ ээж, ах хоёрых нь нүдийг хариулж байгаад энд тэндээс нь базаж айлгаж, ичээнэ.

Энэ бүхнийг хүү нь харж тэвчилгүй нэг өглөө сэрхэд нь ээждээ захиа бичиж үлдээгээд тэр гэрээс оргожээ.

“Бидэнд ийм амьдрал бэлгэлсэн таныг уучилж чадахгүй, Үүрд баяртай” гэсэн зурвас.

/Энэ захиаг бидэнтэй уулзахдаа уншуулж байсан/

Хүүг явсны хэдэн сарын дараа бидний хэсэг нөхөд ээж, охин хоёрыг оргуулах гитлерын төлөвлөгөө боловсруулж амжилттай хэрэгжин тэднийг “Гадаад эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах” төвийн байранд хүргүүлсэн юм.

Гэвч “Х” бүсгүй тэнд долоо ч хонолгүй өөрийн хүсэлтээр буцаад будааныхаа талбай руу явсан юм.

“Хэрвээ хүү маань эргэд ирвэл эндээс намайг олохгүй. Тэхээр би хүүгээ тэнд л хүлээе дээ” гээд дэндүү гашуун нулимстай буцаж билээ.

Хүү нь яваад сураггүй одоо яг 2 жил болж байна. Харин “Х” эгч маань охинтойгоо хамт будааны талбайд ажилсаар л байгаа…

Жишээ 2.

“У” охин дөнгөж 19 настай. Бас л амьдралын эрхээр аав ээж, олон нялх дүү нартаа нэмэр болох гэж “баян” солонгос эртэй суужээ.

Сар болгон гэрт нь 500 доллар өгнө, сайн сургуульд сургана гэж сайхан амлалт өгсөн нөхөр нь тахир дутуу хүний тэргэн дээр суусан, халзан толгойтой 52 настай өвгөн Инчеон дээр тосон авчээ.

Бод доо 19, 52 гээд.

Гэрт нь дагаж очвол бүүр аймшиг.

94 настай хэвтэрт байдаг хөгшин эцгийхээ хамт амьдарна.

Ингээд л “У” бүсгүй өтгөн шингэнээ өөрийн мэдэлгүй цувуулах эцэг хүү хоёрын “асрагч” эхнэр болжээ.

Хайран залуу нас. Өөрийхөө амьдралыг ийм аргаар золиослон аав ээж, ах дүү нараа тэжээх сайхан сэтгэл.

Ямартаа ч дүгнэлт хийхэд миний толгой хүрч ойлгохгүй байгаа юм.

Жишээ 3.

21 настай “Б” бүсгүй нэгэн хувийн дээд сургуулийг нягтлангын мэргэжилээр төгссөн, бас ч гэж боловсролтой, хэн ч харсан сайхан хүүхэн.

Нөхөр нь 46 натай, жинхэнэ мангас. Амьдрал нь яг аймшгийн кино.

Архичин нөхөр нь аймаар санаатай.

“Б” бүсгүйг онгоцны буудал дээр тосон авч гэртээ ирэнгүүтээ, барьж ирсэн чемодан, өмссөн хувцас, гар цүнх, бичиг баримт тэр байтугай үснийх нь боолтыг хүртэл хурааж аваад хаячихсан гэдэг.

Гадагшаа явахдаа үргэлж гаднаас нь цоожилж явна.

Хэл сурчна гэж айгаад гэрт нь зурагт ч байхгүй, радио ч байхгүй, хөгжим ч байхгүй, утас ч байхгүй.

Байдаг нь нөхрийх нь гар утас, компютер хоёр нь нууц кодтой болхоор асааж унтраахаас хэтэртэл хэрэглэгдэхгүй.

Нөхрийхөө нэрийг ч, ямар ажил хийдэгийг ч мэдэхгүй 3 жил хамт амьдарсан аж.

“Б”-г гадаад ертөнцтэй холбож өгдөг ганц юм нь “Цонх”.

Орой болгон согтуу ирэх нөхөр нь элдвээр тамлан зовооно.

Хамгийн аймшигтай нь компютер дээрээ +18 кино тавьчаад, дуурайж хийхийг шаардана.

Элдвээр тамлана, хэлсэнийг нь хийхгүй бол зодуулна. Гар хөлийг нь хүлж байгаад яргална. Зарим үед тэр их өвдөлт шаналалыг тэвчихгүй ухаан алдах үе зөндөө байдаг байсан гэсэн. Яг л аймшигын кинон дээр гардаг шиг.

Сав руу нь савх чихэж байгаад цоолчоод цус алдаад ухаан алдчихаар нь нөхөр нь эмч эгчээ дуудан гэрээрээ эмчилгээ хийлгэн амьд гарсан ч, хэзээ ч хүүхэдтэй болж чадахааргүй болжээ.

Бидэнтэй анх уулзахад 39-хөн кг жинтэй, тамир тэнхээ юу ч байхгүй яаж амьд аваад байгаа юм болоо гэмээр бүсгүй байсан. “Би монголд байхдаа 70 кг жинтэй таргандаа ордог байсан юм. Турахыг маш их хүсэж мөрөөддөг байлаа, харин одоо ийм болчихсон” гээд муухан инээмсэглэж билээ.

Элчин болон МИАТ-ыхантай ярьж байгаад энд тэндээсээ цуглуулж онгоцных нь билетыг авч өгөн нутаг буцаах гэсэн боловч биднээс зугтаад сураггүй алга болсон юм.

Дам сонсохнээ халтарууд, төлөгүүдэд биеэ үнэлж мөнхийн согтуу явдаг болсон сурагтай.

Охидууд минь дээ та нар ийм л амьдрал руу тэмүүлээд байна шүү дээ!!!

Дээр өгүүлсэн 3 бүсгүйн түүх бол бодит жишээ. Би элгээ эмтлэн, нулимсаа дуслуулан өөрсдийх нь амнаас сонссон түүх.

2007 онд “Азийн эмэгтэйчүүдийн бага хурал” Сөүл хотод болсон юм. Энэ хурлын хамгийн тулгамдсан асуудал нь Солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйн жендерын асуудал байлаа.

20 гаруй орны төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо солилцон, нэн түрүүн хийх ажлын жагсаалтанд хамгийн хэцүү нөхцөлд амьдарч буй солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийг олж тогтоох, тэдэнд тусалж дэмжих асуудал байсан юм.

Тухайн улсын ЭСЯ, сайн дурын нийгэмлэг, холбоодын тусламжтайгаар энэхүү судалгааг хийх болсон юм.

МУ-ын 2400 гаруй эмэгтэй солонгосын бэр болсон юм байна лээ./2008 оны байдлаар/

ЭСЯ хоёр улсын хоорондын дипломат харилцаанд л анхаарлаа хандууж ажиллана уу гэхээс иргэний асуудалд оролцохгүй гээд халгайхгүй, Солонгос тал болохоор та манай улсад түр оршин суугч болохоос биш манай улсын иргэн биш гээд ойртуулахгүй.

Янз бүрийн ТББ, холбоо, нийгэмлэг байдаг ч таныг үсрээл л долоо хоног орогнуулаад эргээд амбаардаад л гаргана.

Ингээд таньд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болно.

Хэрвээ энэ бичлэгийг уншиж суугаа солонгос нөхөртэй хүнд хэцүү нөхцөлд амьдардаг бүсгүй байвал таньд бяцхан зөвлөмж өгье.

Таны нөхөр таныг элдвээр зовоон, тамлаж залхаадаг бол та дор дор нь хаа нэгтээ, хэн нэгэнд мэдээлж бай.

Жишээ нь хөрш айлыхандаа хөхөрч няцарсанаа үзүүлээд харуулчих, нөхөр ийм болгосон гэдгийг татаа тунгаадаад ч хамаагүй ойлгуул.

Хорооныоо цагдаад очоод зодуулсан шарх соривоо харуулаад тэмдэглүүлхэд бүүр сайн.

Хэрвээ цохиод зодоод унах л юм бол хөршийхөндөө дуулдахаар сайн хашгир. Ичих хэрэггүй, битгий нэрэлх.

Энэ бүгд чинь эргээд эд мөрийн баримт болж, шүүх хурал дээр нотлох баримт болно. Үгүй юмаа гэхэд цагдаад хэдэн удаа тэмдэглүүлсэн байхад тэдний хараа хяналтанд орж таныг эргэж тойроод, магадгүй амийг чинь аврах ч юм билүү…

Өмгөөлөгч авна гэж санахын гарз. Дор хаяж 5 сая вон төлжийж хамгийн хямд иргэний өмгөөлөгчийн барааг харна.

Ямар нэгэн асуудал гарвал 24 цагаар ажиллах энэ утас руу утасдаарай. Тэнд солонгос нөхөртэй монгол эмэгтэйчүүд ажилдаг болохоор таньд заавар зөвөлгөө өгнө байх.

Солонгост суурьшигч гадаад эмэгтэйчүүдийн шуурхай утас 1577-1366

Хүчирхийлэлд өртөх, аюултай байдал тулгарах тохиолдолд төрөлх хэлээрээ мэдээлэл авах боломжтой бөгөөд туслалцаа үзүүлэх, шаардлагатай нөхцөлд эрхийг нь хамгаалах, зөвөлгөө өгөх байгууллага юм.

Заавал солонгос хүнтэй сууж, эсвэл салаад энд үлдэх гээд байлгүй нутагтаа байсан нь эсвэл даруйхан буцсан нь дээр шүү.

Нутгын маань тэнгэр л бидэнд ээлтэй юм шүү дээ.

Жич.

Солонгос хүнтэй гэр бүл болход зуучилдаг хувь хүн, байгууллагууд нь нөхөр болох хүнээс 6000-8000 доллар авна. Бичиг баримт бүрдүүлэх, шаардлагатай бол монголд гэрлэлтээ батлуулах гээд зардалд үсрээл 500-2000 доллар орно.

Аль аль талдаа хэрэгцээ шаардлага их байгаа болохоор энэ хүний наймаа удах тусам улам бүр газар авч байна.

“Эмс садарлавал, төр самуурна” гэдэг дээ.

Хууль дүрмээ чангатгаад, хатуу хараа хяналт тавиад, ял шийтгэлийг нь өндөрсгөвөл энэ бизнес устаж болмоор л юм шиг.

Зөвхөн 2400 эмэгтэй солонгос хүнтэй гэр бүл болсон гэхэд цаана нь, хятад, герман, америк гээд л өөр орны иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийг нэмбэл энэ тоо хэд дахин өсөхийг бүү мэд.

3 сая хүрэхгүй хүн амтай манай улсын тулгамдсан асуудал яах аргагүй мөн юм шиг.

Төрөөс нь арга хэмжээ авдагүй юм аа гэхэд охидууд минь та нар өөрсдөө энэ мөхөл рүү битгий гүйж орооч.

Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!!

profile





Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3404135/5e2/trackback

profile

~~~*oGoGo*~~~

2010.07.18 22:26:08
*.169.26.157

за тэгээд эцэст нь хэлэхэд танай хүүхэд ким овогоор бахархах уу Чингисийн удмаараа бахархах уу гэдэг таны сонголт

profile

LOTUS

2010.07.19 15:41:23
*.136.100.103

"This is a secret article."

:

jeonju-s

2010.07.18 22:55:29
*.154.97.67

hi,

chi ene bichlegee mongoliin tomoohon medeenii site-uudad bairshuulaad mon sonind niitlevel goe medeelel boloh geed buren utgaarai, chamaig demjij bna, mongoliin maani hatsar goo ohid busguichuud bitgii l iim tamiin amidral songoosoi, mongoliinhoo saihan ercuudtei hanilaasai gej husej bna,

kara08

2010.07.18 23:17:08
*.16.70.23

hi   ohid  bvsgvichvvd  mini   so   hvntee   suumaar   bna   gedeg   bodoloosoi   boloichee  

budukeenee

2010.07.18 23:27:24
*.253.42.254

Yamar eleg emtermeer yamar haramsmaar ve ohid busguichuudee. Mongol saikhan erchuudteigee suugaad saikhan amidarch bolno shde. Ene zuuchlah albaar ehner haij bgaa humuus chini neeree l endee hog shavhruu bolson hen ch tooj yarihgui humuus baidiin, bitgii iim yum ruu zutgeechee hairan saikhan ohid busguichuud mini. Bi neleen heden huuhnuud medne So ertei suusan, nudniih ni gal zog bhgui ineej bayarlaj ch chadahgui bolchihson baidag met sanagdsan. Huurhiis.

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.18 23:49:21
*.189.255.227

ИЙМ Л ХҮНИЙ ШААРНУУД БАЙГАА ЮМ ЧИН ..ИЙМ АЙМААР ХҮМҮҮСТЭЙ ЖАРГАХ ГЭЖ БИШ ЗОВОХ ГЭЖ Л СУУДАГ ГЭСЭН ӨРӨВДМӨӨРӨӨ...ЗАРИМ НЬ ХОРВООГИЙН ХОСГҮЙ НЭГЭН ГЭЖ АНДУУРААД БУСДАД ХУДЛАА МУНДАГАА ГАЙХУУЛАХ ГЭЖ ЗОДУУЛСАН ЗОВСОН Ч ШҮД ЗУУГААД Л ГҮРИЙГЭЭД БАЙДАГ ЮМ ГЭСЭН ХҮНИЙ ЭРХЭЭР ЗОВОХООР ӨӨРИЙН ЭРХЭЭР ЖАРГАА ГЭЖ......ХЭН Ч БИШ ЗҮГЭЭР Л НЭГ ГУДАМЖНЫ БААГИЙНУУД .....Ирээдүйд таны нөхөр болох гэж буй солонгос эрд чинь тахир дутуу, сэтгэцийн гажиг, ядуу, архичин, гаж донтон гэх мэт эдгээр шинжийн аль нэг нь зайлшгүй байх болно.

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.18 23:53:48
*.189.255.227

ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ГЭРИЙН БООЛ ЖАРГАХ НАСАНДАА  ИНГЭЖ АМЬДЫН ТАМД УНАХ ГЭЖ .........ҮНЭН МУУХАЙ СОГИЙН ТВ-ГАРДАГ КИНОНЦОР НЭВТРҮҮЛГИЙН БАЛИАР ЗАВААН ОЙ ГУТМААР ГЭЖ ЯАНАА>>>>>>>>>  ДАНДАА БҮСГҮЙЧҮҮДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛСОН ........ЗАНДАРСАН  ХҮЧИРХИЙЛСЭН НОХОЙН ГӨЛӨГНӨӨС Ч ДОР ҮНЭЛСЭН ХҮНИЙ ТАМТАГНУУД!!!!!!!!!!!!!!!

profile

◈SaGGaJi◈

2010.07.19 01:04:19
*.142.145.72

naad  yumiig chin  elegmaa  ochnoon l  tavij BSN YUM BNA ..zondoo  unshlaa...tegeed  hunii  songolt yum bol  yaah gej   iimerhuu  hunii asuudald  ORJ BDIIN..ZALHCHIHLAA....

EORN  HAANAHIIN CH HUN BAI  HUNEE  SAIN  TANIJ SUUH N   HEREGTEI....

HUN BOLGON ADILGUI  HULEG BOLGON JOROOGUI...GEJJJ

profile

~~~*oGoGo*~~~

2010.07.19 06:34:24
*.169.26.157

ким овогтонд зориулж оруулаагүймаа. чи нэгэнт өнгөрсөн бороо. азгүй хувь заяатайгаа эвлэрч амьдар.

profile

~~~*oGoGo*~~~

2010.07.19 07:03:50
*.169.26.157

харийхантай суусан монгол хүүхнүүд дайснууд бишээ. үнэхээр жаргалтай сайхан байгаа бол тэрнийгээ бичиж болно ш тэ. үгүйсгэхгүй. аав ээж чинь монголын иргэнг олон болгох улсын бодлогоор таныг төрүүлсэн юмаа. харин чамайг со иргэний аз жаргалын төлөө төрүүлээгүй байх шүү.

zayahuvi

2010.07.19 10:22:51
*.39.154.159

ким овогтонд зориулж оруулаагүймаа. kk.unenshdee. bich neleen heden huuhnuud medne. yostoi nudnii gal tsogn untarsan setgeliin zoviurtai yavtsgaadag yum bnlee. hamt udaan suuhaar nuhruudn utasdaal yaraal aisan yumnuud pir par geel haraigaad yavtsgaachdag

shivree_boroo

2010.07.19 12:53:57
*.238.20.171

profile

goch

2010.07.19 13:05:39
*.168.175.7

mongol  bvgvichvvd  maani  erlegiinhaa  ehner  ni  bolood  bgaa  yumuu  elch  ni  bolood  bgaa  yumuu bvv  med  svvliin  yed  dan1 kimiihantai  bish  danjaadiihantai  bas  suragtai  aadaa  mongoloo  gesen  zvrh  ni  tedend  maani  vldeesee  gej  banhariinhaa  amand  buram  ni  baastiinhaa  owort  golog  ni  gej 

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.19 13:35:08
*.251.203.57

ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ГЭРИЙН БООЛ ЖАРГАХ НАСАНДАА  ИНГЭЖ АМЬДЫН ТАМД УНАХ ГЭЖ .........ҮНЭН МУУХАЙ СОГИЙН ТВ-ГАРДАГ КИНОНЦОР НЭВТРҮҮЛГИЙН БАЛИАР ЗАВААН ОЙ ГУТМААР ГЭЖ ЯАНАА>>>>>>>>>  ДАНДАА БҮСГҮЙЧҮҮДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛСОН ........ЗАНДАРСАН  ХҮЧИРХИЙЛСЭН НОХОЙН ГӨЛӨГНӨӨС Ч ДОР ҮНЭЛСЭН ХҮНИЙ ТАМТАГНУУД!!!!!!!!!!!!!!!

profile

◈SaGGaJi◈

2010.07.19 13:52:44
*.142.170.73

 

GEHDEE  NEGENT  SUUGAAD  ZOVJ  YADARCH BGAA HUMUUSD   ZOVLON  NEMEED BAIH  HEREGGUI SHDE....BAS L  HUN SHDEE   ESON  JOROOORN DOROMJILCHIH  YUM...HOORHIISIIG

NAAD  BICHLEGEEE EORONHIILOGCHID ILGEE  KO KK

 

 

 

HARIIIN  GAL N  ORLOGGUI BOLOOD  HALIT ENUUGEER  ERGELDMEER BOLOO YU  KK

GENT  YU BOLTSIIN  HALIT  MULT  SURSAN  HEDEN  FLASH@@  NUHAAD  SUUNA BIZZ KKKK...

Унаагаар үйлчлэнэ.

2010.07.19 14:01:17
*.36.124.21

Хайрын галд бичлэг оруулахаар тодорхой хэмжээний хувь хүртээдэг юм уу?...кк

profile

shalavch

2010.07.19 15:05:11
*.161.254.173

ugaasaal  negch  oligtoi  yum  bdggui  bnlee  ene  so.toi  suusan huuhnuud  shal  hudlaa  ah  duu  egch  naraasaa  bolj  irsen gj za  barag  bugd  helne  dee  dee  ys  yuman  deer  hudlaal  bhgui  yu  uursdiihuu  shunal  hylbar  argaar  mungu  oloh gsn naiz  nuhudduu  ataarhsan shunag  setgeleer  orj  irdeg  za  ireed ah  duugee  neeh mundag  tatna  daraani  buun  lai  blno  buun  mungu  neheel  yaval  ajilluulj  heden tugrug  avchih  veel  gj  bdno huurhuu ted  narni  har  ajil  hiig.d munguu ogno  suuldee  honi chono bolsonl  yvj  haragdana ene shulamni avch  hanahgui bainga  daramtlana naiz  nuhudduu  ataarhana huurhii  naizuudni  medehgui  my  muu  naiz ah  duugee  gdl  hunii  gazar  yvaa  gene huurhii  yag  uneng  helehed  uursdudni uhtel  ataarhaj  yvdagiig  yaj  medeh  bilee  dee  bi  iim yumiig  nudeeree  chiheeree  sonsood  bj  bnaa  ydaj  bhd  aimar  jujigchin  za tegeed naiz duu  maani  bas  egcheesee  zalhaj  orhison egchni  bas  so.toi  suusan jinehen amid  shulam .... iim  tursunuu  hairladaggui  bas mgl  zaluuni  ch  toodoggui  arilsan  dotortoi  yumnuud so.toi  suusan  bdg  zarim  humuusni umuurdugch ingej  umuuruh  hereggui  so.d  zugeer  sanal  avbal  bugdl  neg  yum  helne dee  ene  huuhnuudiin <ah  duu  tanilni>tegeed  bolooguiee  viz  gargana hun  oruulna ajil  zuuchlana  hun hulhidana  uuriigni  hurgevel  barij  ogno  gene  hudlaa  gejuu? ugaasl  uudgui  muuhai  yumnuud  bdiin  bnlee  huurhiis sain  negni  bgal  ghiin  haana  bna shunalaasaa bolj  tsusaa  holison hunii  gologdoluud 
profile

goch

2010.07.19 15:26:35
*.168.175.7

bi  deer  ni  neg  yum  nemeed  helchii  ene  vneen  estoi  vnen  manai  end  neg  egch  baisiin  ydarch  ywaa  hvvhen  yum  geed  hvn  bolgonl  tuslaj  demjij  baisan  getel  yasan  negl  odor  t1  awgai  chin  ulaan  galzuurch  he he  boon  vimeen  tarij  heden  mongoliig  maani  baraid  ogchdog  bna shvv  estoi  neg  balai  awgai  chin  tegsen  hangvvtei  suutsan  zad  awch  bgaa  genee  he he vnen  t1  iim  yum  amidral  deer  baidag  yum  bnalee  bi  sotoi  suusan  hvvhenvvdiig  muulj  bgaach  yum  bish  ter  dund  barigdaad  ywsan  maa  hamaatnii  hvn  baisiin  basl  talhaa  olj  ideh  gej irsen  hvn  shvvdee  he he  t1  awgai  chin  harin  bvr  olniig  hamruulj  barij  ogsondoo  tiiml  hvnii  vnergvi  bolchdiin  bhdaa 
profile

~~~*oGoGo*~~~

2010.07.19 15:48:15
*.169.26.157

со хүн бидний дайсан биш шүү ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. тэдний зан заншил нь тэдэндээ л зөв. бидэнд таалагддаггүй. бид яагаад энд байгаад байгаан бэ? бас бидэнд таалагддаг зүйл олон байгаа болохоор л тэр шүү дээ.

хүмүүсийн хоорондын харилцаа нь харанхуй бүдүүлэг ч нийгэмийн хөгжил нь биднийг татаад байгаа байх. тэхлээр хүнтэй нь суухаас өөр бидэнд хэрэгтэй юм зөндөө бий шүү.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366657
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
16626 asuult bnaa [2] dars55 2010-07-19 729
16625 Сенсаци - Ариунааг үхцэн гээд баахан шуугиад өнгөрчээ [3] Маралгоо 2010-07-19 1021
16624 iveel mahnii delguuriin utasiig [3] topuser 2010-07-19 1010
16623 SOLONGOS DAHI MONGOLCHUUD TA BUHENDEE ERUULJUULEN , TURAAH hani mini 2010-07-19 2035
16622 ypon argaar turahiig asuuya [1] anar od 2010-07-19 1305
16621 ringoo idtai hvnd bolorgoo 2010-07-19 568
16620 ЗААВАЛ УНШААРАЙ . [2] Маралгоо 2010-07-19 1448
16619 ӨМХИЙ СОЛОНГОСЧУУДЫН БАС Л НЭГЭН ҮНЭН ДҮР ТӨРХ ... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 1124
16618 hariuulj uguuch [3] essetb 2010-07-19 926
16617 Хамтдаа мөнгө хийе batsy1 2010-07-19 625
16616 ,,,,,,,oiriin hugatsaand mgl ruu huuhed abj yabna........ tvnews 2010-07-19 708
16615 busguichuudee asuult bna [1] mn74 2010-07-19 1028
16614 eejuudee turshlagaasaa %-tsaach? [1] hoorhon0709 2010-07-19 732
16613 huuhdiin tsetserlegiin talaar asuuh gesiin [2] TopNaraa 2010-07-19 871
16612 gahit- d ugsun helnii shalgaltiin hariug taviad uguuch [1] zurchil 2010-07-19 801
16611 ИРИС ХИЙХ АРГА ЗАЯА 2010-07-19 2479
16610 Хийжүүлсэн ундааны аймшигт нууц ЗАЯА 2010-07-19 810
16609 tuslaarai humuusee emneleg asuuya [1] cuna 2010-07-19 716
16608 emneleg asuuyaa [3] ringoo 2010-07-19 767
16607 soogoor yu gedeg vee tuslaach [3] mundark 2010-07-19 804
16606 Elgemsuu gej ter negen elgemseg hund [1] budukeenee 2010-07-19 1018
16605 bvsgvichvdeese asuuya [1] dalainus 2010-07-19 647
16604 ЧИ ӨӨРТӨӨ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙВАЛ... ЧИНИЙ ХҮСЛЭЭР////////// [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 886
16603 ЧИ ДҮҮ ЗАЛУУТАЙ .....АМЬДРАЛ ҮГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА .. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 1034
16602 НАМАЙГ ЯАЖ Ч ОРОЛДООД ТА НАР ДИЙЛЭХГҮЙ САНАСНЫ ЧИНЬ ГАРЗ>> [8] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 1200
16601 hi huuhdiin buunii delguur haana baidag yum be helej uguuch [5] sakudur 2010-07-19 1742
16600 MGL ilchingiin utasiig helej uguuch [3] 0912 2010-07-19 640
16599 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-19 459
16598 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-07-19 586
16597 Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төв eruulmend 2010-07-19 619
16596 Эрүүл мэндийн аялал eruulmend 2010-07-19 610
16595 solongosiin dramax.co.kr suwgiig haanaas shuud vzeh we [3] dalainus 2010-07-19 1220
16594 yaraltai helj ogooch [2] Hushlen 2010-07-19 748
16593 элгэмсүү би мундаг хүн дээ [12] Ц,ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 1253
16592 elgemsvvd gardaggviee g ali ni deer ni daraad shuud vzeh we ho dalainus 2010-07-19 568
16591 hi bvsgvichvvdee solongos tv iig haanaas bvh suwgaar ni orj vzeh we [1] dalainus 2010-07-19 1028
16590 Бүсгүйчүүдэдээ зориулж байна !!!!!!!!!!!!!!! herasalon 2010-07-19 1247
16589 МОНГОЛ ЭР ХҮН ЧИНИЙ ӨЛМИЙД МӨРГӨЁ ....ТЭД ХААНА БАЙНА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 853
16588 huuhdiin ner [5] Tsetseguyanga 2010-07-18 11873
16587 helj ogooch [4] kp 2010-07-18 894
» Би та нарт тэнхээгээрээ зуучлаад өгье Byambaga [20] ~~~*oGoGo*~~~ 2010-07-18 1909
16585 ээжүүдээс асууя [2] Мишээл 2010-07-18 954
16584 kiril vsgiin fond yaj suulgah we? zaaj uguuch eejvvdee [1] bawka 2010-07-18 1603
16583 БАЙНГА Л ХҮНИЙ АНХААРЛЫГ ТАТАЖ СОНИРХОЛТОЙ АМЬДАР..ОК Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-18 1051
16582 ЧИ ӨӨРӨӨСӨӨ ХАРАМЛАЛГҮЙ ЮМНЫ ХАМГИЙН ҮНЭТЭЙГ НЬ ХЭРЭГЛЭ . Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-18 957
배너신청
자생병원

배너신청