Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

asyyua???

Уншсан 807 vote 0 2010.07.18 13:34:04

hodoodoo  dyrandyylah  gesiimaa.so-oor  uy gej  heldeg  uym be?

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3402231/0e3/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.18 13:37:36
*.251.203.19

삼킬 때 아파요 .깊이 숨 쉴때 아파요 .식욕이 없다 ..구역질 나요 ....гэх  мэт зовиурууд гэх мэт давхар илэрдэг бол 내시경хийлгэчих эднийх айгаад байх зүйлгүй бүх зүйл тодорхой болно 위염 가스트라이티스 ..위퀘양 소장염 хавсарсан энэ эмнэлэгт л үзүүлмээр байна..www.snuh.org   монгол тайлбартай байгаа жижиг эмнэлэгт дэмий л гэмээр байна.

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.18 13:38:10
*.251.203.19

Хар шүлс асгарах, ходоодны хүчил ихэдсэн мэт зовиур, шинж тэмдэг илэрнэ. Хоол шингэсний дараа шөнө, үүрээр өвднө. Өглөө босоход өлссөн юм шиг гол харлана. Мөн хоол ундгүй удаан хугацаагаар явах үед өвдөнө. Шархны хэмжээ том, эсвэл гүн бол ходоод орчим, аюулхайгаар, түүний баруун доод талаар хүчтэй өвднө, удаан хугацаагаар үргэлжлэн зовиурлана. Эдгээр өвдөлт нь нойр булчирхайн үрэвсэл,  цөс өвдөхтэй төстөй байж болно. Өтгөн бараан өнгөтэй, нэрс, хад, мойл жимс идсэн мэт гарч байвал ходоодны шархны идэвхтэй үе явагдаж цус алдаж байж болно. Дээрх шинж тэмдэгүүд мэдрэгдэж байвал дурангийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
-Яагаад үүрээр өвдөг гэж?
-Идсэн хоол хүнс үүрээр боловсорч ходоодноос цааш орсон байдаг. Энэ үеэр ходоодноос ялгарсан хүчил шархыг цочроон өвтгөж байгаа юм. Зарим үед цочин сэртэл өвтгөж болно. Өглөө босоод олигтой хооллохгүй үд хүртэл, түүнээс цааш үргэлжлүүлэн хоосон явахад ч ялгаагүй ингэж өвдөнө. Ходоодны салст өөрийгөө хамгаалах  давхаргатай байдаг. Бид үүнийг “өнгөр” гэж нэрлэдэг. Ходоодны цусан хангамж, ходоодны ханыг хамгаалах өнгөр зэрэгт өөрчлөлт орсноос  ходоодны хүчил болон хоол боловсруулах пепсин гэдэг ферментийн нөлөөгөөр ходоодонд шарх үүсдэг. Мөн архаг өвчнүүд ч шарх үүсэхэд нөлөөлж болно.
-Ходоодны шархыг төгс эмчлэхэд хэр хугацаа орох вэ?
- Шархыг бүрэн гүйцэд эмчлүүлэхгүй бол сэдрээд яваад байдаг. Тиймээс шархтай болсон бол мэргэжлийн эмчээр эмчлүүлэн дараа нь тодорхой хугацаанд хяналтанд байх хэрэгтэй. Шарх эдгэрсэн ч сорвижоогүй байхад нь хоолны дэглэм барихгүй, ажил амралтаа зохицуулан, сэтгэл санаагаа тайван байлгаж чадаагүй бол сэдэрдэг. Тиймээс эмчилгээ нэлээд удаан үргэлжилдэг гэж хэлж болно. Гэхдээ сүүлийн үед  “РРI”гэдэг ходоод, гэдэс¬ний шүүрлийг дарангуйлах эм гарснаас хойш  шархыг сайн эмчилж байгаа. Цус алдалт зэрэг хүндрэл эрс багассан. Цаг алдалгүй оношлуулаад, эмчийн зааврын дагуу эмчилгээгээ сайн хийлгэх юм бол  урт хугацаа орохгүй. Зарим нэг шүүрэл ихтэй, гармоны ялгарал их явагддаг онцлогтой хүний эдгэрэлт удаашрах тал бий. Хяналтанд байна гэдэг нь эмчилгээний үр дүнг харах зорилгоор тодорхой хугацааны дараа дурандуулахыг хэлж байгаа юм. Зарим хүн зовиур байхгүй болмогц хянуулахгүй алга болдог.
-Ходоодны шархыг эмчлэхгүй удаан явбал хавдар болох эрсдэлтэй юу?
-Ийм эрсдэл нэг хувьд нь тохиолдож болно. Шарх яваандаа хавдар болдог гэсэн ойлголт өмнө нь байсан л даа. Энэ нь ерөөсөө хавдрыг шарх гэж оношилж байснаас үүдсэн байж болох юм.  Ходоодны шархны хэлбэр, байдал нь хавдартай төстэй. Тиймээс дурангийн шинжилгээгээр шарх уу, хавдар уу гэдгийг ялган оношилдог.
-Хеликобактери бохир хүнснээс ч юмуу,  хүнээс, хүнд халдах уу?
-Энэ бактери хүнсэнд байхгүй. Түүнийг зөвхөн хүний ходоодноос илрүүлсэн шүү дээ. Сүүлийн үед цөсний хүүдий, нарийн гэдсэнд илрүүлсэн мэдээлэл байна. Тэгэхээр хүнснээс ийм халдвар авна гэж байхгүй. Хүнээс хүнд л халдна. Гэхдээ зөвхөн бага насны хүүхдийг бор хоолонд оруулах үед уг бактерийг тээж байгаа эцэг, эхээс халддаг гэж Японы эрдэмтэд үзэж байна. Эмнэлгийн ариутгал муугаас ходоодны дурангаар халдвар дамжиж болох тухай ном хэвлэлд бичсэн байна лээ. Европын орнууд, АНУ-д хеликобактерийн халдвар бага байдаг бол Азийн орнууд, жишээ нь Япон, Солонгос, Монгол, Хятад зэрэг оронд элбэг байна. Азичууд хүүхдийг бор хоолонд оруулахдаа амандаа хоолыг нь зажилж өгөөд байдаг нь халдвар дамжих зам болдог. Монголчуудад ийм зуршил бий. Бас загас их иддэг орныхон жижиг яс хүүхдийн аманд орохоос сэргийлэн хоолыг нь зажилж байгаад өгдөг юм байна. Хэрэв бид соёлоо дээшлүүлээд, хүүхдээ ам дамжуулан хооллохыг зогсоох юм бол халдвар багасах магадлал байна.
-Ходоод шархлах шалтгаануудын нэлээд хойно хелико бактерийг дурьдсан. Тэгэхээр энэ гол шалтгаан биш гэж үзэж болох уу?
-Хеликобактери шарх үүсгэхээс илүү, хавдар үүсгэдэг нь батлагдсан.
-Бактерийн халдварт ямар эмчилгээ хийж байна?
-Хеликобактерийн эмчилгээнд 2-3 антибиотикийг хавсран хэрэглэдэг. Гэхдээ эдгээр эм нь монголчуудын бараг өдөр тутам хэрэглэдэг эмүүд учир дасал болсон байж магадгүй юм.  Амоксциллин, трихополийг манайхан их хэрэглэдэг шүү дээ. Хеликобактери ходоодны хатингаршил буюу шүүрэл багасгах өвчнийг үүсгэдэг. Тэр нь явсаар хавдар үүсэх шалтгаан болдог. Энэ тухай эрдэмтэд аль хэдийнэ тогтоогоод Нобелийн шагнал хүртсэн. Гэхдээ энэ бактери олон омогтой. Хавдар үүсгэдэггүй омог ч байдаг.
-Бактерийн халдвар байгаа эсэхийг хэрхэн шинжилж байна вэ?
-Хамгийн гол нь монгол хүний ходоодны хавдарын урьдчилан сэргийлэх шинжилгээ хийлгэх насыг тогтоож өгөх хэрэгтэй гэж боддог. Ер нь 40-өөс дээш насны хүнд ходоодны хавдар тохиолддог боловч Монголд  20-30 насныханд тохиолдож байна. Тэгэхээр ходоодны шинжилгээг зайлшгүй хийлгэж байх хэрэгтэй. Хелико бактерийг цусанд шинжилгээ хийж илрүүлэхээс гадна ходоод дурандах үед авсан эд эсэд тестээр үзэх зэрэг арга байна. Амьсгалаар үзэх арга ч байдаг. Энэ нь архи уусан эсэхийг тодорхойлдог шиг үлээлгэн тодорхойлдог арга юм. Гэхдээ энэ нь зөвхөн бактери байгаа эсэхийг үзэхээс эмчилгээний үр дүнг тодорхойлоход хэрэг болохгүй.
-Ходоодоо эрүүл байлгахад хоолоо хэрхэн тохируулах вэ?
-Архи, дарс, өөх тос, хайрж шарж болгосон гээд ходоодны шүүрлийг ихэсгэдэг хоолноос аль болох татгалзах хэрэгтэй. Мөн хооллолтынхоо хугацаанд анхаарах хэрэгтэй. Хэт өлсөхгүй, ойр ойрхон хооллох хэрэгтэй. Мөн босон суун тохь тухгүй идэх, хэт халуун, хэт хүйтэн зүйл хольж болохгүй. Шинжлүүлэх, эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүстэй ярилцаж байхад сэтгэлийн шаналгаатай байдаг, өвчтэй хүн сахидаг, ажил дээрээ дарамттай, амьдралд нь гачигдал зовлон тохиолдсон хүн олон байх юм.   Япончууд “Санаа зовох” гэхийн оронд “Ходоод өвдөх” гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед дайны синдром буюу ходоодны шарх асар их болжээ. Тэгэхээр сэтгэл санаа тайван бус байх нь ходоодны шархлаа үүсэхэд нэг том нөлөө болдог нь харагдаж байгаа юм.
-Дурангийн шинжилгээ хийлгэхээс  зарим хүн халширдаг. Шарх сэдрээнэ гэх нь ч бий.
-Дурангийн шинжилгээний муу тал гэж байхгүй.  Дурангийн шинжилгээ хийлгэхээр шарх сэдэрнэ, шархгүй байсан бол шархална гэх мэтээр ярьдаг нь оргүй зүйл юм.
Ходоодоо өвдөөд байхад гүрийгээд явдаг хүн олон байх юм. Эртхэн шиг оношлуулаад, эмчлүүлэхгүй бол мэс засал зэрэг хүнд эмчилгээнд хүрдэг. Зовиур байхгүй хүн бас тайвширч болохгүй. Ходоодны шарх зовиур ихтэй байдаг бол хавдар нь ямар нэг зовиур мэдэгдэхгүй явж байгаад нэлээд хүндэрсэн үедээ зовиурлаж эхэлдэг юм шүү.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211400
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239305
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366812
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524316
16581 БИ ЧИНИЙ ҮНЭНИЙГ ХЭЛЬЕ ХАРИН БИТГИЙ ГОМДООРОЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-18 766
16580 СОЛОНГОС ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ЯАГААД .........!!!!!!! [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-18 998
16579 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО**010-5153-3853 file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-18 492
16578 нярай хүүхдийн хувцас бөөндөж байна. 010-2411-4025 popoloo 2010-07-18 733
16577 Solongos bolon Angli helnii nom (TOEFL) zarna tsepatra 2010-07-18 1975
16576 hvvhnvvdee vnegvi shvdnii emneleg medeh hvn bna uu?yag tasarch unalaa [5] goodidea 2010-07-18 1198
16575 eejuudee helj ogooch [1] MR ESUDER 2010-07-18 813
16574 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-18 741
16573 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-07-18 600
16572 emneleg lavlay [1] kp 2010-07-18 924
16571 asuult bna hariulj tuslaach [1] Hi... 2010-07-18 829
16570 asuult bna hariulj tuslaach [1] Hi... 2010-07-18 991
16569 БҮСГҮЙЧҮҮДЭЭ БҮГДЭЭРЭЭ СЭТГЭЛ САНААГАА ХУВААЛЦВАЛ ЯМАР БЭ??????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-18 949
» asyyua??? [2] sona54 2010-07-18 807
16567 НАДАД БАНКИНД ИХ МӨНГӨ БИЙ АМЬДРАЛД ХАНГАЛТТАЙ .. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-18 1047
16566 БИ МЭДНЭ БҮГДИЙГ ХЭЛЭЭД ӨГЬЕ НАД УРУУ АНХААР!!!!!!!!! [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-18 891
16565 АВСТРАЛ ВИТАМИН lotos 2010-07-18 1000
16564 КОРЕАД ГОО САЙХАНЫ СУРГУУЛЬ ТӨГССӨН ХҮН PERMANENT ШИВЭЭС ХИЙНЭ ) ANGEL SALON 2010-07-18 3439
16563 yaraltai tuslaach [3] alsaan 2010-07-18 1589
16562 hvvhed oruulj ireh hvn bna uu olon5 2010-07-18 728
16561 tsomo123 s asuuyaa [1] dalainus 2010-07-18 1018
16560 eejuudee yaraltai helj ogoorei [3] MR ESUDER 2010-07-18 1082
16559 6sartai hvvhediin hool asuuya [1] dalainus 2010-07-18 1052
16558 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] D.Beckham 7 2010-07-18 763
16557 HALIT INEED HUREED ㅋ [5] ◈SaGGaJi◈ 2010-07-18 969
16556 MADE IN CHINA ◈SaGGaJi◈ 2010-07-18 731
16555 us suulgadag homsog [2] sparex 2010-07-17 1245
16554 elgemsuugees asuuya [1] Heregtei 2010-07-17 783
16553 meddeg hun bwal heleed uguuch [1] Heregtei 2010-07-17 805
16552 maralgoo bolon eeneegees [4] bawka 2010-07-17 8514
16551 elgemsvvgees asuuya [2] dream_81 2010-07-17 1005
16550 eho [3] kp 2010-07-17 1182
16549 asuult! [1] beta 2010-07-17 1002
16548 hariulj tuslaarai [4] deky 2010-07-17 1097
16547 busguichuudee helj ogooch [2] pudu 2010-07-17 1200
16546 Bysalgal gerelayalguu 2010-07-17 837
16545 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-17 786
16544 busaanii miranii ohidtoi taniltsana hero86 2010-07-17 733
16543 ЭЛГЭМСҮҮ ХАРИУЛААГҮЙ БАЙВАЛ ТЭР АСУУЛТ ХҮЧИНГҮЙ ДУТУУ))))))))) [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-17 1080
16542 ИЙМ ОНЦГОЙ АСУУЛТАНД ЭЛГЭМСҮҮ Л ХАРИУЛНА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-17 984
16541 ЭЛГЭМСҮҮ МИНЬ ЧИ Л ТУС БОЛЖ ҮЗ. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-17 1461
16540 elgemsuugees asuuyaa [3] otaku 2010-07-17 1187
16539 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО**010-5153-3853 file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-17 564
16538 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-07-17 757
16537 ЧЭЖҮД ТАНИЛЦЪЯ !!! 4 ШӨНӨ 5 ӨДӨР XAHA-TOUR.co.Ltd 2010-07-17 617
배너신청
자생병원

배너신청