Moderator: mgl_300
БҮСГҮЙЧҮҮДЭЭ ХАНИА СОЛОНГОС ГАНЦААРАНГ НЬ ЯВУУЛБАЛ ӨӨРТӨӨ Л ГОМДООРОЙ
Уншсан 1000 vote 0 2010.07.16 22:31:32Би 22-той. Найз залуутайгаа танилцаад 6 жил болж байна, хамтдаа 2, 3-н жил амьдарсан тэр маань 24-тэй бид бараг нэг үе л дээ. 2-лаа оюутан байхдаа хамт амьдардаг болоод сайн муу их юм хамтдаа үзсээн, одоо бол 2-лаа ажилтай амьдрал үнэхээр өөр болсон. Би уг нь түүндээ үнэхээр их хайртай хэнээр ч юугаар ч солихгүй л гэж боддог хүмүүс найз нөхдүүд янз бүрийн юм ярьж л байдаг би тоодоггүй л дээ ямар царайны сайхнаар цай сүлэх биш дээ тэр маань үнэхээр ухаантай архи тамхи энэ тэр үнэхээр хэрэглэдэггүй сайхан сэтгэлтэй ухаалаг залуу. Надад байнга зааж сургаж ухааруулж намайг үнэхээр өөрчилсөн би түүндээ үнэхээр хайртай. Би бол яахав аав ээждээ эрх идэж өмсөх зүйлээр дутагдахгүй өссөн хэн д ч гологдохооргүй л эмэгтэй. Бид 2 хамтдаа үнэхээр аз жаргалтай л байдаг байлаа түүний ээж бидний амьдралд орж ирэх хүртэл.
Эх хүн хүүгээ харамладаг гэсэн үнэн юм болвуу хамт явж байхад ээж нь тэрнээс сугадчихна би нөгөө гараас нь сугадах уу хөтлөх үү үнэхээр хэцүү.
Ээж нь хөдөө байдаг юм л даа саяхан аав нь нас бараад ээж нь гэртээ ганцаараа байх болсон. Манай хүн ноднин МУИС-н хуулийн сургууль төгссөн тэгтэл төгсвуу үгүй юу ээж нь дуудаад л би ганцаараа хэцүү байна чи л ир гээд байх шиг болсон. Надад ч хэлдэггүй л дээ би бол угаасаа явуулах дургүй манай ээж аав ч гэсэн залуу хүн хөдөө ажилласанаас хот суурин газар бараадсан нь дээр гэдэг байсан. Тэгтэл ноднин наадмын өмнөхөн ээж дээрээ очиж наадам үзээд наадам өнгөрөнгүүт ирж ажилдаа орно оо гэж яваад ирээгүй сая 4 сард ирж сар гаруй болоод явсаныг эс тооцвол бид 2 бүтэн жил тусдаа байлаа. Би үнэхэр их хүлээсэн за 9 сар гэхэд ирчих байх шинэ жил гэхэд ирчих байх гээд хүлээгээд л байсан утсаар ярьж уурлаж хэрэлдэж би жирэмсэн гэж хүртэл хэлж үзсэн бүр ээжид нь хүртэл шүү. Тэр ирээгүй. Нэг өдөр өдөр ээж нь над руу залгаад чи ингэж байхаар сал та 2 дандаа хэрэлддэг ингэж байхаар салсан нь дээр энд ажилд оруулна энэ тэр гээд над руу залгасан. Уг нь бид 2 хэрүүл уруул хийдэггүй л байсан ээжээс нь болоод л сүүлдээ хэрэлддэг маргалддаг нэг л эвгүй болчихсон байсан. Тэр маань нэг эгч нэг эрэгтэй дүүтэй дүү нь надтай чацуу залуу байдаг юм л даа уг нь. Эгч нь гадаадад байдаг айлын том хүү болохоороо аавыгаа нас барсанаас хойш би л ээжийгээ харах ёстой би л бүгдийг зохицуулах ёстой гэсэн бодолтой болсон надад ч хэлж л байсан л даа.
Одоо тэгээд бид тусдаа тэр маань тэндээ ажилтай би энд ажилтай. Энэ нь надад үнэхэр таалагдахгүй байна би түүнийгээ хэзээ ч хуурч байгаагүй тийм сэтгэл ч төрдөггүй л дээ.
Би одоо яахын бүү мэд араас нь очно гэхээр би тэнд нь ажиллаж амьдарч чадахгүй хажуудаа авчирья гэхээр ээж нь явуулахгүй би бас хурим хийж хөөрхөн хүүхэдтэй блмоор байдаг эсвэл би дэндүү их юм нэг зэрэг хүсээд байгаа юм болов уу бүү мэд. Ёстой вэ????
ХОЛ БАЙХААР ЯНЗ БҮРИЙН ЭЛДЭВ ПРОБЛЭМ САЛДАГГҮЙ ЮМ ЗАЛУУ ХОСУУД ТУСДАА БАЙХ ШИГ ДЭМИЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ ТА 2-ХАМТ Л ОДОО БАЙВАЛ БУСАД ХҮНДРЭЛТЭЙ АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД ХЭЦҮҮ БИШ ..БУСДЫН ҮГЭЭР БИШ ЗӨВХӨН УХААНААР БҮГДИЙГ БҮТЭЭ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГААРАЙ