Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Та бүхэнд дотороо шаналаад байгаа бодолоо хуваалцах гэсэн юмаа. Би нөхөр хүүхэдтэй жирийн нэгэн инженер бүсгүй. Нөхөр минь надаас 15 ах, бид 6 настай нэг хүүтэй. Би ажлын шаардлагаар улиралдаа 1 заримдаа 2 ч удаа хөдөө ажилаар явдаг байлаа. Намайг хөдөө явахаар манай нөхөр архи ууна. Уухаар дандаа тасартлаа уунаа. Хөдөөнөөс ирэн иртэл ууна. Битгий архи уугаач гэж их ч уйлж, уурлаж гуйдаг байлаа. Байдал мөн л хэвээрээ энэ байдлаас залхаад сална гэхээр салахгүй гэнэ. Уйлж байгаад уучлалт гуйна тэгэхээр нь би гэж хүн уяраад салахаа больчихноо. Бас болоогүй ээ манай хүн sex-дээ тиймхэн. 7 хоногт 1 юм уу 2 удаа хийнэ хийгээд л 5, 6-хан хөдлөөд тавиж орхино. Сэтгэл ханамжгүй иймэрхүү байдалтай амьдраал байлаа. Тэгтэл би нэгэн залуутай санаандгүй утсаар танилцлаа түүнтэй сайхан ярилцаж ойлголцож сар шахам болсон. Тэгтэл би түүнд татагдаад амьдардаг газар нь ажлын далим гаргаад очиж нүүр нүүрээ харалцан бүүр дотно болчихлоо. Үүнээс хойш жинхэнэ утгаар нууц амрагууд болсон. Нууц зүйл байдаггүй гэдэг шиг би нөхрөө халамжлахгүй хайхрахгүй байгаад залуутай болсон гэдгээ мэдэгдэж орхисон. Эндээс л эхлээд миний амьдрал утгагүй болж эхэлсэн. Гадуур ажилтай яваад байвал нөгөө залуу маань сайхан зантай, нөхөр минь ууртай хартай. Гэртээ харихад эсрэгээрээ байдаг болчихсон.
Нөгөө залуу миний нөхөр хүүхэдтэй мэддэг ч хамт амьдарна гэж миний толгойг бүүр эргүүлчихлээ. Нөхөртөө дурамжхан байдаг хүн чинь улам л эсрэг зүгрүү зүтгээд нөхөрөө голд нь ортол гомдоосоон. Нэг удаа нөхөртэйгөө утсаа булаацалдаж байгаад хүн харахын аргагүй болтлоо зодуулаж ч үзлээ. Хүүгээ бодоод нөхрөөсөө салж чаддаггүй, бас нөгөө залуугаасаа ч салж чадахгүй… Ийм утгагүй амьдралаар амьдрах ч биш байх ч биш байгаад байдаг. Ямарваа зүйлд эр хүнээс дутахгүй гэж өөртөө их итгэлтэй байдаг би гэдэг хүн шалдаа буучихжээ. ЯАВАЛ дээр вэ та бүхэн зөвлөөч
ИЙМ ОЛОН АХ ХҮН БАРАГ ҮЕ МУЛТАРСАН ХҮНТЭЙ СУУСАН ИЙМ ОЛОН АСУУДАЛТАЙ ХҮН АСУУДЛАА ЯАРАЛТАЙ НЭГ ТИЙШ БОЛГО 2-ТУУЛАЙ ХӨӨСӨН ХҮН ХЭЗЭЭД Л ХООСОН ХОЦОРДОГ ЭХЛЭЭД ӨӨРИЙНХӨӨ АЛДААГ ХАЙГААД ОЛЧИХ