Эмэгтэй хүний хувьд миний сэтгэлийг байнга зовоодог, бас өөртөө итгэлтэй алхаж, хэн нэгэнтэй илүү дотно харьцаа үүсгэхэд минь байнга саад болдог асуудал байна л даа. Би төрөлхийн их үсэрхэг л дээ. Яг эрэгтэй хүн шиг тийм аймар биш ч охидуудтай харьцуулахад хөл, гуя, гар, нуруунаас авахуулаад ер нь бүх л биеэрээ жигд үсэрхүү. Шар байсан ч бол яахав хар үстэй болохоор аймар мэдэгддэг юм аа. Сүүлд жаахан том болоод, ил хувцас өмсөх үедээ гар болон шуун үсээ байнга гуужуулдаг ч гуя, биенийхээх үсийг хусна гэхээр надад нэлээн төвөгтэй санагддаг юм аа. Дараа хэн нэгэнтэй хамт амьдрахаар болдог 3 хоноол байнга үсээ хусна гэхээр нэг л хэцүү санагдаад байхын. Бусад талаараа бол бусдаас дутахааргүй итгэлтэй байдаг ч биенийхээ үснээс болоод өөртөө итгэлгүй болчих юм. Би засч янзлах бус бусад охидуудын адил дуртай үедээ богино юбка өмсч, биеэ ил гаргасан хувцас өмсөхийг их хүсдэг. Биендээ үсгүй охидуудад үнэхээр их атаархдаг. Би байгаагаараа чөлөөтэй байх дуртай л даа. Хусахгүйгээр байгаагаараа байвал хүлээж авах эрчүүд байх болов уу? Надтай ижилхэн асуудалтай бүсгүйчүүд байвал зөвлөгөө өгөөрэй. Бүгдэд нь амжилт сайн сайхныг хүсье
www.veet.com ҮҮНИЙГ СОНИРХООРОЙ ТҮРХЭЭД ХЭСЭГ ХУГАЦААНЫ ДАРАА ХУУЛАРДАГ ХУСАХГҮЙ ХУСВАЛ БҮР Ч ИХЭЭР УРГАНА ГОРМОНЫ ӨӨРЧЛӨЛТТЭЙ Ч ИХ ХОЛБООТОЙ