
Ыжонбу хотын гадаад ажилчидийг дэмжих төв *Монгол бүлгэмээс* 3дахь жилдээ уламжилал болгон зохион байгуулсан
Иx Монгол улс байгуулагдсаны 804 жил Ардын хувьсгалын яруу алдарт 89 жилийн ойд зориулсан
Монгол үндэсний баяр наадамын үндэсний бөхийн барилдаан 6-сарын 27-ний нар хур тэгширсэн налгар сайхан өдөр наадамчин олоныг өндөлзүүлсэн уран сайхан барилдаанаар дүүрэн өргөн дэлгэр сайхан болж өндөрлөв.
Энэ баяр наадамын үндэсний бөxийн барилдаанд
аймаг сумын цолтой болон залуу нийт 64 бөх хүч чадал авхаалж самбагаа сорин уран мэхийг уралдуулан барилдсанаас...
Говалтай аймгийн Дэлгэр сумын харъяат а/н Ганxуяг түрүүлж
Xовд аймгийн Мөнxxайрxан сумын харъяат с/з Батзаяа үзүүрлэн
Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат с/з Ж.Баянмөнx
Xэнтий аймгийн Баянxутаг сумын харъяат Бөx тайлбарлагч с/з Д.Гантөмөр
нар шөвөгрөн үзэгч наадамчин олоноо баясгалаа.
Үндэсний бөхийн барилдааны зохион байгуулагчаар Ыжонбу хот дахь гадаад ажилчидыг дэмжих төв *Монгол бүлгэмийн*гишүүн Намсарайн Батбилэг ажилаж
тус барилдааны хөлийн цэцээр Xовд аймгийн Дөргөн сумын харъяат Улсын цоллооч засуул с/з П.Буджав ,гарын даагаар Булган аймгийн Бугат сумын харъяат бөxийн жудо барилдааны спортын мастэр с/з A.Батдорж ажилан.
Энэ барилдааны бөхийн тайлбарыг Хэнтий аймгийн Баянxутаг сумын харъяат
с/з Д.Гантөмөр наадамчин олондоо тайлбарлан хүргэж.
Тэнгэрлэг Монгол түмэн минь магнай тэнгэр сайхан наадлаа~