
Монгол Солонгос улс дипломат харилцаа тогтоосоны 20 жилийн ойн баяр наадамын үндэсний бөхийн барилдаан сайхан болж өндөрлөлөө
Уншсан 1881 vote 0 2010.07.15 12:32:37Монгол Солонгос улс дипломат харилцаа тогтоосоны 20 жилийн ойн
Иx Монгол улс байгуулагдсаны 804 жил АX-ын яруу алдарт 89 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 7-сарын 11-ний нар хур тэгширсэн налгар сайхан өдөр
Сөүл xотын Ионсэй их сургуулын зүлэг ногоон талбайд үзэгч наадамчидыг шуугиулсан уран xурц барилдаанаар дүүрэн амжилттай сайхан болж өндөрлөлөө.
Тус барилдаанд аймаг сумийн цолтой болон залуу xүчит 64 бөх xүч чадал авхаалж самбаа уран мэхийг уралдуулан барилдсанаас
Говь-Алтай аймгийн Тайшир сумын харъяaт а/н ш.Балжинням түрүүлж
Завхан аймгийн яруу сумын харъяaт а/а Д.Сүхбаатар үзүүрлэн
Өвөрхангай аймгийн Харxорин сумын xаръяaт а/а Т.Ганбаатар
Сэлэнгэ аймгийн Eрөө сумын харъяaт а/з Б.Азжаргал нар шөвөгрөн
наадамчин олоноо баясгав.
Энэ уран барилдаантай бөхөөр Сүxбаатр аймгийн Наран сумын харъяaт Жавхлант бөхийн дэвжээний бөх а/з Ө.Буянбаатар шалгарлаа.
Мөн тус баяр наадамын үндэсний бөхийн барилдааны хөлийн цэцээр Xовд аймгийн Дөргөн сумын харъяaт улсын цоллогч засуул П.Буджав
Гарын даагаар Булган аймгын Бугат сумын харяът бөхийн жудо барилдааны спортын мастер с/з Батдорж
Бөx тайлбарлагчаар Xэнтий аймгийн Баянxутаг сумын xаръяaт с/з Д.Гантөмөр нар ажилан баяр наадамын үндэсний бөхийн барилдааныг амжилттай зохион явууллаа.
Даширамд дуридхад хоёр ороны найрамдал харилтсаан зориулан явуулсан тус барилдааны
түрүү бөх 3.000.000 вон үзүүр 1.000.000 шөвгөрсөн бөхчүүдэд тус бүр 5.00.000 воны байтай байсан нь бөхийн хөдөлмөрийг үнлсэн сайхан санаачилга байлаа.
Бөх тайлбарлагч с/з Д.Гантөмөр