Moderator: mgl_300
Би дээд сургуулийн 1-р курст байхдаа нөхөртэйгөө танилцаад л удаа ч гүй суусан одоо хүү маань 12, охин маань 4-тэй, бид 2 хүүүгээ эдний ээж аав дээр орхиод гадаадад амьдраад удаж байна аа. Анхандаа бие биедээ их л хайртай байсан, гэхдээ дөнгөж тэдний босгоор алхахдаа л ээжийнх нь ширүүн харцтай тулгарч байсан. Угаасаа хөдөөний охин өмнө нь хүнтэй дотносож байгаагүй одоо бодоход эвдрээгүй зантай байсан болохоор эднийд амьдарсан цагаас эхлээд л ээж аавынх нь хараанд орсон гэхүү дээ. Бид 2-н бүхий л асуудалд ээж нь ордог байсан, аав нь хүүгийнхээ өмнөөс харддаг ээж нь бид 2-н асуудлыг бүгдийг нь шийддэг байлаа. Хамгийн наад захын жишээ л гэхэд хүү маань төрөөд удаагүй байсан үе, эднийхэн бүгд хөдөө яваад би ажилтай болохоор хүүтэйгээ 2-уулаа үлдсэн байсан болохоор ахынхаа охинийг ханьтай хонуулж байтал нэг орой ээж аав нь нөхрийг маань хөдөө үлдсэн гээд шөнө дөлөөр ороод ирлээ. Тэгээд ээж нь ахийн маань охиныг хараад шууд л хялалзаад уурлаад эхлэхээр нь би гэрлүүгээ очиж хоний \тусдаа гарсан байсан болохоор\ гээд явлаа. Үнэндээ тэнд хялалзуулж хонох хэцүү байсан юмаа. 2-уулхнаа айж л хоносон, гэтэл өглөө 6 өнгөрч байхад аав нь орж ирээд шууд л шкаф сав онгойлгоод эхэлсэн , тэр үед би ердөө ч ойлгоогүй, явсан хойно нь ахын маань охин танай хадам аав чинь чамайг хардаад байна шдээ гэж хэлэхэд их ичиж билээ.
Нөхөр маань мэдээж эр хүн л болсон хойно намайг гомдоож байсаан. Анхны бүхнээ өгсөн хүндээ тэнэг юм шиг болтлоо итгэдэг юм билээ. Нэг өдөр өвчин авснаа мэдэхдээ би бараг л шоконд орж билээ. Тэрнээс болсон хэрүүлийг нөхрийн маань хамаатны охин сонсоод ээжид нь хэлсэн бололтой тэр оройдоо л ээж аав нь ирээд ээж нь намайг эр хүн өвчин авдгүй эм хүн л авдгийн гэж орилж загнаж байгаад нь явлаа. Одоо бодоход би аймаар дарамтан дунд амьдарч байжээ. Суугаад 6 жилийн дараа эднийх өртэй боллоо гээд бид 2 гадаад гарсаан. Энд ирээд эхний хэдэн жил олсон болгоноо өгч явуулдаг байлаа, олон ч жил алдлаа, гэхдээ нүд маань нээгдэж хүнээ таньдаг болж эхэлсээн. Би дүүтэйгээ нөхөр маань бас дүүтэйгээ ирсэн. Гэтэл нөхрийн маань дүү ажил хийж чадахгүй байна гээд жил болоод буцаад явчихлаа. Гэтэл нөхөр маань миний дүүг манай өр ширнээс даралцсангүй гэж уурлаад би гайхаад бид 2-н проблемийн эхлэл тавигдсан. Мэдээж эднийхэн миний дүү болон миний зардлыг даагаагүй, тэгээд намайг л ашиглана биз дээ яагаад бас миний дүү гэж. Манай ээж аав хөдөөний ёстой сайхан зантай дайламтгай даруухан хүмүүс л дээ, нөхөртэйгөө сууснаас хойш хүмүүсийн зан аашны ялгааг мэдэрч тэгэх тусмаа аав ээжээрээ бахархдаг болсон.
Би та нарийг их чилээж байна, уучлаарай. Ингэж явахдаа би хүний нутагт ээжийнхээ барааг хараагүй 4 жил болсны дараа алдсаан, бүх л юм харанхуй байсан, уйлж орилоод ч очоод орох оронгүй \эднийх байраа зараад манайд очсон гэхдээ өөрсдийнх нь байр л даа\ болохоор дээр нь тэд нар надтай яаж харьцахыг нь мэдэж байгаадаа би орон гэртэй болж байж буцна гээд дүүгээ буцаачхаад шүд зуугаад л үлдсэн. Хүүгээ санах гэдэг тамын амьдралд би өөрөө л өөрийгөө хөтлөөд оруулсан хүн, орой болгон ээж хүүгээ бодож орондоо уйлна, амьдрал гэдэг их л ээдрээтэй юмдаа, харин нөхөр маань намайг хэзээ ч ойлгодоггүй эсвэл ойлгох хүсэлгүй ч юмуу, ямар ч үед монголд ч энд ч би өөртөө тохиосон хэцүү болгоноо өөрөө л үүрдэг байсаан ээжийг минь өнгөрөөд сар ч болоогүй байхад чи манай өрийг дуусгахгүй байна гэж агсан тавиад л, одоо ч тэр. Хүүг маань намайг явснаас хойш нэг ч удаа \ээжийг минь өнгөрөхөд л 1удаа\ манайх руу явуулсангүй, манай дүү нар ээжийг минь өнгөрсний дараа надад, ээж авч ирэх гэж олон удаа хот орсон өдөржингөө танай хадмууд зугтаалгаад өгдөггүй байсан бүтэн долоо хоног сахиж байсан гэж хэлснээс болоод би ээжийгээ өнгөрөөд 7 ч хоноогүй байхад хадамдаа гомдоллоод тэрнээс болоод ээж нь шөнө дөлөөр манайх руу утасдаж шөнөжин эхийгээ алдаад удаагүй байгаа хүүхдүүд рүү хэрүүл хийсэн байсан.
Би саяхан л энийг мэдлээ. Одоо миний гол асуудал би хүүгээ авмаар байна гэснээс болоод дахиад л бөөн юм болоод байна, яг үнэндээ ирээд жил ч болоогүй байхаас эхлээд би хүүгээ авий гэж уйлж дуулж гуйх болгонд нөхөр маань ч эднийхэн ч дургүйцэж аав чинь энэнээс болоод өвдчлөө энэ тэрээ гээд нөхөр маань чи миний эцэг эхийн толгойг залгимаар байна уу гээд л бөөн юм болдог байлаа. Одоо охин хүү 2 маань хөндийрөөд бие биенээ ч танихгүй дээр нь би есөн шидийн юм бодсоор байгаад үс маань ч бууралтаж дууслаа, уг нь 30 л шүргэж явааа юмсан. Би олон жил хүүг минь хэзээ ч өгөхгүй бол яанаа гэдгээс л айдаг байлаа…
Хүүгийн маань зан ааш ярьж байгаа яриа болгон нь миний эсрэг л байх юм, энийг ч ойлгож байна аа, хаана өснө тэрийг л сурна, гэхдээ миний хүү болохоор шантрах ч зүрх алгаа, авий гээд л зүтгээд байна. Уг нь дахиад хэдэн жил гүрийчихвэл буцаж болох ч үнэндээ хадмуудаасаа айгаад байхын. Ээж маань байхгүй болсон болохоор аав маань эднийхэнтэй эртнээс харьцахаа ч больсон \эхлэл нь намайг явсаны дараа миний бүх хувцсыг ээж нь зарсан байсныг манай хөрш манай дүүд хэлснэс болоод ээж маань муу охин минь ямар үхсэн биш дээ, олон эмэгтэй дүүтэй шдээ, эд нарт нь өгчихөж болоогүй юм байх даа гээд уйлж байхыг нь аав хараад ярихаа ч больсон гэсэн\ уг нь манайх тийм ч ядуу айл биш л дээ ээж аав 2 маань 2-уулаа л инжэнэр мэргэжилтэй цалин ч муугүй л байсан, миний хувцсааар дутсандаа гэж би бодохгүй байнаа. Одоо тэгээд аав нь намайг -чи муу баас яахын чи юу хийж чадахав дээ, чиний энэ хүүхдийн ээж нь үнэн бусад нь худлаа, хохь чинь шүү гичий минь намайг амьд байхад энэ хүүхдийг хэн ч авахгүй гээд л сууж байна даа, хүүд маань хайртай байгаад баяртай л байна л даа, гэхдээ л цаана нь надад үл итгэх итгэл бас байдгиймаа.
Уг нь цагтаа би хэрэгтэй байгаад л 2-уулаа дэмжээд явуулсан одоо болохоор чамайг битгий яв гэсэн гээд л, гэтэл би тэгж хэлж байсныг нь санахгүй байна. Хүүгийн маань хажууд ингээд байх болгонд би үг хэлмээр байсан ч амаа хумхиад л сууж байна. Хүү маань эмээ танийг -би ээжийг чинь төрсөн охин шигээ хайрладаг байхад надтай ээж чинь утсаар ярихгүй байна гэж хэлсэн байна лээ. Анхандаа би нөхрөө надад итгэхгүй \хэдийгээр би хэзээ ч тийм юм хийх нь байтугай бодож ч байгаагүй ч \хүүгээ аваад салаад явчихна гэж айж байгааг нь мэдэж л байсан, одоо дахиад хүсэж байсан охиныг нь гаргаад өгсөн болохоор гайгүй байх гэж бодож байсан, тиймгүй ч юмуу мэдэхгүй байна аа.
Би нөхөртөө хайртай хуурч явсан удаа байхгүй л юмсан. Нөхөртэй хүүхэдтэй байхад хараад дурлачихлаа гэдэг эрчүүд зөндөө таардаг юм билээ, тэглээ гээд нэг удаа эргэлзэж байсангүй ээ, ээжийн минь үнэнч зан надаа байдаг юм байна даа гэж боддог. Хүүгийнхээ тухай юм асуух болгонд хэрүүл болох гээд тэгээд тэр болгоноо аав ээждээ хэлээд тэд нар хүүгийн минь хажууд намайг муугаар яриад надаас улам хөндийрүүлээд байгаа болохоор улам л айж байна, миний хүүгийн буруу гэж юу байхав дээ, орхиод явсан л гэж боддог байх, орхиод явсан нь ч үнэн л юм чинь, уг аваад явий гэж их зүтгэсэн, хэн нь ч ёстой халгаагаагүй. Гэхдээ аавтайгаа их л дотно байдаг. Энэ тийм том асуудал уу эсвэл би хүүгээ санасандаа өөрийгөө зовоогоод өдөржин шөнөжин уйлаад сүржигнээд байна уу? Та нарийн минь мэргэн үг надаа ухаарал тайвшрал өгөх ч юм билүү гэж горьдоод л нуршиж сууна даа. Удаан чилээрхсэн та бүхэндээ амжилт хамгийн гол нь гэр бүлийн аз жаргал хүсий баярлалаа
huugee argaar abaad sal tusdaa munguu huraa nohor chini hezee negen tsagt jaahan holdoh todiid l salna gedgiig oilgo naad hun chini chamd hani bolohgui eeriinhoo ireeduig bod huuhdee tebd udaabal nasan turshdaa haramsaad zogsohgui huugiin chini ireedui burheg bolno shuu