Keep me signed in.
Busguichuudee sariin temdgiin muchlugiig yaj meddeg yum be sar bolgonii 18nd bienii yum irdeg bol heden honogiin muchlug geh be?
2010.07.13 21:51:12 *.111.205.164
2010.07.13 22:01:24 *.111.205.164
Эмэгтэй хvний бие гэдэг нэг ёсны нарийн тохируулсан цаг шиг байдаг. Vvнийг тохируулагч нь єндгєвч, умай хоёр бєгєєд гадаад илрэл нь сарын тэмдгийн мєчлєг юм. Ерєнхийдєє эмэгтэй хvний сарын тэмдгийн мєчлєг нь сарны тоололтой давхцаж байдаг. Єєрєєр хэлбэл, 28 хоногоор тооцно гэсэн vг юм. Эх барихын ухаанаар тооцож vзвэл жирэмсний тооллыг сvvлчийн сарын тэмдгийн дараагийн єдрєєс эхлэн тоолно. Яг энэ vеэр жирэмслэлт єєрєє илрээгvй, эхлээгvй байж болно. Гэхдээ энэ нь тодорхой vндэслэлтэй юм. Хэрвээ эмэгтэй хvний сарын тэмдэг ирсэн бол мэдээж жирэмсэн биш гэсэн vг. Тэгэхээр сvvлийн сарын тэмдгээс хойш 28 хоног, тvvнээс илvv хугацаа єнгєрсєн бол мэдээж vр хvvхдийн тухай бодох цаг болжээ. Єєрєєр хэлбэл, дунджаар сvvлийн сарын тэмдэг ирснээс хойш 280 хоног буюу 40 долоо хоногийн дараа хvvхэд тєрнє гэсэн vг. Тиймээс хvvхдийн тєрєх хугацааг багцаагаар мэдье гэвэл сарын тэмдгийн сvvлийн хоног дээр 280 єдрийг нэмнэ гэсэн vг. Гэхдээ vvнээс хялбар арга бол сvvлийн сарын тэмдгийн сvvлчийн єдєр дээр долоог нэмээд гурван сараар хасч тооцно.