
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олонд зориулан 30 гаруй аж ахуйн нэгж хуушуур хийн худалдаж байгаа билээ. Гэвч үйлчлүүлэгчид ихэссэнээс дараалал үүсч, бараг хагас цаг шахам хүлээсний эцэст хуушуур худалдан авч байгаа юм байна. Өчигдөр 11нд түр зуурын бороо орсонтой холбоотой үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжид багагүй төвөг учирч ийн олон нийт хуушуур худалдан авахад хүлээлт үүссэн бололтой. Зарим газрууд үүдэндээ тогтсон уснаас болж орлого нь хаагдаад сууж байсан бол зарим авхаалжтай нэгэн нь үүдэн дэх усаа гялгар уутаар зөөн асгаж байсан байна.