Moderator: mgl_300
Articles 42,366
Баяр наадмын өмнөх энэ өдөр ард түмнээр хөдөлмөрөө үнэлүүлж, төрдөө үнэлэгдсэн салбарын шилдгүүдэд шагналын хур бууж байна. Ялангуяа өнөөдөр урлагийнхны дундаас жинхэнэ нүдээ олсон эзэд төрдөө үнсүүлж, энгэртээ гавьяатын тэмдэг гялалзууллаа.
Драмын урлагийнхан голдуу шагнагдагсдын дунд байсан бол рок попын төлөөлөл болох ганц дайчин энэ өдөр мөн төрийн одон тэмдэг хүртсэн юм. Ганцаараа ч ганцаардахгүй энэ хүн “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд байсан бөгөөд саяхан 15 жилийн ойгоо тэмдэглэсэн “Камертон”-ы ахлагч өнөөдөр Алтан гадас одонгоор шагнуулаад байна.
Б.Энх