Moderator: mgl_300
Би 27 той жирийн нэг гадаадад ажиллаж амьдардаг бүсгүй. Миний асуух гэсэн зүйл бол бүсгүйчүүдээ та нар амьдралдаа дандаа сайхныг амлаж дэндүү гоё ярьдаг эр хүнтэй таарч байсан уу? Тэгээд тэр аман дээрээ хэлсэн нь амьдрал дээрээ алд дэлэм зөрүүтэй тийм эртэй учирч байсан уу? Худлаа гэж мэдсээр байж тэр хүндээ татагдаж байсан уу? Үнэнийг хэлэхэд ичмээр байгаа боловч би анх удаагаа тийм эртэй таарсан гэхүү дээ… Дандаа өөрийгөө магтаж, тийм ч хүн амь аварсан, тийм ч хүнд амь биеэ хайргүй тусалсан гээд л… Үнэндээ тэр хүнтэйгээ 3 жил гарангийн өмнө танилцаад дотно болоод 9 сар болж байгаа. Одоо бол тэр маань монголдоо байгаа л даа. Би монголдоо очоод тэр хүнтэйгээ хамт амьдрахыг их хүсч байгаа. Гэтэл тэрний надад ярьж байсан зүйл бодит байдал дээр их өөр юм шиг санагдаад. Ер нь тэр хүнийг ямар хүн бэ гэдгийг сайн ойлгоогүй байгаа. Гэхдээ эмэгтэй хүн чихээрэ дурладаг гэж үнэн байхаа. Оюун ухаан сэтгэл 2 их тэмцэлдэж байна. Ал нь дийлэхийг сайн мэдэхгүй байнаа. Эсвэл өөр сайн хүн гарч ирэх боловуу гэж найдаад. Тэр хүнтэйгээ суусны дараа алдсан байвал яана гээд л… энэ насан дээр эргэлзэх эргэж буцах дэмий гэж санаад. Үнэхэр хайртай хүн дандаа сайхныг амалдаг уу? Эсвэл панаалдах гэдэг нь юм боловуу? Мэргэн та бүхэн зөвлөж хайрла. Эцэст нь хэлэхэд тэр хүн эргэн тойрныхон тэр хүнд тийм ч сайн биш юм шиг санагдсан…
Тухайн нөхцөл байдлаас бүх зүйл шалтгаална. Хэрэв та хаа нэгтээ хэн нэгнийг хараад түүнд шууд татагдсан бол яах ёстой вэ?
- Түүн рүү дөхөж очоод өөрийнхөө таньдаг хүний нэрийг хэлээд дууд.
- Тэр хүн чинь мэдээж хэрэг эргэж харна. Тэр үед нь уучлаарай би хүн андуурсан юм шиг байна.
- Та манай найзтай үнэхээр адилхан юм байна гээд залруулга хийгээрэй.
- Ингэж өөртөө таалагдсан тэр хүнтэйгээ танилцах анхны алхмыг хийж болно.
- Хэрэв таны хамтран ажиллагсадаас чинь хэн нэгэн эрэгтэй өөрт чинь таалагддаг бол үе үе найрсаг үгийг хэлж түүн рүү ялдамхан инээмсэглэж бага зэрэг тал өгөхөд зүгээр.
- Үргэлж цоглог эрч хүчтэй, үлгэр жишээж байх хэрэгтэй. Хэрэв ингээд бүтэхгүй бол сэтгэлээр унасны хэрэггүй юм шүү.
- Яагаад заавал эрчүүдэд таалагдах гэж хичээх ёстой гэж.
- Эрчүүд өөрсдөө яагаад бүсгүйчүүдийг байлдан дагуулж, сэтгэлийг нь татаж болохгүй гэж?
- Ер нь яахлаараа заавал хэн нэгэн эрэгтэйд таалагдах гэж өөрийнхөө зуршил, зан аашаа хүртэл өөрчилж санаанд нь тааруулж бүхнийг хийх ёстой гэж.
- Орчин үед эрчүүд их залхуу болсон. Учир нь тэд эмэгтэйчүүдийг санаачилгыг гартаа авахыг ердийн зүйл мэт үздэг.
- Эрчүүдийн араас гүйх хэрэггүй. Тэд өөрсдөө эмэгтэй хүний анхаарлыг татах аргыг эрж олцгоог.
- Тэднээс хүүхнүүд өөрсдөө сонголтоо хийх болно. Өөртөө таалагдсан бүсгүйнхээ төлөө тэмцэхэд бэлэн эрчүүдийг л олохыг хичээ.
ИХ МӨРӨН ДӨЛГӨӨН УХААНТАЙ ХҮН ЦААНАА Л НЭГ ОНДОО ЯРЬЖ ХЭЛЭХ НЬ ХҮРТЭЛ УУЖУУ ТАЙВАН БАЙДАГ ЗОРЬСОН ЗОРИЛГОТОЙ ЗҮТГЭЛТЭЙ НЭГ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛТЭЙ НЭГ СЭТГЭЛТЭЙ БАЙЖ ЧАДВАЛ ТА 2-ЫН АМЬДРАЛЫН ЧИН ЗОРИЛГО ТЭР ...НЭГ ТАЛААР БАС ХЭТ МӨРӨӨДӨГЧ САЙХАН СЭТГЭЛТЭЙ НЭГЭН БАЙЖ Ч БОЛОХ ЯРИЛЦАЖ БАЙХДАА НҮДИЙГ НЬ САЙН АЖИГЛАЖ БАЙ НҮД ХЭЗЭЭ Ч ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ СОЛОНГОСТ УДААН БАЙСАН БОЛ МОНГОЛД ОЧООД ХҮМҮҮСТЭЙ ҮЗЭЛ БОДОЛ ТААРАХГҮЙ ХАРИЛЦААНЫ ТАЛ БАЙДАГ ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭЛ ЗҮРХИЙГ Л САЙН ЧАГНАА НАЙЗ МИНЬ ..АЗ ЖАРГАЛ ..ОК