Moderator: mgl_300

 

Хүүхэдтэй болохоосоо өмнө амьдралаас таашаал авч амжих нь чухал.

Эмэгтэй хүн гэр бүл, хүүхэдтэй болохоос өмнө одоогийн амьдрал болон гэр бүлийн амьдралын хооронд онцын ялгаа байхгүй гэж боддог. Гэтэл тийм биш. Ээж болох маш сонирхолтой, жирийн ганцаар амьдрал хамаагүй дээр, 1000 дахин илүү. Гэхдээ энэ бол огт өөр амьдрал, таны хамгийн дотны найзууд ч хүүхэдтэй байх ямар сайхныг танд тайлбарлаж өгч чадахгүй. Мөн тэд эх болсны дараахи үеийн сөрөг талыг хэзээ ч ярьж өгөхгүй. Бүх эцэг эхчүүд ирээдүйд эцэг эх болох хүмүүсийг айлгахаас эмээсэн мэт энэ талаар ам нээдэггүй. Би хүүхэддээ ухаангүй хайртай, гэхдээ л эмэгтэйчүүддээ хүүхэд гарахаас өмнө амжиж цэнгэж ав гэж зөвлөж байна.

Нэг. Өөрийн бие галбираар бахарх.

Ямар нэг топ загвар өмсөгч бүсгүй зурагтаар хүүхэд гаргасны дараа 5кг жин нэмлээ гэж ярихыг та сонссон байх, харин та бол тэр биш, иймээс дор хаяж 10-15 кг жин нэмнэ гэж тооцоолох хэрэгтэй. Бараг 20 ч байж магадгүй. Мэдээж жирэмсэн үед биеэ арчилж, дараа нь бүр ч илүү санаа тавих хэрэгтэй гэж би жирэмслэхээс өмнө бодож байлаа. Хоолоо тохируулж идэх, дасгал хийх энэ тэр гээд. Гэхдээ өөрийн болон танилуудынхаа туршлагаас харахад жирэмсэн болон төрсний дараах үед өөрийн биеэ арчлах талаар ямар нэг хүчин чармайлт гаргах маш хэцүү. Бусад үеэс 10 дахин хүнд. Тэгэхээр үдшийн бие барьсан даашинзаа мөддөө өмсөхгүй гэсэн үг.

Хоёр. Өөрийн үсээрээ гайхуул.

Жирэмсэн үед үс шингэрч унадаг. Хэдийгээр дараа нь хэвийн байдалд ордог ч хуучных шиг өтгөн намирсан, сул асгарсан үс үүрд алга болно. Мэдээж өглөөдөө үсэндээ бигудж ороож болно л доо. Гэхдээ хөхүүл эх хүнд өглөөгүүр хагас цаг бигудж ороож өөртөө бөөн яршиг удах уу, эсвэл даавуу угааж, хүүхэд хооллох зэргээр цагаа илүү ашигтай өнгөрөөх үү гэдэг талаар сонголт бараг үгүй. Тэгэхээр үсээ нэг бол эрэгтэй халимаг болгож тайруулна, эсвэл ардаа морины сүүл шиг боохоос өөр аргагүй. Минийхээр бол тайрсан нь дээр мэт.

Гурав. Гэрийн тэжээмэл амьтнаа эрхлүүлж тогло.

Би нэг мууртай байлаа, түүнийг гараасаа салгадаггүй, хаашаа л бол цугтаа явдаг байсан. Би түүний хоол, шампунь, үсний сам, тоглоом, дэвсгэрт бараг өөрөөсөө дутахгүй их зардал гаргадаг байсан. Харин хүүтэй болсны дараа юун түүнийг энхрийлж тоглохтой мантай. Тэр байтугай өмнө нь ялихгүй санагддаг байсан бол одоо уур хүргэж, хүүгийн минь буйдан дээр муур очиж хэвтэх ариун цэвэрт тохирохгүй мэт санагддаг.

Дөрөв. Бэлгийн амьдралаас бүрэн таашаал ав.

Өмнө нь нөхөр бид 2 амралтын өдрүүдэд бараг 12 цаг хүртэл хэвтэж, загас наадуулдаг байсан, дараа нь юм идээд дахиад л эхэлдэг. Харин нялх хүүхэдтэй айлд үйл явдал маш идэвхтэй өрнөдөг тул ядаж ганц удаа яаруухан хийхийн тулд нилээд ов ухаан самбаа зарцуулах хэрэгтэй болдог. Тэгээд энэхүү түүхэн явдлын 3 дахь минутанд хайртай хүү маань сэрж, уйлагнахыг үгүй гэх газаргүй шүү дээ. Хөхүүл хүүхэдтэй үед өдөрт 6 удаа хөхүүлж, нойтон даавуу, хүүхдээ унтуулах гээд энэ үед юун секстэй мантай.

Тав. Ганцаархнаа байх сайхан шүү.

Өмнө нь би зарим үед 11 цаг хүртэл унтдаг байлаа. Харин одоо ядаж түр зуур ч болтугай чимээгүй гэрт ганцаар байхын тулд өглөө 6.30-д босож, кофе ууж, сонин уншиж, юм бодож суудаг.

Зургаа. Бяцхан хөөрхөн цүнх ёстой тансаг эд шүү.

Yүнийг ялихгүй зүйл гэж бодож байна уу. Өмнө нь миний цүнхэнд 2ш уруулын будаг, сормуусны будаг, пудр, мөнгөний түрийвч, гэрийн түлхүүр л байдаг байсан. Харин одоо бол миний цүнхийг үүргэвч гэхээр болжээ, хүүхдийн сам, зажилдаг чихэр, хүүхдийн зурагтай цомог, алчуур, соска, угж, илүү өмд, гэнэт хүйтэрвэл өмсөх цамц, тоглоомон бамбарууш, хүүгийн минь машины сандал будах дуртай хуучин уруулын будаг минь…

Долоо. Хол нутагт амжиж амар.

Хүүхэд төрөхөөс өмнө би маш их аяладаг байлаа. Амралт болгоноор гадаад үгүй юмаа гэхэд хотоос гадагш явдаг байв. Хүүхэд төрсний дараа нөхөр бид хоёр бараг жил гаран гэрээсээ гараагүй. Тэгээд бид нэг удаа хүүгээ аян замын ая даахтай болсон гэж шийдээд 7 хоног амрахаар шийдэв. Энэ бол их том алдаа байсан. Замд гараад 2 цагийн дараа л хүү маань ханиад хүрсэн бололтой, эсвэл шүд нь цухуйснаас болсон уу, уйлаад салдаггүй. Амралтанд 2 өдөр зовсны дараа буцаад нислээ. Онгоцоор нисэх бүтэн цагийн турш хүү маань орилов. Онгоцны үйлчлэгч түүнд жигнэмэг санал болгоход би “Баярлалаа, бидэнд жигнэмэг байгаа, харин та архи өгөхгүй юу” гэлээ. Түүний нүд орой дээрээ гарах шахаж их айхад би түүнд хүүдээ биш өөрөө уух гэснээ тайлбарлав. Хөөрхий зорчигчид над руу “Та яаж энэ чөтгөрийг онгоцонд авч орж ирэв ээ? Тээшний хэсэгт өгөх байсан юм” гэсэн шинжтэй ширтэцгээх аж. Буух үед хүү маань аавынхаа хайртай ганц пиджак руу бөөлжчихөв. Түүнээс хойш аялах тухай ярихаа ч байсан. Гэхдээ хүүгээ томрохоор алс хол аялана гэж бодож байгаа, мэдээж тэр үед дахин төрөхгүй бол шүү дээ. Хамгийн инээдтэй нь бид хоёулаа энэ тухай улам бүр олон ярьдаг болоод байна. Бид хүүхдэд тийм их хайртай юм болов уу эсвэл амьдралаас таашаал авахын оронд элдэв гэнэтийн явдалгүйгээр байж чадахгүй бололтой.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

引用 :
http://www.mglclub.com/3368626/83b/trackback
List of Articles
编号 标题 作者 日期 查看
公告 За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211398
公告 ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239304
公告 ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366800
公告 ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
公告 Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524316
16266 GAZARIN ACHAA DUUDLAGAAR BAINGA AVCH BNA.MGL-D HYRGEJ UGNU.TENGIS KARGO.010-3144-3245 TENGIS KARGO 2010-07-09 611
16265 yaraltai asuuh yum bna egch naraa hariulaad ogooch [3] kenitr 2010-07-09 721
16264 huuhdiin orooj uurdeg oroolt zarna file namuunka 2010-07-09 1181
16263 마야-진달래 꽃 Маяа-Даль цэцэг (орчуулгатай) ЗАЯА 2010-07-09 1670
16262 쇠고기 죽..ҮХРИЙН МАХНЫ ЗУТАН ШӨЛ ЗАЯА 2010-07-09 1393
16261 가는 말이 고와야 오는 말이 곱다 ЗАЯА 2010-07-09 811
16260 Эх орны минь ирээдүй болсон эд нар ингэж нэгнийгээ алах шахах гэж [2] Маралгоо 2010-07-09 735
16259 huuhed gaduurhaad ??? [8] hkitty 2010-07-09 1223
16258 NAADAM buugiinuud 2010-07-09 579
16257 nehmeliin mashin haanaas avj boloh bol [2] baharhal2005 2010-07-09 2655
16256 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ-УРАМШУУЛАЛ gnew 2010-07-09 567
16255 GAZARIN ACHAA DUUDLAGAAR BAINGA AVCH BNA.MGL-D HYRGEJ UGNU.TENGIS KARGO.010-3144-3245 oskar 2010-07-09 634
16254 **ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО**010-5153-3853 file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-09 451
16253 asuuya? [2] alsaan 2010-07-09 759
16252 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлцгээнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-07-09 490
16251 Сайхан наадаарай batsy1 2010-07-09 512
16250 naadamd oroltsoh hun bna [1] dornottal 2010-07-09 816
16249 12nd agaariin achaa avch yavna ouytan emegtei teach 2010-07-09 581
16248 장미색 비강진 gej ymar owching helj baigaag medeh hvn bna uu [1] 11976 2010-07-09 1023
16247 201 deer bdag miat iin id giin heleed uguuch uuuu saaaaaaaaaak 2010-07-09 579
16246 Sain baitsgaanuu? bvsgvichvvdee end jolooni kurs togsson hvmvvs bnuu? [3] naagii_na 2010-07-09 1803
16245 solongos heleeeee teach 2010-07-09 629
16244 elgemsvv egchees asuuh ni [1] 5959 2010-07-09 878
» ЭЛГЭМСҮҮГИЙН ҮГ ХАТУУ Ч ЗӨВХӨН БҮСГҮЙ ЧИНИЙ ТӨЛӨӨ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-09 725
16242 СОЛОНГОСЫН МОНГОЛЧУУДДАА БАЯРЛАЛАА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-09 647
16241 Odriin mend bolon busad humvvsees asuuyaa [3] ***bumbaalai*** 2010-07-09 851
16240 emnelegiin tuxai asuuy [2] duck duck 2010-07-09 767
16239 elgemsvv mongol heldeer zaawartai bnuu [1] engvvsh 2010-07-09 659
16238 MONGOL uls tunhaglasnii ...bayriin mend naizuudaa... [3] *jargalmaa* 2010-07-09 891
16237 airag zarj bgaa gazar bnuu.... [1] *jargalmaa* 2010-07-09 878
16236 naadam hezee eheldeg bilee ... [3] *jargalmaa* 2010-07-09 1092
16235 hi asuuh zuil bna [2] rexsa 2010-07-09 767
16234 asuuh n?????? [3] mcblog 2010-07-09 916
16233 angug yogiin oirolzoo huuhdiin emleg bnuu (yag odoo) [2] huuuuue 2010-07-09 1014
16232 yaj noiroo saijrulah ve [16] jeonju-s 2010-07-09 4567
16231 *****Ороод vз. Сонголт нь таньд байна..***** ***ИНТЕРНЕТ*** 2010-07-09 516
16230 **ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** Унаагаар үйлчлэнэ. 2010-07-09 483
16229 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] D.Beckham 7 2010-07-09 789
16228 medeh hun baival helj ogch tuslaach bayarlalaa [3] 19800901 2010-07-09 990
16227 Хамгийн өндөр үнэд хүрсэн одуудын зурагнууд [2] Маралгоо 2010-07-09 1278
16226 Bayarlalaa ........Busguichuud ee [1] aqua99 2010-07-09 923
16225 }l{ooMiiig yaaj delete hiihuuu SOS.... [3] milkinmilk 2010-07-09 1256
16224 СОЛОНГОСТ УДААН БАЙВАЛ ЭМЭГТЭЙ ХҮН ИЙМ БОЛНО АНХААР [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-08 1832
16223 МОНГОЛЧУУД СОЛОНГОС ЯВАХААС ТАТГАЛЗАЖ БАЙНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-08 1051
16222 asuya helj ogooch [1] enika0216 2010-07-08 994
배너신청
자생병원

배너신청